31 May 2009
Каракз?
google-ээр "каракз" гэдэг үгийн хайж үзлээ. 6 утга олдож байна. Каркас байлгүй дэ.
Labels:
billboard
Хоцорчихож
Эрдэм номын дэлгүүрт Солженицыний 7 ботиос эхний 2 ботийг нь авчихаад, үлдсэнийг нь цалин буухаар худалдаж авна даа гэж бодож явсан. Сая очсон чинь... Сюрприз! Зарагдчихаж, 3,14з. Ядуу хүний зовлон их юм да.
30 May 2009
29 May 2009
The Cure - Friday I'm In Love
Өнөөдөр дуу, клип хэд хэдийг нийтэлнээ. The Cure. Үхэшгүй мөнхийн Кащей гэдэг шиг хамтлагийн бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд байдаг, Robert Smith дуулсаар л байдаг. 76 оноос хойш гэдэг чинь 33 жил дуулсан болж байна аа да? Гайхамшигтай.
Labels:
video clip
Улыбка Будды. А.Солженицын
http://www.solzhenicyn.ru/modules/myarticles/article_storyid_444.htmlЭнэ өгүүллэгт Бутырская тюрьма (Бутырка)-д хатагтай Рузвельт айчилах үед бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар бичсэн байгаа. За тэгээд шоронгийн түүх, аж амьдрал тодорхой дүрслэгдэнэ дэ. Уншаад үзээрэй, харамсахгүй.
Labels:
library
28 May 2009
Гараж олоорой
Харихдаа Тасганы овооноос гараж хүртэлх замд бичлэг хийлээ.
Labels:
on the road,
time-lapse & stop motion
2009.05.28
12:40-с 18:30 болтол тог тас. Компьютер нэгэнт ажиллахгүйгээс хойш Солженицыний "В круге первом" зохиолыг уншиж цаг алав.
Хотод үдээс хойш мөндөр, нойтон цасны хольц орсон.Тэгсэн мөртлөө тэнгэр цэлмэг талдаа.Гараад машинд суухад салхины шил нэг иймэрхүү.
Бороотой өдөр хотын гэрлэн дохио бүрэн ажиллах нь нар баруунаас мандахтай адил.Үүргийг нь хөөрхий замын цагдаа гүйцэтгээд л. Цув нь угаагдсан уу, норсон уу, ямартаа ч гоё өнгөлөг харагдаж байна да.Хот бороо цаснаар л өнгө сэргэх юм да.21:45. Харих минь.
UPD 2009.05.28 22:26Гэртээ ирлээ. Зүгээр гэртээ орчихлүй бас сарыг тайван байлгасангүй.

high,
hometown,
on the road
Мөрөөдлийн хот
Очоод үзчих юмсан гэсэн газар хүн болгонд тоймгүй л олон байх. Өөрөө азын билет сугалаад зөвхөн нэг хотод үнэгүй зочилоод ирэх боломж нээгдлээ гэж үзвэл сонголт чинь ямар байх вэ?
Labels:
i have a question
Килл Ми Плз!
Намайг алаад өгөөч гэсэн нөхцөл байдалд орсон бол бусдын зовлонг унш. Найдлага төрж магад.
http://killmepls.ru/top/
http://killmepls.ru/top/
Labels:
internet
27 May 2009
Цэцээгүн 7. Ойд мод
Буцахдаа будилаад ертөнцийн зүгээр Хүрэлтогоотын зүүн талын Чулуутын гэсэн байхаа буруу амаар уруудаад, 10-аад цаг явж байж машиндаа хүрсэн. Урьдчилж 3 хүнээ явуулсан тулдаа энэ шүү дэ. Тэгээгүй байсан бол бүр шөнө л хот орох байсан. Харанхуй болоод байдаг, ой дуусдаггүй. Хажуугаар нь баруун хөл өвдгөөрөө нугалах тоолонд янгинаад, хүйтэн хөлс цуваад юу юу болов до. Ямартаа ч 22 цагт ойгоос гарсан. Тосоод машинууд ч ирсэн.
Энэ хэсэгт ойд авсан зурагнууд нийтлэгдлээ.
Уулын орой дээр ургасан моднууд салхи сөрдөг тул намхан бөгөөд бахим.
