Захиралд MCS electronics-оос "Dell products & services 2010" нэртэй workshop-д оролцох урилга ирсэн юм. Оронд нь би очих шив дэ. Зохион байгуулалт сайтай байсныг болон танхим бараг дүүрснийг онцлох нь зөв болов уу. Энэ нь мэдээллийн технологи хэн бүхэнд хэрэгцээтэй болсныг илтгэнэ.Тус компаний захирал Н.Баттулга нь муугуй илтгэгч юм байна. Ямар ч байсан ярьсан зүйл нь товч, тодорхой, ойлгомжтой. "В семье не без урода" гэдэг шиг нуршуу, ойлгомжгүй ярьсан нэг нөхөр ч бас байна билээ (нэгэн газрын дарга нь, нэрийг нь хэлээд яахав, хөөрхий). Товчхондоо, шинэ загварууд, бараа бүтээгдэхүүнүүд, үйлчилгээнүүдийг танилцуулсан. Таалагдсан зүйлс ч байв, за энэ ч дэ гэж бодохоор зүйлс ч байв. Мэдээж сайн тал нь давамгайлсан л да. Workshop сунжирсаар цагтаа буюу 13:20-д тараагүй. Уг нь GPS-д суурилсан байршил тогтоох системийнх нь барааг харчих санаа байсан боловч яалт ч үгүй дундаас нь орхиод гарсан.Хувийн бодол: Dell боломжийн брэнд. Эвдэрч чирэгдэл учруулах нь ч бага. Desktop-ууд болон server-үүд нь лав тийм. Workstation, laptop-уудыг нь ашиглаж байгаагүй. MCS electronics-ийн хувьд манай урдаа барьдаг компаниудын нэг яалт ч үгүй мөн. Татвараа үнэнчээр төлдөг, гааль дээр хор найруулдаггүй гэдэг нь ч ортой байх. Юм худалдаж авхад үнийн санал зэргээ маш хурдан илгээдэг, эргээд холбоо тогтоодог зэрэг сайн үйлчилгээтэй. Харин Doctor Computer гэдэг газар нь бүтэхгүй ээ.
31 March 2010
Бизнес мэдээ. Буэээ...
Jack-аас ирсэн 2 дахь захидал.
Өчигдөр орой МҮОНТ-р "Бизнес мэдээ" гэдэг нэвтрүүлэг үзлээ. Хөтлөгч нь н.Оюунчимэг гэдэг байх аа. Ноолуурын үнийн өсөлтийн талаар Говь ХК, Гоёо ХХК-ийн мэргэжилтэнгүүдтэй уулзаж ярилцаж. Ярилцлага хийж байгаа нь яахав болж байна аа. Харин тэр ярилцлагаа ТВ-ийн эфирээс Говь ХК, Гоёо ХХК-уудтай шууд холбогдон ярьж "шууд ярилцлага" байгаа юм шиг гаргах юм. Харваас өдөр нь ярилцлага хийгээд орой монтажлаад гаргаж байгаа нь илт. Ичмээр дамшиг юм аа даа. Ингэх тэнэгтэх ээ болимоор юм.Яг үнэн зүйл бичиж. Дээр бас хөрөнгийн биржтэй шууд юм шиг холбогдож дебилтээд байсан нөхөр байгаа юм.

Өчигдөр
Өчигдөр орой цас ороод зам толь болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Jack-аас захидал ирж.
Текст нь: Өчигдөр буюу 2010.03.30-ний өдөр орсон цаснаас болж гадуур автомашины бөөн түгжрээ, хальтиргаа. 25-р эмийн сангийн уулзвараас дээшээ өгсдөг зам дээр гулгаа, хальтиргаа үүсэж. Машинууд хий эргээд л... Тэнд байсан 4 замын цагдаа биеийн хүчний ажил нилээн хийх шиг боллоо. Явж чадахгүйгаа байгаа машинуудыг түрж өгөөд л. Зураг дээр байгаа том ачааны машин 23 цаг өнгөрч машин сийрэг болох үед дээш ээ өгсөж чадахгүй буцаад эргэнэ лээ. Хэзээ нэг өвөл нь дуусах юм бол доо.Харин эдгээр зурагнуудыг би дарсан. Сансарын тунель. 13 болон 18 цагууд. Зургийн чанар (_|_) байна уу? Арга байхгүй, гар утсаар авсан юм чинь.

