31 October 2009
Автозамын мэдээ
1. Өчигдөр 100 айлын гэж нэрлэгддэг хойд зам ашиглалтанд орсон. Орой нь явж үзлээ. Хүний гар хүрсэн юм гэсэндээ өмнөхтэй нь зүйрлэхийн аргагүй сайхан болж. Гэхдээ адилхан засагдсан төв замыг лав гүйцэхгүй, чанар, биелэлтийн хувьд. Яаруу сандруу хурдхан дуусгахын төлөө хийсэн юм шиг сэтгэгдэл төрсөн. 2 жилийн дотор тус зам "бидний сэтгэлд дотно дүр төрхөндөө" буцаж орох байх.
2. Цас бага зэрэг оров. Арай ч "День жестянщика" өнөөдөр тохиохгүй байх. Гэвч тэр өдөр удахгүй болно.

Labels:
on the road
H1N1 (Хрю-хрю)
UPD 2009.10.31 10:00Франц вакцин.
UPD 2009.10.29 14:30
H1N1-ийн сэдэв үргэлжилж байна. Apo-с ирсэн зураг.2009.10.14 16:19 Бодлоо өөрчиллөө
Би хар маскний тухай бодлоо хэдэн өдрийн өмнө бичиж байсан.
Гахайн томуу тархаж буйтай холбогдуулаад би бодлоо өөрчиллөө.
Маска зүүх нь - гүт. Өнгө хамаагүй. Хар өнгө харин ч амар байх, хир буртаг болсон нь ч мэдэгдэхгүй, хэ-хэ.

be careful,
received
30 October 2009
2 зурагт хуудас
Камаевын уран бүтээл.
Ингэхэд, өнөөдөр сүлжээгүй өнжих байх. Лав G-mobile-ийн modem баридаггүй газар очно, чадвал Mobicom-ын modem-оор орно. Ингэсгээд ажлаасаа гарлаа.

poster
29 October 2009
Урвуугаар
Өглөөхөн А.Т.Аверченкогийн "Фокус великого кино" өгүүллэгийн тухай пост нийтлэгдсэн.
Энэхүү санааг Дмитрий Чернышев цааш нь өргөжүүлсэн байна.
Зарим нэгийг нь ялихгүй өөрчлөөд орчууллаа.
1. Үлгэр эхлэхэд бөөн улс баярын уулга алдна. Ид баярлаж байхдаа бүлэг түлээчид сүхээр чонын гэдсийг яраад, дотор нь эмээг ач охины хамт хийчихнэ. Тэгээд чоныг модны дор унтуулж орхиод яваад өгнө. Чонын бие туйлын муу байх шиг байна, тэрбээр хөлөө зөөж ядсаар ойн ганц байшинд орно. Гэрт ороод чоно ач охиныг гулигаад гаргачих юм. Охин түүнийг оронд хэвтүүлээд ярилцана. Хэсэг хугацааны дараа охин сагсаа аваад тойруу замаар харихаар гарна. Чоно хэсэг хэвтсэнээ эмгэнийг гулигаад гаргачихлаа. Бие нь хөнгөрсөн бололтой чоно баяртай нь аргагүй ойруу гүйгээд алга болов.
2. Хэдэн гэмт хэрэгтэнгүүд цагдаа нараас дундад зууны дуулга аваад усанд хийж орхино. Тэдгээрийн нэгийг хүүхдийн цэцэрлэгийн өрөөг паар-аар дүүргүүлэх болон бусдыгаа цемент холигч машинд нууцаар суулгаж шоронд нь буцаах зорилгоор төв азируу илгээнэ. Ингэсний дараа энэхүү хүнийг шоронгийн яриаг мартахыг шаардаж цэцэрлэгийн эрхлэгчээр томилно. Энэ үед түүнтэй адил нэг нөхөр нөгөө алтан дуулгыг байсан байранд нь газарт булна.
3. Муухай дүр төрхтэй боловч сайн санаатай амьтан үхсэн сансарын нисгэгчдийг амилуулна. Энэ харь гаригийн амьтны найз нь бололтой жижиг, сарвалзсан, наймаалжтай төстэй субъект ч гэсэн үхсэн хүмүүсийн аман дээр кислородын маск шиг наалдсанаар амь оруулах юм. Бүх хүмүүс амь орсноор баярлаад тэр жижиг амьтныг хөлөг онгоцондоо аваачина. Бүх зүйл ok болсныг жижиг амьтан мэдээд өөрийн үүрэндээ орно, санаа нь амарсан хүмүүс инкубаторын кабинууддаа ороод нойрсоцгооо.
4. Хэрэв Fight Club-ыг эсрэгээс нь авч үзвэл Эдвард Нортон нийгмийн хамгийн доод давхаргаас амжилтанд хүрч, архаг шизофрени өвчнөөсөө ангижираад, үл бүтэх улстай харьцаагаа тасалсан түүх болно.
5. Lord of the Ring. Галт уул жаал хүүд бөгж бэлэглэнэ. Тэрбээр бүхэл бүтэн 3 ангийн турш есөн бусын зовлон амсаж гэрлүүгээ зүгэлсэн аялал хийнэ.
Одоо таавар:
Жижигхэн, дэлдэн, үсэрхэг бор амьтан апельсиний хайрцганд найзаасаа нуугдаад ЗХУ-аас зугтна. Ямар кино вэ?

library,
movies,
problem solving
2 мэдээ
1. Баяртай, Баяр...
Өнөөдөр шинэ PM-тэй болох юм аа да? Сү.Батболд гэдэг.
2. 370
Өнөөдөр нийслэл маань 370 нас хүрч байгаа юм аа да?
Ингэхэд, энэ нь хэнд хамаатай юм?
Надад лав ямар ч ялгаа, падлий алга.

date,
i have a question
Фокус великого кино
А.Т.Аверченко(1881-1925)-гийн "Фокус великого кино" сонирхолтой өгүүллэгийн уншина уу. Нэг завандаа энэ санааг цааш яаж өргөжүүлсэн тухай бичих болно.
Labels:
library
28 October 2009
Мөнгө тоолох
Мөнгө тоолохдоо хуруу гарлуугаа нулимах явдал - буэээ.
Labels:
damn it
Вельвеt - Прости
Ер нь попса төдийлөн сонирходоггүй. Гэхдээ хөөрхөн утга санаатай клипийг үзчихнэ, дууг сонсчихно.
Labels:
video clip
Google AdSense
Өөрийн блог юм уу сайт дээр Google AdSense байрлуулсан улсыг ер ойлгодоггүй юм.
Хэзээ мөнгө авна гэж найдаж балай зүйлээр хуудсаа бузарлаж байгаа юм бол до, хөөрхийс?
Үнэндээ - үлгэрийн далай.

27 October 2009
Зурагт таавар
UPD 2009.10.27 23:11Зөв хариултыг (бараг уламжлал ёсоор) Sekk өглөө.
Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг байгаа юм. Чайна-Таун дахь опиум татуулдаг цэгүүдийг устгадаг, үйлчлүүлэгчдийг нь баривчилдаг. Зургийг томруулаад, сайн ажиглавал шалан дээр, хүмүүсийн урд хар тамхичидийн зэмсгүүд бий - гаанс, шийдэн г.м.
UPD 2009.10.27 22:14Зөв хариулт ирсэнгүй.
Тусламж: Зурган дээр ази жижиг нөхөр байгаа биз? Хятад байгаа юм, орчуулагч. Тус баг нь хятад хороололд голчлон ажилладаг байв. Энэ цаг үед хятад хороололд юу байж болох вэ? Сайн боддоо.
UPD 2009.10.27 16:4512 хариулт байна. Chinatown-тай хувилбар дөхөж байна шүү. Санаагаа цааш өргөжүүлээрэй. Хариуг нийтлэхээ түр азнаад хүлээлээ.
UPD 2009.10.27 14:206 хувилбар ирж. Зөв алга.
UPD 2009.10.27 12:20Зөв хариулт ирээгүй л байна.
UPD 2009.10.26 22:10
Таачих аавын хүү, ээжийн охин алга уу? Зураг дээр хариу уг нь байгаад байдаг...
2009.10.26 08:59
Зурган дээр Сан-Франциско хотын цагдаагийн тусгай бригад дүрслэгдэж.
Асуулт: Эд нар ямар салбарт ажилладаг цагдаа нар вэ?
Хариулт маргааш.

Хошин шог
Ойрд инээгээгүйгээр инээлээ :-)
http://bymoonoo.blogspot.com/2009/10/blog-post_26.html
http://bymoonoo.blogspot.com/2009/10/blog-post_26.html
Labels:
fun
ovi
nokia барьдаг улсад маш хэрэгтэй сайт: http://www.ovi.com/
Labels:
helpful hint,
internet,
phone
Хамуутсан хаалга
Социалист системд тодорхой цаг хугацааны турш өсөж хүмүүжиж, сурч боловсорсон хүний хувьд төлөх ёстой зүйлийг цаг тухайд нь заавал төлөх ёстой гэсэн үзэл надад бат суусан байгаа юм. Байрны, цахилгааны, СӨХ-ийн, утасны, кабелийн, интернэтийн г.м. сардаа төлөх ёстой зүйлийг хэрэглэсэн нь үнэнээс хойш аль болох хугацаанд нь төлсөөр ирсэн. Мэдээж хүн л юм болсон хойно мартна, 1-2 өдөр хугацаа хэтрүүлнэ. Хамгийн өөдгүй нь, хугацаа хэтэрсэн, хэтрээгүй хаалган дээр цаас наадаг жаяг тогтчих шиг боллоо. Ороод ирнэ - хаалга дээр нэхэмжилэх наалттай. Манайх төлчихсөн байхад шүү дэ. Цавуу нь сайн гэж жигтэй, цаасыг хуулна, тал нь хаалганы гадарга дээр хоцорно. Эцэстээ хаалга хамуутсан шинж төрхтэй болж ирж байна.
SMS, mail-ээр сануулах, шаналгах боломжгүй гэж үзхэд мөр үлдээдэггүй скоч-оор тогтоож болно до. "Тунгалаг Тамир"-д гардаг шиг "Би яахав дэ, тэмцээд дийлэхгүй юм чинь" гэдэг үгийг хэлсэн шиг сууж байхаас. Хаалга нэг мөсөн зарын самбар шиг болоод ирэхлээр нь л цэвэрлэхээс, 3,14з.

Зогс!
ЗЦГ-аас нэг сарын хугацаатай "Зогс!" ч гэлүү арга хэмжээ өчигдрөөс эхлүүлжээ.
Анзаарсан бол, ихэнх уулзваруудын зогсох шугамын будгийг тодруулсан байгаа. Цагдаа нар шугам давахгүй зогсохыг одоогоор ам болон дохиогоор шаардаж байга боловч хэдэн өдрөөс хайр гамгүй торгох юм гэсэн, доод хэмжээ нь 10 гэж дуулдав. Мөн шугамын автобуснуудын хяналтыг чангатгаж байгаа гэнэ. Тэгмээр дэ, болж.

