31 January 2009

2 анд

2 найз ойд явж байгаад баавгайтай таараад, нэг нь модонд авирдаг түүхийг бүгд мэддэг байх. Яагаав "чамайг муу найз байна" гэж баавгай хэллээ гэдэг.
Одоо энэ түүхийн ондоо хувилбарыг ярьж өгье. 2 анд ойд явж байгаад нилээн хол байсан баавгайг олж харав. Баавгай ч тэдгээрийг харлаа. Янз бүрийн модонд авирах гэтэл доод мөчирнүүд нь хэтэрхий өндөрт байрлах юм уу даахааргүй нарийн байв. Баавгай ойртсоор л. Хоорондоо 2 үг солилцож:
- Хурдан гүйх хэрэгтэй.
- Чи өөрийгөө баавгайгаас хурдан гүйж чадна гэж бодоод байна уу?
- Би өөрийгөө баавгайгаас биш чамаас хурдан гүйж чадна гэж бодож байна.

Санамж

Манай орцны лифт санамжтай болсон байна. Кг-ын хязгаар, ариг гамтай ашиглах тухай бичих нь зөв боловч энэ санамжийн гол зорилго сүүлийн 2 үгэнд оршиж байгаа болов уу. Бас, 1-р давхарт ийм жижиг цаас өлгөснөөс лифт дотор нь томоор гэгч сүүлчийн 2 үгийг л биччих хэрэгтэй. Товч бөгөөд тодорхой.P.S: Би гайхаад байдаг юм. Хүний ухамсар ямар доройтолын түвшинд хүрч байж лифт дотор бие засах хэмжээнд хүрдэг байна аа, 3,14з.

5 дахь өдрийн орой

Өчигдөр орой 7 хоног уншаагүй цугласан "Зууны мэдээ" сонингуудыг хальт хульт гарчиглалаа. Харсан царай(нууд) сонингийн хуудаснаас мишээх нь хичнээн аятай.Мазохистуудад зориулсан зурган зурхайг уншилгүй шууд алгасав.Харин ийм нэртэй шүлэг таарахаар нь уншсан. Миний яруу найраг ойлгоно гэж юу байхав, огт таалагдсангүй.Бас бус гэрэл гэгээгүй зүйл байж л байна.Эцэст нь эрхэм гишүүн Л.Гүндалай ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлж буй мэдээг зурагтаар хараад, "у мудовства нет предела" гэсэн дүгнэлтэд хүрэх шив дэ.

30 January 2009

Цэнгээнт нэвтрүүлэг

Суваг сольж байсан чинь Арго багш гэдэг хүн (жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм) STV телевизээр ярьж байнаа. Би ер нь энэ хүн, Чингис хааны академийн тэргүүн хэн ч билээ нэг нөхөр, feng shui Ганбаатар, буянгийн Жагаа, Гүндалай г.м.-ийг зурагтаар гарж байвал хальт ч болов сонсож баясдаг юм. Хүн л юм болсон хойно бас яах вэ, хааяа нэг боломжийн зүйл ярина шүү, эдгээр нөхөд. Зугаа цэнгээний нэвтрүүлгүүд үндэсний телевизүүдээр гардаггүй (гаргаж буй нь зүгээр марзан хошин шог) болохоор би эдгээр улсын яриаг сонсож, үлдээд буй хоосон орон зайг нөхдөг юм.

Нэгэн богино түүх

2 эдгэшгүй хэвтрийн өвчтөн 1 палатад өдрөө хүлээж байж. Нэг нь цонхон талд, нөгөө нь ханан талд бөгөөд цонхоор юу ч харж чаддаггүй байв. Цонхон талд хэвтсэн нь үзсэн харснаа нөгөөдөө ярьж өгч 2-юулаа жаахан ч гэсэн хөгжилддөг байв. Нэг өдөр цонхон талд хэвтдэгийн бие нь муудахад нөгөөх нь эмч сувилагч дуудалгүйгээр үхүүлчихэж гэнэ. Учир нь өөрөө цонхоор харж хэвтэх маш их хүсэлтэй байсан гэнэ. Маргааш өөдгүй гар асрагч, сувилагчаас гуйгаад ороо сольсон байна. Тэгсэн, цонхоор эсрэг талын тоосгон хананаас өөр юу ч харагддаггүй байж. Үхсэн нөхөр нөгөөхийг баясгахын тулд санаанаасаа бүх зүйлийг зохиодог байж л дэ.

Дижитал студи

Book cafe

Ийм газар бас байдаг юм байна. Худлаа яриад яах вэ, би дотор нь орж үзээгүй. Цай, кофе уусан шигээ ном тааваараа унших нөхцлийг бүрдүүлсэн газар байвал сайн байна гэхээс өөр юу гэхэв. Харин клубын үндэсний ухамсар гэдэг нэр нь жаахан алиа юм. Ном унших чинь энгийн үзэгдэл, түүнээс биш ухаарсан, ухамсарласан баатарлаг явдал биш.

Мумий Тролль - Такие девчонки

Илья Лагутенко - гений.

Зөвлөгөө хэрэгтэй байна

Хагас бүтэн сайн өдрүүдээр хаашаа явбал зүгээр вэ?
Нөхцлүүд:
1. Мэдээж - цэвэр агаартай. Чаргаар гулгах бололцоотой бол сайн. Сайн мөсөн катоктой бол - супер!
2. Хотоос хол биш (30 км.-ийн радиус дотор), зам сайтай (хөнгөн тэрэг төвөггүй очихоор).
3. Хоол унд сайтай, өндөр өртөггүй.

Дараах хувилбаруудыг хүлээж авахгүй, мэднэ. Үүнд:
Зайсан, Хандгайт, Богины ам, Найрамдлын зүг, Тэрэлж, Манзуширийн хийд.

Ондоо газар хэлж өгвөл баярлах байна.

1 дугаар л үлдэх ёстой

Цэвэр монгол зан төрхийг байрны хана, орцны хаалга болон лифтэнд олж харж болно. Бүргэд хаалга засна гэсэн зарлал олон байвч утасны дугаар нь баллагдаагүй нь цор ганц. Тэр нөхөр хамгийг сүүлд өөрийн дугаарыг шүршдэг будагаар бичээд, үлдсэн мэргэжил нэгт нөхдийнхөө дугаарыг баллаж орхисон нь энэ.
Энэ бол дээд зэргийн арчаагүй зан бөгөөд тухайн хүний ёс суртахуун болон бодит төрхийг илэрхийлж буй үзүүлэлт. Би хаалгаа эвдэх дээрээ тулсан ч гэлээ ийм амьсгааруу энэ насандаа залгахгүй.

29 January 2009

Дэлбэрэлт

Манай дүү нарын нэг бага байхдаа "Ерөөсөө би чинь дийлэх хүсэлтэй" гэдэг дууны үгийг "Ерөөсөө би чинь дэлбэ үсэрлээ" гэж дуулдаг байж билээ, хэ-хэ.
Хүний тэвчээр хязгаартай, зарим үед халилт үүсээд "дэлбэрэлт" явагддаг (
тухайн бичлэг жүжиглэлт шүү. Wanted киноны PR байгаа юм).

Нүдээ хорсго

Ойрд хүйтэн, байнга гар дор аппаратаа байлгахад хүндрэлтэй байсан болохоор өөрийн авсан зурагнууд цөөрсөн. Тэгээд ч гадуур яваад байсангүй. Өдөр болгон нэг маршрутыг туулж байхад шинэ зүйл илрүүлэхэд хүндрэлтэй шүү дэ. Гэвч мэдээж нүд хорсгосон зүйл тааралдаж л таараа. Хотын өнгө үзэмжийг бузарлаж буй бүх эд зүйлсийг эргэлзэлгүй галд өргөх нь зөв гэж би боддог. Тухайлбал доорх 2 тохиолдол:
И үсгийг буруу харуулж бичих явдалтай бүгд гүйцэд эвлэрсэн юм шиг байгаа юм.

