30 April 2012

Тохироо таарсан кадр 2

Өмнөх дугаар: http://ganzo79.blogspot.com/2012/03/blog-post_14.html
Өнгөц хархад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр зурагнууд.

Birth of a Book

Би 10 жилд болон оюутан байхдаа хэвлэлийн жижиг газар ойр зуур зүйл хийдэг байв. Ном яг ингэж бий болдог юм.

The Rasmus and Anette Olzon - October and April

Уншлагын цаг

Сүүлд уншсан зүйлсээ уншигчидтай хуваалцъя. Сонирхох ч юм билүү.
1. Габриэль Гарсиа Маркес. Колумбийн зохиолчийн "СССР: 22 400 000 квадратных километров без единой рекламы кока-колы" нийтлэл.
Линк: http://macondo.h1.ru/index.php?publicism/ussr.htm
Гарсиа Маркес 1957 онд ЗХУ-д явагдсан 6-р Олон улсын оюутан залуусан чуулга уулзалтад оролцсон сэтгэгдэлээ бичиж. Сталины дараах үеийн Союзын тухай бодит мэдээлэл.
2. Николай Семенович Лесковын 2 тууж("Леди Макбет Мценского уезда" ба "Смех и горе")-ийг уншиж дуусгалаа. 19-р зууны классика. Ичгэвтэр ч гэлээ үнэнээ хүлээе - би ийм зохиолч байдгийг ч мэддэггүй байсан. Маш их таалагдав, цааш мэдээж үргэлжлүүлнэ. Купринтэй төстэй санагдсан.
Линк: http://az.lib.ru/l/leskow_n_s/
3, 4. Мэргэжлийн ном, нийтлэл уншилгүй хэдэн ч жил болсон юм. Тиймээс зэрэг 2 ном удаан ч гэлээ мэрж сууна. Петр Дарахвелидзе, Евгений Марков авторуудтай аль 2007 онд хойно худалдан авч байсан номыг 5 жилийн дараа уншиж байна, ээ нүдний булай. Мөн Marco Cantu-гийн 2010 оны бүтээлийг англи хэл дээр туйлын хүнд боловсруулж байна чаавас. Аль аль нь Delphi-гийн сэдэвтэй.

29 April 2012

Би болон бид

Би. Ганц тоон дээр өөрийгөө хэлж буй юм. Надтай цуг хэсэг бүлэг этгээд байгаа бол "Бид" болно. Өөрөөр хэлбэл ард нь ганц "-д" нэмэгднэ, үгийн үндэс "Би" хэвээрээ. Олон "Би" нэгдээд "Бид" нэртэй бүлгийг үүсгэж байгаа хэдий ч энэхүү бүлэг нь нэг цул зүйл биш, олон хувиа хичээсэн "Би" гэдгийг ажиглаж цөхөөд байх зүйлгүй. Бусад хэлэнд би, бид гэдэг ойлголт арай өөр, ядаж л үгийн үндэс нь ондоо. Тухайлбал:
Орос - Я, Мы. Англи - I, We. Герман - Ich, Wir. Цааш урт үргэлжлүүлж болно.
Харин уншигч та манайхтай адил олон тоонд шилжихдээ үгийн үндэс нь ижил үлддэг хэл мэддэг бол мэдэгдээрэй. Бидэн шиг нөхдүүд хаагуур байна гэдэг нь бас сонирхолтой.
Яагаад манайхан багийн спортоор явдаггүй нь ойлгомжтой байгаа биз? Хүн болгон амиатдаг, багаа боддоггүй, багийн үр дүнгийн төлөө хувийн амбицийг хаяж чаддаггүй. Яагаад монголчууд олуулаа нийлэхээрээ хүн болгон нь том толгойлж дорвитой зүйлд хүрдэггүй нь бас ойлгомжтой.
Өдөр тутмын хэвлэлээс нөгөө дуулиантай хурлын протоколыг унших зуур өөрийн эрхгүй ийм бодол төрсөн: Манайхан бүтэхгүй ээ. Хуралдаад байдаг, өдөр болгон цуглаад байдаг - гарч буй дорвитой шийдвэр байхгүй байна шүү дэ. Нэгийгээ хорон үгээр идэхээс өөр зүйл алга.
Хамт байхдаа хүчирхэг байсан түүхээ монгол хүн болгон дурсаж ярих боловч энгийн нэг зүйл огт ойлгодоггүй. Ямар ч шатлал, бүтэц зохион байгуулалтад "Захирах, захирагдах ёс" гэж байдаг юм. Энд мал шиг үг дуугуй дагахыг хэлж буй юм биш. Багийн тоглолтод бусадтайгаа барьцдаггүй юм гэдгийг л ойлгоход хангалттай.

28 April 2012

Хөвсгөл. Улаан-Уул

2011.08.16. Лхүмбэ орох замд Улаан-Уулаар дайраад гарсан. Харин буцахдаа бол тухтай судалсан.Тамгын газрын үүдэнд мэдээллийн самбар дээр ойн баярт хандивлагчидыг бичиж.ЗДТГазарт гоё хийцтэй багана бий.Сумын товч мэдээлэл болон сүлд дуу.Тус сумын засаг дарга нь эмэгтэй бөгөөд ямар ч эрээс дутахааргүй ажлаа хийдэг нь ажиглагдсан. Сумын төв нь лав цэвэрхэн, тохьтой.
Засаг даргатай уулзах үед тавагтай чихэрийн оронд жимс өгөв. Зөв санаа, дэмжиж байна. Дэргэд нь миний малгай байна. Хүнтэй уулзах үедээ малгайгаа тайлах хэрэгтэй гэж боддог.
Сургуулийн гадаа эрдэм номын хаалга сүндэрлэнэ.Дунд сургууль нь хичээлийн хэд хэдэн байртай байсан шиг санагдаж байна.Спорт заал. Мэдээж ихэнх барилга нь модон. Наана нь байрласан гэрлийн шон гоё хэлбэртэй юм. Би гэртээ шүршүүр доор зогсохоор толгой тулаад байдаг болохоор суурийг нь 180 градус эргүүлээд шүршүүрээ зоохоор яг ийм байрлалтай болдог.
Зун хичээл орохгүй байсан хэдий ч сургууль цэвэрхэн байв.Хүүхдүүд орос хэл сайн үздэг бололтой. Хүссэн зүйлээ л бичээ байлгүй.Эрдэнэбулган шиг дангинатал түгжсэн болон торон хаалттай цонхнууд таарав.Соёлын төв. Дотогш нэвтэрч чадаагүй.Бараг байшин болгоныхоо дэргэд ногоон талбайтай. Хашаагаар хүрээлчихсэн. Явган хүний зам, газоныг анхаарна уу. Европд байгаа лугаа адил.
Тоглоомчгүй Париж л гэсэн үг.Гэхдээ бас арай л болоогүй байна. Жишээ нь, замын голд яах гэж модон багана зоож байгаа юм? Хаалга савуулахгүй тулд байх. Энэ асуудлыг Лхүмбэд гоё шийдсэн байна лэ.Хүн эмнэлэг.Өвөрмөц хийцийн дээвэр.Сумын төвөөс гарч явхад дарсан зураг. Лут бэхэлж дэ, өндөр хүчдэлийн баганыг.

Craig David - Rise & Fall (feat. Sting)

27 April 2012

Radek vs Amelie - Marionette

Broken windows theory

Хэрвээ байрны цонх хагарах л юм бол яаралтай шиллэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүтэн цонх үлдэхгүй. Гудамжинд хог хаягдал байвал нэн даруй цэвэрлэхгүй бол төд удалгүй хогийн цэгээс ялгаагүй болно.
Зүй зохисгүй биеэ авч явах үзэгдэл нь хүмүүсийн дунд халдварт өвчин шиг тархдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өөртэй нь адилхан, хоёр хөлтэй хохимой толгойтой нөхөр хууль дүрэм зөрчиж буйг харсан хүн мөн адил зөрчил гаргаж эхэлдэг. Түүгээр тогтохгүй бүр даварч илүү ноцтой зөрчил үйлддэг байна.
Сэдэвтэй холбоотой линкүүд:
1. http://en.wikipedia.org/wiki/Broken_windows_theory
2. http://socioline.ru/pages/teoriya-razbityh-okon-rasprostranenie-besporyadka

