31 August 2021
28 August 2021
26 August 2021
25 August 2021
No Clear Mind - When you sat by your window pane
Labels:
music
24 August 2021
На шахматном турнире
- Шах и мат, блядь!
- Можно без мата?
- Шах, блядь!
Labels:
fun
23 August 2021
Хуучны барилга
Улаанбаатар хотын, тэр дундаа хотын төвийн өнгө үзэмж сайжрахгүй байгаа. Зайсан, Яармаг хавиар боломжийн архитектур, чанартай хороолол, байшин барилга баригдаж байгаа нь сайшаалтай. Гэвч хотын төвд бол завхрал явагдсаар. Золжаргал гээд энэ залуу зөв зүйл бичиж:
Хотын төвийн өнгө төрхийг хадгалж үлдэх бодлого улс орнууд барьдаг юм. Москва хүртэл 80 оны олимпод зориулж барьсан Россия зочид буудлыг нурааж оронд нь Зарядье нэртэй гоё парк байгуулсан. Санкт-Петербург Газпромын Лахта-центр цамхагыг хотын төвийн үзэмжид нөлөөлнө гэдэг үндэслэлээр төвд бариулаагүй г.м. жишээ маш олон. Харин бид төвдөө машины зогсоолгүй цамхагууд барьж багширалдсаар.
Төв музейн барилгын хувьд цаг тухайд нь арчилж тордоогүйн улмаас нуранги болсон юм. Яг адилхан барилга болох СЭЗИС-ийн 1-р байр зүгээр байгаа. Гэхдээ СЭЗИС ч бас бүтэхгүй, үүдний амбаар шиг юм залгаад амжсан байгаа юм.
Хуучны барилгыг бузарлахдаа сайн л да манайх. Тэр "гэрэлт цамхаг"-ийн оронд хуучин зураг төслийнх нь дагуух шовх дээврийг нь байлга.
Бага тойрог доторх архитектурыг ядаж хадгалаад үлдмээр байна. Ийм байшин одоо барихаа байсан шүү дэ. Байгаагаа сэргээн засч өнгө үзэмжийг нь сайжруулах хэрэгтэй.
Гоё барилгууд эзэнгүйдэж нуранги болсны дараа газрын хөрснөөс арчиж амьгүй том хайрцаг барьдагаа болих хэрэгтэй.
Тордох юм бол гоё байлгаж болдгийн жишээ - Герман элчингийн байр.
Хүүхдийн номын санг яалаа? Ямар хөөрхөн цэцэрлэг, муурын байшин шиг барилга байлаа. Одоо TDB-гийн байшин.
Үнэхээр шинээр барих хэрэгцээ шаардлага гараад байгаа бол ядаж МУИС-ийн номын сан шиг архитектуртай байшин барих хэрэгтэй.
Нийслэлийнхээ улаан төвд Нарантуулын барилга шиг учир нь олдохгүй дөрвөлжин байлгамааргүй байна үнэндээ.
За Урт цагаан бол тусдаа сэдэв.
Нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулвал бараг дээр.
Бичиг бичээс, хаяг зэргийг ч хамгаалмаар санагддаг. Соёлын өв шүү дэ тодорхой хэмжэний. 120 мянгатын АТС Автомат телефон станц гэсэн бичгийг хуулаад хаячих вий гэж санаа зовоод л байдаг.
Labels:
comparison,
hometown
22 August 2021
Харшил 2021
Өнгөрсөн 7 хоногт харшил сэдрээд. Тариа дусал дээрээ тулж байж босч ирлээ.
Ажлын байранд дуслын шингэн скочгүй тогтоох арга олсон.
Labels:
damn it
18 August 2021
Workbench. Part 2
Тээр 2012 онд Сэк-тэй модон ширээ урлаж байж билээ. Энэ удаад төмөр ширээ сэргээн засварлав.
7 сард Шархадны хашаанаас бетон зуурах тогоо, бочка, хайрцаг сав зэргийг зусланруу зөөвөрлөсний дунд манайд бараг 30 жил болсон төмөр ширээг цуг авчирсан.
Хамгийн түрүүнд шургуулганы модон хайрцагнуудыг сугалж саарал өнгөөр будав.
Ширээ багагүй зэврэлттэй, будаг нь ховхорсон байдалтай байсан.
За тэгээд зүлгэлт, будаг арилгах ажил эхэлсэн дэ.
Бүтэн өдрийн ажил болсон. Халуун наранд зүлгээд л байлаа, зүлгээд л байлаа. Хүйтэн пиво байгаагүй ч бол бараагүй байх.
Бээлийтэй байсан гар ийм болсон. Төмрийн үртэс, щетканы төмөр утас хөл гаранд багагүй шигдсэн байв.
Зүлгүүрийн ажлын дараах байдал.
Саарал будаг дээр цэнхэр будаг нэмж хар хөх өнгө гаргасан. Ширээ, шургуулгануудыг будсан.
Бариулуудыг нь тойруулж хамгаалалт нааж байгаад.
Улаан өнгөөр будсан.
Жокерын ам шиг болсон.
Үр дүн нь.
Техникийн өрөөний хойд хананд хүндэтгэлтэйгээр заллаа.
Оройжингоо багаж, сэлбэг зэргийг ангилж дотор нь хийсэн. Сан, цахилгаан, сүлжээ, мужаан, машины багаж г.м. Одоо техникийн өрөө эмх цэгцтэй болсон.
Техникийн өрөөний нөгөө тал.
17 August 2021
15 August 2021
11 August 2021
10 August 2021
Анна Нетребко
Анна Нетребко гэдэг дуурийн дуучин байдаг юм. Нилээн алдартай эмэгтэй л дэ. ФБ дээр пост оруулахад нь нэг нөхөр коммент үлдээж, тэрэнд нь Нетребко хариулж :-)
Subscribe to:
Posts (Atom)