31 August 2009

Limit. Part 2

1-р хэсэг нь энд.
2-р хэсэг.
Хэнд ч атаархаад хэрэггүй. Та дахин давтагдашгүй.
Хүүхэд насны чинь анхны уран бүтээл ханан дээрх зураг байсан байж магад. Энэ бол гайхамшиг, уран бүтээлийн эхлэл юм. Танд өөр материал байгаагүй болохоор л та хана заваартуулсан байж таараа. Үүнийг комбинаторик гэнэ. Бид хэдийн чинээ олон вариант сэлгэнэ, төдий чинээ сайн.
Таны охин тоглоомоо эвдлээ гэж бүү бухимд. Тэр зүгээр л бүтэцийг нь сонирхож буй нь тэр. Тоглоомоор хүүхэд анх задаргаа хийж сурдаг. Куклаа задалчихаад, хөл байх газар нь гар угсарч буй нь ондоо вариантуудыг оролдож буйн илрэл.

Хүүхдээ шалбааг туучихад нь болон модонд авирахад нь бүү саад хий. Хориглосноор та түүний орон зайн мэдрэмжийг нь хумьна. Мэдээж гэмтэж бэртэхээс бага зэрэг сэргийлэх хэрэгтэй. Ингээд л болоо. Гадаа тоглосон хүүхдийн хувцас цэвэрхэн, бүтэн байх албагүй. Угаагаад, оёж нөхөөд л болоо шүү дэ. Тэр ч байтугай таны хүү сурах бичиг дахь Джокондагийн зурагт сахал зурж буй ч гэсэн уран бүтээл мөн.
Хүүхэд тэнэг үйлдлүүд хийх ёстой. Таны зорилго - түүнийг сонирхолтой тэнэглэл хийхэд нь туслах. Хэдэн жилийн өмнө япончууд 200,000 теннисний бөмбөг трамплинаас өнхөрүүлсэн юм. Ямар ч зорилгогүй, зүгээр л хийсэн үйлдэл. Сонирхолтой шүү дэ.
Удалгүй Sony энэ явдал дээр суурилсан рекламны кампани өрнүүлсэн юм.
Аливаа зүйлийг шинээр бий болгоход логикийн оролцоо минимум. Нильс Бор хэлэхдээ "Та нар боддоггүй, зүгээр логик сэтгэдэг" гэжээ. Танд логик чинь 6 сард, 9 сард нефтийн үнэ ямар байна гэж хэлж өгч байна?
Зөв хариулт: - Мэдэхгүй.
Экспертүүдэд бүү итгэ. Бүгд худал. Урьдчилан хэлсэн прогноз нь биелсэн тухай уншаа юу? Зүгээр л экспертүүд хар мянга шүү дэ. Хэн нэг нь тааж л байдаг.
Агуу Менделеев хүртэл сүүлийн 40 жилд оросын хүн ам хоёр дахин нэмэгдсэн дээр тулгуурлаад 2050 он гэхэд 800 сая хүн амтай болно гэж тооцсон байдаг.

Гэвч логик тань танд хамгийн чухал зүйлд тусална - бодлогын нөхцлийг тодорхойлоход. Эндээс л хамгийн сонирхолтой зүйлс эхлэнэ дэ.Үргэлжлэл бий.

Машины дугаарууд. УНД, EU(D)

Сэк-с mail ирж: manai officeiin urd zogsoj bsan mashinuud.
УНД, УНВ, Европын холбооны (Герман) дугааруудыг илгээж. Баярлалаа.
УНВ дээр нийтлэгдсэн, УНД-ын чанар нь арай дээр хувилбар өөрт байв.

