28 April 2023

Сургуулийн сонин

Сургуулийн 100 жилийг ой болж байгаа юм. Багшийн нэрэмжит олимпиад бас зохион байгуулагдсаан. Дөрвөн анги дааж төгсгөсөн байгаа юм багш. Тэдгээрээс нь хандив мөнгө цуглуулж бариад олны хүчээр ямартаа ч ард нь гарсан. Би комисс-т байгаагүй л дэ, ганц хоёр зүйл дээр нь л тусалсан. Сургуулиар өөр сонин юу байна гэвэл... Хоёр охин л гоё гоё мэдээлэл өгдөг ш дэ.
Бага охин: - Манай ангийн хаалга эвдэрчихсэн. Өглөө түрүүлж ирсэн хүүхэд түлхүүр хийгээд эргүүлсэн чинь дотроо хугарчихсан. Тэгээд мужаан ирээд шууд эвдээд. Бид хэлсэн: - Ахаа, халуун цавуу ч юмуу лаа, пластик хайлуулж байгаад түлхүүрийн хугархайг сугалдаг бичлэг зөндөө байна, тэгж үзэх юмуу? Хаалга эвдчихвэл бидний фондын 5000-аас л гаргаж засна байх гэж. Тэгсэн шууд дайраад л эвдчихсэн. Би инээгээд асуулаа: - Тэгээд цоожны голыг эвдсэн юмуу хаалгыг чинь эвдчихсэн юмуу? гэж. Тэгсэн: - Аль алиныг нь эвдчихсээн гэж авна лэ. Ккк.

23 April 2023

BW

4-р сарын 1-ний өдөр Жак найз гэрэл зургийн студи хөлслөөд, гэрэл тавьж бариад, хөгширч яваа хэдэн нөхрийнхөө зургийг нь дарж өгсөн. Нүүрний үрчлээ, сахал үсний буурал хар цагаан хөрөг зураг даруулахад яг тохирсон үе тохиож байгаа юм билээ. Олон жилийн өмнөөс яригдаж ирсэн зүйл сая л биеллээ оллоо.

Дельфин - Серебро (Live 2021 - Extended version)

06 April 2023

Архангай аймгийн музей

2023.03.04. Архангай аймаг, Цэцэрлэг хот. 
Булган уулруу гарчихаад бэлд нь байрлах музейд очтол нээлттэй хаалганы өдөр байж таарсан. Тиймээс музей үнэгүй үзсэн.
Уламжлал бол уламжлал. Арслангийн аманд тос хийх үзэгдэл хэзээ ч арилахгүй байх.
Музейн ерөнхий бүтэц Чойжин ламын сүм музейтэй төстэй.
Үзмэр бага, жижигхэн музей юм билээ.
Шашины үзмэрүүд л жаахан сонирхол татсан.
Дээр үед ч гэсэн платформ гутал өмсдөг байсан байгаа юм.
Дээр үед ч гэсэн бороохойддог л байсан байгаа юм.
За тэгээд үлдсэн нь эсвэл чулуун зэвсгийн үе:
Эсвэл гэрэлт коммунизм.