30 November 2008

Үр дүн 5

5 дахь ээлжийн санал асуулга өндөрлөлөө.

1. Өөрийн темпераментыг тодорхойлдоо (Саналын тоо: 14)
Сангвиник - 4 (28%)
Холерик - 2 (14%)
Флегматик
- 0 (0%)
Меланхолик - 2 (14%)
Мэдэхгүй - 6 (42%) (Интернэт ух, янз бүрийн тест байгаа)

2. Хүний түрүүвчтэй мөнгө, бичиг баримт олоод...
(Саналын тоо: 16)
Эзэнд нь өгнө, юу ч авахгүй - 4 (25%)
Эзэнд нь өгнө, шагнал авна - 5 (31%)
Мөнгийг нь авна, баримтыг нь өгнө - 3 (18)
Мөнгийг нь авна, баримтыг хаяна - 4 (25%)

Нөхөн сонгууль

Иргэнийхээ үүргийг гүйцэтгэлээ.Шнуровын дууг дахин сонсож болно.

Том үсэг

Герман хэлэнд нэр үгийг том үсгээр эхлүүлж бичдэг. Монгол хэлэнд иймэрхүү зүйл бичих нь зүгээр л алдаа.

Linkin Park

IV хороолол, 46-р байр, 1-р орц. Linkin Park газар авч байсны илрэл 4 тоот айлын тагтанд мөнхөрсөн байна.

Эх орны сүү

Зөвхөн Эх орны сүүгээр хийсэн бүтээгдэхүүн дээр ийм лого байрладаг. Сонголтоо зөв хийгээрэй.

29 November 2008

Colo, Betcamo

3-4 дүгээр хороололын нэгэн кафед олж харсан зүйл:

Gandirs

Их дэлгүүрийн дэргэд байрлах энэ байшингийн дүр төрх таалагддаг.

Тэмцээн үргэлжилсээр

Өчигдөр орой байгууллагын ширээний теннисний тэмцээн "Оч" клубд явагдаж дууслаа.Сүүлийн жилүүдэд хятадууд ширээний теннисээр эзэгнэж буйг самбараас олж мэдэв.Үргэлжлээд ажил дээр шатар даамны тэмцээн зохиогдсон. Энэ жилийн комисс хангалттай тооны шатар, даам авчирсан болохоор иймэрхүү хөлөг дээр даамны зарим тоглолт явагдав:

28 November 2008

Харьцуулалт 3

Үсчинд орсон чинь Aerosmith хамтлагийн логотой төстэй сандалны гишгүүр олж харлаа.

Газардуулагч, шат, баавгайн арьс

Сүүлд баригдсан барилгуудыг газардуулагч, галын шаттай байхтай өнөө өглөө анх тааралдлаа. Газардуулагч нь газар доор метрээс доош гүнд гурвалжин дүрс үүсгэж буй эсэхийг хэн ч мэдэхгүй ч гэлээ хөрөнгө зарсан юм байна, ном журмын дагуу гүйцэтгэсэн гэж найдахаас.Бас нэг зүйл саналаа. Улаанаар тодотгосон цонхнуудын аль нэгэнд мангар том баавгайн арьс миний мэдэхийн 86-92 онуудад өлгөөтэй байх нь харагддаг байж билээ. Хичээлээ тараад автобусны буудалруу алхаж байхад харагддаг байв. Баавгай хочтой нэгнийгээ сайн ч шоолдог байж дэ.

Крушение Империи

Зун уншиж эхэлсэн 2 боть номыг уржигдар орой дуусгалаа. Унтахдаа юм уу 00-д л уншиж байсан юм чинь аргагүй ээ. 1917 оны хувьсгалын талаарх мэдлэгээ зузаатгаж авав. Хаант засгийн мөхлийг нилээн дэлгэрэнгүй дүрсэлсэн байна.

26 November 2008

chinggis.com

Миний янз бүрийн сайтад бүртгүүлдэг, бараг шалгадаггүй шахуу 2 mail хаяг chinggis.com дээр байсан юм. Шуудангаа хоослох гээд орсон чинь өнгө төрх нь өөрчлөгдчихөж.
Анхнаасаа л новшийн зүйл болсон нь гадарлагдаж эхлэв. Учир нь тус сайт дээр gzg_79 гэдэг хаяг qzq 79 гэж уншигдаж байв.
Нэг хаяг минь алдаа заагаад ер орохгүй, харин нөгөөх нь хоосорсон байлаа (сайн л биз, угийн хоослох гэж л орсон юм чинь.Энэ мэйл порталыг ашиглахгүй байсан нь дээр юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв.