30 August 2009

Нүхт

Хагас сайн өдрийг семинардаж өнгөрөөв.
Нүхт. Хотоос ойр, засмал замтай, эрүүл агаартай. Амрахаар, хуралдахаар очиж буй хүмүүсийн цуваа үл тасрах боловч он удаан жилийн турш өнгө төрх нь ер сайжирдаггүй сонин газар. Ийм зүйлийг "советский совок" гэж нэрлэдэг.
Хэдэн арван жилийн нүүр үзсэн хогийн савнууд цөөнгүй таарна. Гол элемент - ард нь байрлах бариул. Хог суллахдаа түүнээс бариад тонгойлгоход хангалттай.Өвлийн байрны 2-р давхарт нь "хүжийн гал" гэдгийн адил "зудын жил" гэж нэрлэж болохуйц уран бүтээл бий.Харамсалтай нь харанхуй болтол саатаагүй, 19 цаг гээд буцацгаасан. Тиймээс энэхүү гэрэлтүүлгэ ажилладаг эсэхийг мэдэж чадаагүй. Ажилладаг бол гоё л болгох байх, энэ хүрлийсэн байрыг. Ойд ч орж амжаагүй. Өрөөнд сууж байгаад л ирэв.Шууд утгаар толгой нь эргэсэн нөхөр тамхи татах хориотой тэмдгийг буруу харуулж наасан байна.Шинэ жилийн ул мөр - сааны тасархай хананд одоо болтол наалттай. Ажилчидад нь дээш мацаж түүнийг хуулах мэдээж лай. Ер нь энд семинар их болдгийг хурлын танхимуудын хана нь илтгээд өгнө. Скоч, кнопка, наалддаг цаасны үл мөр битүү. Гаднаа боломжийн саравчтай. Түүнд нь тамирчин, нацист, коммунист болон еврей нар сууж байсан бололтой (түшлэгийг сайн ажигла).Нүхтийн лого. Тойргоор бичсэн текст нь доторх болон гадна хүрээгээс харилцан адилгүй зайтай байгааг ажиглах нь зөв. Илт халтуурдсан байна. За тэр голд буй буга бололтой бичиг дүрсийн тухай бол дурдаад ч хэрэггүй. "Лого-гоо солиочээ" гэж чин сэтгэлээсээ зөвлөх байна.

007

Жинхэнэ агент 007 хэн бэ?
1922 оны Кремлийн утасны лавлахыг сөхөөд үзэх юм бол:
Зиновьев - 001
Троцкий - 003

Сталин - 034

Дзержинский - 007

Бүх хуудаснуудтай танилцаж болно: http://pics.livejournal.com/zina_kraz/gallery/0002tw7p
Игнэхэд, энэ нь Москва хотын (автомат станцтай буюу холбоочингүй утсан холбооны) анхны утасны жагсаалт юм. Зааварчилгааг нь уншаарай.

Mythical Creatures

Сонирхолтой л юм. Грекийн домгууд уншсан нэгэнд ихэнх нь танил байх биз.

29 August 2009

Казино

Казиногийн сэдэв бүхий хар цагаан зурагнууд.

27 August 2009

Сугалааны сурталчилгаа

16-ийн дүн, 17-ийн сэдэв

"3 давхарын тагтнаас үсэрвэл ..." буюу физикийн онол амьдрал дээр сэдэвт санал асуулга дууслаа. Нийт санал: 25.

Мэдээж бяцарц үхнэ - 3(12%) - пессимистууд
Хөл гараа хугална, бөөрөө доргионо - 16(64%) - реалистууд
Яав л гэж, эсэн мэнд газардна - 1(4%) - цор ганц оптимист
Би далавчтай, дээш ниснэ - 5(20%) - цөөгүй тооны фантазерууд.

17 дахь сэдэвт санал асуулга санал асуулгын тухай байх болно.
Асуулт нь: Би санал асуулга бөглөхдөө ...
а) Аль ч хамаагүйг нь сонгож орхидог
б) Уншаад, хариуцлагатай ханддаг
в) Санал асуулга - хог. Өгдөггүй
г) Сүүлийн донгио вариантыг сонгодог
Санал асуулгын тухай санал асуулгад санал өгнө үү.

Зурагт таавар

UPD 2009.08.27 17:32Сэк зөв хариулт ирүүлж. Дирижабль.
UPD 2009.08.27 12:00
Зөв хариулт алга. Жаахан өргөн сэтгэх гээд үздээ. Зураг хэдэн он хавьцаа дарагдсан байна гэдгийг анхаар.

2009.08.26 13:06
Нөхдүүд юу зөөж байна? Хариултыг маргааш орой өгнө.

По следам Медвежонка

Плехановын нэрэмжит эдийн засгийн академид ОХУ-ын ерөнхийлөгч ирээд явсан ул мөр хадгалаастай. Өглөө эрт байсан болохоор хаалттай байна билээ, энэхүү фонд. Хүн хүлээх зуур шилэн хаалганы цаанаас нь жаал ажиглав. Янзын цэвэрхэн, бүх юм нь шинэ. Шинэ халаатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой гэдэг зан ганц бидэнд байдаггүй нь тодорхой.Соёмбо тэмдгийн галын оронд балай цэцэг шиг зүйл зураад буй талаар би хаа нэг газар уншиж байсан. Өнөөдөр өөрийн нүдээр харлаа. Төрийн далбааг хэн хаана оёдог талаар мэдэх хүн байна уу?

Радиотар

Техникийн захын ойролцоох засварын газруудад "радиатор" гэдэг үгийг маш олон янзаар бичсэн байгаа. Нэг хувилбар:

Тийм ээ! Бид ялсан!

