30 September 2011

Girl

Итали хувилбар: Di Capri Peppino - Girl.

Франц: Johnny Hallyday - Je l Aime.

Граффити

Хэдэн өвөрмөц граффити.
Lost Hope. Осло, Норвеги.
Поджигателям мостов - посвящение.Родина-мать зовёт! Екатеринбург.Москва, территория МГУ.

Өлийн халзан даваа. 3-р хэсэг

Өмнөх нийтлэлүүд: нэг, хоёр. Энэ удаад хадны бичиг бичээсийг харуулна.
Сүүлийн үед хийгдсэн бүтээлүүд болохоор төдийлөн сонирхолтой биш.
Нутгийн иргэд.Шинэ болон хуучин туг.Хамгийн их таалагдсан зүйл - чулуун баримал.

Архангай. Өлзийт. Хашааны хамгаалалт

Сумын төвийн гол онцлог - хашаа байшингийн хамгаалалт. Бараг булан тохой болгон нь покрышкаар хамгаалагдаж.Заримдаа покрышкыг халаалтын радиатор орлоно.

BW

Холимог хуурга

Гар утсаар дарсан зурагнуудын ээлжит цуглуулга.
Өнгөрсөн бямба гаригийн өглөө Батцэнгэлд мотор задлахын өмнөхөн.
Дипломат 95-ын гадна. Пикапын тэвшинээс нэг уутыг сугалхад хэн ч анзаарахааргүй л байв.MB-гийн меню. Анх XI хороололд байхад нь цөөнгүй ордог байж билээ.
Лениний музейн баруун тал. Тотго дээр юу байна аа? Versace?Төгсгөлд нь мессенжерээр ирсэн сонингийн хэсэг.Энэ байна да, итали хөлбөмбөгчин, хэ-хэ. Отгоогийн өгсөн Ховардын гарын үсэгтэй плакат машины багаажинд моторын тостой холилдоод нэр төртэй хогийн саванд заларсан.

29 September 2011

26th FAI World Aerobatic Championship

Айл болгонд байсан ном

Соц. үеийг санацгаая. Номын дэлгүүрт нэг төрлийн ном олон тоогоор байхаас бус өргөн сонголт, тэр тусмаа сонирхолтой ном байх нь ховор байсан цаг. Аав ээж нь гадаад дотоод явдаг юм уу хойно суралцаад ирсэн айлын номын сан арай сонирхолтой. Монгол, орос хэл дээр бичигдсэн ном дийлэнх нь, англи хэл дээрх ном тун ховор.
Бараг айл болгоны номын тавиурууд дээр эдгээр ном байдаг байсныг санаж байна. Үүнд:
- Чойномын "Сүмтэй бударын чулуу". Саарал, зурагтай хавтастай шүлгийн түүвэр.
- "Утсан дээрх шувуу". Мөн "Байгалийн хачин сонин". Аль аль нь орос хэлнээс орчуулагдсан амьтны аймгийн тухай ном.
- Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь. 3 боть улаан том ном. Одоо зарим зүйлийг нь уншвал сонин санагдна да.
- Романуудаас гэвэл "Зүрхний хилэн", "Онцгой эрх", "Харуул Алтай", "Элс цас" их тааралддаг.
- Улс төрийн гэвэл Лениний ботиуд болон Марксын "Капитал".
- Гадаад: Чейз, Майн Рид элбэг.
- Хэл сурахад: Радуга-гийн ботиуд (угийн сурах бичиг, хүүхэд болгон орос хэл үздэг байсан шүү дэ) болон Бонк.
Өөр юусан билээ? Мартагнасан, орхигдсон ном юу байна?

Правда на правду

2011 оны 8-р сарын 19-нд 91 оны үймээн самууны 10 жилийн ой болсон.
183art бүлгэмийн ойг тохиолдуулж хийсэн зохиомж.

Түүхэн хүүхэлдэйн кино

Польш.

Беларусь.

НҮБ-ийн чуулганы нээлт

Обама ба манай ерөнхийлөгч хамгийн гоё гарсан байна.

БР - Пародия на Comedy Club

28 September 2011

Архангай. Өлзийт. Тээврийн хэрэгслүүд

Ачааны тэрэгний жолооч Өлзийтөд танилаасаа жаахан ачаа авах гээд түр саатсан юм. Энэ байна, жолооч маань. Яг утсаар ярьж буй агшин.Би зүгээр суусангүй, сумын төвийг жаал шинжиж ажиглав. Жаал хүү усаа уламжилалт аргаар авч байна.Өөр нэг хүү арай өвөрмөц арга сэдэж.
Хоёр эр хоорондоо хонь хавчуулж.Форд транзит асахаа байсан бололтой.
Оронд нь загвар нь тодорхойгүй тэрэг гудамжаар давхина.

Banksy's Exit Through The Gift Shop

Стритарт форэва!

Ryuichi Sakamoto - Rain (Live)

27 September 2011

Группа Настя - Голоса

Режисёр: Резчиков Дмитрий.

