UPD 2023.11.03 15:41
Манай хүүхдүүд гудманд таарсан мууранд хоол өгч барьдаг болчих юм. Хоолгүй бол ойролцоох дэлгүүрлүү ордог гэсэн. Гэр бүлийн групп чат бөөн элдэв муурны зураг. Ойролцоо байрны, замд нь тогтмол таардаг муурыг таньж мэддэг, хоол кармалаад гардаг юм шиг байгаа юм.
2023.10.29 19:30
Толбо нуурын эрэг дээрх амралтанд гурван ч мууртай таарсан. Нэг нь зантгар, бүдүүн, голигор. Хүн дагаж юм олж иддэг, хөөгөөд ч явдаггүй. Жижиг хар муураа дээрэлхэж хоолыг нь булаадаг. Булаалгадаг нь энэ. Би энийг жаал хооллосон юм. Эндхийн муурнууд чихээ тас хөлдөөчихдөг юмуу бүү мэд, чихгүй шахуу.
Гурав дахь нь бор. Энэ болохоор ерөөсөө хүн ойртуулдаггүй, зугтаад алга болдог нөхөр байна лэ.
Баян-Өлгийн төлөөлөл. Зочид буудлын гадаа таарсан муужгай.
Ирсэн чинь найз С муурын зулзагатай болсон байв. Зуслангийн замын хажууд чичрээд байж байхаар нь өрөвдөөд авчихлаа, өвлийг энэ жижигхэн гар давахгүй л дэ, өлсөөд осгоод үхнэ гэсэн тайлбартай.
Манай Нямхүү сайн байгаа.
Төгсгөлд нь ганц гөлөг оруулчихъя. Ховд, Ченжийн тохой гэдэг газар байгаа энэ нөхөр. Хоёр ч гөлөг байна лэ, ийм цагаан. Эгдүүтэй гэж, эрхийн туйл.