2018 онд Toyo-гийн OpenCountry AT дугуй авсан. Урд нь Pajero унаж байхдаа Dunlop, Bridgestone-ийн AT-тэй дугуй ашиглаж байсан туршлагатай. Харьцуулж үзвэл Toyo дээр биш юмаа гэхэд дор бол биш. Мэдээж хааяа нэг сүлбэгдэж л байдаг юм, гэхдээ явдал зөөлөн, дуу шуу бага, шавар шавхайнд MT дугуй биш ч гэлээ бас боломжийн, өвөл хүртэл хөлдөж мод болох нь гайгүй. Ер нь таалагдсан.
30 June 2020
Булган - 2020
Булган аймагруу найзуудтай аялаад ирлээ. Баруун гар талаасаа 3 дахь нь товарищ Хрущев та бүхний хайртай редакци.
4 дахь өдөр гараад бүтэн сайнд ирсэн. Нийт 1400 км зам туулж.
Сэлэнгийн Түнхэл гэж гоё суурин байдаг юм байна, Батсүмбэрийн цаахна.
Ёжик-ийг дайрч авангаа Зүүнхараад хоноглосон.
Сэк Mavic дронтой болсон байна.
300 метрээс цааш өндөрт харагдахаа байдаг юм билээ. Хэдэн өдрөөс зураг болон видео оруулъя.
Зүүнхараагаас Баруунхараа явах замд. Томруулаад хараарай.
Очих гол газар маань Тэшиг сум байсан.
Эг Тавтын бэлчирт сайхан амарлаа. Газрын зураг дээрх байршил нь:
Цаг агаар сайхан таарсан. Буцаж байхад бороо, мөндөр орсон.
Очоод үзчихэд илүүдэхгүй л газар байна лэ.
Буцахдаа Харгал нуур, Хялганатаар дайраад ирцгээсэн.

25 June 2020
Сонгуулийн дараа
Сонгууль болоод өнгөрнө, амьдрал цааш үргэлжилнэ. Улс төр - миний сонирхдог, орохыг хүсдэг тоглоом огт биш. Нам, лам хоёроос хол байх хэрэгтэй. Эх оронч гэж цээжээ хүчтэй дэлдсэн хүнийг хэлэхгүй, урдах ажлаа асуудалгүй хийчихдэг хүнийг хэлнэ.
За энэ ч яахав, гол мэдээлэх гэсэн зүйл: Ногоон намыг дарга Бум-Ялагч гэдэг хүн миний мэдэхийн нилээн хэдэн удаа УИХ-д нэр дэвшээд нэгч удаа амжилт олоогүй. Тиймээс Бум-Ялагдагч, Бум-Оролдогч, Бум-Зүтгэгч байхаас бус яавч Бум-Ялагч бол бишдэгээ. Хувь тавилан хатуу тоглож байгаа юм шүү.

Labels:
fact
22 June 2020
Single photo
Арван жилийн ангийн хүүхэд сонгуульд нэр дэвшсэн. Нөхдүүд видео бичлэг хийлгэсэн байгаа. Тус бичлэг дээр бараг 25 жилийн өмнөх зурагнууд гарч байна. Тухайн үед редакци голын эгнээний арын ширээнд суудаг байсан юм. Дэлчигэр гар байсан нь үнэн, худал хэлээд яахав. Ингэхэд, тэр цуг суугаа нь Тулгат - бас улс төрөөр явж байгаа нөхөр.
Labels:
nostalgia
21 June 2020
12 June 2020
Коронавирус
UPD 2020.2606.12 09:15
Хил дээрх хяналт, карантинаа хэвээр нь үлдээгээд дотоод дахь хориг, хязгаарлалтаа зогсоох цаг нь аль хэдийн болсон гэж үзэж байна.
UPD 2020.04.21 22:03
Москва хотын эмчийн тэмдэглэл: https://www.facebook.com/mikhail.chuiko
Манайд тээврийн цагдаагийн алба бас зүгээр суугаагүй:
Вирусын аюул бий шүү гэдгийг сануулах гэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа байх. Үр дүнтэй гэж бодохгүй байна.
UPD 2020.04.08 19:34
1. Ажиглалт. Хүн мөнгөтэй, алдар нэртэй, олны танил болоод ирэхлээр нөхцөл байдлыг бодитоор үнэлэх чадамж нь ихэвчлэн буурдаг. Өөрийгөө бусдаас "өндөр", тиймээс жижиг сажиг аюул өөрт нь хамаагүй гэж боддог. Гэвч тийм биш... Улс орнуудын хувьд ч гэсэн яг ижил. Хөгжил, баялаг, олон улс дахь нэр нөлөө нь хөгжилтэй гэж үздэг зарим улсад хамгаалагдсан мэт хиймэл мэдрэмжийг төрүүлсэн. Тэгэхэд буурай, гуравдагч орнууд хамаагүй бага хохирол амсаж байна.