26 October 2009
Номын мэдээ
А.П.Чеховыг дуусгасан.Хороололын Эрдэм номын дэлгүүрээс М.Е.Салтыков-Щедрин болон Д.Н.Мамин-Сибирякийн зохиолууд, өгүүллэгүүдийг (хуучин ном тул) хямдхан авсан, одоо "Господа Головлевы"-г бараг дуусах дөхөж байна. Хэдий чинээ завгүй байна, төдий чинээ зав гаргаж уншаад байгаа. Машинд хүн хүлээх, тог тасрах, үдийн цайны цаг г.м. жижиг сажиг зав зайгаар мэрсээр. Гэхдээ хамгийн гол уншлагын танхим гэрийн 00-ийн өрөө яалт ч үгүй мөн хэвээрээ.
Labels:
library
25 October 2009
22-ийн дүн, 23-ын сэдэв
Удаах, 22 дахь "Мэдрэхүй" сэдэвтэй санал асуулга дууслаа.
Нийт ирсэн санал: 31.
Асуулт: Өөрийн чинь аль мэдрэхүй арай илүү хөгжсөн гэж бодож байна?
а) харах - 7 (22%)
б) сонсох - 3 (9%)
в) үнэртэх - 7 (22%)
г) амтлах - 0 (0%)
д) хүртэх - 2 (6%)
е) 6 дахь мэдрэхүй - 12 (38%) - зөн билгийн тулаанд орцгоовол яасан юм?
ё) надад мэдрэхүй алга (чад) - 0 (0%)
Өчигдөр өглөө гараж орсон чинь манай эгнээний урдаас нь харуулаад шинэ эгнээ гараж бариад эхэлчихэж. Опалк зангидаад цемент цутгаж байна билээ. Хэн юу барих нь надад падгүй л дэ. Гэхдээ энд 1 хогийн зүйл бий. Урдаас харсан гараж маш ойрхон байрлаж байгаа. Гаражуудын эгнээ хооронд 2 жижиг тэрэг арай гэж зөрөх байх. 1 үзүүрээс нь ачааны тэрэг гараад ирэх юм бол зэлтэрийн гацаа. Мөн хаалгануудыг нь өөд өөдөөс харж байхаар зохион байгуулж байна лээ. Өглөөдөө 3-4 гаражаас зэрэг машин гарах тохиолдолд тэнд заваарсан нөхцөл үүсэх нь одооноос тодорхой. Би орж гарахдаа 3, 4 маневр хийж байгаа. Муу барьдаг ч юм уу шинэ жолооч нар, том машинтай нөхдүүд яах юм бүү мэд. Нэг үгээр, энэ газарт гараж барих зөвшөөрөл өгсөн Баянгол дүүргийн газрын албаны түшмэлд энэ боломжийг ашиглаад хувийнхаа зүгээс нэгэн ерөөл дэвшүүлье: "Таны албан тасалгааны, амины орон сууцын бүх хаалга тань өргөнөөсөө 30 см хасагдаж, коридор тань 20 см нарийсаж, харин эхнэр/нөхөр/ чинь 40 см өргөөшөө тэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье!"
Нэгэнт ерөөлөө дэвшүүлсэн хойно үндсэн асуудалдаа шилжье. Сайхан цагт хангалттай зайтай байсан учир би машинаа урд талаар нь гаражид хийгээд, өглөө нь ухраад гарчихдаг байсан. Одоо ухарч гархад хүндрэлтэй болж. Иймд 2 сонголт байна.
1. Орохдоо толгойгоороо орох. Энэ тохиолдолд орой цаг бага алдна, өглөө гарахдаа майлна.
2. Ухарч тэргээ оруулах. Орой ухрахдаа майлна, гэвч өглөө цаг хожино.
Иймд энэ удаагийн санал асуулга: Та гараж(зогсоол) дээр машинаа орхихдоо ихэвчлэн...
а) ухарч тавьдаг
б) хамраар нь оруулдаг
в) би машингүй. буржуй та нарыг хараал идэг!

