31 December 2021

Электрофорез - Всё было так

2021. Final

Ээлжит он улиран одож байна. Амны билгээс ашдын билэг, боломжийн л он байлаа. Цар тахлын үеэр амаргүй байсан нь үнэн, гэхдээ амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилдэг. Эрүүл саруул, элэг бүтэн байх шиг жаргал байдаггүй юм гэдгийг бидэнд ойлгуулсан жил байлаа.
Ирэх онд ажил хөдөлмөр, сурлага номондоо өндөр амжилт гаргацгаагаарай, эрүүл биетэй, саруул ухаантай байцгаагаарай. Ойр дотныхныгоо хайралцгаагаарай.

Ёлочка мне... нравится?!

30 December 2021

Холимог хуурга. Улаанбаатар

2021 оны сүүлчийн холимог хуурга Улаанбаатар хотын маань гудамж талбайд авсан зурагнуудаас бүрдсэн болно.
Нийслэлд угсармалуудыг хөөсөнцөрөөр нэгдсэн журмаар дулаалдаг болсон байгаа.
Анзаарагдалгүй чимээгүй өнгөрсөн зүйл - машин замын шар хүрээ зурвас. Ийм зурвасын дагуу зогсох хориотой байдаг стандартыг хэвшүүлэх гэсэн анхны оролдлого.
12-р хороололд Цой тааралдсан. 
Граффити манайд муугуй хөгжиж байгаа гэж боддог. НҮБ-ийн гудамж:
Хуучин дүрслэх урлагын сургуулийн урлан байсан байр. Гоё харагддаг шүү энэ хана. 
Бусад тохиолдолд ард маань (голдуу хүүхдүүд) хашаа байшингаа өөрийн хэмжээнд гоёдог.
Зарим нь огт "гоёдоггүй". Зүгээр л угалзруулдаг.
СӨХ-үүд гэж тусдаа бүлэг бий. Дан трэш, хүнд хүнд юм зохиож хийдэг.
Хот тохижилтын нөхөд ядаж байхад бас дутахгүй ээ.
Нийслэл маань хүнд зориулагдсан хот бол яавч биш хэвээрээ байгаа.
Уг нь 380 гаран жилийн түүхтэй хот. Ойн лого, шрифт нь тун давгүй юм гээч.
Гол асуудлууд нэг дор - хог, машин, бие засах газар.
Бие засах асуудал тун хэцүү. Ямар сайндаа аргаа бараад ийм юм бичиж өлгөх билээ:  
Хаяг гарчиг, бичээсрүүү шилжье. Мартуузай ломбард.
Маннам.
Гуанжоу хувцас.
Сэтгэлийн үг.
Хөөрхөн матартай контейнер гэр хорооллыг чимнэ.
Гүн гүнзгий агуулгатай бүтээл байх, би хойлог юм болохоороо ойлгосонгүй.
40 мянгат. Хар тамхи зардаг газрыг кед өлгөж тэмдэглэдэг байсан түүх бий нь бий. Энэ гэхдээ тийм зорилгоор өлгөгдсөн гуталнууд биш байх.
За тэгээд хот хөдөөгүй сайхан болох цаг ирэх байлгүй дэ.

26 December 2021

Russians

1914 он. Лондон.
1990 он. Баку.

24 December 2021

Веселые картинки

Racism

Finch

Хөөрхөн кино байна лэ.

Далай лам

Далай лам ерөнхийдөө таалагддаг. Зөв зүйл ярьж сургадаг гэж боддог.
Шүтэн бишрэх юмуу зураг хөргийг нь гэр орондоо залах нь хаашаа юм, зүгээр хүндэтгэлтэй ханддаг. Харин бусад лам нарыг бол 90%-д нь үгүй.

22 December 2021

Богино өдөр

UPD 2021.12.22 20:09 

2019.12.22 11:06

Лифтэнд

Хот, гудамж, байр, орц, лифт - маш сонирхолтой сэдэв. Бүгд дахин давтагдашгүй. Лифтэнд хүн ганцаараа гэрчгүй үлдсэн үедээ элдэв балайг хийдэг. Соц үед шивтэр үнэртсэн лифт зөндөө л байсан, нуугаад яахав. Сүүлийн үед гайгүй болсон. Гэхдээ л манай иргэд зүгээр суугаагүй ээ.
Мөн байгаа бүх товчийг дарсан хэвээрээ.
Лифтэнд өлгөөтэй зар, сурталчилгааг хүссэн хүсээгүй бүгд уншдаг. Ковид-ын үеийн уриалга түүхэнд мөнхөрөг.

21 December 2021

The Matrix

Хэд хоногийн дараа гарч эхлэхээр нь The Matrix Resurrection-ыг үзэхүү байх уу...

20 December 2021

Puerto Rico-д

Бүлэглэлүүдийн тооцоо бодолт. Жинхэнэ трэш. 
Нэг нөхөр шар айргаа бариастай буудалцсаар алуулчихлаа.

Ургац - 2021

2021.12.20 09:27
Аймгийн цагдаагийн газрын зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн нэрийг үргэлжлүүлэн сонирхоё: Мал-мах, зэвсэг, согтуу.
2021.10.20 08:04
Арга хэмжээндээ гоё нэр өгч. Хөвсгөлийн замын цагдаад хошин шогийн мэдрэмжтэй л нөхөд ажилладаг юм байна.

Срущий человечек

18 December 2021

Meow. Part 3

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Гадаа хүйтэрсэн тул муур гарахаа байсан. 
Хотруу орохдоо авч орж байгаа. YouTube-ээс "cat relaxing video" гэж хайж бичлэгүүд тавьж өгдөг.
Унтахад нь хучна.
Эсвэл хүн тэвэрч буй мэт чихмэл бэлдэж өгдөг.
Боломж гараа л бол агаар салхинд нь аваачиж байгаа.
Товчхондоо Нямхүүгийн хувьд "Жизнь удалась".