20 October 2010

Суугаа Бух

Энэ Ганбаа ахтай төстэй царайтай хүнийг Суугаа Бух гэдэг, хункпапа-сиу омгийн удирдагч, генерал Кастерийн морин цэргүүдийг бут ниргэсэн нэгэн. 1883 онд номхон далай хүргэдэг төмөр замын нээлтийн ажиллагаанд уригдаад үг хэлэх болход тэрбээр лакота хэл дээр: "Би бүх цагаан арьстнуудыг үзэн ядаж байна. Та нар цөм хулгайч, худалч. Та нар газар нутгийг минь булааж биднийг хөөн гадуурхасан" гэжээ. Орчуулагч сэргэлэн нэгэн байсан болохоор овгийн ахлагч та бүхнийг харж байгаадаа баяртай байна, цаашид цагаан арьстнуудтай эв найрамдалтай, хамтдаа хөгжинө гэдэгт найдаж байна гэж орчуулж. Цугалсан олон түүнийг алга ташилтаар үдэж. Хэдэн жилийн дараа баривчлах оролдлогын үед түүнийг буудан хороосон байна.

Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

No comments:

Post a Comment