Labels:
comparison,
hometown,
on the road,
received
BlackBerry Bold 9000, 9700
UPD 2010.03.31 17:20
Хоёр зүйл байна.
1) 9000-ийг сонирхох хүн алга уу? Машины болон энгийн цэнэглэгчтэй, ширэн гэртэйгээ, CD, usb залгуур нь байрандаа.
2) Дээр нийтлэгдэж байсан мэдээлэлд хэн нэгэн ийм comment үлдээж:
99066909 dugaariig 250-s yariad zarna
blog deeree niitlej ugch tus bolno uu?
Сонирхох нэгэн нь сонирхоно биз. Хэнийг нь хэлж мэдэхгүй юм, танихгүй дугаар байна.
UPD 2010.03.29 10:30
9700 нь эзнээ олчихлоо :-)
2010.03.28 22:45
Зүүн гар талаас: BlackBerry Bold 9000, BlackBerry Bold 9700.
Үнэ зах зээлийнхээс доогуур.

phone
30 March 2010
Газар хөдлөлт
Газар хөдлөнө гэж цуураад байгаа улс цөм газрын гаваар далд ороосой!
Labels:
damn it
28 March 2010
30-ийн дүн, 31-ийн сэдэв
3 сар завсарласан санал асуулга сэргэж байна. Үнэнийг хэлхэд санал асуулгыг дүгнээд, шинэ асуултуудыг оруулаад суух жаахан залхуутай байдаг юм.
Өмнөх санал асуулгын сэдэв: Иргэдэд мөнгө өгөх гэж буйг юу гэж бодож байна?
Үр дүн:
а) зөв - 12(25%) - зөв нь ч зөв л дө
б) буруу - 14(29%) - буруу нь ч буруу л да
в) мэдэхгүй - 3(6%) - мэдэхгүй чадахгүй түмэн асуултын таглаа
г) над падгүй - 3(10%) - нүд нь балай, чих нь дүлий
д) энэ бол доромжлол - 14(29%) - үнэн, энэ бол доромжлол
Энэ удаагийн санал асуулгын сэдэв: Хөдөлмөрийн хөлс буюу цалин.
Асуулт: Сарын хөдөлмөрийн хөлсөө (цалин болон бусад төрлийн орлогыг оруулаад) тодорхойлно уу. (мян. төг)
а) 0. Эцэг эхээ шимдэг
б) 0-108. Доод хэмжээнд ч хүрэхгүй
в) 108-400. Зовж байна, зовж байна
г) 400-600. Арай гэж хүрэх юм
д) 600-1000. Боломжийн шүү
е) 1000-аас дээш. Үгүй яах вэ
ё) Би олигарх. Надад мөнгө сонин биш
ж) Би БОМЖ. Надад мөнгө сонин биш

survey
27 March 2010
Чечня. 1996. Радиоперехват
Дайн бол дайн. 96 онд Грозный-д болж байсан үйл явлаас үзнэ үү. Зөвлөхөд, "Чеченский капкан" гэдэг 5 ангит баримтат киног үзчихэд илүүдэхгүй.
Радиохолбоонд ашиглагдаж буй зарим нэг армийн хэллэгээс:
Вертушка - Вертолет - Нисдэг тэрэг
Ленточка - Колонна - Цуваа
Кулак - Танк - Танк
Двухсотый - Убитый (Груз 200) - Амь алдсан
Трехсотый - Раненый (Груз 300) - Шархадсан

