27 June 2017

National 4x4 Outdoors Show, Fishing & Boating Expo Brisbane. Part 2

UPD 2017.06.27 18:14
Бас нэг бичлэг байхаар нь upload хийчихлээ.


2017.06.17 19:06
Өмнөх дугаар: click!
Isuzu D-Max машины сурталчилгаа өвөрмөц байлаа - хоёр дугуйн дээр нь явуулж, 45 градусын налууруу авируулж буулгаж байв. Хүссэн хүн бүр сууж болно. Намайг тэнэж тэнэж очиход хоёр дугуйн дээр явуулах нь болиод, оронд нь квадроциклийн уралдаан эхэлсэн байв.
Арын зүүн талын суудалд би тухалсан байгаа. Гаднаас болон дотроос хийсэн бичлэг:

26 June 2017

WTF

Дэлхийн таеквондогийн холбоо буюу World Taekwondo Federation нэрээ өөрчилж World Taekwondo болж. Шалтгаан нь - товчлол болох WTF-ыг хүмүүс буруу ойлгоод байна. Уг нь 1973 оноос энэ нэртэйгээ зүв зүгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байгууллага байна лэ зайлуул.

The Top 100 Companies: Revenue vs. Profit

Компаниудын орлого ба цэвэр ашгийг харьцуулсан инфографик. Том гаднах тойрог - орлого, дундах цулгуй дугуй - ашиг. Chevron, Glencore зэрэг эрчим хүчний компаниудын дугуй нь хөндий байгаа нь бизнес алдагдал хүлээж байгааг илтгэнэ. 
 
Apple бузарлаж байгааг уншина уу: http://www.visualcapitalist.com/top-100-companies-revenue-profit/

Ерөнхийлөгчийн сонгууль - 2017

UPD 2017.06.26 16:25
За ирц хэдэн хувьтай байна да? 
Австралийн монголчуудын хувьд санал өгсөн нь бага гэж бодож байна. Элчингийн ажилтнууд, Канберрад ажиллаж амьдардаг хэд, нэмэх нь Сидней, Мельбурнээс зорьж очиж санал өгсөн цөөхөн хэдэн хүн бий болов уу. Хэдэн өдрийн өмнө санал авч буй сураг дуулдсан. Түүнээс биш Перт, Аделайд, Брисбэнээс санал өгсөн нь юу л бол. Орой тооллогын дүн гараад эхлэхээр live үзээд хэвтчихнэ дэ.

Сонгуультай холбоотой пост бас цөөнхгүй нийтлэгдэж байсан юм байна:
2016
Сонгууль - 2016: http://ganzo79.blogspot.com.au/2016/06/2016.html
Сонгууль - 2016. Part 2: http://ganzo79.blogspot.com.au/2016/10/2016.html
Нэр дэвшигчид: http://ganzo79.blogspot.com.au/2016/05/blog-post_72.html

2013
Сонгууль - 2013. ТВ сурталчилгаа: http://ganzo79.blogspot.com.au/2013/06/2013.html
Ерөнхийлөгч: http://ganzo79.blogspot.com.au/2013/05/blog-post_15.html

2012
Намайг Нямдорж гэдэг: http://ganzo79.blogspot.com.au/2008/10/2008.html

2009
Сонгууль - 2009: http://ganzo79.blogspot.com.au/2009/05/2009.html

2008
Нөхөн сонгууль: http://ganzo79.blogspot.com.au/2008/11/blog-post_401.html
Сонгуулийн сэдвийг үргэлжлүүлье: http://ganzo79.blogspot.com.au/2008/10/blog-post_12.html

За тэгээд уламжлал ёсоор энэ удаагийн сонгууль, нэр дэвшигчдийн талаар өөрийн бодлоо хуваалцахгүй бол болохгүй байлгүй дэ:


2017.05.11 19:59
Гурван сая хүн дундаас энэ гурваас өөр хүн үнэхээр олдсонгүй юу?

25 June 2017

Цаг хугацааны мөр

Банкны теллерийн өмнөх гантиган шал.
28 жилийн турш фургон барихдаа нэг талаасаа наранд шаруулсан жолоочийн нүүр. 
Нью-Йоркийн барилгын тортог.
Пеннигийн амьдралын цикл.
Хоёр адилхан бамбарууш. Нэгээр нь хүүхэд тоглоод, нөгөөхийг нь эцэг эх нь 30 жил хадгалж байгаад хүүхдийнхээ хүүхдэд өгөхөөр гаргаж ирж.
Сурталчилгаа.
20 жил нэг цэг дээр зогсож мөргөл хийсэн ламын мөр.
1952 оноос хойш халаасанд явсан доллар.

Currumbin beach

2017.06.19 өдөр.Координат: https://www.google.com.au/maps/@-28.1344587,153.4921326,701m/data=!3m1!1e3?hl=mn
Currumbin beach дээр дарсан цөөн хэдэн фото.

Барилгын нүцгэлэлт

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Барилга дээрх нүцгэлэлт ч гэж юу байхав, сайндаа л topless хүүхэнтэй календарь өлгөөтэй байна.
Гэхдээ хошногоны гав бол хангалттай их харна. Юун Шороотын Цэвээн, хэ-хэ.

