22 January 2024

Constellation

Трейлерийг нь үзлээ. Боломжийн сериал байж магад.

Harrison Storm - My Way Home

Алхацгаа!

UPD 2024-01-22 09:16
Шөнө шийдвэрээ буцаасан байна. Тэр нь дээр байлгүй дэ. Ямарч судалж шинжилсэн зүйлгүй, бэлтгэлгүй байж шийдвэр гаргаж туршилт хийдгээ больчихмоор байна. Тэгээд сошиалаар ажлаа явуулдаг. Бас л бөх зүрх шүү айн. Нөгөө "ар халхын ах тэнэг зоригтой" гэдэг шиг.  

2024-01-21 18:04
Төр засаг биднийгээ "Алхацгаа, муусайн манкурт боолууд!" гэж байгааг ойлголоо. Ес эхлэхтэй зэргэцээд тэгш сондгойгоор хорьсон. Идэр есийн жавраар нийтийн тээврийг самарчихлаа. Тэсвэр тэвчээрийг үнэндээ шалгаж байна дөө.
Маргааш дугаар гарахгүй юм чинь ажилдаа хэрхэн очих билээ гээд нэт жаал ухлаа. Утас маань муу юм болохоор энэ QR-ыг бол таньсангүй.
Апп нь болдоггүй юм байж, ядаж вэб-сайт нь ажиллах байлгүй дэ гээд орлоо. Бууж суудаг автобусны хоёр буудлаа хайлаа. 11-р хороолол бүр огт буудалгүй болчихож.
Хөгжим бүжиг дээр болохоор хоёрхон чиглэл.
Аав хааяа Улаанхуаран яваад байдаг юм, Y:29 чиглэл нь ямар юм байна гээд орсон чинь:
Үнэндээ ойлгогдох юм алга. МУБИС - Улаанхуаран гэдэг чиглэл боловч газрын зурагнаас харахлаар вокзал орох нь, нэмэх нь буудлууд нь давхцаж бүртгэгдэж. Алдаа мэдээлнэ үү гэдэг цэс байхаар нь ортол - та-дам! Google form.
За аав яахав, ямарч байсан хөгжим бүжгээс суух боломжтой бололтой, маргааш өөрөө яах билээ гээд үргэлжлүүлэв. Жаахан ухантсаны үр дүнд 2 сонголт байгааг мэдлээ. 
1-рх нь: алхаад сансарын ШТС-ын хойд буудал орох нь. Манайхаас хөөрхөн зайтай, гүүрэн гарцаар гарч бариад ядаргаа байдаг юм. Тэгээд хоёр буудал зорчоод монгол 3-р сургууль дээр бууна. 4-р дэлгүүр хүртэл алхаад өөр автобусанд суугаад улсынхаа төв талбай дээр буух нь. Талбайгаас 3 дахь автобусандаа суугаад 120 мянгат хүрэх нь. 27 минут болно гэнэ, сайхан залж байгаа юм шүү.
2 дахь сонголт: мөн адил сансарын ШТС-ын хойд буудлаас сууна. Даян дэлхийгээр тойрч яваад Барс худалдааны төв дээр бууна. За тэгээд Барсаас суугаад 120 орно, 43 минут зарцуулагдна хэмээж. Гол эргэлзээ төрүүлж буй асуудал нь 40 гаран минутанд бол би алхаад хүрчихнэ л дэ ажил дээрээ. 5км гаруй л байдаг юм.
Хуучин бол 11-р хороололруу алхаад, 66 гэдэг чиглэлд суугаад шууд 120 дээр буучихдаг байсан юм. Ёстой жинхэнэ зам гайгүй бол 20 минутанд хүрчихдэг байсан шүү. 5 гаран км замыг туулахын тулд 3 дамжиж суух, очих газраасаа тэс хөндлөн чигт зорчих, алхсантай ижил хугацаа зарцуулах нь буруу, ямарч үр ашиггүй, тооцоолол буруу хийгдсэнийх гэж хувьдаа би үзэж байна. Янз бүрийн л улс оронд нийтийн тээврээр нь явж үзсэн, 2 буудал яваад л үсэрч буугаал ондоо автобусанд харайж суугаад байснаа санахчгүй юм. Ажилладаггүй app, алдаатай вэб, google form-оор санал авч буйгаас харахад бэлэн биш, хам хум нэвтрүүлэлт хийж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Уродууд Нийслэлийн засаг захиргаа юунд ингэж яарсныг ойлгохгүй байгаа. Аливаа шинэчлэл эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг, тэрийг хувийн зүгээс мэддэг, ойлгодог. Үүсээд буй асуудалд эрүүл саруулаар хандахыг бас хичээдэг. Гэхдээ энэ бол арай бишээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов. 

21 January 2024

Ленин. 100 жил

100 жилийн өмнө пролетариатын эцэг өөд болж.

07 January 2024

Motorama - Tell Me

1880-аад он. Олон үндэстэн

Туманов гэдэг судлаач дорнод сибирь, монгол, манжуураар дамжиж алс дорнодод 1880 онд очсон байдаг. Түүний авсан зурагнуудаас.
Монгол гэрт.
Өргөө. Гудамжны хөгжимчид.
Монгол орчуулагчид.
Монгол лам.
Монгол ноён.
Монгол язгууртан.
Манжууд.
Владивостокийн солонгосууд. Хаант орост, тэр тусмаа алс дорнодод солонгос иргэд олноороо амьдарч байсан түүхтэй. Дэлхийн II дайн эхлэхэд солонгосуудыг найдвартай нь дээр гээд дундад ази руу хомроголон шилжүүлэн суурилуулсан байдаг.
Тунгусууд.

03 January 2024

Холодное лето 53-го

UPD 2024.01.03 23:39
Өнгийг нь сэргээгээд сабтайталтай болгосон хувилбар: https://youtu.be/pgCGGSKPia0?si=f381w0g6iA2CtDgP

2018.08.30 17:03
Үзэх ёстой кинонуудын нэг: https://youtu.be/pgCGGSKPia0