war
ATM
Арилжааны банкнууд АТМ-үүдээ нэгтгэмээр юм. Хаа тааралдсан газраа дурын банкоматруу картаа чихээд мөнгө авдаг болмоор байна ш дэ.
Labels:
other
Хороолол. 2 фото
Алтан төгрөг дэлгүүр. Шилэнд гэрэл ойгоод олигтой гараагүй байна.Бонд. Джеймс Бонд. Lond. Bonus Lond.
Labels:
photo
26 March 2010
Брат-2 киноны хэсгээс
"Брат" болон "Брат-2" зарим хэсгийг нь үл тоовол яахав боломжийн л кинонууд. "Жмурки" гэдэг хүнд киног арай гүйцэхгүй.
Бүтэн бичлэгийг үзээд хэрэггүй. 8 мин. 15 сек.-ээс 9 мин. 50 сек.-нд хүртэл нь харах хэрэгтэй. Таксины жолочийн яриа тасархай.
Харин энэ хэсэгт 2:15-3:40 хүртэл үзэх хэрэгтэй. Яг 3 дахь минут дээр тамхи гаргана. Mild Seven байгаа. Тэр үед ийм хайрцагтай байсан юм. Filter загвар нь шүүлтүүр дээрээ 501-509 хүртэлх дугаартай.

movies
Усан дагина
© REUTERS/Scanpix
2010.03.25, Дани
Копенгаген хот өөрийн сүлд болсон усан дагинаасаа түр салж байна. Тэрбээр сууж буй чулууныхаа хамт Шанхай хотод явагдах Олон улсын үзэсгэлэнг зорьж байгаа юм.
Хүрэл хөшөөний товч түүх: Carlsberg шар айргийг үндэслэгчийн хүү Карл Якобсен Копенгаген хотын Эзэн хааны нэрэмжит театрын балетчин Эллен Прайс гэдэг бүсгүйд сэтгэл алдарсны үр дүнд энэхүү хөшөө бүтээгдсэн юм. Якобсен уран барималч Эдвард Эриксонд хүрэл хөшөө захиалсан боловч бүжигчин бүсгүй нүцгэнээрээ модель болохыг зөвшөөрөөгүй тул барималчин өөрийн эхнэр Элин Эриксенийг уг хөшөөний загвараар суулгасан.
1913 оны VIII.23-нд Русалочка байрандаа тухлан сууж 1964 он хүртэл амар амгалан байв. Үүнээс хойш хөөрхий бүсгүй тайван аж төрөөгүй гэж үзэж болно. 64 оны 4-р сард толгойг нь тасдаад нуучихсан тул шинээр хийсэн. 84 онд баруун гарыг нь хулгайлсан, удалгүй олдооод залгагдсан. 1990 онд толгойг нь тасдах бүтэлгүй оролдлого явагдаж, хүзүүн дээрх соривийг нь зассан. 98 онд толгой нь дахин алга болж, орон нутгийн телевизийн үүднээс олдсон.
Биеийн янз бүрийн хэсгийг тасдаж хулгайлахаас гадна будах, хувцас өмсүүлэх тохиолдол цөөнгүй гарч байв. 2003 онд бүсгүйг дэлбэлээд, уснаас гаргаж авсан бол 2004 онд Туркийг Европын холбоонд элсэхийг эсэргүүцэгчид лалын хувцсан өмсүүлсэн. 2006 оны мартын 8-ны өдөр ногооноор будаж, гарт нь хиймэл эрхтэн бариулсан. 2007 онд ягаанаар будсан ба дахин нэг удаа лалын хувцас өмсүүлсэн. Одоо бас хятадууд дээр очно. Нэг үгээр - зовлон их л үзсэн бүсгүй юм.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/

in the world,
sculptures
Асуулт хариулт
Дурын асуултанд үнэнч шударгаар хариулах болно.
Мэдээж хариулах эсэх сонголт надад үлднэ.
Жишээ нь:
Асуулт: - Эх дэлхийн цаг-ны тухай юу гэж бодож байна?
Хариулт: - Это полный 3,14zдец, товарищи!
2 мэдээ үзнэ үү.
1. Нодинон жилийн пост: Харанхуйд суухгүй ээ!
2. Хэдэн сарын өмнөх пост: George Carlin - The Planet Is Fine

25 March 2010
МУИС-ийн автобусны буудал
МУИС-ийн II байрны оюутнууд автобуснаас буугаад шууд гарцгүй газраар зам гардаг. Тийм үү? Хүмүүнлэгийн оюутнууд эсрэг талын буудал дээр нь мөн адил үхэр шиг зүтгэдэг. Үнэн үү?
Уг нь ирээдүйн сэхээтэн давхарга, улсын урдаа барьдаг сургуулиудын л оюутнууд да. Хамгийн энгийнээр яаж гарцаар гаргадаг болгох вэ? Миний хувилбар: автобусны буудлуудыг нь татан буулгах хэрэгтэй. 2 алхамын цаана байгаа гарцаар гарахгүй байгаа мудакууд газар доорх гарц барьж өгсөн ч ашиглах нь юу л бол. Эсвэл 2 м өндөр, дээрээ өргөстэй тортой урсгал тусгаарлагч хашлага босгож болно.

CameraBag
CameraBag гэдэг софт утсан дээрээ суулгачихлаа. Одоо зурагнууд хар цагаан, polaroid-оор авсан юм шиг г.м. эффекттэй болж ирнэ. Жишээ нь:
Original зураг:Харин одоо helga, lolo, colorcross, magazine, 1962 гэсэн горимуудад шилжүүлсэн байдал:

helpful hint,
phone,
photo
Таавар
UPD 2010.03.25 14:30
Ганбат зөв хариулж. Товч.
2010.03.25 10:28
Нэгэнт мэдээлэл цөөн оруулж байгаа болохоор та бүхнийг сул байлгахгүйн тул таавар тавьлаа. Сэтгэхүй шаардсан бодлого. Хариу 5 дахийн орой.
Нөхцөл: Өнгөрсөн зууны дунд үед европын джентельменд ойролцоогоор 70 ширхэг байсан эд.
Гэхдээ 30 гаруй нь л ашиглагддаг.
Асуулт: Юуны тухай яриад байна?

problem solving
Өмнөговь. Шуурга, цас
Jack-аас 2 захидал ирж. Текст нь:
Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум.
Өглөөний 9 цаг 50 минутын орчим шороогоор шуурч эхлээд ойролцоогоор 40 мин орчим шуураад дууссан. Гэхдээ энэ айхтар харанхуйлсан шуурга нь нартай өдөр харанхуйлаад өрөөн дотор чийдэн асаагаад, шуурснаас шалтгаалан тог тасарч лаа асаав. Сумын засаг даргатай уулзахад ойролцоогоор 24 м/сек хурдтай шуурсан гэж байв. Шороон шуурга нартай өдрийг шөнө адил харанхуй болгохыг амьдралдаа анх удаа л харав. Ноднингийн Баянхонгорт болсон шуурга арай л харанхуй болгоогүй санагдана.2 дахь захидал:
Өмнөговь аймаг, Үргэлжлэл.
Хотоос гарахдаа Өмнөговь аймагт цас хир байгааг асууж байгаад гарсан боловч... 3 сарын 14-ны өдрийн цасан шуурга Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Дундговийн Даланзадгадын хооронд байх замыг боочихсон байдаг байна ш дээ. 170 км замыг 3 удаа цас ухаж байж 13 цаг гаруй явж тууллаа. Аялалын явцад нийт 5 удаа цас ухсан болно. хэхэ.