Харин одоо "Хагарсан цонхны онол"-ыг практик дээр хэрхэн ашигласан тухай өгүүлье.
80-аад он. Нью-Йорк. Хот тэр чигээрээ гэмт хэргийн үүр уурхай болсон байв. Өдөрт 1500 гаруй онц хүнд гэмт хэрэг үйлдэгднэ. Амьд явах ямарч баталгаа байхгүй. Ө
дөрт тогтмол 6-7 аллага гарна. Амьнаасаа уйдаагүй бол шөнийн цагаар гадуур явалтгүй. Метроруу бол өдөр ч орход эрсдэлтэй. Гуйлагчид болон дээрэмчидийн дуртай объект - метро. Бохир, саарал платформуудын гэрэлтүүлгэ нь бүдэг, вагонууд хүйтэн, хогондоо баригдсан, харх элбэг, хана тааз нь битүү граффити. Тэр үеийн нью-йоркийн метроны тухай ингэж өгүүлж байв:
"Жетон зоос худалдан авах гэж дараалалд удаан гэгч зогссон. Тэрнийгээ турникетруу нь хийх гэсэн чинь зоос хүлээн авагч эвдэрсэн байв. Оронд нь үл бүтэх царайтай этгээд зогсож байв. Тэрбээр турникетыг эвдчихээд хүмүүсийн зоосыг хурааж байгаа нь энэ. Түүний хамтрагч зоос хүлээн авагчинд зоогдсон жетонуудыг хуруугаараа сугалж чадахгүй болохоор шүдээрээ авч байв. Ингэхдээ мэдээж шүлсдэнэ. Зорчигчид тэр залуучуудаас илт эмээж байв. Хэнч юу ч хэлэхгүй жетонуудаа хураалгана. Надад ямар хамаа байна гэсэн өнцгөөс хандаж байгаа нь тодорхой. Олон хүн турникетуудаар чихэж үнэгүй нэвтэрч байв. Тээврийн системийн там гэж үүнийг л хэлэх байх."
Нью-Йорк өөрийн түүхэндээ гэмт хэргийн торонд хамгийн их хэрлэгдсэн байсан үе энэ. Харин дараа нь тайлбарлахад бэрх үйл явдал болов. 90 он гэхэд гэм хэрэг оргилдоо тулчихаад огцом буурсан. Хүн амины хэрэг 2/3-аар, онц хүнд гэмт хэрэг 50%-иар, метронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүр 75%-иар буурсан юм. Яахаараа хар мянган гэмт хэрэгтэн, золбин гарууд хууль зөрчихөө байчихав? Юу тохиолдов? Хэн стоп-кран татав?
Хариу: Broken windows theory.
"Хагархай цонх" ойлголтыг Уилсон, Келлинг гэдэг 2 гэмт хэргийн шинжээч (криминалист) бий болгосон. Гэмт хэрэг нь эмх цэгц, замбараа алдагдсаны үр дүн гэж тэд үзэж байв. Цонх хагархай байхад дэргэдүүр нь өнгөрч буй хүмүүст "энэ нь хэнд ч хамаагүй юм байна" гэсэн бодол төрнө. Улмаар хэнч юуны ч өмнө хариуцлага хүлээхгүй гэж дүгнэнэ. Удахгүй бусад цонхнууд хагарч эхэлнэ. Ингээд хууль дүрэм зөрчөөд ямар ч хариуцлага хүлээдэггүй юм байна гэсэн үзэл нийтэд тархаж эхэлнэ. Орц, байшин, гудамж, район, хот гээд цааш өргөжиж өгнө. Ийм сигнал тархах тусмаа бүр хүчирхэгжиж, дагаад гэмт үйлдлүүд олширхоос гадна онц хүнд гэмт хэргүүд гарч эхэлдэг. Хүмүүсийг гэмт үйлдэлрүү түлхэхэд удам угсаа, хувийн хүмүүжлээс нь гадна хүрээлэн буй орчин, харж мэдэрч буй зүйл нь хүчтэй нөлөөлдөг байна.