Тэмцээний талаар

Байгууллагын тэмцээн "Шинэ Монгол" ахлах сургууль дээр амжилттай явагдлаа. Гадаа нь ийм самбар байрладаг юм байна. Зургийг хараад Stallone-гийн тоглосон Cliffhanger (Скалолаз) кино санаанд орсон.
Сургууль юм чинь тамхигүй орчин байж таарна. Сургууль юм чинь тэмдгийг хүүхдээр зуруулж таарна.Тамирын заал нь таалагдсан. Гахцхүү паркетан шал нь хальтиргаатай юм билээ. Цагирганы тор нь оросын туг шиг будагдаж. Мөн хэн нэгэн идэвхитэн шалнаас ойролцоогоор 6-7 метрийн өндөрт хадаг зүүснийг олж харав.Гайхуулах гэсэн юм биш, манай баг сагсан бөмбөгөөр 2-т, гар бөмбөгөөр 1-р байранд орж 25 оноо цуглуулсан. Ширээний теннисний тэмцээн зохиогдож амжсангүй.

Машины дугарууд холбогдсон

Зүүн талын баганы доор нийтлэгдсэн машины дугаарууд дээр дарж, шууд харгалзах дугаарын зургийг харах боломжтой болсон шүү.

Машины дугаарууд. УБГ, ДАР


Citius, altius, fortius!

Өнөөдөр байгууллагын сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээнтэй. Маргааш бүх бие буларах байх да. Хөдөлгөөний дутагдалтай улс гэнэт баахан гүйж харайх нь сайн уу, муу юу бүү мэд.

25 November 2008

Бас нэг SMS

Завханы Тэс хүртэл явсан л байна, хөөрхий. Цааш ЗИЛ-130-д ачигдаж Арц суурийн боомтоор Тува орох байх. Сүүлийн 2 өдөр юу тохиолдсоныг Живой Журнал-аас нь харна уу.

Балай SMS

Ийм SMS ирж байх юм.Танд "Хайрт найз чамдаа Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!" гэсэн мэндчилгээ ирвэл юу гэж бодох вэ? Би "яадаг урод вэ" гэж бодно.

Газрын зураг харьцуулалт

http://maps.google.com/ болон http://beta-maps.yandex.ru/ линкүүдээр орж Монгол орныхоо газрын зурагнуудыг (томоор) харьцуулж харна уу.
Манай улсын хувьд Google maps хоцрогдолын туйл.

24 November 2008

Үнэн ч юм уу?

Сайн хүнийг эрх мэдэл, мөнгө эвдэж чадахгүй.
Учир нь сайн хүнд хэзээ ч аль аль нь байх үндэслэл байхгүй.

23 November 2008

Вячеслав Бутусов - Фея

Вячеслав Бутусов нь домогт Наутилус Помпилиус, Ю-Питер хамтлагуудын лидер. "Модель для сборки" бие даасан цомгийн эхний зам дээр байрладаг "Фея" дууны клипийг нийтэллээ. Клипийг маш энгийн хийсэн байна. Бутусов, нэмэх нь оператор Москвагийн метронд ороод болоо.

Нүд 3, 4

Миний хувьд хүний хамгийн сонирхолтой, гоё эрхтэн нь нүд.

Өнгөний зохилдлогоо

Хоорондоо зохицдог өнгөнүүд бий. Тухайлбал: шар-цэхэр, улаан-цагаан г.м. Хүнд хамгийн их тогтоогддог, нөлөө үзүүлдэг өнгөний холбоос нь: хар-улаан-цагаан, хар-улаан-шар юм. Тийм учир фашистууд тугаа улаан фон дээр цагаан дугуй дүрсэлж, дотор нь хар өнгийн хас тэмдэгтэйгээр хийсэн гэдэг.
Ногоон-шар өнгө хоорондоо зохицож болно. Гэвч "хаана?" гэдэг нь чухал. Эргэн тойронд нь үнсэн саарал шороо, шал ондоо өнгөтэй барилгууд байхад энэ байшин цагаан хэрээ шиг харагдсаар байх болно. Яахав, хүмүүст гэрээ зааж өгөхөд амар юм даа: "модны 2-ын дагуу явж байхад чинь андашгүй, шар ногоон өнгийн байрууд таарна" гэж.

Наран жаргах зүгт

21-ний баасан гаригт Лебедев ирж машинаа аваад оройдоо баруун зүгт хөдөллөө. Цэцэрлэгт очих үед хөдөлгүүрийн бэхэлгээ нь дахин эвдрээд, хөдөлгүүр нь доошоо нурдагаараа нурсан байна лэ.

