28 October 2010

[ II ]

Дээрх тэмдэглэгээг ойлгож байна уу?
Pause [ || ] товч байгаа юм.
Всё товарищи! Жалко, но кина больше не будет!
Гори все синим огнем!
3 жил уншигч хэлбэрээр хамт байж, тусалж дэмжиж байсан та бүхэнд талархал илэрхийлье.

Lumino - Зам

Sek-д төрсөн өдрийн мэнд хүргэхгүй бол алдас болно :)

Шнуров - Любовь и боль

Шнуров сүүлийн үед тэнэг тэнэг зүйл ярьдаг болсноос биш тухайн үедээ гоё уран бүтээл туурвиж явсан эр.


Любовь и боль, покой и бой, я как любой, несу с собой

День, похожий на ночь точь в точь.
Ночь - день. Свет - тень.
И я между ними оборотень.
День, похожий на ночь. Точь в точь.

Любовь и боль, покой и бой, я как любой, несу с собой

Игры света в тень, ночь меняет день.
День меняет ночь, точь в точь.
Ночь - день. Свет - тень.
И я между ними оборотень.
День, похожий на ночь. Точь в точь.

27 October 2010

IQ test

UPD 2010.10.27 12:40
Хариу: 176
Бодолт:
UPD 2010.10.26 16:00
Хувилбарууд алга уу?
- Бодолт хийхээс залхуу чинь хүрч байна уу?
- Тийм бол өөрийн тань тархи гөлийж эхэлсний илрэл. Удаан энэ чигээрээ явбал бүрэн мулгуу ангилалруу орно л гэж мэд.


2010.10.25 11:03
Хосоо тест илгээлээ. Хүнд биш.
Уншигч танд өөрийгөө болжморын IQ-тай биш гэдгээ батлах боломжийг блог нээж өглөө ;-)

UB-2 (***) Жижиг деталиуд

UPD 2010.10.27 12:24
Өчигдөр харуулсан гольфийн тэргийг нутгийнхан ингэж ашигладаг юм байна.Өглөө салхилангаа Тэрэлж гэдэг 5 одтой буудалруу шагайж үзэв. Үнэ нь тэнгэрт хаджээ. 3250 ногооноор ерөнхийлөгчийн өрөөнд орж болно.Гадна нь саальчин бүсгүй бийлэгжүү үйлчлүүлэгчдийг саравчилж хүлээнэ.
2010.10.26 15:54
Шууд нэвтрүүлэг. Тэрэлж. Улаанбаатар-2.
Өвөл цаг ойртсонтой холбогдуулж хүндэт зочидын өгзгөнд буудлыг зүгээс санаа тавьж, чулуун сандланд модон бүрхүүл урласан байна.
Усны тэрэг шиг төрхтэй гольфийн цохиур зөөх зориулалт бүхий тэрэгнүүд гадаа сойлттой.Гэвч хамгийн хүнд зүйл - түлхүүрний оосорны хэлбэр.

25 October 2010

Мумий Тролль - Девочкодруг

2010 оны "Редкие земли" цомгонд нь 90-ээд оны дундуур дуулж байсан уран бүтээлүүд нь орж. Гоё байна шүү.

Coldplay - Clocks

Live in Amsterdam.

Франц. Гэрлэн дохио, уулзварууд

Улаан нь бусад 2-оосоо арай том хэмжээтэй дохионууд таарна. Хөөрхөн саравчтай.
Жолооч нарт зориулсан гэрлэн дохио "Г" хэлбэртэй урт хөндлөвч дээр бэхлэгдэж, зорчих хэсгийн эгц дээр сүндэрлэнэ. Жолооч толгойгоо ч хөдөлгөх бараг шаарлагагүй. Эгнээ олон бол тус бүрийн дээр дохиотой.Гэрлэн дохионуудыг янз бүрий өндөрт байрлуулах нь автомашинтай, дугуйтай болон явган зорчигчидод өөрт хамааралтайг олж хархад дөхөм.
Дохионы сумнууд.Ер нь уулзвар, замын салаа дээр тэмдэг тэмдэглэгээний гачигдал байхгүй.