Кафе юм уу Cafe гэж бичих хэрэгтэй. Мөн hoteL (сүүлийн дэгээ L үсэг юм бол эхний дэгээ ямар учиртай юм?) гэж бичсэн байдал, өнгө, үсгийн фонт, зураас болгон нь хэрэг алгаа.

Аль нь илүү буруутай вэ?

Жин тээдэг 3 хүн байж. Ажил нь арай урагштай нэгнийгээ нөгөө 2 нь дотроо үзэн яддаг, атаархадаг гэнэ. 2 өөдгүй гар энэ нөхрийг хорлосон нь дээр юм байна гэсэн дүгэлтэд тус тусдаа хүрээд 1 дахь нь аялалд явах гэж байхад нь усанд нь тарчилааж алах хор хийж, харин нөгөөх нь хор хийснийг нь мэдэхгүй усны савыг нь нүхэлж орхиж. Хэдэн өдрийн дараа жинчин цөлд ундны усгүйн улмаас үхэж гэнэ. Хэрэг мандаж, мань 2-ын бузар үйлдэл илрээд шүүх хурал болж. Та өөрийгөө шүүгч гэж төсөөл. Энэ 2 нөхрийн нэгийг нь шийтгээд нөгөөхийг нь суллах ёстой. Өөрсдийгөө өмөөрсөн үгэндээ нэг дахь нь:
- Жинчин цөлд хорноос биш усгүйн улмаас үхсэн тул би буруугүй.
Хоёр дахь нь:
- Би хорноос тарчилж үхэхээс зайлуулж, зовсон нэгэнд хэдэн өдрийн амьдрал бэлэглэсэн гэх юм.
Аль нь илүү нүгэл үйлдэж гэсгээлт хүлээх ёстой вэ?

28 January 2009

Их Британий туг

Их Британи буюу United Kingdom-ын бүтэн нэр нь United Kingdom of Great Britain and Northern Ireland. Бүрэлдэхүүнд нь: Англи, Уэльс, Шотланд болон Хойд Ирланд орно.
Туг нь:

Зоостой таавар

Маш энгийн бодлого. Хариулт маргааш орой.
Нэг зоосыг зөөгөөд эгнээ болгонд 5 зоосыг байрлуул.
Зооснууд шулуун эгнээнд байрлана (Ү үсэг шиг байрлуулах вариант буруу гэсэн үг).
UPD 2009.01.29 14:00
Хувилбарууд алга уу? Маш энгийн бодлого шүү дэ.

Хариу: Баруун дээд булангийн зоосыг хамгийн доор байрлаж буй зоос дээр давхар байрлуулна.

Challenger

1986 оны энэ өдөр Challenger хөлөг хөөрөх үедээ 73 дахь секундэд дэлбэрсэн. Багийн 7 гишүүн бүгд амь үрэгдсэн.Аймшигтай.

Хоггүй хот

Уг нь зөв санаа. Энд утасны дугаар илүүдэж гэж бодож байна.Гэвч хэрэгжилт алга.

Үлгэр

IE Mozilla Firefox 2-ын аль нь үлдэх бол?

27 January 2009

Бүтэн сайн өдөр

Бүтэн сайнд 12 цагийн үед Зайсан руу зүгэлсэн юм. Сонирхолтой нь бас л нэг ч хүн байсангүй.Урд орой энд ямаршуу зүйл болсныг төвөггүй мэдэж болно. Хогоо ийш нь хий гээд (яаж султгах нь тодорхой бус) сав байрлуулаад байхад гадна нь хаяж буй мудакуудыг яалтай билээ.

Хулгана жилийн хүн

Удахгүй сонин хэвлэл, зурагт радиогоор хулгана жилийн хүн, залуу лидер г.м. янз бүрийн алиа хошин зүйл бид бүхэн үзэж харах нь гарцаагүй.
Энд нэг хариулт өгөх гэсэн юм: Далайн гахай ямар ч "далайн", тэр тусмаа "гахай" биш! Дээрх шалагаруулалтууд - ялгаагүй. Ямар ч хамааралгүй зүйл.