21 November 2008

Ханилгаатай гарууд

Сүүлийн 4-5 хоног миний зүгээс яасан?
1. Мэдээлэл бага нийтлэж байгаа;
2. Залгуургүй учир зураг байгаа ч гэсэн тавигдахаа байсан;
3. Messenger-т орохгүй байгаа.
Үр дүнд нь юу ажигалгдаж эхлэв?
1. Хандалтын тоо цөөрсөн;
2. Comment ирэхээ байсан.
Зочид та нар ханилгаатай гарууд шүү, дандаа ийм байгаарай, хэ-хэ.

Top security

Өглөө 7.40-д гараж очоод доод цоожиндоо түлхүүрээ хийгээд мушгисан чинь түлхүүр 3,14з хуга. Яацарсан заяагүй эд вэ, хужаа цоож, түлхүүр! Хүүхдүүдээ таксинд суулгаад, гэрээр орж төмрийн хөрөө аваад ажлаа эхэллээ дэ. Бүтэн цаг хөрөөдөх процесс үргэлжилж, чөмөг царцаж, гар хөл мэдээ алдахын даваан дээр цоож эвдэрлээ. Бугуйн цаг 9 цагийг зааж, түрүүн осгох гэж байхад гараагүй нар байшингийн араас цухуйлаа.Гараждаа ороод хамгийн түрүүнд хараал идсэн цоож, түлхүүр болон аминд орсон төмрийн хөрөөний зургийг дарлаа.Хужаа цоож дээр "Top security" гэсэн бичиг байдгийг сая л анзарав. Жаал гэсэж аваад Нисэх зүглэхээс.

Шинэ үг: вальют

Өчигдөр орой мэдээ үзэж суулаа. Сонингийн нөхдүүд интернэт порталын нөхдүүдэд их гомдсон байна. Сонингоос мэдээг нь online нийтлэх явдлыг таслан зогсооно гэсэн утгатай мэдээ гарав. Байдалд өөрчлөлт байна уу гээд olloo.mn-рүү орлоо. Хайсан зүйлээ олсонгүй, харин "вальют" гэдэг шинэ үг илрүүлэв.Оройдоо интернэт тасраад, зөвхөн дотоодод байрлах сайтуудруу л орж байв. Өглөөний байдлаар эрх биш зүгээр болсон байна.

20 November 2008

Давтан

Лебедев 19-нд ирэх байсан боловч онгоцноосоо хоцроод Бээжингээр дайрч 20-нд буюу өнөөдөр 10.40-д ирэх байв. Сая sms ирж байна. Бээжинд онгоцноосоо дахин хоцорсон (угтаа бол онгоц нь Москвагаас хуваариасаа хоцорч ниссэн) тул маргааш ирэх юм гэнэ.
Бас нэг зүйл. Би 7 хоног амарч байгаа бөгөөд зургийн аппаратны залгуур нэг нь ажил дээр, гэрт байсан нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон тул зураг нийтлэгдэхгүй байгааг уучилна биз.

18 November 2008

Хэзээ?

3,14з.
1. Хэзээ эвшээлгэхдээ гараараа амаа таглаж сурах юм бэ? Машинд суусан л бол өөрийг нь хүн харахгүй гэж боддог юм уу, амныхаа хэмжээгээр эвшээлгэх юм.
2. Хэзээ хоол идэхдээ амаараа дүүрэн зүйл чихчихээд хүнтэй яриа өдөх нь заваан үзэгдэл гэдгийг ойлгох юм бэ?

Ишиг эвэр ургахаар эхийгээ мөргөнө

Та бүхэнд нэг түүх ярьж өгье:
Эрт урьд цагт 2 найз амьдарч байж. Нэг найз нь нөгөө найзынхаа дүүг чадлын хирээр харж үздэг байж. Тухайлбал: Их сургуулиа төгсөхөд нь дипломын ажлыг нь хийхэд тусалсан. Түүнийгээ хамгаалж чадахгүй уначихаад байж байхад нь багш нарлуу нь ярьж боломжийн дүн тавиулж гэнэ. Төгсөхөөр нь ажилд ч оруулж гэнэ. Цалин бага байна гэж гомдоллохоор нь өндөр цалинтай ажилд хүртэл оруулжээ. Гадаадад сургалтанд хамт явж ч үзэж.
Хариуд нь юу болсон?
Зарим улс ичих хэрэгтэй.

