30 November 2018
29 November 2018
Хотын гацаа
Бөглөрөл, гацаа, түгжирэл... Яаж нэрлэх нь хамаагүй. Нийслэлийн зам автомашинаа шингээхээ болиод олон жил болж байна. Утаа мөн адил - өвөл цагт гарч ирдэг мөнхийн сэдэв. Янз бүрээр тэмцээд байдаг - үр дүн алга. Хот хөгжиж буй мэт харагдавч үнэн хэрэг дээрээ гацсан.
Ер нь Улаанбаатарт тулгамдсан асуудал олон бий. Шийдэх арга зам байх нь байгаа, гэвч сонирхолтой нь хэнч шийддэггүй. Нийслэл 20 гаран жил ямарч төлөвлөгөөгүй "хөгжсөний буян"-г бид нэг бус үе удмаараа эдлэх шинжтэй. Энд замбараагүй газар олголт ба газрын наймаа, улсын хөрөнгө объектыг завшиж зувчуулсан хулгай дээрэм, гүйцэтгэж буй ажил нь нүд хуураад өнгөрдөг г.м. олон асуудлыг сөхөж болно. Жаргал De Facto-гийн нийтлэлд нэгээхэн хэсгийг нь хөндсөн байгаа, уншаарай.
Дээр нийтэлж байсан бичлэгийг дахиад энд тавилаа:
P.S: Зүгээр харьцуулаад үз: 1888 онд Гамбург хотноо Эльба гол дээр барьсан гүүр.
1996 онд баригдаж эхлэхдээ "Азид хоёрт орох хэмжээний явган хүний гүүрэн гарц" хэмээгдэж байсан Хархорины гарц.

Labels:
comparison,
damn it,
fact,
hometown,
internet,
media,
on the road
26 November 2018
SNAFU
Дэлхийн 2-р дайны үед америкийн цэргийнхний дунд SNAFU гэсэн товчлол их хэрэглэгддэг байв. Situation normal, all fucked up гэсэн үг л дэ.
Харагдах байдал болон бодит нөхцлийн зөрүү ямар ихийг энэ товчлол илэрхийлнэ. Бүх зүйл хэвийн мэт боловч аль хэдийн "all fucked up" болчихсон. Манайд одоо яг ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

inscription,
war
АНУ-ын түүх япон нүдээр
1861 оны япон ном: https://twitter.com/nick_kapur/status/1062840565245636609
Зураачид нь том респект, хэ-хэ. Жишээ болгож ганц зураг:
Вашингтон эхнэрээ англичуудаас хамгаалж буй байдал.

art,
comparison,
history,
library
Таран
Украины усан онгоцыг оросууд саатуулж буй бичлэг. Орос хэлний мэдлэгээ дээшлүүлцгээе!
Labels:
in the world
Hostile architecture
Хот тохижилтын архитектурт вандализмын эсрэг, зориулалт бусаар ашиглах боломжгүй объектууд зохиох хэрэг гардаг. Үүнийгээ hostile architecture гээд байгаа юм. Тухайлбал:
Лондонгийн Камден дүүрэг дахь сандал. Бетон цутгамал, бараг 2 тн жинтэй, гадаргууг нь тусгай бодисоор боловсруулагдсан болохоор будаг тогтохгүй, доогуур нь хог хийх боломжгүй, тэгш биш тавцантай тул дээр нь хэвтэх боломж бас байхгүй, янз бүрин нүх, нугачаагүй (хар тамхи борлуулагчид сандланд бараагаа нуух нь элбэг байдаг). Hostile architecture-ийн бас бус жишээ:

art
25 November 2018
Сүүлийн үеийн мэдээлэл
Хувь хувьсгалын ажил давхцаад зав зай тааруу байлаа. Сүүлийн үеийн үйл явдлууд дээр уламжлал ёсоор товч анализ хийе.
1. ЗГ, УИХ-ын гацаа. Би улс төржих дургуй, үндсэндээ хэн нь хэнийгээ хэмлэх нь надад падлий байсаар ирсэн. Намд элсэхгүй, дарга даамалын өмнө бөхөлзөхгүй, хэнээс ч хэзээ ч албан тушаал гуйхгүй гэж өөртөө амалсан. Зүгээр хар ухаанаар бодоод үзэхэд Энхболдыг зайлуулах нь зөв. Энд зогсож буй хүмүүсийг харахад хангалттай.
Хүрэлсүх ч гэсэн ариун цагаан амьтан биш (зөндөө асуудалд орооцолдож нэр нь холбогдож ирсэн). Байгуулсан ЗГ нь ч гэсэн мэргэжлийн гэж яавч хэлэгдэхгүй. Гэхдээ энэ хүний яг энэ цаг хугацаанд хийх ёстой зүйл бол (mission гэж хэлж болно) улс төрд бугласан энэ идээ бээрийг хагалж шахах явдал юм. Дараа нь засаг огцорнуу, хурал тарна уу - хамаагүй, нэгэнт мөс хагарах процесс эхэлсэн байх болно. Цэвэрлэгээ хийгдэж байж л байдал дээрднэ. Энэ бужигнаан дунд хамгийн эрүүл саруулаар асуудалд хандаж ярилцлага өгсөн нь Оюун-Эрдэнэ: https://youtu.be/rmJgIp-tqBI
2. Эрүүл мэндийн нөхцөл байдал. Байгууллагаас эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулсан.
Ноцтой өвчин зовлон аз болж илэрсэнгүй. Гэхдээ... өнгөрөгч 7 хоногт хамар дотор хатиг гараад үхэх дөхлөө золиг. Хэн нэгнийг хараахаар бол "Хамранд нь хатиг гараасай!" гэх хэрэгтэй юм билээ. Антибиотик ууж тос түрхэсээр ямартаа ч эдгэлээ. Гэхдээ зовсоон зовсон. Ойрын хараа бас муудаад байгаа, юм уншиж байхад бүрэлзээд, холдуулахлаар бичиг үсэг тодордог болсон. Мөн эмч хөдөлгөөний дутагдал байна, сайн хөдөлж бай, спортоор хичээллэ гэж зөвлөж байна лэ.
Labels:
event
19 November 2018
Нижний Новгород. Кремль. Part 1
Labels:
inscription,
nizhny novgorod
16 November 2018
Тогтворгүй, тууштай бус байдал
Тодорхой, урьдчилан мэдэгдсэн, хольборч өөрчлөгддөггүй, эргэж буцдаггүй байх хэрэгтэй байна. Баяраар амраад, ажлын өдрөө ажиллаад. Амралтын өдрүүдийг сунжруулж уртасгадаг, дараа нь нөхөх гэж заваардаг - хэнд хэрэгтэй юм энэ геммор? Бөөн лай дагуулж байна. Өнөөдөр л гэхэд яасан? "Маргааш 4 дахь өдөр явдаггүй машинуудын хувьд дугаарын хязгаарлалт хүчинтэй шүү" гэж байснаа ажил тарах алдад "Үйлчлэхгүй ээ" болоод явчих жишээний. Энэ барьцгүй, яаж ч эргэж мэдэх байдал чинь ердөө сайн зүйл биш.
Нэмэлтээр: дугаарын хязгаарлалтыг болих хэрэгтэй. Хөдөлгөөнийг нь хорьсон хориогүй - байж болох хамгийн доод хурдаар л зорчиж байна. Бүгд ижил тэгш байвал яасан юм? Арай ахиу олдог давхарга хоёр болон түүнээс дээш тооны машинтай аль хэдийн болсон. Утаанд хар хүйтэнд алхаж явснаас бөглөрсөн, сажилсан ч гэлээ машинд зорчих нь яаж ч бодсон дээр.

14 November 2018
Crystal Castle. Part 2
Цувралын өмнөх дугаар: click!
Энэ удаагийн сэдэв: чулуу тэргүүтэй жижиг деталиуд.
Ажиглах юм бол бүх жижиг барималууд ялгаатай.
( . ) ( . )
Shoes off!
Углааштай явж байсан болороор сугалж хаячихаад алхсан.
Суварга тэр болгон харагдаад байхгүй шүү Австралид.
Харьцаа, хэмжээ нь. Манайд яг ингэж тайлбарлаж харуулах хэрэгтэй, ямар учир шалтгаанаар ийм ийм харьцаа энд ашиглагдаж байгаа юм гэж ирээд. Бурханч лам Пүрэвбатын төрийн соёрхол горилсон бүтээлийн танилцуулгыг хальт харсан - янзын юм билээ. Хэмжээ, харьцаа, тэнхлэгүүд нь мунхаг намайг алмайруулсан.
Хүрд бол ертөнцийн мухарт ч гэсэн хүрд. Бариул нь хир буртагтай юу үгүй юу гэдгээрээ л ялгарна.
Би шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аль ч шашинд. Мэдээж хэрэг тус шашин нь намайг буруу номтон гээд хороох гэж оролвол ондоо л до.
За тэгээд чулуу, чулуу, чулуу.

Аймшгийн кинонд харийн амьтад, мутантууд, зомби нарын эрүү нь дэлгэрч ирээд дотроос нь ярзайсан олон шүд гарч ирдэг дэ. Санаа хаанаас төрснийг би таамаглачих шиг боллоо.
Labels:
free time,
gold coast,
show
10 November 2018
2018 оны улирлын хаалт
2018.11.08-09. Жигжид.
Хоёр найзын төрсөн өдөр, нэг найз маань ач хүүтэй болсныг, 2018 оны улирлын хаалтыг Жигжидэд амарч тэмдэглээд ирлээ.
Сэкийн цех-гараж улам их төхөөрөмжтэй болж.
Уг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу наймуулаа байгаа юм. Аппарат байхгүйн улмаас нэг нь зураг дарж таарсан хөөрхийс.
Яахав, хашаанд биднээс гадна байсан амьд организм гэвэл хэрэм юм да.
Өглөө нь дэлгүүр хоршоогоор орчихоод өдөр тийш зуслан дээр очсон. Санаачлагатай ард хамгийн түрүүнд алкоголио цасанд зоов:
Ажлынх нь үр дүн:
Чулуугаа халаагаад:
Хорхогоо хийгээд:
Оройн хөтөлбөр эхэлсэн:
Хөөрхий Жак бидэнд коньяк, виски тогтмол авчирдаг боловч өөрөө эрүүл мэндийн нөхцлөөс болж ууж чаддаггүй юм. Бид явуулаад: - Чи хэмнэлттэй сайн найз шүү, авчирна, тэгээд хороолцохгүй.
Өглөө нь намайг шорлог хийх хуваарьт ажил хүлээж байв.
Хонины гуя өчигдөр нь амтлаад орхисон байсан тул амархаан хийчихсэн. Цаг хэмнэх арга - нүүрсээ шууд үлээгчээр өрдчих хэрэгтэй юм билээ, хэдхэн минутад улаасаад ирнэ.

free time
Subscribe to:
Posts (Atom)