08 April 2025

Cat Burns ft. Sam Smith - go

Data storage

Хагалгааны дараа хэдэн өдөр гэртээ байхдаа файлуудаа нилээн цэгцэллээ. Зөөврийн HDD аваад л хуулаад байдаг, бөөн хөглөрсөн диск. 
Цаана нь шатсан 2 диск, оролт нь мааслаад ажиллахад төвөгтэй болсон дээр үеийн 350GB-ийн хэмжээтэй Toshiba-гийн нэг диск байгаа. Toshiba ер нь сайн HDD хийдэг. Гэхдээ хульхи хуулбар элбэг болсон байна лэ, сайн таньж авахгүй бол. Transcend бас сайн. Western Digital эвдэрсэн, дахиж аваагүй. 
Одоо ашиглагдаж буй 5 дискийн нийт багтаамж 6TB, дүүргэлт 42%-тай байна гэж гарсан.
Дээрх хүснэгтийг гаргахад TreeSize програмыг ашигласан. Дискийг хэдхэн секундэнд уншаад folder-уудын хэмжээг гаргачихаж байна лэ. 
NAS-тай болдог юм билүү гэсэн бодол төрөөд байгаа. Mini PC аваад NAS болгодог, өөрөө сэлбэг аваад угсардаг арга байна. Тэгээд зөөврийн HDD-уудаа холбоод болоо. Гэвч судалж үзээд бэлэн шийдэл нь өртөг өндөр ч найдвартай, ажиллахад амар юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. NAS дундаа Synology топ нь гээд судалж байсан чинь Ugreen хөөрхөн NAS гаргачихсан байна. Synology-гоос хүчин чадал илүү мөртлөө үнэ нь ойролцоо. Зах зээлд шинээр гарч ирж буй болохоор орон зайгаа олох гэж тэр биз. Надад аймшгийн том юм хэрэггүй л дэ, 2 юмуу 4 HDD ордог байхад л болчих юм байгаа юм.

04 April 2025

The Killers - Just Another Girl

Хооллолт

Муу хүн идсэнээ цувралаас.
Сүүлийн үед мах ширмэн дээр шарж иддэг болсон.
Хөнгөн хооллолтыг бас эрхэмлэж байгаа.
Нас ахихын хэрээр шөл устай болон үндэсний хоол илүү таалагдах юм.
Десертэнд жимстэй тараг зүгээр санагдаж байгаа. Намар хэдэн кг нэрс авсан, өвөлжингөө л идлээ.

Техникийн өрөө. Тавиурууд

Техникийн өрөө ямар байсныг 2021 онд ширээ сэргээн засварлаж байсан постоос харж болно. 
Түүнээс хойш элдэв багаж, аялалын хэрэгсэл г.м. зүйлс нэмэгдсээр сүүлдээ хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болж ирсэн. Учрыг нь нэг олно до гээд л залхуураад хойшлуулаад яваад байсан. Саяхан тэгсэн дүү оффисоо нүүлгээд "Агаа, хоёр тавиур илүү гарсан, авах уу?" гэнэ. "Тэгье" л гэлээ. Авчраад хүүгээр угсруулаад (би дан паразитласан байгаа юм, хүний юм үнэгүй аваад, хүүхдийн хөдөлмөр ашиглаад) техникийн өрөөнд тулчихсан. Тэгээд хөглөрөөд байсан эд зүйлсийг ангилаад сайхан зайчилчихлаа.
Одоо энэ хэдэн хайрцаг савны учрыг олоод, ажлын ширээн дээрх үлдсэн жижиг сажиг юмыг нааш цааш болгочихвол эмх цэгцтэй болох гээд л байна. Энэ техникийн өрөөний хананд хэдэн тавиур тогтоох бодолтой байгаа. 
Тэгээд цаана нь гараж гэсэн бас нэг аймшгийн замбараагүй талбай л үлдэж байна да.

Mongolia in 1970

01 April 2025

Хамрын таславчийн муруйлт

UPD 2025.04.01 03:15
2025.03.31 16:53
6 жилийн өмнө хоолойны махаа авахуулж байж. Цаг хугацаа хурдан байгаа юм шүү. 
6 жил хамрын хагалгаанаас зугатсаар ирж. Сүүлдээ болохоо байж эхэлдэг юм билээ. Тархи байнга хүчилтөрөгчийн дутагдалтай яваад байхаар толгой өвдөнө, даралт ихэснэ, шөнө олигтой амрахгүй, хурхирна. Тэгээд зориглосон л до. Үзлэгт ороод, оношилгоо, шинжилгээ хийлгээд. Миний таславч аймшгийн муруйлттай байсан байгаа юм, S хэлбэрийн. CT-гээр янзын харагдана:
Ингэхэд Billy the Puppet-ийг зохиогчид анатомын муугуй мэдлэгтэй, CT, MRI-н зураг цөөнгүй харж байсан нөхөд болов уу. 
Учир нь өөрийн хамар, дайврын CT-г харжээ суухнаа муухай ижил төрх гараад ирдэг юм да, ха-ха.
Урд проекц дээр ч гэсэн хамрын таславчийн муруйлт маш тод харагдаж байгаа биз? 

За тэгээд сая 29-ний өдөр септопластик (septoplasty) хагалгаанд оров. 
Септопластик гэхээр хамраар зөв амьсгалах нөхцлийг бүрдүүлэхээр таславчинд хийгддэг хагалгаа, харин ринопластик (rhinoplasty) нь гадна хамрын хэлбэр хэмжээг засдаг, өндөрлөж шонтойлгодог хагалгаа гэж ойлгосон. Нэгэнт бүтэн наркозонд орж байгаа юм чинь гээд эмэгтэйчүүд бол аль алиныг нь хийлгэх нь цөөнгүй. Над мэтийн нөхөр одоо хамрынхаа хэлбэр хэмжээгээр оролдоод дэмий байлгүй дэ, тиймээс таславчаа л янзлуулсан. 
Намхан нуруутай, навтгар хамартай
Морьтой хүн шүү дээ, монгол хүн шүү дээ...