2. Коммунарка эмнэлэг болон ерөнхий эмчийнх нь тухай нэвтрүүлэг гарсан юм. Москвад хамгийн их covid-19-тэй өвчтөн хүлээж авч байгаа эмнэлгийн байгууллага байгаа юм.
Энгийн ярианд сука, заебись (збсь), ХЗ (хуй знает) г.м. хэллэггүүд байнга ашиглагддагийг уншигчид мэдэхэд илүүдэхгүй. Утгачилсан орчуулга нь:
мне все сука звонят теперь - золиг, надруу одоо бүгд залгаж байна;
ХЗ - хэн мэдлээ;
37,1 и все збсь - (халууны тухай бичиж) 37,1 бүх юм ok.
UPD 2020.04.07 10:14
1. Параноикууд эхэлж АНУ энэ вирусыг хятадад тараасан гэж хардаад байсан бол одоо эсрэгээрээ хятадууд АНУ-д тараасан болж таарч байна.
2. Беларусь болон Швед хөл хорио тогтоогоогүй - бүх үйлдвэр, үзвэр үйлчилгээ хэвэндээ ажиллаж байгаа. Энэ давалгаан дээр Лукашенко хэд хэдэн гоё мэдэгдэл хийсэн. Бие чинь тавгүйтвэл гэртээ өөрийгөө тусгаарлаад эмч дууд гэсэн дүрэм хэрэгжүүлээд байгаа юм нөхдүүд.
3. Манай хажуу айлд стюардесс хүүхэн амьдардаг юм. Тэгсэн өчигдөр хаалган дээр нь ийм наалт наасан байна, бодвол нислэгт үйлчилээд ирж дэ.
UPD 2020.04.03 14:52
1 сая давсан байна.
Беларусь шиг л байх хэрэгтэй.
UPD 2020.04.02 10:19
Манай орны хувьд 12:2 харьцаатай байгаа нь муугүй үзүүлэлт. Бид эмчилж чадаж байна, хяналтаас алдахгүй байна. Одоохондоо... Гол нь гадуур 3дэгдээчихгүй бол гайгүй.
Элдэв цуурхал, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг бүрэн игнор хийх хэрэгтэй.
Ингэсгээд энэ өвчин намжих биз, Мандалын багш бүсгүйн сорил сөрөг гарах байх г.м. өөдрөг бодолтой байх нь зөв.
Сонирхолтой материал:
1. https://www.jsatonotes.com/2020/03/if-i-were-north-americaneuropeanaustral.html?fbclid=IwAR3ddxEJcynzAOjQgovyLT8HUhl4lk41Ka9L5QnLnucGqM_fbBqShZUPVAE
2. https://www.bloomberg.com/news/articles/2020-03-30/century-old-vaccine-investigated-as-a-weapon-against-coronavirus?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=socialflow-organic&utm_content=business&cmpid=socialflow-facebook-business&fbclid=IwAR2E-E4Y6qqabqr4kTa5ofUIb8FM-uAs9tmY3LvGa2y-Nyi4YBroj5Qn0rY
Товчхондоо, сүрьеэгийн албадан вакцинжуулалт хийлгэсэн улсуудад тархалт удааширалтай, үхэлийн хувь бага байгаа нь ажиглагдаж.
UPD 2020.03.29 08:37
1. Сонирхолтой гарын авлага байна: https://ria.ru/ips/op/COVID_19_Book.pdf
2. Вася Ложкины уран бүтээлээс:
3. Боломжтой бол зайнаас ажлаа хийх нь зөв шүү.
UPD 2020.03.22 23:45
Дэлхийн газрын зураг салхин цэцэг туссан хүүхэд шиг болж.
Манайх сайн барьж чадаж байгаа шүү зайлуул.
UPD 2020.03.20 09:24
Дээр үед карантин хоёр долоо хоног биш 40 өдөр үргэлжилдэг байсан. Итали хэлнээс гаралтай үг байгаа юм: quaranta giorni - дөчин өдөр.
UPD 2020.03.17 09:12
Шинэ 3 тохиолдол батлагдсан. Гадаадаас ирсэн иргэд, тусгаарласан. Тиймээс сандрах хэрэггүй. Дотоодоос илрээд эхэлвэл байдал хяналтаас гарч буйн шинж, ёстой жинхэнэ "окопондоо орох" хэрэгтэй. Хойд хөршид дандаа гаднаас (Европоос) ирсэн иргэдээс илэрч байснаа өчигдөр дотоодын 3 тохиолдол бүртгэгдсэн. Гадаад иргэдийг хүлээж авахаа байсан, хилээ хаах асуудал яригдаж байна лэ.