Эргээд Нью-Йоркдоо ирье. 80-аад оны дунд үед метроны удирдлага солигдов. Шинэ дарга болох Дэвид Ганн ажлаа графиттитэй тэмцэхээр эхэллээ. Мэдээж шүүмжилэлд өртөж л байв: "Чухал асуудлууддаа анхааралдаа. Галын ауюлгүй байдал болон техник тоног төхөөрөмжийн асуудлууд илүү чухал биш гэж үү? Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд үрлээ" г.м. Гэвч Гранн өөрийнхөөрөө зүтгэсээр: "Граффити бол системийн хүчин мөхөс байгаагийн илрэл. Өөрчлөлт шинэчилэлт, ахиц дэвшил хүсэж байгаа бол эхний алхам нь граффитиг үгүй хийхэд оршино. Граффити байгаа цагт ямарч өөрчлөлтийн тухай яриад ч нэмэргүй. Бид тус бүр нь 10 сая долларын өртөгтэй галт тэрэгнүүдийг шугаманд гаргахад бэлэн. Гэвч эдгээрийг хорлон сүйтгэгчидээс хамгаалж чадахгүй юм бол юу болох нь тодорхой шүү дэ - нэг өдөр болоод л танигдахын аргагүй сэг болж хувирна."
Тэгээд Ганн вагонуудыг цэвэр байлгах тушаал өгөв. Шугам шугамаар нь, гал тэрэг тэргээр нь цэвэрлэдэг байв. Нэг бүрчлэн вагон болгоныг, өдөр болгон. Маршрутуудын төгсгөлд угаалгын цэгүүдийг бий болгов. Хэрэв вагонд граффити зурагдаад ирвэл буцаж эргэх хооронд нь угааж арилгана. Тэгж амжихгүй бол шугамнаас тус вагоныг цэвэр болтол түр хасна. Бохир болон цэвэр вагонуудыг хэзээ ч хольж болохгүй тушаалтай. Сүүлд нь Ганн дурссан байдаг: "Гарлемын депод вагонууд шөнө зогсоол дээр хоноглодог юм. Нэг шөнө хэдэн залуучууд ирээд вагонуудыг цагаан будгаар цацаад явсан (грунт тавьж буй юм). Дараачийн шөнө нь ирж контуруудыг нь тодруулаад 3 дахь шөнө нь жинхэнэ граффитигээ бүтээсэн. 3 шөнө нойргүй хөдөлмөрлөсөн гэсэн үг. Бид ажлаа дуусгахыг нь хүлээж байгаад төгсөнгүүт нь өнхрүүш авч очоод вагонуудаа хуучин хэвэнд нь оруулаад будчихсан. Тэд уйлах шахсан шүү. Үүгээрээ бид нар тэдэнд дохио өгч чадсан юм: Вагон бузарламаар байна уу? Тэг тэг. 3 өдөр л нойргүй хононо биз. Гэхдээ уран бүтээлийг чинь хэнч хэзээ ч харахгүй".
