Өөрийн хамрыг үнэрлэхдээ муу биш гэж бодож явдаг. Харшил (уламжлал ёсоор) хөдөлчихсөн чинь янз бүрийн үнэрийг маш сайн мэдэрдэг болчихлоо. Дараах үнэр танарыг сүүлийн хэдэн өдөр онцгой ихээр үзэн ядаж байна. Үүнд:
- Микро, портер, ачааны том мангас, автобус, жийп г.м. машинуудын дизель хөдөлгүүрээс гарах хар утаа. Гэрлэн дохион дээр ийм машины ард зогсохгүйг тааруулж явна гэж бас там юм.
- Шарилж болон бусад хогийн ургамал, тоос шороо. Найтаалгаад байгаа гол хүчин зүйлс дэ.
- Зарим улсын хэт их түрхсэн (түрхсэн гэхээс бүхлээрээ шумбаад гараад ирсэн гэх нь илүү таарах) үнэртэй ус, одеколон, дезодорант, антиперспирант г.м. үнэртэй бүх зүйл.
- Хоолны газруудаас гарч буй хиншүү хярвас.
- Манай орцны жижүүрийн өмхий. За энэ бол дээрх бүгдийг нийлүүдээд, квадрат зэрэгт дэвшүүлсэн шиг үнэр, 3,14zдец.