Энэ хэсэгт ойд авсан зурагнууд нийтлэгдлээ.
Уулын орой дээр ургасан моднууд салхи сөрдөг тул намхан бөгөөд бахим.
Labels:
journey
Barcelona - MU. Прогноз
Өнөөдөр орой финал. Хэд хэдийн харьцаагаар тоглолт өндөрлөх бол гэж бодож байна? Миний таамаглал: Barcelona (1) : (2) MU.
UPD 2009.05.28 10:51Barcelona (2) : (0) MU
Хэдэн гар сайхан бууджээ, хэ-хэ.
UPD 2009.05.28 10:51Barcelona (2) : (0) MU
Хэдэн гар сайхан бууджээ, хэ-хэ.
Labels:
sport
26 May 2009
Татьяна Зыкина - Водопадами
Түрүүхэн танилцуулсан цомогноос нэг видеоклип.
Labels:
video clip
25 May 2009
Цэцээгүн 4. Оргил дээрээс
Оргилын хамгийн өндөр хадан дээр авирч гараад зураг дарсан. Томруулаад харах юм бол хот харагдаж байгаа. Өглөө ямар ч үүлгүй байсан тэнгэр бага зэрэг бүрхэж, салхины эрч нэмэгдсэн. Бид ч оргил дээр төдийлөн удаан сааталгүй бага зэрэг доошилж, унд цайгаа ууцгаасан. Сайн идэж аваад яриа өрнүүлэнгээ жаал хэвтэцгээв. Хогоо хамаад 3 өнгөрөөгөөд буцах замдаа гарав.Үргэлжлэл бий.
Labels:
journey
Цэцээгүн 3. Австрали эр
Бид оргил дээр 1:30-д гархад Манзушираас ирсэн 5-6 залуучууд, бүсгүйчүүд, Хүрхэрээгээс авирсан 3 залуу, Зайсангаар мацсан Австрали эр угтсан. Бүгдэнтэй нь мэнд усаа мэдэлцсэн. Явах алдад бас нилээн олон хүн авирч гарч байна билээ. Анхаарал их татсан хүн нь Австрали эр. Тэрбээр Дорнод аймгаас 6 хоног дугуйгаар жийсээр УБ-т ирсэн гэнэ. Тэгээд Зайсангаас компас бариад Цэцээгүнрүү явсан байгаа юм, ганцаараа. Зоригтой л юм. Цаашид Баян-Өлгийрүү дугуйтайгаа аялна гэнэ.
Страна должна знать своих героев в лицо!Хадруу авираад л (зурагнаас томруулалгүй олоорой) үлдсэн ш дэ, хөөрхий.Үргэлжлэл бий.
Страна должна знать своих героев в лицо!Хадруу авираад л (зурагнаас томруулалгүй олоорой) үлдсэн ш дэ, хөөрхий.Үргэлжлэл бий.
Labels:
journey
2 цомог
Хамгийн сүүлд татаж сонссон цомогнууд.
1. Ощущение реальности
Татьяна Зыкина гэж давгүй дуулдаг бүсгүй байдаг юм байна. "Ощущение реальности" цомгийг нь татаж аваад сонслоо. Мумий Тролль, Земфирагийн хөгжимчид цомогт гар бие оролцсон гэхээр нь татсан юм.
http://hotfile.com/dl/1648795/90ee43b/tz09or.rar.html
2. Кинопробы
Витя Цойн дуунуудыг янзан бүрийн товарищууд дуулсан байна. Яахав дэ л юм.
CD 1: http://depositfiles.com/files/8s6r0vzvxCD 2: http://depositfiles.com/ru/files/zjwz9ycve

music
24 May 2009
Цэцээгүн 2. Амралт
Энэ хэсэгт дан амраад хэвтэж байхдаа авсан зурагнуудыг нийтэлсэн болно.