1990 онд тээврийн цагдаагийн даргаар Уильям Браттон томилогдов. Тэр онц хүнд хэргүүд гэхээсээ илүү туулайчидтай ханцуй шамлан тэмцэж эхэлсэн. Үнэгүй зорчигчид нь хууль дүрэм үйлчлэхгүй байгааг харуулж бусдыг өөрсдийг нь дагахыг
уриалж буй тул таслан зогсоох нь зүйтэй гэж үзсэнээс тэр. Өнөөдөр үнэгүй зорчиж байна, маргааш юу үйлдэхийг нь хэнч мэдэж таашгүй шүү дэ. Нэг өдөрт 170 мянга гаруй туулай метрогоор зорчидог байсан гэнэ. Өсвөр насныхан бүр амар: турникет дээгүүр харайгаад, эсвэл зүгээр шулуун зүтгээд ордог. 2-3 удаа ийм үзэгдэл харсан хүн сигналыг хүлээн авч улмаар эгнээнд нь нэгдэх нь элбэг. Ингээд л цасан нуранги шиг өснө.
Браттон ямар агра хэмжээ авав? Буудал болгон дээр энгийн хувцастай 10 цагдаа турникетууд дээр жижүүрлэв. Туулайчилах оролдлого гарангуут буруутныг барьж авч гавлаад платформ дээр жагсаана. Нэгжлэгэ хийхэд цөөнгүй танхайрагсад биедээ зэр зэвсэгтэй явж байсан нь илэрчээ. Туулайнууд тодорхой тоонд хүрэнгүүт автобусанд чихэж аваад цагдаагийн хэлтэст хүргэнэ. Тэнд хурууных нь хээг авч баазаар цохино. Мэдээж зарим нь эрэн сурвалжлагдаж, хууль хяналтын байгууллагуудаас зугтаж яваа нь тогтоогддог. Төд удалгүй муу залуус биедээ зэр зэвсэг авч явахаа больж, зорчих тасалбараар нэвтэрдэг болсон.
94 онд Нью-Йоркийн засаг дарга болсон Рудольф Джулиани Браттоныг хотын цагдаагийн дарга болгож албан тушаал дэвшүүлсэн. Википедиад Джулиани анх энэ хөдөлгөөнийг эхэлсэн мэт бичсэн байгаа. Үнэндээ тус хотод "Broken windows theory" арай өмнө хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт хотын хэмжээнд бол Джулиани захирч байхад нэвтэрсэн гэж үзнэ. Энэ нь юугаар илрэв? Хотын хэмжээнд цагдаа нар жижиг хэв журмын зөрчлүүдтэй хатуу тэмцэж эхлэв. Олон нийтийн газар согтуурхсан, биеэ зөв авч чадаагүй болгоныг гавалж байв. Хоосон шил хаясан, ханан дээр зурсан, турникет дээгүүр харайсан, гэрлэн дохион дээр машины салхины шил арчаад жолооч нарыг шаналгасан... цөмийг нь баривчилна. Хэн нэгэн гудманд шээж байвал шулуухан шоронд орно.
Хотын хэмжээнд гэмт хэрэг огцом буурч эхлэв. Браттон болон Джулиани тайлбарлахдаа: "Өнгөц хархад жижиг, ач холбогдолгүй мэт зөрчлүүд нь илүү ноцтой үйлэл хийхэд түлхэц өгдөг юм" гэжээ. Ингээд гэмт хэргийн өсгөлтийн гинжин урвал тасарсан. Гэрэл гэгээгүй Нью-Йорк 90-ээд оны төгсгөлд Америкийн хамгийн аюулгүй мегаполисуудын нэг болж чадсан.

