Хөлгийн ахмад Владислав Волковын газар дээрх нөхдөд хамгийн сүүлд хэлсэн үг нь "Завтра встретимся, готовьте коньяк" байж.
30 June 2021
Сүүлчин үг
50 жилийн өмнө буюу 1971 оны 6-р сарын 30-ны өдөр «Союз-11» сансрын хөлгийн бүрэлдэхүүн дэлхийрүү буцах замдаа эндсэн байдаг. Үүнтэй холбогдуулан «Роскосмос» хөлгийн бүрэлдэхүүнтэй харьцаж байсан баримтуудыг олон нийтэд ил болгов. Линк: https://www.roscosmos.ru/31370/
Утсан дээр хадгалагдсан нэр
Утсан дээрх контактын тоо 757 болж. Aav гэж эхлээд Zuslangiin manuuhai гэж дуусаж байна. Уг нь цагтаа Zuslangiin manaach гэдэг нэрээр хадгалаастай байсан юм. Тэгсэн зуслангийн байшинд хулгай ороод, хамаг цонх хагалаад, хашаа эвдэж барьсан явдал гараад. Хөрш утасдаж мэдэгдсэн л дэ. Намар нь зуслан орох үеэр би манаачтай уулзаад, захиад, мөнгө төгрөг өгөөд явахад "Ээ гэгээ минь, харж байна, манаж байна" гээд үлдсэн нөхөр ядаж ухчихсан байна гээд утсаар мэдэгдчихгүй дэ гэхэд "Би яаж мэддэг юм, миний үүрэг биш" гэснийхээ төлөө ийм нэртэй болсон түүхтэй, ккк. Ер нь хэн хэнийг утсан дээрээ ямар нэрээр хадгалсан нь сонирхолтой байдаг. Жишээ нь бага охин намайг Daddusk нэрээр хадгалж, үзээрийн зургийг минь оруулсан байна билээ:
Labels:
phone
28 June 2021
Thatcher: There is no such thing as public money
Labels:
excerpt
27 June 2021
Бетон цэцгийн сав
UPD 2021.06.27 17:50
Анхны уран бүтээл болох цэцгийн бетонон сав маань бэхжиж дууссан. Ёроолыг нь нүхлээд:
Дотор талд нь хамгаалалт түрхсэн. Чийгтэй хөрстэй нийлэх гадарга болохоор тусгаарлах нь зөв.
Үрслүүлэг гол нь үндэслэдэггүй ээ. Тэр баруун гар талын жижиг:
Нэмээд хоёр сав, нэг тосгуур цугтгасан.
2021.06.09 11:16
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цэцгийн сав бетоноор цутгаад үлдээсэн юм. Өнөөдөр хэвнээс нь гаргалаа. Ёроол нь. Зуурсан гурил шиг гадарга нь тольгор гоё болсон.
Хоолны хуучин сав болон пластмас жижиг цилиндр сав ашиглаж цутгалт хийсэн. Таганд нь тавиур цутгах байсан байна лэ, хожуу ухаарсан.
Бэхжүүлэхээр уут чийглээд савыг битүүмжилж үлдээлээ. Хэдэн өдрийн дараа дотор ханыг түрхлэгээр хөрсний үйлчлэлээс хамгаалж будна, ёроолд нь нүхнүүд өрөмдөнө.
Цэцэг суулгасны дараа зураг оруулна.
Labels:
handiwork
Meow
UPD 2021.06.27 17:36
Нямхүү шувуу барих ородлого байнга гаргадаг. Зуслан дээр шаазгай болон улаан хошуут л ойр бий, тэдгээр нь энэнд баригдна ч гэж юу байхав. Ахиц дэвшил гэвэл шонгоос өөрөө буудаг болсон, орой хүртэл нь авирхаа мөн больсон.
Хэдэн өдрийн өмнө улаан хошуутууд тонших гээд дээгүүр нь эргэлдээд байсан, бодвол өндөг юмуу ангайхаг нь идээ биз муу золиг. Ер нь хөдөлгөөнтэй юм болгоныг л идэх юм байна шүү дэ. Одоо тэмээлзгэнэ, эрвээхэй, хар хорхой г.м. шавьж зооглоод л явж байгаа. Өмнөх пост-д хулганаас юуч үлдээлгүй идэж байна гэсэн, андуурсан байна лэ шүү, гэдэс доторыг нь үлдээдэг юм билээ.
Эвхдэг ор гадаа дэлгэсэн, өөрт олдохоо байсан. Нил үс ноос болгоод ингээд хэвтэж байдаг, хөөгөөд ч явахгүй.