WoodSwimmer


Sci-Hub

UPD 2017.06.25 18:10
Сая 22-ны өдөр Elsevier Sci-Hub, LibGen хоёрыг шүүхээр ялж 15 сая доллар төлүүлэх шийдвэр гаргуулж. Ингэхдээ эрдэм шижилгээний сэтгүүл нийтэлдэг голландын Elsevier АНУ-ын шүүхэд хандаж ялсан байгаа юм. Sci-Hub-ын серверүүд Санкт-Петербургт байрладаг (Library Genesis (LibGen) - мөн адил орост). Эргээд л орос болон барууны сөргөлдөөн.

2016.07.19 00:52
Дэлхийн бүх эрдэмтэд Science-д нийтлэгдэхийг мөрөөдөж явдаг. Харин казахстаны Александра Элбакян гэдэг програм зохиогч бүсгүй эрдэм шинжилгээний төлбөртэй өгүүллүүдийг "эвдэж" олны хүртээлд хүргэдэг Sci-Hub сайтыг 2011 онд бүтээсэн. Үр дүнд нь Science, Elsevier зэрэг томчуудын сан хөмрөгөөс их хэмжээний мэдээлэл алдагдсан. Одоо дэлхий даяар эрдэмтэд тус сайтаас өгүүлэл татдаг болчихоод байна.
Танилц, Sci-Hub-ыг үндэслэгч:
Нэг ёсондоо эрдэм шинжилгээний салбартаа Эдвард Сноуден юмуу да. 1988 онд төрсөн гэж байгаа. 
Хэвлэл мэдээллийнхэн түүнийг баян паблишинг хаусуудаас эрдэм мэдлэг хулгайлж ядуучуудад тараагч Робин Гуд гэж нэрлээд амжсан. АНУ-ын шүүхэд тус сайтын эсрэг хэд хэдэн хэрэг хэлэлцэгдэж байгаа, буруутгасан шийдвэр л гарах болов уу. Science хүртэл энэ сэдвээр нийтлэл гаргаад амжсан. Гарчиг нь гоё: Who's downloading pirated papers? Everyone!
Одоо Sci-Hub-ын баазад 50 сая гаруй өгүүлэл хадгалагдаж байгаа. Хэрэв хэн нэгний хүссэн өгүүлэл баазад нь байхгүй бол "эвдэх" процесс 1 минутад л гүйцэтгэгднэ. Александра мэдээлснээр ихэнх төлбөртэй өгүүлэлд нэвтрэх эрхийг түүнд эрдэмтэд сайн дураараа өгдөг гэжээ. Нэг ёсондоо эрдэм шинжилгээний өгүүллүүдийн электрон хувилбарт ханддаг акаунтаа "май, үүнийг ашигла, чи буяантай үйл хийж байгаа хүн" гээд өгчихдөг болж таарч байгаа юм. Эдгээр account болон password-ууд Telegram-аар шифрлэгдсэн хэлбэртэй ирдэг байна.
Өдрөөс өдөрт Sci-Hub-ын хэрэглэгчид нэмэгдэж байгаа. Өдрийн 5 сая хандалт хэвийн үзэгдэл болсон. Газрын зургийн хувьд:
Эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд Sci-Hub нь үндсэндээ Google болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан - баян улсуудаас хандалт олон байгаа юм. Ихэнх их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд нь төлбөртэй ресурсуудэд нэвтрэх эрхтэй байхад шүү дэ. Европын болон Хойд Америкийн их дээд сургуулиудын кампусуудаас хандсан хандалт дийлэнх нь байдаг. Sci-Hub ашиглахад хялбар болохоор хэнч тойруу замаар мэдээлэлд хүрэхийг хүсдэггүй бололтой. Нэг үе Napster дуу хөгжмийн бизнесийг алинг алдуулсан шиг удахгүй Sci-Hub академик мэдээлэл хэвлэгчдийн хар дарсан зүүд болох төлөвтэй.
Александра бүсгүйн хувьд байдал эвгүй, тэрбээр нуугдаж байгаа. Зүүн Азид орогнож буй гэсэн таамаглал бий. Нодинон жил Elsevier-ийн шүүхэд хандсан хэргээр түүнийг баривчилж, АНУ-руу хаа байсан газраас нь ачиж авчирах шинжтэй байгаа. Улмаар шүүх хурал, тэгээд ял. Тэгсэн хэдий ч дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд түүнийг дэмжиж Sci-Hub-д нь донэйт хийсээр байгаа юм.

14 June 2017

Урна Цахар Тугчи - Харамгүй

Интэрнэтийн уудмаас сонирхолтой сонирхолтой зүйлс олдох юм да.

13 June 2017

Балданбэрээвэн хийд. 4-р хэсэг

Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.
Энэ жилийн аялал 7-р сарын эхээр Сэлэнгэ аймгаар явагдана. Комисс маршрут гаргаж буй сурагтай. Харамсалтай нь би өнжинө :'( 
Нодинон жилийн аялалын хар мянган зураг байгаад байдаг, цэгцэлж ч амжихгүй юм. Бүгдийг нь зүгээр л нэг хавтсанд чихчихсэн. Ядаж desktop дээрх Baldan нэртэй хавстыг үгүй хийхээс, хэ-хэ.

J-AX & Fedez - Senza Pagare VS T-Pain

10 June 2017

Single photo

Балтын тэнгист явагдаж буй BALTOPS сургуулилтын үеэр америкийн бөмбөгдөгчийг оросын Су-27 дагалдаж байна.