30 March 2022

Хоёр туйл

Украинд болж буй дайны талаар Telegram-ын хоёр сувгаас мэдээлэл авдаг.
1. Москаль, ватник, колорад, орк тал: Colonelcassad (https://t.me/boris_rozhin)
2. Хохол, укроп, нацист, бандера, рагуль тал: Инсайдер Украина (https://t.me/insiderUKR)

29 March 2022

16 March 2022

БГ - Подмога

UPD 2022.03.16 10:52

2015.03.11 09:42
Борис Гребенщиковын уран бүтээл дунд дайны сэдэвтэй, хүнд үгтэй дуу байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Хүнд ч гэж дэ, энгийн ярианы хэл буюу мат-ын хөнгөн оруулгатай. Хэнч үүнийг хараал урсгалаа гэж үзэхгүй.
<энд ажиллахаа байсан линк байв>

15 March 2022

ParliamentMN

Хуулийн төсөл хайж яваад ParliamentMN FB гэдэг хуудасруу орчихов. 
Энэ одоо Занданшатарын хуудас юмуу Их хурлын хуудас юмуу? Ккк.

02 March 2022

Өөрийн бодол

Сайн улс төрч, бизнесмэн, жүжигчин, олны танил эрхэм байлаа гээд тэр хүний бодол, хэлж ярьж буй зүйл үнэн зөв гэсэн үг биш. Тэрхүү бодол нь тэр хүний л бодол, тэр хүн таны л адил хүн. Өөрийн бодолтой, үзэл баримтлалтай бай. Олонхийнхтой зөрөлдөж байсан ч хамаагүй. Олонхи дандаа зөв байдаг ч юм биш. "Өөрийн санаа өөртөө зөв" гэж маш үнэн үг. Орос дээр "у каждого своя правда" гэсэн хэллэг бий, бас таарна.