30 January 2023

In Bruges

Боломжийн кино байна.

Удирдах ба удирдуулах

Удирдлага сайн ба муу байдаг. Сайн нь таарвал зол, муу нь таарвал тэгээд засаг заяа хоёртоо гомдохоос өөр яахав. Удирдаж удирдуулах чинь нэг ёсны соёл, нөгөө талаас урлаг юм билээ. 
Би яахав, насаараа гүйцэтгэгч хийж ирсэн, хүн амьтан удирдаж байсан нь бага. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгодог - хэрэв чи удирдаж байгаа бол хариуцлагаа бүрэн үүрнэ. Удирдах албан тушаалтан илүү цалин, эрх ямба эдэлдэг нь их ажилласных нь төлөөх цалин биш илүү их хариуцлага үүрч байгаагийн урамшуулал гэж ойлгох хэрэгтэй. Манайд энэ нь алдагдчихаад байгаа юм, нэг нь хамаг бонусыг хамаад байдаг, хэрэг бишдэхлээр иргэн Доржыг золигт ер юм бодохгүй гаргаж орхино. Удирдлага дор байгаа хүмүүсээс мэдээж алдаа дутагдал гарна, тэр тохиолдолд дарга нь арьсаа биш ажилтнаа хамгаалах ёстой юм зүй нь. Дараа нь яахав ажилтныхаа турсгыг хуулна уу, халж сэлгэнэ үү хамаагүй, бусдын өмнө бол ажилтнаа хамгаалах л ёстой. Ажилтны хувьд даргаас айж ажиллах биш үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хийж буй ажлаа сайн ойлгосон байх нь чухал юм билээ. Би алдаа гаргавал ямар үр дагавар гарах вэ, эргээд ажлыг сайжруулвал ямар амжилтанд хүрэх боломжтой вэ гэдгийг ойлгож байх ёстой. Хүн болгон сайн удирдагч байх албагүй, гэхдээ ядаж муу биш ажилтан байх хэрэгтэй. 

28 January 2023

Screenshots

Valkswagen.
Хос бол ботинки, өрөөсөн бол - ботинок. Ботинка гэдэг үг байхгүй найзуудаа.
Ер нь зарим үед шинэ зүйл зохиох гээд хэрэггүй.
Чебурашка сандал гэж юу байнаа бас? Ккк.
Clash Royale тоглосоор байгаа. Заримдаа гоё нэртэй клаанууд таардаг.
Нилээн дээр үеийн скриншот.
Ийм балай зүйл санаачилдгаа л больчихмоор байгаа юм.
Москва хотын мэдээнээс.
Улаанбаатар хотын мэдээнээс.
Төгсөлд нь - маш зөв сурталчилгааны чиглэл:

Сироткин - К водопадам

26 January 2023

Depeche Mode - Enjoy the silence

UPD 2022.01.26 03:10
 

2014.07.03 23:31 
.: Энд байсан видео ажиллахаа байж :.

24 January 2023

Санамсаргүй цуглуулга

Аль 2012 онд Чойрд 2 хоног ажилласан юм. Шөнө машинтай хотоор явахдаа минут хүрэхгүй бичлэг хийсж YouTube дээр хуулагдсан. Тэгсэн комментуудын дийлэнх нь оросуудынх ба хэн хэзээ хаана алба хааж байснаа бичиж үлдээдэг газар болж.
Бас нэг 2010 оны пост - регистрийн дугаарын тухай. Яах гэж байгаа нь бүү мэд, ороод гарсан хүмүүс регистрын дугаараа бичиж үлдээгээд байх юм.

Shortparis – КоКоКо

19 January 2023

Atlas Gets a Grip | Boston Dynamics

 
Ингэхэд, ChatGPT гэж аймар эд эрчээ авч байна бас.

18 January 2023

Хүүхдийн мөнгө

Хүүхдийн мөнгийг болих хэрэгтэй. Бүх төрлийн халамжийг ч гэсэн.
Ногооны, ноосны, ноолуурын мөнгө г.м. аж ахуйн нэгжүүдэд өгдөг татаасуудыг ч гэсэн эргэж хармаар юм. Нэгэнт ийм дээрээ тулсан бол капитализмын болон байгалийн хуулиар хүчтэй нь үлдээд, шалгаруулалтаар шигшигдээд л явъя. Хүнлэг энэрэнгүй нийгэм, энээ тэрээ байгуулмаар байгаа бол халамжаа болиод ажлын байраар хангаад, цалин шиг цалин өг.

16 January 2023

11 January 2023

Talk Talk - It's My Life

No Doubt-ын дуу гэж бодож явсан, кавер байж.

Нийтийн тээвэр ба хувийн яриа

Би энэ жил жаахан алхаад байгаа. Хальтиргаа гулгаа болон утаа байхгүй бол уг нь асуудалгүй. Одоо ч тэгээд олон жил смог дунд амьдарсаар харх шиг болоо биз. Ямартаа ч нэгийн зэрэг гаазын атаакыг бол давах байхаа. Нийтийн тээврээр бас сайн зорчиж байгаа. Тэгээд нэг зүйл ажиглалаа: Бид суурин иргэншил болж тоглож буй хэдэн нүүдэлчин хэвээрээ л юм байна. Хувийн орон зай, олон нийтийн газар биеэ авч явах талаар ямарч ойлголт, соёл алга. Наад зах нь: автобусанд утсаараа бичлэг үзнэ - дуу нь хамгийн чанга дээр, мэдээж спикерээр. Утсаар ярьна - хамаг амьдралыг нь мэдэж аваад өмнөөс нь бараг санаа зовох аястай болоод буудаг. Ярихдаа спикерээ асаадаг гарууд зөндөө. Энэ дундаа "высший пилотаж" нь нийтийн тээвэрт видео колл хийх, ккк.

01 January 2023