Франц. Замын тэмдгүүд

Машины шилнээс гэрэл ойгоод фотонууд онц гараагүй байна.
Европын холбооны хамгийн амар зүйл - хил хязгаар байхгүйтэй адил.
Бельгийн замаар давхиж байгаад дээрхийн адил самбар хараад л хэдэн метр явхад Франц улс угтна. Ямар ч пост, шалган нэвтрүүлэх цэг, цэрэг цагдаа байхгүй. Замын болон өвсний өнгө хүртэл өөрчлөгдөхгүй.Замын тэмдэг тэмдэглэгээндээ анхаарал их тавьдаг нь илт. Ямар ч хүн (сохор биш бол) хараад ойлгоно.Явган гарцны хүн цэнхэр өнгөтэй бөгөөд зураасан хэлбэртэй.Чиглэл заасан самбар жолоочид давхар төв замыг мэдээлнэ.Яагаад ч юм тэмдэг байрлах шонгууд ихэнхдээ богинохон.
Сумны хэлбэр маш олон янз.Хэдийгээр автобан биш жижиг хот хоорондын талдаа нэг урсгалтай зам ч гэлээ чанар сайтайг нь хурдны дээд хязгаар илэрхийлнэ.Элэгдэж хуучирсан тэмдэг их биш.Яагаад хаа газрын налуу зам тэмдэг дээр процентын % тэмдэг байрлуулдаг юм бол? Градусаар илэрхийлбэл илүү ойлгомжтой юм шиг.

24 October 2010

Па-де-де из балета Щелкунчик

П.И.Чайковский - гений. Энэ бол агуу аялгуу, хэд ч сонсож болно.

Erasure - Love to hate you

Тоолуур

Блог руу орсон хандалтыг тоологч яг 100 мянга хүрэхийн даваан дээр эргээд ноль болчихлоо.
Уг нь хөөрхий минь 2 жил алдаагүй ажилласан юм сан. Би ирэх 7 хоногт 100-ийн босогыг давах юм байна да гэж хэдэн өдрийн өмнө бодож байж билээ. Үндсэндээ тоолуур одоо сонин биш. Байсан ч нар мандна, байхгүй ч мандна. Буцаж хэвэндээ орохыг нь хэдэн өдөр ажиглаж байгаад сэргэхгүй бол устгаж орхино, түүн шиг амар зүйл байхгүй.

Amsterdam. Part 6

2010.04.25-26.
Голландын нийслэлийн жижиг деталиудад анхаарлаа хандуулъя.
Хана туурган дээрх зурагнууд, бичгүүд нь таалагдсан. Граффити их хөгжсөн газар шиг санагдав.
Мөн байшингийн тагтнууд нь гоё. Булангийн байрлалтай, уулзварлуу харсан балкон сайхан уу? Сайхан.Эсвэл энэ тагтнууд. Жигд, цэвэр, тохилог.Автомашины зогсоол. Энгийн шийдэл.
Гидрант.Төгсгөлд нь - тир. Буудаад шагналаа ав.

Illusion

Бас нэг хараа хуурсан бичлэг.

Холимог хуурга

For Mac.
Төрийн ордон. Хамгаалалтын албаны лац.
Эмийн сан - ходоодны эм.Большой адронный коллайдер?
Төгсгөлд нь, дээр Хосоо-гийн илгээж байсан f...k хурууны пластырь.

23 October 2010

Хаалга, түлхүүр

Барууны соёл хуучин соц. лагерийнхаас юугаар ялгаатай вэ? Баруунд аливаа зүйлийг зориулалтын дагуу л ашиглахаас бус "монголчилох, аргалах, торгоох" г.м. ойлголтууд байхгүйтэй адил. Нөгөө талаас бид юуг л бол юуг яаж л бол яаж аргалдгаараа бахархах хэрэгтэй. Хаалганы пүршийг түлхүүрийн тусламжтай тогтоох бол наад захын жишээ.

Adriano Celentano - Confessa

Хөгширдөггүй хүн.

Хэвлэлийн хуудаснаа

Яагаад сонин хэвлэлд бүсгүйчүүдийн зураг давамгайлдаг вэ?
Маш энгийн. 1-р зургийг харах нь 2-рхыг хархаас хамаагүй дээр байгаа биз дэ.

