04 December 2025

03 December 2025

Green Day - Suzie Chapstick

Аудио ном. 4-р хэсэг

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав
Хэдэн сарын турш "Классика зарубежного рассказа" 25 цувралыг сонсож дуусгалаа. Яагаад ч юм торрентод нь №24 нь байхгүй байсан. Зарим өгүүллэгийг "сонгодог" гэж хэлэхэд хэцүү л юм билээ, гэхдээ ихэнх нь ok.  

Сироткин - Олень

30 November 2025

Гэгээн Монгол подкаст

Энэ подкастад оролцож байгаа Эрдэнэсайхан эмч яг загатнасан газар маажих шиг зөв зүйл ярьж байна. Яриатай нь бараг 100% санал нийлсэн. Ийм эмч нарын нуруун дээр ЭМ-ийн салбар явж байгаа. Бөөр шилжүүлэн суулгахын тухай эхний 30 орчим минут ярьж байгаа, сонирхохгүй байгаа бол гүйлгэж болно.

27 November 2025

Жаазны үйлдвэр

Эвлүүлсэн jigsaw puzzle-д жааз хийлгэхээр үйлдвэр орсон юм. Бага тойрогт байсан газар байхгүй болж, тэгээд модны 2-т байдаг солонгос жаазны үйлдвэрт очив. Интерьер нь гоё газар.
2 давхарт нь уран зургийн жижиг галерей бас бий.
Монгол орноороо сайн тэнсэнийх нутаг усны зураг хараад энэ тийм газар байна гэхэд яг л хэлж байна лэ шүү. Их Богд ч дунд нь байна лэ.
Энэ жаахан худ санагдсан хувилбар.

20 November 2025

Mireille Mathieu - Bravo tu as gagné

ABBA-гийн "The winner takes it all"-ыг франц хэл дээр Мирей Матьё дуулсан байдаг юм байна.

Сошиал сүлжээнд идэвхгүй байх

18 November 2025

Pet Shop Boys - Heart

Збруев

Александр Збруев гэдэг жүжигчин бий. "Одинокая женщина желает познакомиться", "Ты у меня одна" г.м. олон кинонд тоглосон. 70-аад онд гарч ирсэн жүжигчин, "Большая перемена"-гийн Ганжа-гийн дүрээр ихэнх нь таних байх. Залуудаа хөгжилтэй дүрүүд бүтээдэг байсан. Заримдаа цэргийн дарга, офицер ч болдог. 80-аад оны төгсгөл, 90-ээд оны эхэн үед орос кино уналтанд ороход жаахан гусчихдаг нөхдийн дүрд янзын орсон байдаг.

17 November 2025

Сүүлийн үеийн мэдээ

Сүүлчийн хэдэн өдөр зав муу байлаа. Ээж эмнэлэгт хэвтээд, ээлжилж сахиад. Төлөвлөгөөт хагалгаанд орсон юм. Настай хүн болохоор нөхөн сэргээлт удаан явагддаг юм байна, гэхдээ сайхан болсон, амьдралын чанар нь сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Маргааш гарна, эмнэлгээс бичээд сууж байна. Cүүлийн үед эргэлт аваад л сууж байлаа.
Хааяа эмийн сан гүйчихээд л.
Улсын эмнэлэгт хэвтсэн. Үйлчилгээ, эмчилгээ, хоол унд сайн юм. Би бас дотроо овоо ш дэ, болж байна ш дэ гээд баяртай байгаа. Өвчтөнүүд бол янз бүр л байх юм. 
Ажлыг жаахан цалгардуулсан нь үнэн. Шөнө нойр дутуу хоноод өдөр нь ажиллах чанга болж, залуу насанд ажирахгүй байсан биз, бас ондоо болдог юм байнаа. Нээрээ, шинэ нөүттэй болсон.
Бас гүзээтэй тостой болсон. Ямааны цагаан тос, янзын :-) Хавар аминд орно. Бусдаар бүх зүйл хэвийн, ажилдаа явдаг нь ажиллаад, сурдаг нь сураад. Манай хамгийн бага оюутан болсон болохоор би өглөө эрт хүүхэд сургуульд нь хүргэхээ байсан. Яг 20 жилийн mission completed, ккк.
Хааяа нэг хол байгаа охиноо санаад бичихлээр товч хариулт ирдэг, би тэгэхлээр нь жүрк дарчихдаг. Ингэж л амьдарч байна да.
P.S. Нямхүү (1, 2, 3, 4) сайн байгаа.

Smashing Pumpkins - Disarm (Live)

14 October 2025

Зүүн аймгууд. Тэмдэглэл

Цаг давчуу явсан болохоор аймгийн төвүүдэд гадуур гарсангүй, музей үзсэнгүй, элдэв дов толгойруу авирсангүй, архи дарс хэрэглэсэнгүй.
Өндөрхаанд (одоогийн Чингис) өөрчлөгдөж барьсан зүйл ер харагдсангүй. Баталгаатай хэлж чадах зүйл гэвэл - жижиг савтай цөцгийн зах дээр нь 9k байна лэ.
Чойбалсан. Дулааны станцтай болохоор ядаж л энд тэнд нам даралтын зуухны яндан байхгүй юм да. Өвөлдөө ч утаа бага өвөлждөг байх. Шинэ барилга олон баригдаж. Угаасаа том төв байсан дө, нилээн ч тэлж. Нутгийн захиргааны лухагар ордон барьсан байна лэ.
Баруун-Урт ч гэсэн өндөр барилгууд барьж эхэлж. Нутгийн захиргааны ордон шинээр бариагүй ч дэргэд нь байрлах өндөр барилгын талыг эзэмшээд, газар хэлтсүүдээ оруулсан байна. 
Сүхбаатар аймгийн цагдаа цахим залилангийн эсрэг аян зарласан байж мэдэх. Аймгийн төвд хамгийн түрүүнд таарсан самбар:
Дарьганга суманд болохоор төв замын дээр сүндэрлэсэн урсдаг самбар дээр цахим залилангаас сэрэмжлүүлсэн мэдээлэл бас гарч байсан. Өөр анхаарал татах зүйл харагдаагүй, ажиглагдаагүй.
Аан тийм, Баруун-Урт Дарьганга нэртэй гоё буудалтай болж. Хоол унд сайн, өрөө нь тохилог, үнэ нь тийм ч өндөр биш. Анх удаа аймагт биде-тэй 00-той өрөөнд бууж үзлээ. Өмнө нь хаана ч таараагүй дэ, мартчихаагүй бол. 96 оны төгсөгчдийн тэмцээн уралдаан болоод буудал хөл хөдөлгөөн ихтэй байсан. Оюутны ангийн найзтайгаа уулзаад амжсан нутагт нь. 
Нэмэлтээр: Дарьганга сум гадаад дотоод жуулчлал хөгжүүлэхэд бүрэн боломжтой газар. Хамгийн түрүүнд гоё таних тэмдэгтэй болох хэрэгтэй, мерч дээр байрлуулах:

Sha’Carri Richardson

Хөнгөн атлетикийн хамгийн сонирхолтой, үзүүштэй тэмцээнүүдийн нэг - эмэгтэй 4х100 метрийн буухиа. Энэ төрөлд сүүлийн хэдэн жил АНУ-ын баг сайн байгаа. Ганцаарчилсан 100 метрт гүйдэг Sha’Carri Richardson буухиад хамгийн сүүлд буюу 4-т гүйдэг болоод байгаа. Энэ тамирчин бас өвөрмөц, харизматай гэхүү дэ. Омогшил нь оргиод л байдаг, цагтаа манай Аса ямар байлаа, тэрэн шиг. 
Саад бэрхшээлтэй зам ч туулсан юм билээ.
2024 оны олимп:

12 October 2025

Ганга нуур

2025-10-09. Сүхбаатар аймаг, Дарьганга сум, Ганга нуур.
10 гаран жилийн өмнө ирж байсныг бодоход усны түвшин ихсэж, мал оруулахгүйн тулд нуурыг хашсан байна. Улсын төсөвөөр зам талбайг нь зассан байна, мэдээлэх самбаруудтай болж. Оргихын булагийг хашиж хамгаалсан байна бас.
Шувууд нүүдэллээд ниссэн байх болов уу гэж бодсон, битүү шувуутай байна лэ. Нар жаргаж байхад ирсэн, янзын гоё байсан, шувууд ганганалдаад.
Төгсгөлд нь бичлэг:

06 October 2025

Хэнтий - Дорнод - Сүхбаатар

Томилолтоор зүүн гурван аймагруу гарсан. Сайн сууцгааж байгаарай.

Король и Шут - На краю

05 October 2025

Харанга - Үгүйлэн санана

Чехов и Бунин

10-аад насны зөрүүтэй ч гэлээ Бунин Чехов хоёр их нөхөрлөдөг байсан байгаа юм.

03 October 2025

Кино - Молнии Индры

Хуучин дуунуудаар шинэ цомог гаргаж.

Ам цагаан хулгана

Орой унтах гээд хэвтэж байгаа хүүхэд "ам цангаад байна, юм ууя" гэхэд нь ам цагаан хулганы тухай ярьж өгөөд юм уулгадаггүй аав ээж одоо цагт цөөхөн л үлдсэн болов уу. Эцэг эх нь босохоосоо залхуурсан ч юмуу уух зүйл байхгүйгээс болж унтахад нь шингэн зүйл өгдөггүй байсандаа биш хүүхэд шөнө орондоо шээчихдэг байснаас үүдэлтэй байх.

26 September 2025

Шым - Романс для Анны

Өөрөө ч ойлгохоо байсан код

Надад нэг уртаас урт, нилээн олон функц процедуртай, рекурс гамгүй ашиглаж барьсан нягтлан бодох бүртгэлийн тооцоолол хийдэг код байдаг юм. Жилээс жилд элдэв юм нэмж оруулаад явдаг. Сүүлдээ өөрөө учрыг нь олохоо байсан. Ажиллахын хувьд зөв ажиллаад байдаг, гэхдээ хаана юу бодогдоод байгаагийн учрыг олох гээд сууснаас бараг шинээр бичсэн нь дээр, цаг бага орох байх. Тэгээд л ашиглаад л яваад байдаг энэ кодоо.

25 September 2025

Shit happens цувралаас

Даралттай гар болсон байгаа шүү, болгоомжлоорой!

Грязь - Кометы

24 September 2025

Чемодан

Сонин юм шүү. Монголчууд нүүдэлчид. Гэхдээ жинхэнэ нүүдэл суудлын эд болох чемодан монгол айлд тавилга шиг л байдаг. Зарим нь бараг хагас зуунаас илүү насалсан байх.

Blink-182 - I Miss You (Live in Las Vegas 2011)

12 September 2025

Nepal

Энэ ёстой гэрэл гэгээгүй юм болж байнаа. Дэргэд нь манай залуучууд засгийг хүчирхийлэлгүй огцруулж чадсан. Яаж ч дамартсан ийм дээрээ тулж болохгүй л дэ.
Энэ нөхрийн сүүлд оруулсан видеонуудыг үзээрэй. Непалд явж таарсан англи аялагч байгаа юм. Зүгээр л үймээн дунд сурвалжлагч хийж байна лэ. 

The Last Dinner Party - Nothing Matters

Single photo

1959 он. Түвд. Лам нар хятадын цэргүүдэд буу зэвсгээ хураалгаж байна.

Агата Кристи - Опиум для никого

08 September 2025

Макс Корж - 2 типа людей

UPD 2025.09.08 19:02

2019.09.30 01:37 
.: Холбоос устаж :.

Адарсүрэн

UPD 2025.09.08 09:59
Дуу хөгжим сайн мэдэх уншигч залруулга хийж бичиж: 
Гэснээс энэ дууг Адарсүрэн агсан дуулсан хувилбар байдаггүй, харин Мөнхбаяр агсных байдаг. Таны шэйрлэсэн нь Ганбат агсаны "Тэмээн дээрээс наран ойрхон" гээд Адарсүрэнг cover хийсэн цомгийнх нь бичлэг, bitrate-ийг нь багасгаж шуум нэмсэнг хүмүүс Адарсүрэн агсных гээд буруу ойлгоод байдаг. Тэр CD-нээс нь хуулсан өндөр bitrate-тэй тамгатай нь харин энэ байна :) https://soundcloud.com/august-bavaria/ganbat-chandmani-erdene-ganbat-chandman-erdene

Баярлалаа. Залруулаад дээрх линкийн хувилбарыг орууллаа.

2025.09.04 15:50
Энэ дээр үеийн дуунуудын шуугианыг арилгаж, чанарыг нь сайжруулж барьдаггүй юм байх да. Жишээ нь: Адарсүрэнгийн дуунуудаас цэвэрхэн бичлэгтэйг олох аргагүй. Зохиогчийн эрхийн асуудал байхгүй бол хувийн аудио-бичлэгийн студионууд янзалчихмаар юм. Үгүйдээ Соёлын яам маань аймаг, сумын соёлын төв засаж байснаас иймэрхүү ажил хиймээр юм. Соёл заавар соёлын төвөөр дамжиж түгэхгүй, С.Жавлан ганцаараа юу хийж байна, харах хэрэгтэй. Бурханы сургаал ч гэсэн сүм, дуганаар дамжиж түгдэггүй байгаа шүү. За хадуурах гэж байна, зүгээр Адарсүрэнгээ сонсоё.

DJ Блокnote - До свиданья

06 September 2025

Pet Shop Boys - Always On My Mind

UPD 2025.09.06 10:16

UPD 2012.11.01 10:13
Restored.
.: Холбоос устаж :.

2009.10.18 21:51
Сонсоод л байвал сонсоод л байх хамтлагуудын нэг.
.: Холбоос устаж :.

03 September 2025

Pet Shop Boys - Rent

Ажлын ур чадвар

Ойр зуурын ажлыг боломжтой бол өөрөө хийхийг хичээдэг. Гоё үр дүнд хүрэх нь ч бий, санаанд хүрэхгүй нь ч бий. Зарим тохиолдолд засах гэсэн биш эвдээд дуусдаг. Зуслан дээр байшин барьснаас хойш ер нь хийхгүй зүйлгүй болсон до. Уулын мухарт очоод ажил хийгээд өгөх хүн цөөн шүү дэ. Тиймээс өөрөө өөртөө л найдана.
Сантехник боломжийн. Даралтын насос, крант тавих, бочкины хөвүүр, татуурга солих, шугам нааж холбох, бохирын шугам сэтгэж цэвэрлэх зэргийг хийчихнэ. 
Цахилгаан ч гэсэн учиртай. Тестер буюу мультимер бариад 380-ын щитээс 220 гэрлүү орж буй эсэхийг ямартаа ч шалгачихна. Гэрэл чийдэн солих, ойр зуурын монтаж хийчихнэ. Компьютер, сүлжээний хувьд мэргэжил ойр болохоор асуудал үүсдэггүй. Энгийн сервер босгох, хяналтын камер суурилуулах, хөдөлгөөн илрүүлэгч холбох зэргийг хийнэ.  
Механикийн ажил бас байна. Машин тэрэгтэй бага сага ноцолдоно, гэхдээ тос масло солихоос хэтрэхгүй дэ. Ойр зуурын техникийн эвдэрлийг аргалах гэж оролддог.
Мужааны ажил сонирхолтой. Мод өөрөө гоё материал л да. Төмөртэй ажиллах бол хэцүү байх, дарханы ажлыг оролдож үзээгүй. Уг нь нэг гагнуурын аппараттай болчихвол их зүйл амжуулах юм шиг санагдаад байгаа. Барилгын ажил хүнд, болж өгвөл хийхгүй зугтдаг. Силикон татах, будгийн ажил, обой наах г.м. ч яахав, амархан. Плита наах, хана өрөх, дээвэр хийх, хаалга суулгах г.м.-д мэргэжил, дадлага туршлага шаардагдах байхөө. За ёстой яагаад ч хийхгүй зүйл бол электроник юм билээ, хичнээн ч зүйл эвдэв, ккк.

31 August 2025

Онгоцонд

Өчигдөр дунд охиноо буцаалаа. 
1-р курсээ төгсөж ирж амарчихаад буцаж байгаа юм. Сайн явж хүрсэн байна лэ, нэг зүйл тохиолдсоныг эс тооцвол. Стамбул дээр дамжин суухаас нь өмнө холбогдсон чинь:
- Сая нисэж байхад нэг авгайтай муудалцаад гэнэ.
- Юунаас болсон юм, монгол юмуу гадаад юмуу? гэж асуулаа.
- Монголоо. Хөөрөөд нилээн ниссэний дараа жаахан амарчих гээд түшлэгээ хойш нь болгосон юм. Тэгсэн ард сууж байсан авгай түлхээд, наадхаа урагшлуул гэж загнаад. Энэ суудал чинь налах зориулалттай, та ч гэсэн хойшоо налахгүй юу гэсэн чинь урдаас "Хойно гадаад хүмүүс сууж байна, би гадны хүмүүсийн хувийн орон зайд халдахгүй, чам шиг бүдүүлэг биш" гэсэн гэнэ.
Миний муухай дургуй хүрсэн. WTF? Ямар дебилизмийн дээд түвшний юм ярьдаг блаавгай вэ, хүүхэд дээрэлхээд муу шаар чинь гэж бодоод:
- Ямар мангар гар вэ наадах чинь, тэгээд миний охин яав гэсэн чинь.
- Налж суух эсэх нь миний эрх, та налах эсэх нь таны сонголт гээд түшлэгээ хойш нь болгосон чинь дахин дахин араас нудраад зүгээр суулгадаггүй. Миний хүүхэд шиг жаахан юм байж энээ тэрээ гээд үглээд. Хажуудаа сууж байсан миний үеийн охинд намайг муулаад, нөгөөх нь хөөрхий юуч хэлж чадахгүй, уг нь миний зөв гэдгийг мэдээд байдаг, хэлвэл муудах болчихоод. Тэгээд би сүүлдээ онгоцны үйлчлэгчийг дуудаад хэлсэн, энэ хүн ийм шаардлага тавиад намайг тайван суулгахгүй байнаа гэж. Тэр эгч гэхдээ бас тэнэгээ, яг стюардессын дэргэд миний араас хамаг чадлаараа түлхээд. Тэгсэн стюардесс уурлаад, та яагаад бусдад халдаад байгаа юм, зүгээр яв гээд, ядаж байхад нөгөөх чинь таг хэлгүй, хажууд нь сууж явсан нөгөө охин орчуулж өгсөн. Үйлчлэгчээс сануулга авснаас хойш нам чимээгүй болсон.
Би хэллээ, аль тэнэг гарыг тэр гэхэв. 50-тай имбецил байхад 10 насандаа ухаан суусан хүүхэд ч байдаг. Өөрийн эрх ашгийг хаана ч, хэзээ ч хамгаалах хэрэгтэй. Зөв байна миний охин, дуугуй тэсээд гаралгүй тэмцээд ялсан нь сайн гэлээ.

Өдрийн тэмдэглэлээс