UPD 2021.04.25 20:43
Муур дэлгүүрээс авсан зориулалтын хуурай хоолыг төдийлөн тоодоггүй юм билээ. Жаахан идэж байгаад больчихсон. Цэлцэгнүүр (желе) хэлбэртэйг нь илүү сайн идэж байсан.
Мөн тоглоом авч өгсөн хэдийч нэгнийх нь утсыг хөвж тоглосныг эс тооцвол онц сонирхоогүй.
Муур бол цэвэр махчин амьтан. Бүр улаан махчин. Түүхий маханд хамгийн дуртай. Энэ эгдүүтэй дүр төрх хуурамч шүү.
Тоглоом, хоол - бүгдийг нь хулгана хамгийн сайн орлодог юм байна. Шууд идчэхгүй хулганыг үнэндээ л үйл тамыг нь цайлгадаг, харахаас нүд хальтирам. Зураг дээр хулгана харагдаж байна уу?
Чи амьтан зовоолгүй идчихээч гэдэг юм. Цатгалан үедээ амьдаар нь сарвуугаараа дараад унтаж байдаг, үнэн баавартай. Тэгж тэгж толгойноос нь эхлээд шажигнатал зажилчихна, хэдхэн секундэд хулганаас юуч үлддэггүй.
UPD 2021.04.01 16:33
Өнгөрсөн 5 дахь өдөр ажил тарах гэж байхад хүүхдээс мессеж ирэв.
Гэрээр орчихоод 7 өнгөрөөгөөд зусланд очсон. Сайхан зүйл хийцэн юм шиг шонгийн орой дээр сууж л байв нөгөөх чинь.
Аль зэрэг удаж байгаа юм гэж асуув. Гурван цаг бараг болсоон л гэнэ. Туршлагатай болсон байсан болохоор гялс уургалаад буулгаад ирсэн.
Дахиж дээш авирах юм бол өөрөө буугаарай, би лав хотоос давхиж ирж чамайг буулгахгүй шүү л гэлээ. Ойлгосон байхаа.
UPD 2021.03.21 19:02
Өглөө сэрсэн - муур шонгийн модны орой дээр гарчихсан тусламж эрээд орилж байв.
Ажилгүйд ажил удсан хаашаа янзын золиг вэ гэсээр аврах ажиллагааг эхлүүлэв. Машинаа шонгийн доор зогсоогоод ачаан дээр гараад банз налуулсан боловч муур бууж ирсэнгүй.
Дуудаад, хоолоор даллаад нэмэргүй. Айсан муур хөдөлдөггүй юм билээ.
Тэгэхлээр нь урт модны үзүүрт олс уяж уурга шиг зүйл хийгээд хүзүүгээр нь оруулж байгаад эрчилж эрчилж чангарангуут угзраад буулгачихсан. Муур бүрэн бүтэн, миний л өглөөний цай нэг цагаар хойшилсон.
2021.02.10 16:53
Зуслан дээр нэг ийм нөхөр манайхаас салахаа байсан. Өдөрт хэдэнч удаа сүү ууж зайдас хиам зөөлгүүлж иддэг юм бүү мэд. Нямхүү (үгийн үндэс ням-ням) гэдэг юм, ккк.
Labels:
event,
inactivity
Ундаа
Хийжүүлсэн ундаанаас сок нь арай дээр, эрүүл мэнд талаас авч үзвэл. Янз бүрийн л жимснийх бий, хан боргоцойных илүү таалагддаг.
Гэртээ жимс буцалгаж ундаа бэлдэх нь худалдааны жүүснээс бараг илүү амттай болдог. Үүнд аньс болон үзэм хамгийн их тохирдог. Буцалгалаа, шүүлээ, хөргөлөө, уулаа.
Labels:
fact
25 June 2021
Өршөөл
Багабанди буухдаа Цагаан шонхорын Энхтайванд өршөөл үзүүлсэн.
Баттулга буухдаа Дамба-Очир, Хурц нарыг өршөөж ялаас хэлтрүүллээ.
Энэ зөв жишиг яавч биш. Хүрэлсүх хэнийг өршөөх бол до.
Labels:
fact
24 June 2021
23 June 2021
22 June 2021
Северный Флот & Алексей Горшенёв - Счастье
Labels:
video clip
18 June 2021
Russian Cyberpunk Farm
UPD 2021-06-18 12:24
2020-12-09 10:17
Labels:
inactivity
17 June 2021
Contested Afganistan
Талибан идэвхжээд ар араас нь мужуудыг эзэлж байна. Зарим тохиолдолд зүгээр отог овгийн удирдагч нартай уулзаад, тэдгээр нь нөгөө талд засгийн цэргүүдэд цус урсгаад яахав, мужийг орхин гарна уу гээд буун дуугуй эзэлчихэж байгаа юм.