Бид тайван, замдаа олон амарч явсан. Ихэнх маань "офисийн планктон" зүйл ангид хамрагддаг улс тул гэнэт алхахад хүнд л байлаа. Миний хувьд 10-аад жилийн өмнө Хагийн хар нуурлуу 1, Цэцээгүнрүү 3 удаа явснаас хойш ер нь явган аялаагүй. Амрахаар саатангуут гэдэргээ хараад унаад өгөх хичнээн сайхан.Нар сөрж дарсан кадр.Ойд хуурай өвс их, гал түймрийн аюул өндөр байв. Өдөр унд уухын тулд гал түлэх шаардлага гарсан. Нөмөр газар хэсэг талбайн хөрсийг хуулж (өвс, хөвдгүй болгож байгаад), чулуугаар хашиж, ус хажуудаа бэлдэж байгаад гал өрдсөн. Явахдаа усаар унтрааж, шороогоор булаад хөдөлцгөөсөн.Бид том жижиг бүх хогийг буцаж үүрч хот орсон. Тэрч байтуугай тамхи татдаг хэсэг маань 800 мянган жилийн өмнө үүссэн Богд Хан уулдаа (зургийг томруулаад шошгийг унш) түймэр тавихгүйн тулд, хог хаяхгүйн тулд цэвэр усны нэг саванд окурокнуудаа хийсээр ирсэн. Энэ үнсний савандаа "ахан дүүсийн булш" буюу "братская могила" гэдэг нэр өгчихсөн. Тамхиа татаад дуусаж буй нэгэн нь "Хөөе! Би нэг ааку оршуулаадхая, ахан дүүсийн булш хаана явна аа?" г.м. зүйл орилоод л алхаж байлаа.Үргэлжлэл бий.

Кинотеатрууд
Нийслэлд том гэх 3 кинотеатр ажиллаж байна. Би Өргөө-д (шинээр нээгдсэнээс нь хойш) орж үзээгүй боловч лого нь бол таалагдаад байгаа. Ер нь эдгээр кинотеатруудын вэб-хуудаснуудыг харах гээд орсон чинь... Цы-ры-рын!
1. Тэнгис. http://www.tengis.mn/
Хэрэгцээтэй мэдээлэл (энэ тохиолдолд үзвэрүүдийн нэр, хугацаа, үнэ, лавлах утас г.м.) бүгд нүүр хуудсандаа. Энгийн, ойлгомжтой. Сайн байна.
2. Соёмбо. http://www.soyombo.mn
Ажиллахгүй байна.
3. Өргөө. http://www.urgoo.mn
Мөн л ажиллагаагүй наасан.

comparison,
internet,
movies
Бүтэн сайны зугаалга
Үдээс хойш буларсан бие амь оров. Тиймээс орой ойрхон салхиллаа. Өнөөдөр зах, худалдаа хаагдсанаас болсон уу, гадаа дулааханаас болсон уу бүү мэд, Зайсан толгойд хүн, машинаас их юм алга. Будда паркийн зогсоол дүүрсэн, Зайсан өөд шатаар гарч буй хүмүүс цөөнгүй байв.8 цаг болж байсан хэдий ч солонгос эмчийн хүрээлэнд цэцэрлэгч нь ажилласаар. Иймдээ ч энэ цэцэрлэг гайхалтай гоё ногоорсон байна. Энэ цэцэрлэгчийг хүндлэхээс өөр аргагүй. Боловсон болон энгийн 00. Барьсан ч алзахгүй, арын эгнээний 1 кабин хамаг ачааллыг үүрч байгаа. Амьдрал дээр их тааралддаг үзэгдэл л дэ. Нээх сайхан өнгө үзэмж сайтай нь зочид төлөөлөгчдийг угтдаг боловч үнэндээ хамаг баасыг нь хар бор, өнгө үзэмж муу, энгийн хэсэг л хамж байдаг.XIX хорооллын буцах замд унасан самбар араг яс лугаа сүндэрлэж байна. Люк, ус зайлуулах шугамны хаалт г.м металл хулгайлдаг уродууд энэ мэтийн төмрийн хогийг салгаад аваад яваасай билээ. Ер нь 3х6 ч билүү хэмжээтэй ийм балай самбарнууд хотын дүр төрхийг чимхээсээ илүү гутаатаг шүү дэ. Нэг зүйл өлгөчихөөд гандаж харагдахгүй болтол нь удаадаг. Ажиглаад байхад Наран, Ханбүргэдэй дэлгүүрүүдийн самбарт сурталчилгаа цаанаасаа зураг дизайн нь ирдэг ч юм уу, бусдаасаа арай дээр санагддаг.
Labels:
hometown
Subscribe to:
Posts (Atom)