Өчигдөр орой ажил дээрээ сууж байтал гадаа Халх голын 70 жилийн ойн ёслолын буудлага болоод. Цонхоор хэдэн зураг дарав. Салют цаанаа л сүрлэг шүү. Талбай орж чадаагүй нь харамсалтай.

26 August 2009

Limit. Part 1

Дмитрий Чернышев маш сонирхолтой лекц саяхан уншсан байна. Тэрбээр товч коспектуудаа блог дээрээ цуврал хэлбэрээр нийтлэж байгаа. Бүгдийг нь орчуулахаас (мэдээж) залхуурлаа. Гэхдээ гол санааг нь алдагдуулалгүй, бага зэрэг товчилоод цуврал хэлбэрээр нийтлэх болно.1-р хэсэгХүн - маш хязгаарлагдмал амьтан. Тэрбээр долгионуудын спектрээс өчүүхэнийг нь олж хардаг, дууны диапозонуудаас багахан хэсгийг л сонсдог.Пифагор тэнгэрийн биетүүд хөдөлгөөн хийх үедээ сансарын аялгуу гаргадаг, тэрхүү эгшиг хөгжим нь уянгалаг сайхан гэж боддог байж. Бид нохойны үнэр ялгах чадварыг бүдэг бадаг л төсөөлдөг. Хүмүүс даралтын тодорхой хэлбэлзэл дунд л амьд орших чадвартай. Төрснийхөө дараа бид улам хязгаарлагдмал болдог. Цөм ижил төстэй нөхцөлд хүмүүждэг, хэнд ч ойд амь зуух аргыг чонын сүрэг заагаагүй, хэний ч хүмүүжилд харь гаригийнхан оролцоогүй.Үр дүн нь - би цөм ижил сэтгэж боддог болсон. Зүгээр л ондоогоор сэтгэж чадахаа байж. Үүнд аймар зүйл байхгүй л дэ. Ганц хийх ёстой зүйл нь - бид өөрсдийгөө хязгаарлагдмал гэдгийгээ ойлгох. Энэ нь алдаж болохгүй анхны алхам юм. Үүгээр л хүн адгууснаас ялгардаг байж болох талтай. Өөрийгөө сармагчинтай харьцуулаад үз. Жишээ нь орангутантай. Бид бүх параметраар (хүч, хурд, самбаа г.м.) түүнд дийлднэ. Орангутан гар доорх зэмсгийг сурмаг ашиглаж чаддагийг мэдхэд илүүдэхгүй.Гэвч бид өөрсдийгөө хязгаарлагдмал гэдгийг ухамсарлаж чадна. Яагаад бид ойлгоод байгааг тайлбарлахад бэрх. Энэ нь байгаль дэлхийн алдаа ч байж болно.
Үнэндээ бидний амьдрал - гайхамшиг. Магадлал - ноль. Таныг энэ хорвоод бий болгосон маш олон үйл явдлыг барагцаагаар тооцоод үз. Таны эцэг эх учрахгүй байж болох байсан, учирсан ч та бий болох нь юу билээ. Тантай хэдэн 10 удаа золгүй явдал тохиолдож болох л байсан. Үүн дээр дайн дажин, өвчин хуучийг нэмээд хэдэн удмынхаа хувьд аваад үзэх хэрэгтэй. Та ч тэр, би ч тэр энд ингээд байж байх нь эргэлзээтэй боловч биелэлээ олсон л байна. Иймд өөрийн амьдралыг гайхамшигтай, хамгийн том бэлэг гэж бод.
Борхес буддизмын тухай лекцэндээ 6 хувь тавилангаас хамгийн хэцүү нь хүн болж төрөх, иймд бид боломжоо ашиглах л хэрэгтэй гэсэн байдаг.
Бид амьдралаа үрэхээс өөр яаж ч чадахгүйгээр зохион байгуулагдсан улс. Та нар амьдралаа нөөж байгаад дараа нь нөхөж амьдрах ямарч боломж бололцоогүй.

Өөрийгөө фотоаппарат гэж төсөөл. Танд плёнка хийгээд, автомат зураг даралт дээр тохируулаад өндөр байшингаас доош унагаав. Та нисээд л, эргэлдээд л, таны объективд цонхнууд, цонхны цаана буй хүмүүс, хана, тэнгэрийн хэсэг орох болно. Дараа нь та цементэн гадаргад газардаж бут үсэрнэ. Танаас хэн ч өөрт чинь нисэх хүсэл байсан эсэхийг асуугаагүй. Таны хийж чадах максимум зүйл - сонирхолтой фото зурагнууд авах.Үргэлжлэл бий.