Гинжин урвал

Надад аливаа нэгэн зүйл таалагдахгүй байгаа үзэгдэл нь хэн нэгэн этгээдэд таалагдахгүй байгаа нь эргээд надад таалагдахгүй байна г.м. цааш үргэлжлүүлж болно. Урд урдаас нь харуулсан толь шиг.

Internet PIN

Худалдаа хөгжлийн банкны хувьд заавал ATM орж internet pin code авах шаардлагагүй юм байна. Mail бичээд л, өөрлүү чинь эргэж утасдаад болоо. Зорилго нь: гар утасны (болон ирээдүйд бусад) төлбөрийг ийш тийш явахгүйгээр төлөх. Данс минь ихэнх тохиолдолд улаанаар эргэж байдаг болохоор мөнгө алдах эрсдэл миний хувьд 0-рүү нилээн дөхнө. Цалин буулаа - төлбөр(үүд)ээ хийлээ, үлдэгдлийг нь аваад кармааллаа, болоо.
P.S: PIN-ээ мартах гээд байдаг болохоор карт дээрээ маркераар биччихсэн чинь картаа гээгээд... Энэ миний түүх биш л дэ, гэхдээ амьдрал дээр тохиолддог тэнэг үзэгдэл.

Цагаан хоолны тухай

Vegetarianism буюу цагаан хоол хэрэглэх талаар юу гэж бодоцгоодог вэ?
Бусад улс орны хувьд ярихаа азная.
Монголын хувьд лав бүтэхгүй асуудал гэж хувьдаа үзэж байна.

Бас нэг таавар

Энэ ямар амьтны үр зулзага вэ?Хариулт өнөөдөр 5 цагт.

UPD 2009.01.27 15:50
3 хүн хариулсан байна. Зөв хувилбар алга.
Тусламж: Монголд байдаг, ойд амьдардаг. 1 цаг үлдсэн шүү, товагыщи.

UPD 2009.01.27 17:00
Хариу: Энэ чинь бамбарууш, нөхдөө.

UPD 2009.01.28 09:30
Яагаад ч юм бамбаруушны төрх баавгатай чихрэн дээрх бамбаруушууд шиг л санагддаг, тийм үү?

26 January 2009

Түүх дууслаа

Эцсийн мөч хүртэл эдгэрэх байх гэсэн найдлага байсан боловч...
Дөнгөж сая 5 мин. амрах зуур кактусаа хүндэтгэлтэйгээр оршуулчихлаа.Уг нь цагтаа ийм л байсан юм. Дараа нь өвдөөд ийм болсон.

Анхаарлаа сорь

Энэ зургийг анхааралтай ажиглаад дараах асуултанд хариулна уу: 2 бүсгүй юу хийж байна?Хариулт 2 дахь өдрийн орой.

UPD 2009.01.27 17:00
Хариу: Анхааралтай хар гэдэг нь учиртай. Зүүн талын ширээн дээр өрөөстэй зооснууд байгаа. 2 бүсгүй хуурамч зоос үйлдвэрлэж байгаа юм.

25 January 2009

Высоцкий - Я не люблю

1938 оны 1-р сарын 25-ны өдөр буюу яг 71 жилийн өмнө В.С.Высоцкий төрсөн.
Түүний уран бүтээл олон ч хүний хүмүүжил, төлөвшилд нөлөөлсөн байх гэж би боддог. 1969 онд бичигдсэн "Я не люблю" шүлгийг дуулсан хувилбартай нь цуг сонирхоно уу.


Я не люблю фатального исхода,
От жизни никогда не устаю.
Я не люблю любое время года,
Когда веселых песен не пою.

Я не люблю холодного цинизма,
В восторженность не верю, и еще -
Когда чужой мои читает письма,
Заглядывая мне через плечо.

Я не люблю, когда наполовину
Или когда прервали разговор.
Я не люблю, когда стреляют в спину,
Я также против выстрелов в упор.