on the road,
survey
google-ээр хайлт хийх
Хайлтын google системийг бид өргөнөөр ашигладаг. Энэ удаад хайлтаа улам боловсронгуй, үр дүнтэй болгох тухай цөөн хэдэн зөвөлгөө та бүхэнд өгөх гэсэн юм.
1. хаалт тавих
Хайлтын утга 2 талдаа " хаалттай бол тодорхой, яг тийм хэлцтэй мэдээлэл л шүүгднэ.
Жишээ нь: Хайх утга - Нэг азгүй гар.
Хаалтгүй хайхад - 33,900 утга олдож байхад хаалт тавьж хайсан үед - 3 утга л шүүгднэ.
2. filetype
Танд бэлэн word-ын doc, excel-ийн xls, adobe acrobat-ын pdf өргөтгөлтэй файл хэрэг болж болноо до. Энэ үед хайлтын утгыг: [search_value] filetype:[file_extension] хэлбэртэй өгөх хэрэгтэй. Бэлэн document, presentation зэргийг хайхад их хэрэгтэй эд. Сонирхолтой мэдээлэл цөөнгүй гарч ирнэ шүү.
Жишээ 1: Хайлтын утга - Тагнуул filetype:doc
4 дахь хайлтын утга дээр ЗГ-ын Хуулийн хэлтсийн 2009 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө (21 хуудас документ) гарч ирж байх юм.
Жишээ 2: Хайлтын утга - TDBM filetype:ppt
10 дахь мөрөнд 2007 оны банкны cекторын анализ бүхий 35 хуудастай presentation гарч ирж байна.
Энэ мэтчилэн хайлтыг файлын төрлөөр яаж л бол яаж зохион байгуулж болно. Гол нь хайх утгаа зөв өгч, өргөтгөлөө мэдэж байх хэрэгтэй.
word-ын документ хайхад: doc, rtf
excel-ийн файл: xls
adobe acrobat: pdf
powerpoint presentation: ppt г.м. өргөтгөл авдгийг хэрэглэгчид мэдэх байлгүй дэ.
Үүнээс гадна чөлөөт цагаараа db, mdb г.м. өргөтгөлтэй өгөгдлийн сан хайж бас болно.
Мөн cfg, pwd г.м. тохиргооны, нууц үг хадгалах файлуудыг ч сонирхож болох талтай.
3. inurl
4. index of
5. site
6. intitle
7. linkДээрх опциудын талаар бичихээс зүгээр л лазагназ байна. Өөрсдөө сонирхоно биз, нэг завандаа. Бүх юм бэлэн олдно гэж юу байхав дэ, тиймээ?
Дээрх опциудыг зөв, бодлоготой ашиглаж чадах юм бол хэрэгтэй зүйлээ олход чинь арай л хялбар байх болов уу.

internet
Нойр ханах тухай
Нойр ханана гэж бий юу? Эсвэл хүн унтаад л байвал унтаад л байх уу?
Та нар их унтаад нойр чинь хандаг уу?
Миний хувьд өнөөдөр нойр ханана гэдгийг мэдэрлээ. Хэдэн сарын турш шөнө дөлөөр унтаад өглөө 6:00, 6:30 гэж боссоор байтал "хронический недосып" гэдэг нь болсон байж.
"Нойроо нөхье!" уриан дор энэ өдрийг өнгөрүүллээ гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр хийх зүйл багагүй байсан хэдий ч бүхнийг умартаад сайхан уран зохиол уншаад хэвтсэн. Ном уншиж хэвтэж байгаад нэг мэдэхнээ л унтчихсан байх юм. Сэрээд л жаахан юм хийж явж байгаад л буцаад л номоо аваад хажуулдна, зүйрмэглэнэ.

