30 July 2017

Solo3

Сбылась мечта идиота! Чихэвчээ солихоор шийдэв.

28 July 2017

Complicated - Postmodern Jukebox Avril Lavigne Cover ft. Annie Bosko



Коммент дунд нэг нөхөр ийм зүйл бичиж:
Сонсоод үзсэн - яг шүү, хэ-хэ.

27 July 2017

Сэлэнгэ - 2017

Энэ жилийн аялал Сэлэнгэ аймгаар надгүй явагдаж байна.

22 July 2017

Кино үзвэр

Сүүлд үзсэн кинонуудын талаар.
Үзээд хэрэггүй:


Үзэхэд илүүдэхгүй:

Мууртай бодлого

UPD 2017.07.22 13:17
Зөв хариулт ирсэнгүй. Бодолтыг хэлж өгье.
Хамгийн түрүүнд хүн муур барих аргачлалаа зөв бодож олох ёстой юм. Үүний тулд хаалганыхаа тоог багасгаж үзэх хэрэгтэй. 
Гурван хаалгатай үед бид муурыг хэрхэн барих байсан бэ?
Эхний өдөр голын (№2) хаалгыг нээж үзнэ. Хоосон бол муур захын хоёр өрөөний (№1 ба №3) аль нэгэнд байсан байж таараа. Дараачийн өдөр голын өрөөгөө дахиж нээгээд муурыг барьж авна (муур захын 2 өрөөнөөс голын өрөөлүү л шилжихээс өөр замгүй)
Хаалганы тоо дөрөв бол яах вэ? Зураг дээх тайлбарлавал зүгээр байх:
Эхний өдөр №2 хаалгыг нээж үзнэ. Муур байвал шууд ялчих тул энэ хувилбарыг бид орхиод муур байгаагүй гэж үзнэ. Дараагийн өдөр №3 хаалгыг нээнэ. Ингэхдээ бид 1-р хаалганы ард муур байхгүйг баталгаатай мэдэж байгаа тул (№1-т муур №2-оос л шилжих учиртай, тэгсэн эхний өдөр №2-т муур байгаагүй шүү дэ) муур зурахгүй хоосон нүх үлдээв. Дараачийн буюу 3 дахь өдөр бид №3 хаалгыг дахиад нээнэ. Хэрэв муур №4-т байсан бол баригдна, үгүй бол 4 дахь өдөр бид №2-ыг нээж баталгаатайгаар муурыг бариад авна. 
Одоо өрөөний тоо тав тохиолдлыг авч үзье:
Бидний стратеги өөрлөгдсөнгүй: 2, 3, 4, 4, 3, 2 гээд барьж авч байна.
Хаалганы тоо долоо бол 2, 3, 4, 5, 6, 6, 5, 4, 3, 2 гэсэн дарааллаар нээж 10 өдрийн дотор баталгаатай муурыг барьж авах нь.

2017.07.07 17:26
Сонирхолтой бодлого. Тоо сонирходог, сонирхож байсан улс бодчих байх. Тиймч хүнд бодлого бол биш.

Өгөгдөл: 
Таны өмнө 7 хаалга байна.
Аль нэгнийх нь ард муур нуугдсан байгаа. Нэг өдөрт та нэг хаалга л нээх эрхтэй. Нээгээд муурыг олох юм бол - ялагч. Хэрэв муур хөдөлгөөнгүй нэг өрөөнд байсансан бол 7 хоногийн дотор муурыг баталгаатай барьж чадна, 7 ч биш 6 хоногт л аль өрөөнд байгааг тодорхойлчихно. Гэвч шөнө болгон хараал идсэн муур эсвэр баруун гар талын, эсвэр зүүн гар талынхаа өрөөрүү шилжээд суучихдаг юм. Ингэхдээ ямарваа нэг зүй тогтолгүй, хүсвэл баруун тийш, хүсвэл зүүн тийш, ер нь муурын дураар болох асуудал. Мэдээж хэрэг муур хамгийн баруун талын өрөөнөөс зөвхөн зүүн гар талынхруугаа л шилжнэ. Үүний адилаар хамгийн зүүн талын өрөөнд орвол барунруугаа хөдлөхөөс өөр замгүй. 
Товчхондоо: та хаалга нээж үзээд муур байхгүй бол хаалгыг хаана, дараа нь өөрт чинь мэдэгдэлгүйгээр муур хөдөлгөөнөө хийж баруун юмуу зүүн талын өрөөрүүгээ нүүнэ.

Асуулт: 
Муурыг хэрхэн барих вэ? Хэдэн өдрийн дотор баталгаатай барьж авах боломжтой байна?

11 July 2017

Хурай хурай хурай!

UPD 2017.07.11 20:31
Сайхан наадаарай уншигчид минь!

2015.07.11 00:24
Сайхан наадаарай уншигчид минь!

10 July 2017

Мумий Тролль - Забавы

1998 оны бичлэг. Лагутенко залуу байж.


Бараг 20 жилийн дараа.

04 July 2017

Ой тогтоолт

Ой тогтоолт сайжруулах, их хэмжээний мэдээлэл хурдан хугацаанд цээжилдэг болгодог сургалтууд цөөнгүй байдаг. Эцэг эхчүүд бага, дунд ангийн сурагч хүүхдүүдээ ийм дамжаануудад түлхүү хамруулдаг юм шиг санагдсан.
Аливаа зүйл эерэг болон сөрөг талтай байдгийг мартаж болохгүй. Мартна гэдэг нь хүний тархины нэг ёсны хамгаалалтын функционал юм шүү дэ. Тархи үнэхээр чухал мэдээллийг авч үлдээд хэрэггүйг нь мартна. Хүн бүх зүйлийг тогтоогоод, санаад, мартаж чадахгүй болчихвол аз жаргалтай байх нь юу л бол. Их хэмжээний мэдээлэл богино хугацаанд тогтоолгох техник олон бий, гэхдээ тогтоолоо гээд юу өөрчлөгдөхөв? Би жишээ нь хүний тархи ихийг биш чухал, хэрэгтэйг тогтоож авахад зориулагдсан гэж бодож байна. 
Яг гэрийн номын сан шиг байхгүй юу. Зарим номыг бид нэг уншаад тавиур дээр тавиад мартдаг бол заримыг нь байсхийгээд сөхдөг, унших дуртай байдаг.

LP - Lost on you


Artillery Marines Rain Steel on ISIS in Syria

Америкийн тэнгисийн явган цэргийн их буучид.

2 Unlimited - No Limit (Live)

Техно. 90-ээд онд MTV-ээр өдөр шөнөгүй явдаг байж билээ энэ дуу. Найзууд одоо болтол дуулсаар байгааг мэдсэнгүй.

Үхэх

UPD 2017.07.04 17.25
Уншигчидаас:
- Өнгөрөх
- Бурхан болох
- Нас барах
- Бие барах
- Амь тавих
- Төрөл арилжих
- Эрлэгт очих
- Нас нөхчих.

2017.07.01 17:09
Үхэхийг эх хэлэнд хэдэн янзаар хэлж болох вэ?
Тухайлбал:
- Үхэх
- Нүд аних 
- Амьсгал хураах 
- Талийх 
- Бүрэлбаа болох 
- Тэнгэрт халих 
- Өөд болох 
- Чад үсрэх.
Жагсаалтыг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулна уу. Аминь...