Я ненавижу сплетни в виде версий,
Червей сомненья, почестей иглу,
Или - когда все время против шерсти,
Или - когда железом по стеклу.

Я не люблю уверенности сытой,
Уж лучше пусть откажут тормоза!
Досадно мне, что слово "честь" забыто,
И что в чести наветы за глаза.

Когда я вижу сломанные крылья -
Нет жалости во мне и неспроста.
Я не люблю насилье и бессилье,
Вот только жаль распятого Христа.

Я не люблю себя, когда я трушу,
Обидно мне, когда невинных бьют,
Я не люблю, когда мне лезут в душу,
Тем более, когда в нее плюют.

Я не люблю манежи и арены,
На них мильон меняют по рублю,
Пусть впереди большие перемены,
Я это никогда не полюблю.

24 January 2009

Баталгаа

Алдаа хаана байна?
1.
2.

Дизайн сонирхогчидод

Магадлалын бодлого

Маш энгийн магадлалын бодлого. Хариу 1 дахь өдрийн орой.
Таны өмнө гурван хөзөр байна.
1 дахь нь: 2 тал нь хар. 2 дахь: нэг тал нь хар, нөгөө тал нь цагаан. 3 дахь нь: 2 тал нь цагаан.
Энэ гурван хөзрийг өөрт чинь харагдуулахгүй холиод, ширээн дээр таамгаар нэг хөзрийг гаргаж тавьсан. Өнгө нь хар байв.
Асуулт: энэ хөзрийн ар тал хар байх магадлал хэд вэ?

UPD 2009.01.26 16:50
Хариу: 2/3.

И.Е.Репин

Оросын зураач И.Е.Репины олон гайхамшигт уран бүтээл байдаг. Өнөөдөр 2 зургийн нь авч үзье.
1.
Запорожцы пишут письмо турецкому султану
Хасгуудыг дээрээс нь харвал:2. Иван Грозный и его сын Иван 16 ноября 1581 годаХүүд нь юу харагдаж байгаа бол?Харин энэ Москва дахь Репины хөшөө. 2005.06 сар

Уржигдар орой

Нилээн орой машинаа халааж байв. Уламжлал ёсоор аккумлятор царцаад машины цаг хоцорсон, бензиний болон усны градусын зүү байж болох доод цэг дээрээ.
Бээрсэн амьтан сууж байтал нэг нөхөр тайван гэгч савтай ундаа (витафит бололтой) ууж дуусгачихаад хээв нэг алхаад яваад өгсөн. Гадаа хасах 30 дөхөж байхад шүү дэ.Цааш давхиад юу болсныг мэдэх байх.

23 January 2009

Өөр мэдээ

"Зууны мэдээ" сонингийн амралтын дугаар ийм нэртэй гардаг юм байна. Гарчиглалаа, үнэхээр өөр юм аа. Та бүхэн 2 нийтлэлийг нь (зургийг томруулж) уншиж сонирхдоо.
1 дахь нь:

Шизо хүний өдрийн тэмдэглэл гарчиг, зурагнаасаа төвөггүй танигдаж эхэлнэ. Нийтлэлд google-ийн талаар "а"-ч байхгүй. Текстээсээ их зай эзэлсэн зураг маш нууц утга агууламжтай бололтой, би байтугай Балхжав таашгүй. Ихэнх тохиолдолд би анхаарал татсан зүйлийг улаанаар тодруулдаг. Энэ тохиолдолд тэгэх шаардлага ч байсангүй. Энэ "сайхан мэдээг" бичсэн хүн internet-ийн талаар бүдэг ч болов төсөөлөлгүй нэгэн шиг санагдсан (messenger гэж бичсэн байдал болон бусад галзуу солиотой хэллэгийг хараарай). Би зүгээр гэдсээ илээд сууж байснаа гэнэт огцом ухасхийж цөмийн физикийн сэдвээр нийтлэл бичвэл төстэйвтэр бүтээл гарах байх. Ялгаатай нь би "мэддэггүйгээ мэддэг" ангилалд ордог тул тэгэхгүй л дэ.
Өгүүлбэр зүй болон утга агууламжийн өчүүхэн ч болов авцалдаа энд үнэхээр алга. Хамгийн гол нь, шал худлаа, ямар ч үндэслэлгүй мэдээлэл байгаа нь эгдүү хүрээд байгаа юм. Дарагдсан бүх товчийг шүүж хадгалдаг софт зарим интернэт кафений PC-нүүдэд суусан байхыг үгүйсгэхгүй (гэхдээ юу л бол). Тэглээ гээд хэрэглэгчид яах ёстой
юм? Yahoo ID-гээ ашиглахаа болих уу? Нууц үгээ 10 оронтой болгох уу? Уучлаарай, хэзээ ч тэгэхгүй.