24 October 2009
Г.К.Жуковын музей. 2-р хэсэг
Нэгдүгээр хэсэг нь энд.
Хоёрдугаар хэсэгт одон медаль болон зарим бичиглэлийг нийтэллээ.
Г.К.Жуков ЗХУ-ын баатар (Герой Советского Союза) цолыг 4 удаа хүртсэн юм. Түүнтэй ижил 4 удаа баатар болсон хүн ганц л бий - Л.И.Брежнев. Брежневд 5 дахь одонг өгөх гэж байгаад арай дэнднээ гээд больсон тухай дуулсан юм байна, үнэн эсэхийг мэдэхгүй.
Энд үндсэн сэдвээс яльгүй хазайгаад ЗХУ-ын баатар цолны тухай мэдээлэл өгье. Анх энэ одонг 2 дахиа хүртсэн баатрууд нь Халх голын тулалдаанд оролцож байсан нисгэгчид юм байна: хошууч С.Грицевец, хурандаа Г.Кравченко, корпусын захирагч Я.Смушкевич. Энэ гурвын цаашдын хувь заяа эмгэнэлтэйгээр эргэж.
1. Грицевец Дорнодын тэнгэрт японы 12 онгоц сөнөөсөн. Шагнуулсныхаа дараа сар ч бололгүй онгоцны осолоор өөд болсон.
2. Кравченко нь Халх голд сөнөөгч онгоцны анги удирдаж байсан бөгөөд 7 япон онгоц сөнөөсөн юм. 1940 онд (28 насандаа) Улаан Армийн хамгийн залуу дэслэгч генерал болж байжээ. Эх орны дайны үед дивизийн командлагч байсан бөгөөд 43 оны II сарын 23-ны өдөр тулалдаанд гэмтсэн онгоцноосоо үсэрсэн боловч шүхэр нь дэлгэгдээгүй байна. Трос нь тасарсан байсныг шинжээч нар тогтоосон.
3. Смушкевич 41 оны хавар баривчлагдаж, намар нь буудуулжээ.
40 онд 2 дахиа баатар цолыг авсан хүний тоо хоёроор нэмэгдсэн байна.
Дэлхийн II дайны үед нийт 103 хүн (7 нь үхсэн хойноо) хоёронтоо баатар болжээ. Энэ дунд ЗХУ-ын маршал 3 (А.Василевский, И.Конев, К.Рокоссовский), нисэх хүчний маршал нэг (А.Новиков), 21 генерал, 76 офицер багтна. Ахлагч, байлдагч цолтонгуудаас 2 удаа баатар цолыг хүртсэн хүн байхгүй.
Жуковын Халх голын китель. ЗХУ-ын Лениний одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон харагдаж байна. Мөн БНМАУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одон байна. Манай одон хэмжээний хувьд давгүй шүү.
Смерть немецким оккупантам!
Ингэхэд энэ 149 дүгээр полк нь мото-буудлагын анги нэгтгэл гэнэ. Халх голын тулаанд оролцож байсан бөгөөд командлагч И.М.Ремизов нь 39 оны VII сарын 8-ны өдөр баатарлагаар тулааны талбарт амь үрэгдсэн юм байна. Тэнд нь оршуулсан, нэг өндөрлөг түүний нэрээр нэрлэгдсэн гэж байх юм.
Смерть Гитлера. Ю.Цэдэнбал маршал бичсэнийг дуурайлгасан нь энэ гэнэ.

inscription,
organization,
war
CC - Закарпатский партизан
Дуэт имени Чехова.
Labels:
comedy club
Ирсэн мэдээ
1. Уншигч Moonoo ирүүлсэн зураг. WingRoad гэж бичих гэж байсан бололтой.2. Эхнээ Австрали явахдаа авсан зурагнууд. Уурхайн техник болон австралийн уугуул оршин суугч.
Labels:
on the road,
received
23 October 2009
Банкны логонууд
Манай улсад миний мэдэхийн 16 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээрийн логонууд янз янз. Надад худалдаа хөгжлийн банкны лого таалагддаг.Хамгийн үзээрийн логотой нь үндэсний хөрөнгө оруулалтын банк.
Labels:
comparison
Лого
Өөрийгөө илэрхийлэгч логонууд.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/
Лого-ны тухай сонирхолтой нийтлэл: http://www.logolounge.com/logotrends/

other
3,14zдец продолжается
Өчигдөр нэг амьсгаа зуслангийн байшингийн цонхны хаалтыг эвдэж, шилийг нь хагалсан байна. Мөн хашааг эвдэж сүйтгэж амжиж. Үдээс хойш ажлаа баран байж очиж янзаллаа.
- Одоо л ном уншуулдаг цаг.
- Цаашаа зайл да.
- Одоо л ном уншуулдаг цаг.
- Цаашаа зайл да.
Labels:
damn it
22 October 2009
Машины дугаар. Австрали
CyberEb@t-с mail ирлээ. Австрали явахдаа машины дугаар гар утсаараа дарж.
Австралийн дугаарууд хэрэг алга, манайх хажууд нь хамаагүй дээр юм байна.

license plates,
received
Ирсэн мэдээ
Хоба машины дугааруудтай цуг бас хэдэн зураг илгээсэн юм. Тайлбар нь өөрийнх нь.
ene poezdiig chehiin brno hotod darsan um. owoo orson baigaam shuu.lumar - oor orond bol baidag l 1 huulga umu da.
ene poezdiig chehiin brno hotod darsan um. owoo orson baigaam shuu.lumar - oor orond bol baidag l 1 huulga umu da.
Labels:
received
Subscribe to:
Posts (Atom)