27 February 2025

Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд

Акунины "История Российского государства" цувралын "Эпоха цариц" боть номонд Екатерина II хатан хаан өөрийн ач болох Александр, Константин нарын эрүүл мэнд, хүмүүжил боловсролд их анхаардаг байсан тухай гардаг. Тэрбээр 1784 онд өөрийн гараар "Наставление касательно здравия и сохранения оного" гэсэн баримт бичсэн байдаг. Бараг 250 жил өнгөрсөн ч гэлээ энэхүү баримтыг өнөөдөр ч гэсэн дагаж мөрдөхөөр л харагдаж байна.

14 February 2025

Зүүний нугалаа ба 1932 оны зэвсэгт бослого

Монголын гээгдсэн түүх суваг давгүй. Тогтмол үздэг сувгуудын нэг.

( . )( . ) болон (_|_)

Хамгийн доод талынх нь зөв хэлбэртэй юм байна. Энэ одоо ганц надад харагдаад байна уу эсвэл гаж дон уу? 
Дээрх зураг бетонон хана байгаа юм, Рио Тинто-гийн паркт. Тэр цаад жижиг барилгынх, очоод шалгаж болно.
Набор...

13 February 2025

Цагаан сарын бэлтгэл

Дор дороо л бэлдэж буй бололтой.

11 February 2025

Говновоз

Өнгөрсөн жил "Говновоз" (Говно, гавно - баас, өтгөн ялгадас; возить - тээвэрлэх, зөөх. Нийлээд Гавновоз - бохир сорогч машин) нэртэй дууг янз бүрийн дуучин дуулсан болгох үзэгдэл эрчээ авсан. AI ашиглаад алж өгсөн. Ямар учиртай дуу юм гэсэн чинь Михаил Шелег хэмээх нөхрийнх юм байна. Шансон сонсдоггүй болохоор мэдээхгүй юм. Оригинал нь: Дууны үг нь хөгийн л дө, ккк. 

За тэгээд зарим нэг хувилбарыг сонирхоё. 
Михаил Шуфутинский.
 
Максим. 
 
Олег Газманов.
 
Газманов бол ёоз ёозоороо байна лэ.
 
Пугачёва.
 
Серега.
 
Григорий Лепс.
 
Мумий тролль.
 
Игорь Скляр. 
 
Тату. 
 
Любэ. 
 
Пикник. 
 
Дискотека Авария.
 
Концертын номер хүртэл Гавновоз-ын сэдэвтэй болоод амжиж.
 

Гадаад хувилбаруудаас. 
Luis Fonsi. 
 
Queen. 
 
ABBA. 
 
Nirvana. 
 
Coolio. 
 
Rammstein. 
 
Metallica. 
 
Secret Service. 
 

Төгсгөлд нь хэдэн шортс. 

Цаашаа ухах юм бол тоймгүй их юм байгаа.

Гурван цахилгаан

1937 оны 2-р сарын 11-ний өдрийн гурван цахилгаан.
1. «Киев. НКВД. Балицкому. Арестуйте Енукидзе Авеля спецконвоем отправьте Москву. Ежов»
2. «Харьков. Начальнику облуправления НКВД тов. Мазо. Арестуйте Енукидзе Авеля и спецконвоем немедленно отправьте Москву. Исполнение донести. Карлсон»
3. «Енукидзе арестован. Сегодня 11 февраля направляется Москву поездом нр 42 вагонзак нр 3226. Сопровождает пом нач 2 отдела лейтенант госбезопасности Петров. Мазо»

Нэг өдрийн дотор л баривчлагдаад Москва руу Харьковоос ачигдсан байгаа юм. Эдгээр цахилгаануудад нэр дурдагдаж буй хүмүүсийн хувь тавилан:
1. Авель Енукидзе. Баривчлагдаж буй энэ хүн Сталины эхнэр Надежда Аллилуевагийн загалмайлсан эцэг. 1937 оны 10-р сарын 30-нд буудуулсан. 
2. Москвагаас тушаал өгсөн нарком Ежов 1940 оны 2-р сарын 4-нд буудуулсан.
3. Ежовын цахилгааныг Киевт хүлээж авсан Балицкий 1937 оны 11-р сарын 27-нд буудуулсан.
4. Киевээс Харьковруу цахилгаан илгээсэн УССР-ын дотоод хэргийн наркомын орлогч Карлсон 1938 оны 4-р сарын 22-нд буудуулсан.
5. Харьков мужийн УНКВД-гийн дарга Соломон Мазо 1937 оны 7-р сарын 4-нд өөрийгөө буудан хороосон. Үлдээсэн зурвасдаа «Товарищи, опомнитесь! Куда ведёт такая линия арестов и выбивания из обвиняемых сведений?» хэмээж. Үхсэнийх нь дараа намаас хассан байдаг.

09 February 2025

В Арктику

Энэ гоё баримтат кино байна лэ.
Трейлер:

Бүтнээрээ: