29 December 2019

Maps

Канад нөхдийн хошигнол.
Харин энэ Украин. Гребени болон Юшки гэдэг 2 тосгон зэргэлдээ оршидог. Оршин суугчид эсрэг тосгоны нэр бүхий пайзыг байнга сүйтгэдэг гэсэн. Нэг хэсэг нь "Ху"-г Юшки-д нэмж бичдэг бол нөгөө бүлэг нь "Гр"-ийг арилгадаг. 

Свема

Манай болон ахмад үеийнхэн Свемаг сайн мэднэ. Зах зээл эхэлснээр Agfa, Konica г.м. гадаад бүтээгдэхүүн орж ирсэн, тэрнээс өмнө Свема-гийн зургийн болон дуу бичлэгийн плёнкууд өргөн хэрэглэгдэж байв.
Сая л Свема гэдэг нь «светочувствительные материалы»-н товчлол байсныг мэдэж авлаа.

20 December 2019

Yerunhii

Үг үсэг болгон нь, утга агуулга тэр тусмаа гайхамшигтай SMS, хэ-хэ. 

18 December 2019

God Is An Astronaut - Echoes

Бичиг бичээс

Сайт нь байхгүй, сурталчилгаа нь байгаа.
Яах юм бэ?
No poop.
Meeting room.
Очко. Орос хэлтэй нь ойлгоно, ккк.
Расизмын илрэл - халтар лалар. Хэн нэгэн энэтхэг, пакистан, банг нөхдүүдэд дургуй бололтой.
Fukc?
Олон гоё үг нэг дор: тиаг, шарнер, тулк.
Лифтээ хайрлая.
Вьетнам стайл.
Эрүүл бус сэтгэмж.
Чоно ба бүргэд.
Нэмэх нь нохой.
Хятадын түрэмгийлэл.
Өмдний эхлэл.
Би тоглоомчгүй "лифчик" гэж хальт уншсан.
Пиналь.
Сэтгэлийн гүнээс гарсан бололтой.
Матаргүй орчин!
Хэнд ч хэрэггүй болсон хуучин номоор кафе рестораны интерьерыг бүрдүүлгээ болчих хэрэгтэй. Ном тавихаар бол ядаж гарчиглаад суучих ном тавих хэрэгтэй.
Энгийн зүйлээс далд утгатай илгээмж олж уншиж чадаж байвал өөрийгөө бурхны элч гэж тооц.

15 December 2019

Шинэ жил айсуй

Байгууллага хамт олны шинэ жилийн баярын ёслолууд нэгэнт эхэлжээ. Томчуудын хажуугаар багачууд ч баярлаж байна. Тодорхой жишээ:
Дунд охин:
- Манай анги шинэ жил хийх гээд, зарим нь мөнгөө өгөхгүй, ФБ группд бөөн хэрүүл. Ангийн группын нэрийг админ нь "МӨНГӨӨ ӨГ 45K" болгож өөрчилсөн, дан том үсгээр.
Бага охин:
- Манай ангид монита явагдаж байгаа. Миний сугалсан хүүхэд намайг мэдээд байх шиг байнаа. Өчигдөр тэмцээн дээр яг хажууд ирчээд: "Миний монита надад ийм ийм юм бэлэглэчихээсэй" гээд зогсоод байсан.
Гайхамшиг үргэлжилсээр...

Электроника 302 - Все видно очень ясно

Sovietwave сонсоцгооё.

09 December 2019

Дельфин - Край

За бараг Depeche Mode болжээ.

Mi + Kindle

Хятадуудын бараа хульхи байхаа болиод удаж байна. Би хувьдаа сайн л бол ямарч улсын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бэлэн. Сүүлийн үед Mi таалагдаад байгаа. Халаагуурыг нь тестлээд нилээн хэдийг урдаас захиад авчруулцан (баригдаж дуусдаггүй байшиндаа зориулаад гэвэл шоолуулах байх да, хэ-хэ).
Утасныхаа дэлгэцийг хагалвал шинэ утастай болно гэж хэнч зарлаагүй, гэвч гэр бүлийн гишүүд ширүүн байгаа - ар араасаа утсаа эвдээд. 
Бас бага охиныхоо мөрөөдлийг биелүүлсэндээ их додигор байгаа.

08 December 2019

Машинаа гайхамшигтай байрлуулах урлаг

UPD 2019.12.08 23:57
"Үнэндээ хөндлөн гар" гэж үүнийг л хэлэх байх, ккк.
"Страна должна знать своих героев" буюу "Эх орон баатруудаа таньж байх ёстой".

2019.11.17 01:11
Үүнийг нууц тусгай курс дамжаагаар заадаг байхаа.

05 December 2019

Каста - Привет, придурок



Дээрх бичлэгэд хэд хэдэн зүйл таалагдсан. 1-рт: зураг. Уг нь ийм залуучууд байдаг юм.
2-рт: дууны ая болон үг. Гоё харилцан яриа явагдаж байна: 
- Ну привет, придурок!
- Ну здаров, гавнюк! гэж эхлээд, ха-ха.
Ингэхэд, мэдлэгт тань дусал - дахилт дээр "Да иди на йух!" гэж байгаа. Энд "йух" гэдэг нь алдарт хараалын үгийг эсрэгээр нь хэлээд байгаа юм.