Уншлагын цаг
Өчигдөр ажил бүтэн өдөр тоггүй өнжсөн. Юу ч хийхгүй гиюүрээд таарав.
Сүүлд уншсан ном: Сергей Есениний шүлэгнүүд. Найз үхэхээ мэдэж байсан юм шиг байгаа юм. Амьдралынх нь сүүлийн жилүүдийн уран бүтээлд нь удахгүй үгүй болох тухай их тааралдна.
Одоо уншиж буй ном: Бонапарт. Орой гарчиглаад хэвтэж байсан, тэгээд л кадр тас :-)

library
23 March 2010
Мумий Тролль - Молодость
Ажил их, мэдээлэл оруулах ч зав алга. Иймэрхүү дуу сонсоод л сууж байна да.
Labels:
music
Chop chop ninja
Chop chop ninja гэдэг хөөрхөн тоглоом байдаг юм байна. Mario-рхуу юм уу да.
Labels:
phone
22 March 2010
Автомат vs Механик
Механик зүйл болхи боловч найдвартай.
Автомат хурдны хайрцаг хотод л хэрэгтэй зүйл. Механик бол анги.
Машины цонх автоматаар онгодог бол хэзээ нэгэн цагт гацаж халууцуулж юм уу хөлдөөж алах нь тодорхой. Механикаар онгойдог бол яг өөрт тохирсон зайг гаргаж чаддаг. Тэгэхгүй бол автоматаар онгойлгоход заавар нааш цааш хэд хэд сажлуулдаг.
Янз бүрийн компьютеруудын тухай ярихаа энэ удаад азная.

comparison
21 March 2010
Эхний 20 утга
Блогруу хайлтын системүүдээс дамжиж орогсод цөөнгүй. Хандалтын эхний 20 утгыг доорх зурагнаас сонирхоно уу.Анхаарал татсан зүйлс.
1. Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь гэж орж ирэгсэд их байна. ө.х. ажлын байрны тодорхойлолтын, ажил үүргийн хуваарийн жишээ хүмүүст багагүй хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Харамсалтай нь блог эдгээр улсад төдийлөн тусалж чадахгүй.
2. Сурч мэдэх хүсэлтэй хүмүүс бас цөөнгүй байна. Тухайлбал: жолооны тест, герман хэлний хичээл, аха, таавар, номын дэлгүүр, сонирхолтой математик г.м. утгаар хайлт хийж.
3. Музейнүүд цөөнгүй орж ирж: богдын, цэргийн, жуковын г.м. Бас дуурь бүжгийн эрдмийн театр ч байна.
4. Үс засах өдрөө интернэтээс хайдаг хромосомын гажигнууд бас байнаа байна.

blog
20 March 2010
Оюун ухааны музей
Түмэн-Өлзий гуайн музейгээр зочилов.Зураг авах хориотой тул би нууцаар зураг авч барьж өөдгүйтсэнгүй. Тасалбарын хувьд: том хүн - 2000, сургуулийн насны хүүхэд - 1000, цэцэрлэгийн насных - 500 төг. Цаг гучин минут гид дагуулж явж үзмэрүүдээ тайлбарлав. Зарим нэг сонирхолтой зүйл мэдэж авсан. Сургуулийн насны хүүхдэд бол их л таалагдах музей байна. Надад улс үндэстнүүдийн янз бүрийн хийцтэй шатарнууд сонирхолтой байв.
Үүдэнд нь дэлгүүр ажилладаг юм байна. Хамгийн энгийн оньсноос модон нэг, төмөр нэг тоглоом авсан. Оролдоод сууж байхад зугаатай юм.Харин ажилчидынх нь харьцаа ер таалагдсангүй. Тэр тусмаа дэлгүүрийн худалдагч, үүдний билет зардаг нөхдүүд.

organization
Масленица
2010.03.20 17:00
5 дахь өдөр гадаа дэрчийтлээ цаг зогсов. Доор нодинон жилийн пост.2009.02.23 09:50
Хүүгийн сургууль дээр бүтэн сайн өдөр Масленица буюу өвлийг үдэж хаврыг угтах баяр болсон. Уг нь энэ жилийн хувьд 23-наас буюу өнөөдрөөс эхлээд 7 хоног үргэлжилэх баяр юм билээ.
Чихмэл бэлдсэн байна. Бас савтай бензин, галын хор зэргийг. Хэдэн нөхөр тэсэн ядан хүлээсээр... Эцэст нь мөрөөдөл нь биелсэн. Галын дөл өөдөө.