22 October 2010

Шоколад

Би чихэрлэг зүйлд төдийлөн дуртай биш. Шоколаданд мөн адил.
Гэсэн хэдий ч какао ихтэй, гашуун, цэвэр шоколад таарвал идэж л орхидог.
Одоо худалдаанд хаана, ямар гоё шоколад байна? Яагаад өөрт тань таалагддаг вэ?

Blue Canary

Лицедеи гэж гоё хамтлаг байж билээ... Одоогийнх нь дуураймал хуурамч бүтээгдэхүүн.

Combat sheep

Осторожно! Мат!

Оршуулгын газар

Герман.Франц.Беларусийнхийг өмнө нийтэлж байсан.

Floating Cube

Давгүй эд байна ;-)

21 October 2010

Tiziano Ferro - Sere Nere

Объекты желания

Лебедевийн студи гоё ном орчуулж, хэвлэлтэнд өгч. Захиалбал 1000 руб., худалдаанд 11 сарын сүүлээр гарахдаа 1400 руб. болох төлөвтэй.
Би өчигдөр захиалга өгдөг юм билүү, монголруу яаж явуулах вэ, номын үнэ дээр тээврийн зардал хэд орчим болох бол гэсэн асуулттай захидал өөрт нь илгээсэн юм. Шуудангийн хаягаа илгээчих, бэлэг болгоод илгээнэ гэсэн хариу өглөө ирж. Тиймээс оны эцсээр юм уу ирэх оны эхээр гар дээрээ сайхан, гол нь сонирхолтой номтой болно.Номны тухай мэдээлэл Тема-гийн ЖЖ-д.

funnytranslator.com

Сайт: http://funnytranslator.com/
google-ийн орчуулагчийг ашиглаж орчуулга хийнэ.
Би туршаад "To be or not to be" гэж оруулахад "Or it could be useful" гэсэн үр дүн гарав.