Оросуудын covid-19-ийн мэдээллийн сайт: https://xn--80aesfpebagmfblc0a.xn--p1ai/
Интерактив мэп: https://yandex.ru/web-maps/covid19?ll=39.839400%2C32.765969&z=2.8
UPD 2020.03.15 12:10
Глава Чечни Рамзан Кадыров рассказал о панике граждан, испугавшихся коронавируса. Перевод его выступления перед правительством республики приводит «Би-би-си».
«Боятся, что он [вирус] придет, и они умрут. Подожди, ты и так умрешь!» — успокоил Кадыров. Глава Чечни отметил, что от гриппа умирают тысячи людей, и если у человека крепкое здоровье, он перенесет болезнь.
«Те, у кого его [здоровья] нет, не перенесут», — отметил Кадыров и посоветовал пить воду с лимоном и медом для укрепления иммунитета. «Ешьте чеснок, кровь чистая будет», — добавил глава Чечни.
Эх сурвалж: https://lenta.ru/news/2020/03/14/umresh/
UPD 2020.03.14 12:07
ДЭМБ Covid-19-ийг цар тахал буюу pandemic хэмээн зарласан. Аль улсад хэрхэн тархаж буйгаас үхэлийн коэфицент хамаараад байгаа юм. Эрүүл мэндийн систем нь сайн хөгжсөн, тоног төхөөрөмж сайтай, өвчлөлийг хяналтаасаа гаргаагүй, алдаагаа хурдан зассан улсууд байна, жишээ нь Япон, Солонгос, Австрали г.м. Тархалтыг сунжруулаад, тохиолдол илэрсэн ч тухайн үедээ бага тооны өвчтөнтэй байж чадаад байвал сайн. Нэг дор олон хүн хүндэрхээр амьсгалын аппаратын хүрэлцээгээс авахуулаад асуудлууд тулгарч үхэлийн тоо нэмэгдээд байгаа, тод жишээ - Итали. Манайх яг одоо байгаагаараа өвчлөлийг дэгдээчилгүй дулааны улирал иртэл тэсч чадвал ямарч асуудалгүй.
UPD 2020.03.11 08:49
Дэлхийд: Хятад, Солонгос хоёр нөхцөл байдлыг хяналтандаа авч чаджээ. Харин Итали, Иран хоёр алдаж.
Манайхны хувьд: нэгэнт ороод ирсэн хойно одоо яахвээ дэ. Төр засаг нь авах ёстой арга хэмжээгээ аваад, иргэд нь дор бүрнээ хариуцлагатай байхад намжина. Вирус тусаа л бол үхэлийн муугаар тарчилж зовж үхэх юм шиг л байх юм. Дархлаа чинь сайн бол тусахгүй, туссан ч эдгэнэ. Биеэ бодоцгоогоорой.
UPD 2020.02.22 19:49
5 дахь өдрийн байдлаар Төрийн болон ХААН банк маскгүй бол үйлчлэхгүй гэсэн мэдэгдлүүд хадсан байв. ХХБ - юуч хадаагүй. Теллерүүд нь масктай, үйлчлүүлэгч яах нь өөрийнх нь сонголт. Товчхондоо, ХХБ - хамгийн ухаалаг банк. Маск нарийндаа аврахгүй, гарынхаа ариун цэврийг л сайн сахиад, орчноо цэвэр байлга.
Өнгөрөгч 7 хоногт Европд нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тэр нь 80 настай хятад жуулчин. Австралид 20 орчим тохиолдол илэрсэн, ихэнх нь эдгэрсэн. Маск зүүсэн хүн цөөхөн байна гэж Сиднейд ажиллаж амьдарч буй хүнтэй холбогдоход хэлж байна. Амныхаа хаалттайгаа унтчихаарай нэртэйгээр нь.
80 гарсан, суурь өвчтэй бол жаахан санаа зовж болох л юм.
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Бүгдэд нь эрүүл энхийг хүсье!
UPD 2020.02.18 09:46
Доорх линкээр би өглөө, орой болгон орж хардаг. Графикаас харахад хятадууд тархалтыг хязгаарлаж чадсан бололтой. Сандрах хэрэггүй.
UPD 2020.02.16 20:31
1. Цагаан сар тэмдэглэлгүй өнжихөд буруу зүйл байхгүй.
