Асуулт: Би ихэвчлэн ...
а) Орой унтаад үд дунд босдог - 41 (26%)
б) Орой унтаад үүрийн таван жингээр босдог - 51 (33%)
в) Эрт унтаад эртүү сэрдэг - 50 (32%)
г) Эрт унтаад орой гэгч босдог - 1 (0%)
д) Би унтдаггүй (insomnia-тай) - 7 (4%)
е) Би амьдралынхаа 70%-ийг унтаж өнгөрүүлдэг - 2 (1%)
Эндээс юу харагдаж байна? Дийлэнх олонх нь орой унтдаг, эрт сэрдэг болж таарч байна.
Амралт болж өгдөг чухал зүйл л дэ, нойр. Гэхдээ их унтахлаар бас цаг нь хайран. Миний хувьд өдөрт дундажаар 5-6 цаг амарч байгаад хагас бүтэн сайнаар нойроо нөхдөг. Аманд юу нь мэдэгдэхгүй бодис зунгааралттал хааяа нэг унтах ч сайхан шүү, хэ-хэ.
Удаах санал асуулга философи талруугаа хазайлттай. Бид цөм төрсөн нь үнэн, үхэх нь мэдээж гарцаагүй.
Ингээд ээлжит, хүн төрлөхтний тайлж чадаагүй асуулт:
Үхсэний дараа юу тохиолдох вэ?

б) Би эх дэлхийдээ ямар нэгэн амьтан, хүн болж эргэж төрнө
в) Би ондоо хэмжигдэхүүн, өөр галактикт төрөх байх
г) Би материалист. Юу ч тохиолдохгүй
д) Ямар нэг зүйл болно, гэхдээ хэлж чадахгүйн
е) Энэ тухай бодохыг хүсэхгүй байна
За ингээд бүтэн сарын турш таамаглалуудаа дэвшүүлээд байж дэ.
No comments:
Post a Comment