AFRIKAANS : Om te wees of om nie te wees
Back to ENGLISH : To be or not to be
ALBANIAN : Për të qenë apo jo të
Back to ENGLISH : To be or not
ARABIC : أن تكون أو لا
Back to ENGLISH : To be or not
BELARUSIAN : Быць ці не
Back to ENGLISH : To be or not
BULGARIAN : За да бъде или не
Back to ENGLISH : To be or not
CATALAN : Ser o no
Back to ENGLISH : To be or not
CHINESE : 生存还是毁灭
Back to ENGLISH : To be or not
CHINESE_SIMPLIFIED : 生存还是毁灭
Back to ENGLISH : To be or not
CHINESE_TRADITIONAL : 生存還是毀滅
Back to ENGLISH : To be or not
CROATIAN : Biti ili ne
Back to ENGLISH : To be or not
CZECH : Být či nebýt
Back to ENGLISH : To Be or Not
DANISH : At være eller ikke
Back to ENGLISH : To be or not
DUTCH : Te worden of niet
Back to ENGLISH : To be or not
ENGLISH : To be or not
Back to ENGLISH : To be or not
ESTONIAN : Olla või mitte
Back to ENGLISH : To be or not to
FILIPINO : Upang maging o hindi na
Back to ENGLISH : To be or not
FINNISH : Ollako vai ei
Back to ENGLISH : To be or not
FRENCH : Être ou ne pas
Back to ENGLISH : To be or not
GALICIAN : Ser ou non
Back to ENGLISH : To be or not
GERMAN : Sein oder nicht
Back to ENGLISH : To be or not
GREEK : Για να είναι ή να μην
Back to ENGLISH : To be or not to
HAITIAN_CREOLE : Yo dwe oswa ou pa
Back to ENGLISH : They should be or not
HEBREW : הם צריכים להיות או לא
Back to ENGLISH : They need to be or not
HINDI : वे हो सकता है या नहीं की आवश्यकता
Back to ENGLISH : They may or may not require
HUNGARIAN : Ezek lehet, hogy nem igényel
Back to ENGLISH : They may or may not require
ICELANDIC : Þeir mega eða mega ekki krefjast
Back to ENGLISH : They may or may not require
INDONESIAN : Mereka mungkin atau mungkin tidak memerlukan
Back to ENGLISH : They may or may not require
IRISH : Féadfaidh siad nó ní bheidh gá le
Back to ENGLISH : They may or not require
ITALIAN : Essi possono o non richiedere
Back to ENGLISH : They may or may not require
JAPANESE : 彼らは、または可能性があります必要としないかもしれません
Back to ENGLISH : They may or may not require
KOREAN : 그들은 또는 수도 필요하지 않을 수 있습니다
Back to ENGLISH : They may or may not need
LATVIAN : Tās var būt vai nebūt vajadzīga
Back to ENGLISH : They may or may not need
LITHUANIAN : Jos gali būti arba gali nebūti būtinybės
Back to ENGLISH : They may or may not be necessary
MACEDONIAN : Тие може или не може да биде потребно
Back to ENGLISH : They may or may not be necessary
MALAY : Mereka mungkin atau mungkin tidak diperlukan
Back to ENGLISH : They may or may not be needed
MALTESE : Huma jistgħu jew ma jistgħux ikunu meħtieġa
Back to ENGLISH : They may or may not be necessary
NORWEGIAN : De kan kanskje ikke være nødvendig
Back to ENGLISH : They may or may not be necessary
PERSIAN : آنها ممکن است یا نه ممکن است لازم باشد
Back to ENGLISH : They may or may not be necessary
POLISH : Mogą one być lub nie być konieczne
Back to ENGLISH : They may or may not be necessary
PORTUGUESE : Eles podem ou não ser necessário
Back to ENGLISH : They may or may not be necessary
PORTUGUESE_PORTUGAL : Eles podem ou não ser necessário
Back to ENGLISH : They may or may not be necessary
ROMANIAN : Ele pot sau nu pot fi necesare
Back to ENGLISH : They may or may not be needed
RUSSIAN : Они могут или не могут быть необходимы
Back to ENGLISH : They may or may not be needed
SERBIAN : Они могу или не могу бити потребни
Back to ENGLISH : They may or may not be needed
SLOVAK : Môžu alebo nemusia byť potrebná
Back to ENGLISH : May or may not be needed
SLOVENIAN : Lahko ali ne sme biti potrebna
Back to ENGLISH : May or may not be necessary
SPANISH : Puede o no ser necesario
Back to ENGLISH : May or may not be necessary
SWAHILI : Au anaweza kuwa muhimu
Back to ENGLISH : Or it could be useful
SWEDISH : Eller det kan vara användbart
Back to ENGLISH : Or it may be useful
TAGALOG : O maaaring ito ay kapaki-pakinabang
Back to ENGLISH : Or it may be useful
THAI : หรืออาจจะมีประโยชน์
Back to ENGLISH : Or it may be useful.
TURKISH : Ya da yararlı olabilir.
Back to ENGLISH : Or may be useful.
UKRAINIAN : Або може бути корисно.
Back to ENGLISH : Or might be useful.
VIETNAMESE : Hoặc có thể có ích.
Back to ENGLISH : Or might be useful.
WELSH : Neu gallai fod yn ddefnyddiol.
Back to ENGLISH : Or it could be useful.
YIDDISH : אָדער עס קען זייַן נוצלעך.
Back to ENGLISH : Or it could be useful.


Шилдэг орчуулгын утгууд: http://funnytranslator.com/funniest-bad-translations

Joy - Touch By Touch

Чанамал яак, банан өмд сонирхолтой харагдаж байх чинь. Тайз засал, шалны гэрэлтүүлгэ ч гэсэн тэр үеийг бүрэн илтгэнэ.