2. Илрээгүй байхад ингэж дүвчигнэж байгаа улс нэг тохиолдол бүртгэгдвэл яаж туйлшрахыг таамаглахад ч бэрх. Жишээ: 40 мянгатын Голомт банк маскгүй бол үйлчлэхгүй гэсэн. Инээдтэй нь 5 алхамын зайд Занабазарын Худалдаа хөгжил зүв зүгээр үйлчилж л байгаа байхгүй юу.
UPD 2020.02.13 23:17
Вирустэй холбоотой мэдээ мэдээлэл, постуудын дор бичигдсэн комментуудыг уншихлаар нурууны үс босч, нүднээс цус шүүрч, чих хумигдаж, ахар сүүл янгинах юм. Эрсдэл бий юу? Бий. Бүртгэгдсэн тохиолдол байна уу? Алга. Ямар ацаа хийж дүвчигнээд байгаа юм бэ? Амныхаа зоргоор наах юмаа гарууд, амны хаалт зүүх цаг ирсэн эсэхийг би өөрөө шийдье.
2020.02.03 09:20
Ганц зүйл зөвлөх байна: гараа тогтмол сайн угаа. Вирус орж ирсэн тохиолдол манайд бүртгэгдээгүй байхад паникдаад яахав.
Сонирхолтой линк: https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6

be careful,
damn it,
fact,
internet
11 June 2020
Хошин түүх
Нэг түүх ярьж өгье.
Нөхөр нь шөнө таг согтуу гэртээ ирэв. Үг ч хэлэх тэнхэлгүй, умаа-хум. Тэгээд гурван хуруугаа харуулмар аядаад байв. Эхнэр нь бөөн уур.
Эхнэр: - Гурван шил архи гудраа юу?
Нөхөр нь үг хэлж чадахгүй мөөрөхийн сацуу толгойгоо муухан сэгсэрэв.
Эхнэр: - Гурвуулаа уусан юм уу? Гурав тасраад босов уу? г.м. асуултууд асуух хэдийч нөхөр нь юуч тайлбарлаж чадсангүй. Аргаа бараад "баатар"-ыг унтуулав. Өглөө нь болсон яриа.
Эхнэр: - Чи өчигдөр яах гэж гурван хуруугаа харуулаад байгаа юм шиг урдаас зангаад мөөрөөд байсан юм бэ, архичин минь?
Labels:
comparison,
fun
10 June 2020
Live, Like
Лаяв, лаяк гэж бичихээ л больчих хэрэгтэй байна. Дотор зарс хийгээд байх юм.
05 June 2020
04 June 2020
SpaceX
Илон Маскыг үнэлдэг. Пуужин хөөргөөд, цахилгаан машин бүтээгээд, олон шинэ технологи нэвтрүүлээд байгаад нь ч биш. Маск ондоо зүйл дэлхий дахинд харуулаад байгаа юм. Энгийн нэг бизнесмен "би сансарт хүн хөөргөнө" гэж хэлээд мөрөөдөлдөө хүрчихэж байна. SpaceX байгуулагдахдаа амлаж байсан амлалтуудынхаа талаас илүүг биелүүлчихээд байгаа. Ийм боломж бололцоог нь олгож байгаа улс - АНУ. NASA хөөргөсөн бол ондоо, хувийн компани хөөргөчихлөө шүү дэ. Сансрын технологи нь өндөр хөгжсөн гүрнүүдтэй зэргэцээд, өрсөлдөөд эхэллээ. Энэ нь олон нийтэд ямар дохио өгч ямар үр дүнд хүргэх вэ гэж үү? Ямарч байсан хөрөнгө оруулагчдыг татна, эрдэмтэдийг татна. Ажиллаж хөдөлмөрлөх, бүтээл гаргах таатай орчныг нь бүрдүүлээд өгч байна. Сая хүн хөөргөдөг нь ганц сансрын ялалт биш. Мөнгө болон оюун татах өрсөлдөөнд ялаад байгаа юм.
Screenshots
Байшин өөрсдөө барих сонирхолтой хүмүүсийн групп-д тавигдсан байсан пост.
Интернэтийн орос сегментэд тавигдсан байсан зурагнууд. Жастин Биберийн инстаграм.
Россия, ... вск гэсэн шивээс байгаа, томруулаад хараарай. Хабаровск, Свердловск г.м. олон хувилбар байж болно.
Надад яндекс-ийн орчуулагч таалагддаг. Жишээ өгүүлбэрүүд нь гоё байдаг юм.
За тэгээд төгсгөлд нь ганц фото.

03 June 2020
01 June 2020
Subscribe to:
Posts (Atom)