Энэ зураачийн оролцсон уран бүтээлүүд бөөндөө: http://www.youtube.com/profile?user=devonstudio#grid/uploads
ЖЖ нь: http://devon9.livejournal.com/
Урд нь блогд нийтлэгдсэн пост: http://ganzo79.blogspot.com/2009/10/blog-post_02.html

Shit happens

UPD 2011.09.27 21:20
BUZZ! гэхийн оронд PIZZ! л гэмээр байна.Сайхан үйл явдлууд ар араасаа цуварсаар. Өчигдөр шөнийн 2 дөхүүлээд хотод орж ирсэн боловч машин төв замын зөвшөөрөлгүй болохоор ТЭЦ-ийн замаар явсан. 5 шарын цагдаагийн пост ачааны тэрэгнүүдийн эрлэг юм байх. 2:40-д Материалимпексийн хашаанд машин ачсан машиныг манаачтай нь ярьж байж оруулав. Жолооч ах өглөө болтол машиндаа унтчихна гэв. Гермес төвийн дэргэдээс машин шөнө баринаа - холуу очиж хуц юм билээ. Такси дуудлага ажилладаг нь яамай даа. Гэртээ ирж унтах гэсээр байтал 4 дөхсөн. Өглөө Сэк, Дашка, Булагаа 3 яг тохирсон ёсоор 6 гэхэд ирлээ. 4-үүлээ Материалимпекс орж машинаа буулгалаа. Дашка тросс олсон байв. Чирээд засварт хүрлээ. Улмаар Сэк-ийн гаражаас очиж моторын доод аппаратур машиныхаа ард ачаад найзуудыг гэр гэрт нь буулгав. 10-с засвар дээр очоод ар талаа нээсэн чинь... Дахиад surprise! Моторын шүүпээр масло гоожоод ар тал дэлбэ үсэрч. Угаалга орж ацетон, толбо арилгагч, даралттай ус г.м. есөн бусын аргаар үзээд арилдаггүй юм билээ. Байрныхаа гадна 4 цаг орчим ноцолдож байж запас дугуйтай хөндийг л цэвэрлэв. Бусад нь тостой чигээрээ балкон дээр хэвтэж байна, амь орох шинж алгаа, дарахлаар л тос шүүрээд.
Агрегат засвар өчигдөр өнөөдөр 2 юу ч хийсэнгүй. Урд нь ирсэн тэрэгнүүдтэйгээ зууралдаад. Маргааш мотор задаргаа эхэлвэл баярлах л байна. Тэгтэл маргааш тачигнаж эхэлнэ гэж байдаг, хэ-хэ.
2011.09.24 20:00
Ee 3,14z! Ochigdor Ogiinuur-iin modon gyyr ajillaj bga geheer n yavaad ochtol mergejliin hyanaltiinhan banzuudiig n huulj orhij. Mashin yavuulahgyi gej ter. Tsaash yavj betonon gyyreer garaad Battsengel orohoor zyglev. Sumiin toviin haraldaa Tamiriin gol gatlahaar ortol haluun motor hyiten usand tsohiulaad nam. Usand 10 garui min zogsood, 1 jeep-eer tatuulj garch irsen. Tegtel motor 1 l evgyi dugaraad ehlev. Sumiin tov hyrtel 7 km yalt ch ygyi zytgeseer Battsengeld honoglov. Onoodor nutgiin tehnikt sain garaar motor zadluultal... Surprise! Motoriin dood apparatuur ter chigtee jagsaalaas garch. End motor yanzlana gej yu bhav, yamar oros tereg bish. Hotoos selbeg irtel hyleene gedeg tam. Tiimees aimgiin tovoos achaanii mashin avchirch mashinaa achij avaad hot orohoos do. Tegeed zasvar deer heden odor shoroon tsarailna da. Muuhai yadarch bn, ert untnaa. Yaj iij bgaad l hogiin nohtsol baidald orchih yum da, zolig. Amralt saikhan l yrgeljilj bn. Amid hyn argatai, uchriig n olno do.

$620

Сонирхолтой баримт. 1997-2011 онд Вашингтон хотод дипломат машинуудын торгууль бичүүлсэн бүртгэл.
http://nickrudnev.com/tickets.pdf
Торгуулийн код нь ямар зөрчилийг илэрхийлж буйг эндээс үзэж болно.

https://go.mpdconline.com/GO/CIR-07-04.pdf
Монголын элчин нийт 620 долларын торгууль бичүүлсэн хэдий ч сохор зоос ч төлөөгүйг харж болно.
Бусад улсын элчингийнхэн ч гэсэн төлдөггүй юм билээ. Лидерүүд - Орос, Йемен, Камерун, Франц байна.

2 сурталчилгааны постер

Андрей Гордеевын уран бүтээлээс.
Кофены сурталчилгаа. When sleeping is not an option.
Шоколадтай карамель. Mango inside болон Orange inside.

BW