20 October 2010

Эрх чөлөө

Монголчууд эрх чөлөө, ардчилал гэж ярих дуртай. Анхны ардчилсан ерөнхийлөгч, ардчилсан сонголт г.м. Яахав, Чингисийн нэрийг худалдаж идэж буй үзэгдлийн дэргэд арай бага л да, хэ-хэ.
Үүнийг дагаад есөн шидийн хөдөлгөөн, эвсэл, төрийн бус байгууллага, бүлгэм секц дугуйлангууд бий болсон. Намууд нь хүртэл дотроо жигүүр, бүлэглэл, нутаг ус, фракц хэмээн хуваагдна.
Ямарваа нэгэн тогтолцоо бүхий эвсэн нэгдсэн бүлэгт хүн элсээ л бол тэр нь эрх чөлөөний төлөө гэсэн тодотголтой байсан ч хамаагүй, эргээд хүний эрх чөлөөг нь боогдуулж, бусдынхаа өмнө хариуцлага хүлээхэд, ондоо хүний үзэл бодлыг өөрт хүчээр уях, шийдвэрийг нь мухараар дагахад хүргэдэг. Би маргааш өглөө сэрэнгүүтээ гэв гэнэт цэнхэр юм уу улаан туяа татуулаад аль нэг нам, бүлгэм, хөдөлгөөнд элсээ л бол сайн дураараа чөдөр ногттой боллоо л гэсэн үг.
Одоо зөвөлгөө өгье: өөрт тань ямарваа нэг бүлэг хүмүүсийн нэгдэл, үйл ажиллагаа нь таалагддаг байж болно. Харин элсэж орохынхоо өмнө сайтар бодох хэрэгтэй. Танд энэ үнэхээр хэрэгтэй юу? Үүнгүйгээр үнэхээр болохгүйн уу?

Ачаа ангилал

Шереметьево, оросын гааль.
Ачаа ангилалын самбар (томруулж харахыг зөвлөе).Ингэхэд, ачаагаа өгөхөд өмнөх нислэгийн туузыг онгоц буудлын ажилтнууд авч хаядаг да, санаж байна уу? Заавал авч хаях ч заавартай. Учир нь томоохон онгоц буудлууд зэрэг зэрэг ачигдаж буй олон түмний тээшийг автоматаар ялгадаг, бар-код-оор нь ачаа эскалатороор тээвэрлэгдэх явцад шалгалт хийдэг юм байна лэ.

Суугаа Бух

Энэ Ганбаа ахтай төстэй царайтай хүнийг Суугаа Бух гэдэг, хункпапа-сиу омгийн удирдагч, генерал Кастерийн морин цэргүүдийг бут ниргэсэн нэгэн. 1883 онд номхон далай хүргэдэг төмөр замын нээлтийн ажиллагаанд уригдаад үг хэлэх болход тэрбээр лакота хэл дээр: "Би бүх цагаан арьстнуудыг үзэн ядаж байна. Та нар цөм хулгайч, худалч. Та нар газар нутгийг минь булааж биднийг хөөн гадуурхасан" гэжээ. Орчуулагч сэргэлэн нэгэн байсан болохоор овгийн ахлагч та бүхнийг харж байгаадаа баяртай байна, цаашид цагаан арьстнуудтай эв найрамдалтай, хамтдаа хөгжинө гэдэгт найдаж байна гэж орчуулж. Цугалсан олон түүнийг алга ташилтаар үдэж. Хэдэн жилийн дараа баривчлах оролдлогын үед түүнийг буудан хороосон байна.

Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

The Police - Every Breath You Take

Стинг - ok.

Mireille Mathieu & C. Aznavour - Une vie d'amour

Сонгодог гэж хэлж болохуйц уран бүтээл.

Измайлово

2010.04.18. Москва
Би сүүлийн 6 жилийн дотор Москвад 4 удаа зочилсон. Бүгдэд нь нэг л буудалд (Измайлово ***) буусан.
1-рт: Хотын төвөөс холгүй.
2-рт: Кольцо-гоос гадна байрладаг тул үнэ нь боломжийн.
3-рт: Утсаар захиалга хийхэд урьдчилгаа төлбөр нэхдэггүй.
Энэ хавар ч гэсэн ганц хоноод гарсан. Номертоо үнэгүй Wi-Fi-тай болсныг эс тооцвол бүх юм нь хэвэндээ. 80 оны олимпод зориулж барьсан зочид буудлын комплекс л до, альфа, бетта, вега, гамма, дельта гэсэн 5 буудалтай.