31 December 2023

Шинэ жилийн мэндчилгээ

Ээлжит он улиран одож байна. 
Заримд нь ололт амжилтаар дүүрэн сайхан жил, заримд нь энгийн жил байсан бол амьдралд хар цагаан зурвас сөөлжилддөгөөс хойш зарим нэгэнд маань маш хүнд хэцүү жил байсан. Гэвч юу ч тохиолдсон амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдэг. Бидэнтэй ч үргэлжилнэ, бидэнгүй ч үргэлжилнэ. 
Амьдрал бол нэг ёсны шоуны билет өөрт чинь өгөөд цагаа гоё өнгөрүүлээрэй гэсэнтэй адил зүйл. Тиймээс кайф авах газраа авах хэрэгтэй. Цагаа өөртөө зарцуул, ойр дотнын хүмүүстээ зарцуул. Хэрэггүй зүйлд битгий сатаар. 
Хар буруу санаа хэзээ ч сайн үр дагаварт хүргэдэггүй, тиймээс буянаар болог гээд хаяж гээх зүйлийг хаяж гээж бай. Василий Шукшины "Билетик на второй сеанс" өгүүллэгт гардаг шиг хоёрдох боломж олдохгүй, undo товч энд ажиллахгүй.
За тэгээд ирж буй онд бүгдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсье! Ажил хөдөлмөр, сурлага номд нь өндөр амжилт ерөөе!
Зураг: миний бага насны ёлканы угсрах заавар.

25 December 2023

ARTGER

ARTGER-ийн залуус Соёлын яамны ажлыг яамаас нь илүү хийдэг гэж хувьдаа үздэг. Хоолны сэвэвтэй контентууд нь тусдаа сэдэв. Гол нь монгол уламжлалт аж ахуйг илүү дутуу тайлбаргүй хүргэж чадаж байгаа юм. 
Жишээ нь, цаатнуудын талаарх сүүлд гарсан нэвтрүүлэг. 
Линк: https://youtu.be/-56JGVsbkHA?si=BKhZvAY_uBuej6SQ 
Эхний коммнент нь гоё, ккк.

23 December 2023

НМДНИ - 1937

Леонид Парфёновын "Намедни" хэмээх гоё нэвтрүүлэг бий. Нэвтрүүлгэ нь "События, люди, явления" гэсэн тодорхойлолттой, он оноор тухайн цаг үеийн чухал үйл явдлуудын тухай өгүүлдэг. 
1937 оны нэвтрүүлгийг үзлээ. Линк: https://youtu.be/HvRrIWecJQA?si=VdqWCcV-4OAesgsd 
37 оны террорын талаар урд нь зөндөө уншиж сонссон ч гэлээ дахиад алмайрав. Үнэхээр гэрэл гэгээ байхгүй. Нэг жишээ: ялалтын парадыг Жуковтой хамт командалсан маршал Рокоссовскийг чекистууд байцаахдаа 9 шүдийг нь булгалсан, 3 хавиргыг нь хугалсан, хөлнийх нь хуруунуудыг алхаар бяцалсан байдаг.

Ди Каприо Лениний дүрд

Midjourney аймар болжээ.

SLIPKNOT - Snuff

22 December 2023

TUFF

Интернэтээс энэ машиныг олж хараад яг оззи гарууддаа гээд машины дугаарыг харсан - яг, QLD гэж байна. Ийм маанаг зүйл хийх нөхдүүд дэлхийд ховор, яахав Техасын рэднэкүүд магадлалтай.
TUFF гэдэг компани байдаг юм билээ, ийм хамгаалалт хийдэг. Тээр жил үзэсгэлэнгээс мэдэж авсан. 300-д арай л муухай харагдах юм, ямар зомби дайрах гэж байгаа биш. 70-д бол бас яахав.

18 December 2023

Deafheaven - Worthless Animal

The Kazakh People by Jimmy Nelson

Jimmy Nelson гэдэг гэрэл зурагчин бий. Түүний Before they pass away нэртэй цувралд Баян-Өлгийн казахууд орсон байдаг. 

17 December 2023

GoPro: Best of 2023

1910-1920

1910-аад он. Эрхүү. Буриадын язгууртнууд цагаан офицеруудын хамт.
1913 он. Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид орост.
1913 он. Сайн ноён хан Намнансүрэн, Засагт ван Удай Санкт-Петербургд.
Ерөнхий сайдаар ахлуулсан төлөөлөгчид.
Хэлэлцээр.
1913 он. Гадаад явдлын сайд Ханддорж орост.
1914 он. Сүүлд Хиагтын хэмээн нэрлэгдэх гэрээг байгуулах гурван талт хэлэлцээр. Үндсэндээ тусгаар тогтнолоо алдаж дууссан үе. Уншаад үзчихэд илүүдэхгүй баримт шүү.
1910-аад он. Өсвөр насны сонсогч Чойбалсан Эрхүүд.
Бас л ганган үс засалттай байжээ.
1910-аад он. Эрхүүд суралцаж буй монгол хүүхдүүд. 
Энэ хүнийг Лубсан-Сандан Цыденов гээд байгаа юм, буриадын лам, төр нийгмийн зүтгэлтэн. Цэдэнгийн Лувсансамдан л да үнэн хэрэгтээ. 1841-1922 онд амьдарч байсан юм байна.
Бямбын Ринчентэй төстэй хүн байж.
1920-иод он. Ерөнхий сайд Цэрэндорж, ард нь ирээдүйн ерөнхий сайд Гэндэн зогсож байна. Дэргэдэх зүйл нь мотор бололтой юм, радиатортой, манилддаг (manual шүү дэ) бариултай.