2018.07.08. Москва.
Өглөө нь Ярославский вокзал дээр Нижний Новгородоос буусан. Чемодануудаа камерт чихэж орхиод Красная Пресня зүгт хөдлөв. Орой нь нислэгтэй, бүтэн өдөр БОМЖ царайлахаас өөр арга байсангүй. Бороо орж эхлэв. Нэг газар олж өглөөний цай ууж суутал аадар асгачихваа хөөрхийс. Гардаг юм бол шалба норно, тиймээс утсаа самардаад л суугаад байв. Планетарий ч онгойх цаг болов, бороо ч зогслоо. Планетарий амьтны хүрээлэнгийн хашаанд байрладаг юм.
Гэхдээ ордог хаалга нь ондоо, Садовая-Кудринская талаасаа.
Оросын музей, галерей тэргүүтэй үзвэрийн газрууд барууны жишигт нэгэнт хүрчээ. Тасалбарууд нь бар кодтой, онлайн билет захиалгатай, сувенирын боломжийн дэлгүүрүүдтэй, үйлчилгээний ажилтнууд нь уриалагхан (оросуудын хувьд хүнтэй инээмсэглэж харьцах гэдэг өөрөө том гавъяа, хэ-хэ).
Планетарий гэж энэ төхөөрөмжийг нэрлэнэ. Үндсэндээ олон дурантай проектор байгаа юм. Дурангууд дээр оддыг буулгасан ялтас суулгаастай.
Тэгээд дотроос нь хүчтэй лампаар гэрэлтүүлэхээр бөмбөрцөг хэлбэртэй таазанд одод гялалзаж эхэлдэг. Энэ мэдээж үзмэр болсон дээр үеийн хуучин загвар. Одоо үеийнх нь компьютержсэн робот шиг зүйл байна лэ.
Оддын глобус. Ийм глобусын нэг онцлог нь бид ганаас нь харж буй боловч үнэн хэрэг дээрээ бөмбөрцгийн голоос гадаргуу руу харж буй мэт хүлээн авах шаардлагатай байдаг. Бид тэнгэрлүү доороос дээш (дотороос гадагшаа) харж байгаа шүү дэ.
Гол танхимд орохын өмнө 1 цаг музей үзүүлдэг юм байна. Тайлбарлагчтай. Бидний тавилга ширээн дээрээсээ арчдаг тоос - 20% нь огторгуйгаас агаар мандалд орж шатаж дууссан солирын хумхын тоос гэдгийг мэдэж авсан.
Сандал нь зөөлөн, хойшоо налаад бараг хэвтчихнэ, диктор бүсгүйн намуухан хоолой, за тэгээд тэнгэр дүүрэн од гариг. Ядарсан байсныг хэлэх үү хэд хэдэн удаа хажуугаасаа нудруулж сэрсэн. Ээлжилж бие биенээ түлхэж сэрээсээр гарч ирсэн дэ дөрвөн гар. Үзүүлбэрийн үеэр гар утас, камераа унтраахыг шаарддаг болохоор үзүүлж харуулах зүйл алга.

No comments:
Post a Comment