17 November 2008

Гоё асуулт

Нилээн хэдэн өдрийн өмнө надаас хэн нэгэн нь ингэж асуусан.
- Хар цагаанаар scan хийхэд тамга нь улаанаараа гарах уу?
Миний хариулт (эргэсэн асуулт л да, угтаа):
- Хар цагаан зурагтаар улаан цамцтай хүн ямар өнгийн цамцтай гарах вэ?

Болор карго

Хана бузарлах дээрээ тулсан бол трафарет (цоолтуур) ашигламаар юм шиг. Бүр болохгүй бол ядаж олигтойхон шиг шрифтээр бичих хэрэгтэй.

Ихрийг нь оллоо

Дээр тааралдсан люкны ихрийг орсон.

16 November 2008

Шинэ 2 санал асуулга тавигдсан

Өөрөө меланхолик мөртлөө сангвиник гэх, хүний юм олсон тохиолдолд мөнгийг нь сугалах мөртлөө эзэнд нь өгч шан харамж авахгүй г.м. худлаа зүйл чагтлахыг чинь хармаар байна. Зон олон минь, намайг болон бусдыг хуурч болно, өөрийгөө хэзээ ч хуурахгүй шүү дээ.

2 видео клип. Харьцуулна уу

Аль аль дуу нь таалагддаг. Ийм тохиолдолд плагиат гэж үзхэд ч бэрх юм.

1. Black - Wonderful life



Here I go out to see again
the sunshine fills my hair
and dreams hang in the air
Gulls in the sky and in my blue eyes
you know it feels unfair
there's magic everywhere

Look at me standing
here on my own again
up straight in the sunshine

No need to run and hide
it's a wonderful, wonderful life
No need to laugh and cry
it's a wonderful, wonderful life

Sun in your eyes
the heat is in your hair
they seem to hate you
because you're there
and I need a friend
Oh, I need a friend
to make me happy
not stand here on my own

Look at me standing
here on my own again
up straight in the sunshine

No need to run and hide
it's a wonderful, wonderful life
No need to laugh and cry
it's a wonderful, wonderful life

I need a friend
oh, I need friend
to make me happy
not so alone.......
Look at me here
here on my own again
up straight in the sunshine

No need to run and hide

it's a wonderful, wonderful life
No need to laugh and cry
it's a wonderful, wonderful life

No need to run and hide
it's a wonderful, wonderful life
No need to run and hide
it's a wonderful, wonderful life
wonderful life, wonderful life

2. Лигалайз - Жизнь



Жизнь, жизнь, жизнь
Жизнь, жизнь, жизнь
Жизнь

Жизнь, жизнь, жизнь

Я не уличный, я вырос в московской квартире,
Родители растили, любовью одарили,
Совестью наградили, дали знаний в голову.
Мать для меня останется женщиной-эталоном.
Отца, со временем, стал понимать острее я
Поняв как в этом мире мужчиной быть на самом деле.
Когда слезам не верят, когда закрыты двери
Когда надо что-то делать, чтоб твои родные ели.
Утром и вечером, всегда нести ответственность

За все, что тобой сделано, не ради самоутверждения,
Решения взвешивать, на душу без того грешную,
Брать ношу за того, кто на тебя надеется.
Детство закончилось, там юность бурная
Сколько кем выпито, сколько кем скурено
Сколько времени и сил оставлено разным дурам
Суки мне больше не нужны, по ним я не тоскую

Потерял друга, 24 ему было
Хрюндик, спи спокойно, мы тебя не забыли
Ведь ты всегда живой, пока живые те, кого ты любил
Те, кто тебя любили

Жизнь
Скажи "Я люблю жизнь"

Скажи "Я люблю жизнь"
Жизнь
Скажи "Я люблю жизнь"

Посвящаю строки
Той, что со мною,
Обещаю оставаться, быть твоим героем,
От любой нужды и горя я тебя укрою.
Если надо от любых невзгод стану стеною
Дышу тобою, для тебя живу,

Этот день и этот свет мне не нужен одному
Все, что мне надо - только ты рядом.
Одна твоя улыбка для меня награда.
В твоих глазах я вижу смысл жить,
В твоих глазах увидел, что я не один,
И смыслы все в твоих глазах слились,
И я пришел к тебе, ты моя жизнь.


Жизнь
Скажи "Я люблю жизнь"
Скажи "Я люблю жизнь"
Жизнь
Скажи "Я люблю жизнь"
Жизнь, жизнь, жизнь...

