28 August 2019

Дундговь. Панорам

Сарын өмнөх аялалын зурагнуудаас (дээр нь дарж томруулж харах илүү тохиромжтой байх):
Нэг зүйл хэлье, нуугаад яахав, "ямар хойлог гар вэ?" гэж бодвол бодохоос. Гар утас маань панорам зураг авдгийг бүтэн жил барьсны дараа саяны аялалаар л мэдлээ, ха-ха. Гол нь ив ил, бүүр нүдний өмнө байхад нь тоогоогүй байгаа юм.

Найк Борзов - Это не любовь

Эмнэлгүүд. Гагнаасын бэхэлгээ

100 айл. Арьсны өвчин судлалын үндэсний төв. 
Бид хэзээ ядаж гагнуураа хэвийн хийж сурах улс вэ?
Гагнаас муу болохоор ард олны санаа зовж бүхий л арга замаар холбоосыг нь бэхжүүлэх гэж хичээдэг бололтой. 
Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэг. 
Энд бол гагнаас салах аюул байхгүй. Сахиурууд шатан дээр хэдэн цаг, өдөр суухаараа бохио байгаа газраа шингээх гэж оролдсон нь энэ.
Бүх залгаас бэхлэгдсэн - бариул хэзээч гулзайхгүй байхаа.

Макс Корж - 2 типа людей

26 August 2019

Дүрслэх урлаг өрхийн хүрээнд

Эрдэнэмандал - 2019

Өнгөрсөн 7 хоногт Архангайн Эрдэнэмандалд хэд хоног амарчихаад ирлээ. 1000 гаран км зам туулж.
Хайрхан сум. Цааш явах үед зам жаахан шалбаагтай, буцахад бол хатсан байв.
Янзын сайхан зун болжээ Мандал нутгаар.
Хад жимс жаахан түүсэн. Ойд шумуул их байна лэ (хурууг харна уу). Жимс энэ жил эрт боловсорч унажээ.
Гар бол гамгүй будагддаг юм байна. Хад хамгийн сүүлд 10 жилд байхдаа Богд ууланд түүж байсан, Залаатын аманд зусланд гардаг байхдаа.
Хөдөөний рок-стайл.
"Одоо орохгүй бол таны буруу".  Замын гэр гуанзууд биш болжээ, хоолны чанар нь ч тэр, үйлчилгээ нь ч тэр. Урьханд орж байхаас.

Магелланово Облако - Перекати-Поле

Action

19 August 2019

Ачаа, гэрэл

Их гэрэл жаахан цайраад эхлэхээр нь бага дээр нь арга хэмжээ авах нь зөв байх гээд Smoke нэртэй газар очоод тодруулж орхисон.
Ноль зүлгүүрээр зүлгэж байгаад тусгай бэлдэцээр шүршээд, хамгаалалтын давхаргаар дээрээс нь бас шүршидэг юм билээ. Нэгэнт цагаа үрж орсоных гээд урд хойд, доод, манангийн, хажуугийн жижиг дохио, спойлерийн гээд бүх гэрлээ өнгөлүүлсэн.
Номин моторсын дэлгүүрээр орж үзсэн. Ачаа (roof rack) болон хайрцаг (roof box) сонирхосон юм.
Явцын дунд ачаа нь хайрцагнаасаа илүү ашигтай гэдгийг ойлгосон. Яг авах гэснээ гэнэт энэ ер нь урд ямар үнэтэй байдаг юм бол гэж бодоод хойшлуулсан.
Дүүдээ хэлээд хятадуудтай холбогдуулсан чинь ийм ачаа хийдэг, ямарч асуудалгүй гээд үнээ хэлэв.
Тэр нь Номингийн үнээс хавьгүй хямд байсан болохоор би захиалахаар шийдсэн.
Нэг өдөр дүү ачаа чинь ирлээ ах гэж холбогдов.
Хайрцагнаас нь гаргаад гагнаасыг нь сонжив - боломжийн шүү. Надад лав таалагдсан.
За тэгээд 2 талын мөрөө тайлж авч байгаад ачаагаа угсарсан да.
Бас л яггүй ажил байна лэ шүү.
Угсарсан хойноо бол гоё болдог юм билээ. Надад хэдэн төмөр болон пластик хайрцаг, каниструуд бий. Аялалд явахдаа амархан тогтоох арга чарга бодноо тэгж байгаад.
Хамгийн гомдмоор нь угсарсан хойно их биерүү орж буй боолтуудыг силикондох ёстойг мэдсэн. Сука! Дахиад бүгдийг нь задлаад угсарна гэсэн үг шүү дэ. YouTube дээрээс бичлэг үзэхдээ гүйлгэчихсэн чинь яг силикондож байгаа хэсгийг нь алгассан байна лэ.
Тэгээд өнгөрсөн амралтын өдрөөр найзын зуслан дээр очиж задлаад, силикондоод угсарлаа ш дэ.

13 August 2019

Винтовка

2011 онд бидний гурван нөхөр Сэлэнгэ орж Сэк 50-иад оны винтовка худалдаж авч байсан түүхтэй. Замдаа дугуй хагарч бариад бас л хүндхэн явж ирсэн. Өдгөө тэр бууг сайжруулсаар танигдахааргүй гоё болгосон байгаа манай найз.
Шинэ дурантай, замгийг нь янзалсан.
Бууны бариул, бөгсийг гараар урлаж сольсон. 
Хөл нэмж угсарсан. 
Зориулалтын хайрцаг савтай болгож. Үндсэндээ хуучин буунаас гол төмөр л үлдсэн байгаа юм. 
Бид ямар ан амьтан буудах биш. Бүүр эзгүй хээр гарахлаараа бай буудаж мэргэнээ сорьдог. Винтовка ч бас урамтай шүү, тэр дуу шуу нь. 

ДДТ - Метель (Live in Essen)