28 October 2020

Нийслэл

Цирк биш Нийслэл жинхэнэ цирк болж байна да. Ккк.

22 October 2020

Цирк

Цирк цирк болж байнаа.
Яг бөхийн өргөө шиг барилгын төлөөх тэмцэл юмуу да.
Ерөнхийдөө циркийн тухай юу бодож явдаг вэ гэвэл: 
Циркэд үзүүлбэр үзүүлэх гэж амьтан сургах нь харгислал. Амьтан үзэж хармаар байгаа бол Zoo-д оч. Харин цирк бол цэвэр шоу байх ёстой. Cirque du Soleil шиг.

14 October 2020

Замын хөдөлгөөн зохицуулалт

Зүүн гар тийш эргэхийг хориглохоор түгжирхээ байна гэж хэн хаана хэлчихсэн юм бэ? Ямар баталгаа нотолгоо байнаа? 
Баримттай л ярьцгаая:
1. Бөмбөгөрөөс баруун 4 замруу очоод зүүн эргэхгүй, наана нь Бөмбөгөрлүү ажлын цагаар бас эргэхгүй. Нэмэх нь (санаатай саботаж хийж буй мэт) ХИД-ийн зүүн талын замыг хойшоо ганц урсгалтай болгосон.  Үр дүнд нь Баянхошуу, III-IV хороолол, 32-ын тойрог чиглэлээс Бөмбөгөр зүглэх урсгал Теди төвөөр эргэж таардаг.
2. Энхтайваны өргөн чөлөөгөөс ГЯЯ-аар урагшаа эргэхгүй, Цэцэг төвөөр урагшаа эргэхгүй, аль аль уулзвар дээр зүүн эргэхийг хориглосон. Одоо Төв шуудангийн уулзвараар урагшаа эргэх гэж зовдог болчихоод байна.
3. Төв музейн уулзварлуу хойноос орж ирээд зүүн эргэхгүй. Наагуур нь НҮБ-рүү зүүн эргээд зэлтэрийн гацаанд орно.
Туршилт хийдгээ л больчихмоор байна. Загварчлал, тооцоон дээр суурилсан бол тэрийгээ олон нийтэд дэлгэ. Асуудлын үр дүнтэй тэмцэх биш учир шалтгааныг нь олж арилгамаар байна ш дэ. Замын түгжрэл бол зам нарийнийх юмуу зам бага тавигдсаных биш. Зам нэмж бариад түгжрэлийг шийдсэн хот байдаггүй л байхгүй юу. Ерөөсөө машин нь олон болчихоод байна шүү дэ энэ хотод. Тэгш сондгойгоор хязгаарлана гэх шиг. Дебил үү? Нэг машинтай байсан айл хоёр машинтай л болно.

Desert Parkour

Winter Saint Petersburg

13 October 2020

Chess960

Энгийн шатар уйтгартай болсон. Chess960 (Fischer random chess ч гэдэг) хамаагүй сонирхолтой. Онлайнаар тоглоод үзээрэй, жишээ нь chess.com дээр.

07 October 2020

2020 оны хаалт

2020 оны аялал зугаалгын улирлыг Ёжикийн төрсөн өдрөөр салхинд гарч шорлого, хорхог хийж хаалаа. Ковидтой жилийн дурсгалын фото:

01 October 2020

Атомный Ледокол Ямал

Перемотка - Искал Тебя

Батжаргал ах

Танихгүй дугаараас дуудлага орж ирэв. Авсан чинь таг согтуу нөхөр. Хэн бэ, хэнтэй ярих гэсэн юм гэж асуусан чинь "танихгүй байна уу" гэж байснаа "тэгвэл больчихъёо" гээд утсаа таслав. Төд удалгүй нөгөө дугаараас sms ирлээ.
Нэг "дансаа" гэж бичих гэснээ больсон. Залгахаар нь аваад дугаар андуураад байна гэж хэлсэн боловч ойлгож буй шинж алга. Дараа дараачийн дуудлагыг нь аваагүй.

Terminator 2 and a half