Дээр нийтлэгдэж байсан Иордан голын баруун эрэг шиг л цоохор юм.
Labels:
war
Дэлхий дахинд
Lenta.ru уншиж байхад хааяа саваасан мэдээ олддог. Тухайлбал:
16 June 2021
15 June 2021
14 June 2021
11 June 2021
Viber ба Telegram
Viber ба Telegram-ыг өдөр тутам ажлын хэрэгцээгээр ашигладаг. Viber-ын Windows-ын хувилбар байнга гацах юм. Өдөрт хэд хэдэн удаа хааж нээдэг. Заримдаа гацсаныг нь анзаарахгүй байж байгаад гар утаснаасаа мэдээлэл ирсэнийг мэдэх юм. Дэргэд нь Telegram хамаагүй сайн. Болдогсон бол Viber ашигламааргүй л байна, нерв барж гүйцлээ.
Labels:
internet
08 June 2021
AeroPress
Дүү AeroPress хэмээх зүйл бэлэглэсэн.
Механик аргаар даралт өгч кофе бэлддэг эд байна.
Хөдөө гадаа явч авахад тохиромжтой юм, хагарч эвдрэхгүй. Chemex хагарчих гээд байдаг сул талтай.
Labels:
free time
05 June 2021
Алкоголийн хэрэглээ
Муу хүн идсэнээ цувралаас.
Анхны хөл хорионы үеэр алкоголийг тэр чигээр нь хориглосон байсан. Хахир хатуу өвлийг зуслан дээрээ олон түмний буянаар дутагдаж гачигдсан зүйлгүй өнгөрөөж чадсан, ккк.
Ах хэдэн калтенберг, бад өгсөн.
Найзаас ганц шил виски авч хэдэн орой кола, мөстэй шимсэн.
"На бога надейся а сам не плошай" гэдэг хэллэг байдаг юм. Товчхондоо "Бурханд найд, гэхдээ өөрөө бас чадлаараа мэрий" гэсэн үг. Тиймээс би брага буюу манайхаар бол бараашиг бас исгэсэн. Чацаргана, ногоон алимны болон үзэмний хоёр сорт үйлдвэрлэж хүн амьтан бас хальт дайлсан.
Янзын болдог юм билээ. Нэг дутагдал нь жаахан хэтрүүлбэл толгой маргааш нь өвднө.
За тэгээд хориг тавигдаад пиво, дарс зарж эхлэнгүүт есөн шидийн юм хэрэглэж эхэлсэн.
Дээрх зурагнууд нэгээхэн хэсэг, цаана нь зураг нь дарагдаагүй туршилт багагүй бий. Пивоны хувьд одоогоор кирин тэргүүлж яваа. Давгүй шүү ер нь.
Labels:
free time
04 June 2021
Сонгууль-21 ба Ковид-19
Сонгуулийн сурталчилгаа, ковидын тархалт хоёр зэргэцэн эрчээ авч байна. 13 хүн нас барсан байна. Харамсалтай.
Насанд хүрсэн иргэд вакцинжуулалтад сайн хамрагдсан хэдий ч хүүхдүүдийг тооцох юм бол 60 хувьтай л байгаа дархлаажуулалт. Энэ нь сүргийг дархлаа тогтоход хангалттай үзүүлэлт биш. Тиймээс хүмүүс өвдсөөр, нас баралт үргэлжилсээр байх болно. Өндөр настай, суурь өвчтэй, диабетикууд л хэцүү байна.
Сонгуулийн хувьд - мөрийн хөтөлбөрийг нь уншчихад илүүдэхгүй гэж зөвлөх байна. Тэр нь сайн, энэ нь муу гэж улс төржөөд яахав дэ, цөөн хэдэн монголчууд нэгийгээ ерөнхийлөгч болгоод сонгох л биз. Яг үнэндээ бидний амьдрал ерөнхийлөгч, УИХ юмуу ЗГ-аас нээх их хамаарахгүй. Өөрөөс чинь харин маш их хамаарна. "Тэдэнд итгэж болохгүй шүү, монголчуудаа" гээд нэг дуу байдаг да, ккк, ердөө тэр. Өөртөө л найд.
Labels:
event
01 June 2021
Subscribe to:
Posts (Atom)