Mylène Farmer - Les Mots (feat. Seal)

26 April 2012

2011.06.04

Маргааш нь буцна. Орой зугаалахдаа дарсан зурагнаас.

Nomads

Nomads tour-ын лого таалагддаг шүү. Бүр өөлөхгүй бол болохгүй гэвэл:
а. Цулбуур алга
б. Жолоог нь гарт нь атгуулчихгүй дэ.
Би энэ машины ард явахдаа ямар утга агуулж буйг нь таах гээд тухайн үед чадаагүй юм.
Яагаад ч юм McDonalds орж ирээд байсан. Эврика! Nomads :-)

Shit happens

Амьдрал сюрприз-ээр баялаг гэдгийг баталсан ээлжит пост.
1. Хэдэн өдрийн өмнө охины цэцэрлэгийн гадаа машиндаа зүв зүгээр сууж байтал нэг нөхөр хар эрчээрээ ухарч ирээд мөргөчихдөг юм байна. Аз болж гайгүй. Нөгөө нөхрийн 2 хаалга арын кирлаатай (уг нь крыло) ташраараа зурагдсан. 20 гаруй насны залуу toyota allex-аас "уучлаарай ахаа" гэсээр бууж ирэв. "Толиндоо хардаггүй яадаг тэнэг вэ чи" л гэсэн. Мөргөсөн этгээд машинаа зайчилаад миний ард зогсочихоод байгаа байдал:
2. Гаражийн арын хашаанд нодинон жил 10 давхар орон сууц баригдсан. Хажуугийн 2 секторыг барилгынхан худалдаж аваад материалаа хадгалж байсан юм. Тэгсэн нөхдүүд өөрсдийн гаражийг буулгаж орхиж. Надад хамаагүй мэт боловч дээврийн хавтанг авангуут миний гараж дээгүүрээ онгойж. Би III-IV-с нүүсэн ба энэ гаражаа зарах санаатай байхад ингэчихдэг юм да. Одоо хүн авахгүй л дэ 3,14z. Уг нь газарт ороогүй. Барилгын хүүрнүүд нодинон жил гаражаа зарчих гээд шаналгаад байсан, ингэж үнэ бууруулж байгаад авах санаатай байх шиг байна. Тэр тусмаа зарахгүй шавар хааж эцэст нь хүргэж бульдозердуулдаг дээрээ тулнаа хө, ха-ха.3. Сая ирсэн sms. Моби дугаар хаадаггүй байснаа дараачийн сарын 5-нд хаадаг болсон. Удалгүй 1-ний өдөр хаадаг болсноо одоо бүр 26-нд хаах нь. Давралт дээд цэгтээ хүрнэ гэж үүнийг хэлэх байх. Дугаартайгаа дурын операторлуу шилждэг боломжтой болоосой.4. Монголчуудын хийсэн хайрцагтай салфетка бүрэн (_|_) юмаа. Ширээн дээр Дэлбээ нэртэй дэлбэрсэн салфетка нерв барж байна. Ганцаар сугарна гэж байхгүй, бөглөрчихнө. Хүчтэй татангуут боодол гараад ирнэ, хэ-хэ. Тэр дүүрч гэхэд цаасны чанар нь олгтойхон 00-ийн цааснаас таарууд гол учир байгаа юм.

Linkin Park - Leave Out All The Rest

freemyblackberry.com

Ажлын газрын хүн аль дээр нэг BlackBerry хараад өгөөч гээд надад өгсөн байв. Бараг 2 сар ширээний шургуулганд хэвтсэн байх шүү. Уржигдар орой "оролдох" процессыг эхлүүлэв.
Би урд нь BlackBerry огт барьж байгаагүй болохоор юу ч мэддэггүй юм. Америкаас явуулсан, AT&T оператортой уяатай 9700 Bold загвар. Нэт ухах явцад MEP2 гэдэг кодыг олох юм бол блок тайлагдахыг тогтоов.
IMEI, MEP кодуудыг илгээхээр эргүүлээд MEP2-ыг нь буцаадаг үйлчилгээтэй сайт хар мянга байдаг юм байна. 20-50$-ын өртөгтэй. Гол нь картнаас мөнгө татчихаад зөв код эргүүлж илгээх баталгаа байхгүй шүү дэ. Уйгагүй цааш ухлаа. Үнэгүй зүйл л олчих гээд байгаа юм шүү дэ, хэ-хэ.
За тэгсэн нэг форум дээр энэ сайтыг магтсан байнаа: http://www.freemyblackberry.com/
Серийн дугаар (IMEI), MEP, PDR (батарейны ард байдаг) кодуудаа илгээ, 24 цагийн дотор MEP2 кодыг мэйлээр чинь үнэгүй буцаана гэж байв.
Гомдлын мөр гээд уржигдар орой гэрлүүгээ гарахдаа формыг нь бөглөв. Өчигдөр орой мэйлээ шалгаад л байлаа, байдаггүй шүү. Ээлжит хульхидалт байж дэ гэж бодож байтал яг гарахын өмнөхөн захидал ирсэн.Өглөө тухтай үзье гээд орхисон. Сая сайт дээрх зааврын (http://www.freemyblackberry.com/instructions.html) дагуу ирсэн кодыг нь оруултал unlock хийгдэж байна шүү. Урамтай гэж жигтэй :-)

Sergey Ryupin & Elena Khvorova - Rumba

25 April 2012

Ажлын ширээ

Realtime photo. Шинэ PC-тэй болсон. Dell Optiplex 990.

Шинэ замын тэмдэг

2010.04.17. Москва. Жирэмслэх хориотой.

Bomfunk MC's - Freestyler

99 он. Саяхан мэт л санагдаж байна.

Hells Angels

Английн алдарт байк клабын гишүүдийн төрх. Царайнууд нь гайхалтай.
Дээрээсээ 5 дахь зурган дээр Гонжоо байна.