2 дахь нь - Зурхай:
Гарчигнаас эрүүгийн шинж чанар ханхалаад явчих чинь, хэ-хэ.
Өөрийн ордыг уншлаа.Жолооны курс, англи хэлний курс дамжаа гээд суралцах, шинэ мэдээлэл авах бүхэнд ээлтэй байна гэсэн өгүүлбэрийг авч үзье. Энэ чинь өрнийн зурхай, зөвхөн бидэнд зориулагдна гэж юу байхав. Наад зах нь Америк, Англид ч гэсэн адилхан байх ёстой до, тийм үү? Тэгвэл энд ямар юмны англи хэлний курс дамжаа явнаа? Надад, тухайлбал африкийн бару-хару-бү омгийн хэл маш ихээр таалагддаг гэж төсөөлье. Энэ 7 хоногт (сард, жилд, жаранд) тус хэлний дамжаанд яв гэсэн мэдээг би зурхайнаас энэ насандаа хэзээ ч уншихгүй. Тэгэхээр манайхан л замд нь монголчилсноос гарцаагүй. Юун од гаргийн нөлөө. Нөхдөө, сэрүүн зүүднээсээ салаад зурхай бол худал зүйл гэдэгтэй эвлэр.

01.23-ны өдөр урлагт

1. Францын алдарт зураач, импрессионизмыг эхлүүлэгчдийн нэг Édouard Manet 1832 онд төрсөн.

Olympia, 1863
2. Сюрреализмын хамгийн алдарт төлөөлөгч, Испаний зураач Salvador Dalí 1989 онд нас барсан.
The Persistence of Memory, 1931

Хүсэлт

Эрээний хог биш Эх орныхоо бүтээгдэхүүнээр Цагаан сараа тэмдэглэе гэсэн утгатай мэдээлэл ирээд салахаа байлаа. Угтаа баяр бол хаа ч байсан юм шүү дэ баяр болтол. Цааш энэ үзэгдэл даамжирах төлөвтэй тул өөрийн албан ёсны байр суурийг эртхэн илэрхийлье:
Би санал нэг байгаа. Дэмжиж байна. Тиймээс намайг тайван байлга!

Хувь ба хувьсгал

Хүний хувийн амьдрал - нэг зүйл. Харин хийсэн ажил, гаргасан амжилт - ондоо нэг зүйл.
Жишээ нь: Elton John ч юм уу Freddie Mercury бэлгийн цөөнх гээд муу уран бүтээлч биш, бид ч тийм гээд сонсохгүй гэдэггүй биз дэ. Мөн эхнэр нөхрөөсөө салж сарнисан, гадаад хүнтэй суусан г.м. зүйл нь
(хүсээд байх үзэгдэл биш боловч) хүнийг дүгнэх шалгуур ердөө биш.
Тод жишээ: Давгаа, Хакухо хоёр байна. Нэгнийг нь эхнэрээсээ салсан, нөгөөг нь японы иргэнтэй гэрл
эсэн гэх яриа хов живийн шинж л агуулна.
Бид энэ 2 залууг яах гэж зурагтаар үздэг юм? Тэднээс юу хүсэж хүлээдэг юм?
Сайхан барилдахыг харах гэж, ялалтыг нь үзэх гэж. Хоёр бөх (цаана нь ч зөндөө бий) ажлаа сайн л хийж байна шүү дэ. Илүү юу нэхэх юм.
Харин зүгээр бөх талаас нь илүү хүндэтгэж бол болно. Тухайлбал: надад Давгаагийн барилдаан илүү таалагддаг. Арай л эрч хүчтэй, эрэмгий санагддаг.
Тиймээс тухайн хүн дэвжээнээс гадна юу хийж, яаж явах нь өөрийх нь асуудал.