Үр дүн 4

4 дахь ээлжийн "Террор" сэдэвт санал асуулга дууслаа. Үр дүн:

1. Буудчихмаар гар бий юу? (Саналын тоо: 21)
Дарга, удирдлага дунд бий - 3 (14%)
Хамаатан садан дунд бий - 2 (9%)
Ажлынханы дунд бий - 9 (42%) (мэдэстэй байгаарай)
Найз нөхдийн дунд бий - 1 (4%)
Мэдээж дайснууд дунд бий - 6 (28%)

2. Юугаар цохиулбал илүү бэртэх бол? (Саналын тоо - 19)
Тоосго болон хад чулуу - 3 (15%)
Труба болон арматурын төмөр - 9 (47%)
Бейсболын мод (бита) - 5 (26%)
Цагдаагийн бороохой - 2 (10%)

15 November 2008

Начальник мафии

Би 2006 онд хойшоо явж ирээд найздаа ийм пропуск дурсгаж. Андуураагүй бол, Старый Арбатын худалдаанаас 50 руб.-р авч байсан шиг санаж байна. Бас нэг ондоо хувилбар нь Далайд явах ёстой. Бичгийг нь унших хэрэгтэй.Мэдээллийн эх сурвалж: Жак

13-A

III хороололын 13-А гэдэг сайхан байранд 80-92 онд амьдарч байлаа.1, 2 дугаар орцонд офицеруудын, харин 3, 4 дүгээр орцонд эмч багш нарын гэр бүлүүд 80 онд орсон. Энэ манай хуучин орц.13 дугаар байр нь А, Б, В гэсэн тус бүр нь 4 орцтой 3 блокоос бүрддэг. В блок нь 14-А гэсэн байртай нийлнэ, сонирхолтой нь 14-Б гэсэн байр хэзээ ч байгаагүй.Хүүхэд настай холбоотой юм бүхэн ойр дотно, гэрэл гэгээтэйгээр ой ухаанд үлдэх юм да.

Машины дугаарууд. УБК, УБЛ, ХӨА

Ирэх 7 хоногт амжвал УБ гэж эхэлсэн бүх дугаарыг дуусгах санаатай. Болохгүй бол задгай ч юм уу дулаан гаражруу орход л хангалттай гэж бодож байна.

Өчигдөр муухай сандарлаа

Өдөр ундны цагаар бензин авах гэсэн чинь Тасганы овооны болон доор нь байдаг аль аль ШТС-ын (2-лаа Синчи ойл) тог нь тасарсан байв. Орой авчихна гэж бодоод ажилруугаа шууд зүглэсэн. 5 дөхүүлээд охиноо эртхэн авчих санаатай гараад хамгийн ойроор нь нөгөөх л Синчи ойлруу зүглэв. Тог ирээгүй байв. Түгшүүр нэмэгдсээр. Учир нь өмнөх өдөр нь 10-аар хуурай шахуу бакд бензин хийгээд 80 км явсан байв. Миний тооцоогоор - машин зогсоход бэлэн.Тасганы овооны Петровисын ШТС-руу Гэсэр сүмээр давхилаа. Олон машин зогсож байхаар нь дотроо баярласан чинь... хүлээгээд зогсож буй нөхдүүд болж таарсан. Дүүрсэн хэрэг, зогсвол зогсоно биз гээд цааш явав. Баянбүрдээс 3-4 явах замд байрлах хэн ч тоодоггүй станц шатахуун түгээж байхыг замын эсрэг талаас ажиглаж илрүүлээд тийш орж амь аврагдсан.Энд өвөрмөц газар байршуулсан санал хүсэлтийн хайрцаг олж харав. Завтай явсан бол цаасан дээр талархалын үг бичээд шургуулчихмаар л байлаа.

14 November 2008

Машины дугаарууд. УБВ, УБТ

УБ гэж эхлснээс хэдхэн серийн дугаар л дутуу үлдэж байх шиг байна.
Залхууралгүй тооцоо хийлээ л дэ. Дутаж буй нь: УБГ, УБД, УБК, УБЛ, УБМ, УБС, УБУ, УБҮ, УБЦ, УБЯ юм байна. Зорилго тодорхой, анд мордлоо.

15-ны сар

Өчигдөр ээж минь шинийн 15 гээд Гандан орж ном уншуулсан байна билээ. Тэгэхлээр зураг дээр баталгаатай 15-ны сар дүрслэгдсэн гэж ойлго. Одоо харин шинийн 2-ны сарыг отох ажиллагаа эхэлсэн. Бүрэнхийгээр 1-2 цаг харагдвал харагдаад алга болчихдог лүд байгаа юм.Өнөөдөр өглөөний байдлаар:

13 November 2008

Туузан сурталчилгаа

Сурталчилгаа хийж болно. Гэхдээ хаана юу өлгөх нь бас чухал.