date
ШУТИС-ийн мэдээ
Уншигч moonoo-гөөс захиа ирж. Ямарваа нэг засваргүй нийтэллээ.
ШУТИС - Номын сан. Лифт нэг л өдөр ажилласныг би санадаг юм.Цэр, нус, шүлсээрээ тургидаг хүмүүст зориулж шатны нүүрэн дээр Оюутны зөвлөлөөс наасан ухуулга. Таны хобби - Галын дохиолол хэхэ тайлбар нь "АНХААР! Онцгой тохиолдолд хэрэглэнэ үү Жич: Бусад тохиолдолд 10000-15000₮ торгуултай."

organization,
received
18 March 2010
03.18
UPD 2010.03.18 15:51
Өнөөдөр messenger-ээр мэндчилгээний бөмбөгдөлт явагдаж байна.
Peace death! Это никого near bird! What can I do?
Ойлгомжгүй байна уу? Орчуулга хар.
2010.03.18 10:41
Оросуудад "День защитника отечества" гээд 02.23-нд эрэгтэй болгон нь шахуу хусдаг өдөр бий. Манайханы хувьд тэр өдөр нь 03.18. Энд гэхдээ нэг ялгаа бий. Оросууд март-ын 8-ны өмнө бол манайд хойно. Манайхан арай соёлтой юм уу да, нэг ёсондоо "lady first" гэж байна.
Миний хувьд цэрэгт алба хаагаагүй. Харин 10-аад жилийн өмнө цэргийн байгууллагаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа.

Элизиум
Стрелки на часах бегут по кругу,
Все проходит - прежним я не буду.
Все проходит - прежним я не буду.
Labels:
music
УНГ, УНИ
Дугаар нийтлэхгүй хэдэн сар болж. Сэк УНГ дугаар аль дээр илгээж байсан юм. УНИ нь он гархаас өмнө дарагдсан зураг. Шинээр УНК сери гарсан байна лэ.
Labels:
license plates
17 March 2010
Утас. 2 мэдээлэл
1. iPhone-ий Installous гэдэг софт маш хэрэгцээтэй эд байна. Wireless-ээр нэт-д орж байгаад юу дуртайгаа үнэгүй татаад, суулгаж байна.
2. Энд 9909.... дугаараа зарж iPhone авах хүсэлтэй нэг хүн (мэдээж би биш) байх юм. Мөнгөөр эсвэл утсаараа дугаар солих хүн байгаа бол хандаж болно, би хооронд чинь холбоод өгье.

Өвлийн байк
Jack-с шуудан ирж. Захидал нь:
Сайн уу, Өнгөрсөн хэдэн өдөр Өмнөговь аймагт ажиллалаа. Мотоциклийг өвлийн улиралд унахад их хэцүү унаа. Хөдөөний иргэд маань ингээд уначихдаг юм байна. Нас нь явахаар өвдөгөөр хатгадаг гэж байна лээ. Тэр ч тэгэх байх оо.

handiwork,
on the road,
received
16 March 2010
Зурагт таавар
UPD 2010.03.16 11:31
Хариулт: сэрүүлгийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
UPD 2010.03.15 19:51
2 буруу хариулт 5 болж олширсон байна. Дахин давтахад: маш энгийн таавар.
UPD 2010.03.15 12:11
3 хоногт 2 хувилбар. Тэр нь ядаж байхад буруу.
2010.03.12 16:51
Маш амархан таавар.
XIX зуун. Энэ хүн юу хийж байна, ямар үүрэг гүйцэтгэж байна?

Subscribe to:
Posts (Atom)