P.S: Төв циркийг Аса цирк гэж нэрлэх нь - мунхаглал. Тэртэй тэргүй 50-60 жилийн дараа Асагийн нэрэмжит бөхийн сургууль, дэвжээ г.м. зүйлс бий болж л таараа.

UPD 2009.01.25 17:10
Сүүлийн 2 барилдаан үнэхээр сонирхолтой боллоо.

Парадокс

Таны өмнө 2 хайрцаг байна.
Та нэг хайрцганд нөгөөгөөсөө 10 дахин их мөнгө байгааг л мэднэ.
Аль нэгийг сонго гэхэд та зүүн талд байгааг нээлээ гэж төсөөлье. Хайрцганд 100 евро байв.
Тэгэхээр нөгөө хайрцганд эсвэл арав, эсвэл мянган евро байж таарна.
Танд хайрцгаа (сонголтоо) өөрчлөх боломж олголоо.
Та бодно: аз таарвал 900-г хожно, азгүйтвэл 90-ийг алдна. Хонжвор алдагдлаас даруй 10 дахин их, харин магадлал 50:50. Эрсдэл < Боломж байна, иймд солих нь зөв. Тэгэхээр анхнаасаа л нөгөө хайрцгийг сонгох нь зөв байж. Гэвч 2 хайрцаг ижилхэн шүү дэ. Анх баруун хайрцгийг нээсэн ч адилхан бодоод, нөгөө хайрцгийг сонгох зөв байж гэж бодно. Одоо дүгнэлт: Та сүй тавих гэж буй сайхан бүсгүй байж л дэ. 2 залуу танд санал тавьчихаад байдаг. Ямар ч сонголт хийсэн сүүлд нь буруу юм шиг санагдаж, нөгөө вариантыг сонгоогүйдээ харамсахнээ?

Labels

Зүүн талд буй label-ийн (ярлыки гэж байгаа) сонголтоор тухайн төрлийн мэдээллийг шүүж буйг мэдэж байгаа биз, нөхдүүдээ? Тухайлбал бүх клипийг харна гэвэл video clip линк дээр дараад л одоогоор хуулагдаад буй 23 клипний жагсаалтад орно.

Тусламж

"Comment үлдээх гэсэн чинь чаддагүй" гэсэн хүмүүст зориулав.
1. Comment үлдээх гэж буй мэдээллийн доор байгаа "xx коммент" гэсэн линкээр ор.

2. Бичих зүйлээ бичээд Подпись комментария гэсэн combobox-оос Анонимный(нэрээ нууцалмаар байгаа бол) юм уу Название/URL сонголтыг хийнэ. Мэдээж Google, LiveJournal-ын account-тай бол түүгээрээ log хийж болно.
3. Нэрээ өгөөд, URL-ыг нь хоосон орхичихно.
4. Your comment will be visible after approval гэсэн мэдээ гарч ирсэн бол мэдээлэл чинь илгээгдсэн гэсэн үг. Хэсэг хугацааны дараа би шалгаад, нийтэлчихнэ.

Алхам бүр зургаар (ойлгоход хялбар байлгах үүднээс):



Хараал идээсэй

Хальтиргаа гулгаа их үед тормозны гэрэл нь асдаггүй машины жолооч нарыг онцгой их уран хэллэгээр дуудмаар болох юм. Өчигдөр орой харьж яваад нэг уродыг золтой л мөргөчихсөнгүй, араас нь. Ядаж байхад сигнал царцуу, дугардаггүй.

22 January 2009

Дискний алдаа

Зөөврийн HDD ч юм уу flash танигдахаа байж format хий, файлын систем нь RAW байна гэсэн алдаа заадаг. Энэ тохиолдолд: CHKDSK командаар шалгаад үзэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд NTFS юм уу FAT32 файлын системийг чинь сэргээнэ.
За тэгээд туслахгүй бол FileScavenger гэдэг жижигхээн софт хэр баргийн мэдээллийг санах төхөөрөмж дээрээс сугалчихдаг юм. Сүүлийн 5-6 жил ашиглаж байна, сэтгэл ханамжийн баталгаа 100%.

Геометрийн бодлого

Маш энгийн геометрийн бодлого.
Нөхцөл: Дүрс - куб.
Асуулт: 2 шар хэрчимний хооронд хэдэн градусын өнцөг байна?
Хариуг 5 дахь өдрийн 16 цагт хэлнэ. Тэр болтол хувилбаруудыг хүлээж авна, гэхдээ харуулахгүй. 16 цагт бодлогын хариу болон ирүүлсэн хувилбарууд нээгднэ.

UPD 2009.01.23 16:00

2 хүн зөв хариулт ирүүлсэн. Комментийг харна уу.
Хариулт: 60 градус.
Мөн 2 хүн messenger-ээр хариугаа өгсөн.
1. Го...ан - 90 градус
2. Да...ан - 45 градус гэж тус тус хариулж алдсан.

Өрнө дорно

Опять двойка

Ф.П.Решетниковын "Опять двойка" зургийг 4-р ангидаа уран зохиолын (лит-ра) номны хавсралтаас анх харсан шиг санаж байна. Гэр бүлийн дотоод уур амьсгал мэдрэгдэхээр зурагдсан хөөрхөн зураг.Харин одоо нохойд юу харагдаж буйг төсөөлье.

Эсрэгээр

Надад ер таалагддаггүй нэг зүйл бий.
Хүний хурим найр тааралдахаар "түй мүй" болсон хэрнээ оршуулга таарвал сайн гэх үзэгдэл яавч эрүүл биш. Хэдийгээр танихгүй хүн үхсэн ч гэлээ оршуулга таарах явдлын юу нь сайхан байна аа? Хурим яг эсрэгээр. Залуу хос гал голомтоо бадрааж, баяр хөөр болж явхад муухай зүйл юу байна? Ийм дэндүү мунхаг, элий балай зүйлийг би л лав үр хүүхдүүддээ хэлж өгөх ч үгүй. Эсрэгээр нь зааж өгнө. Хурим - баяр баясгалан, оршуулга - зовлон, уй гашуу. Болоо.

artlebedev.ru

Лебедевийн студийн сайтын source-ыг харвал татаана да.

Эхлэхдээ л:

!
-- meta name="GENERATOR" content="Microsoft FrontPage 1.0" --

Цааш бүүр гоё. Код дунд иймэрхүү зүйлүүд бичигдсэн байгаа:
!-- ;-) --
!-- А как ты называешь то, на что сейчас смотришь? Сорс? Сорец? Исходник? Бнопня? Код? --
!-- Ну-ка, блять, назови все семь матерных слов! Так, хуй - раз... --

За тэгээд төгсөхдөө:
!-- А ты знаешь, сколько идиотов пишут мне письма, что наверху написано про FrontPage? --

Алдаа

olloo.mn дээр алдаатай зүйл нийтлэх нь энхүүхэнд болж. "Шидэт өвөл" гэдэг киноны баннерыг харна уу. Хэзээнээс "Уран сайханы кино" гэж бичдэг болсон юм бол?Мэдээлэл ирүүлсэн: Жак

Таамаглал дэвшүүлнэ үү

Энэ (1938 онд) зохион бүтээгдсэн зүйл юу вэ?
Хариу маргааш орой.
UPD 2009.01.22 10:35
Bilguun зөв хариулт өглөө.
Честер Карлсоны анхны xerograph аппарат байгаа юм.Өчигдөр нийтлэгдсэн асуулт зөв хариугүй байж байгаа.

ЭЗ-ийн хямралд өгөх хариу