28 May 2017

Алко-ньюс

Дулааны улирал дуусч эндхийн өвөл эхлэх гэж байна. Сэрүүхэн болсон, тиймээс cider авах багасч байгаа. Эргээд тасгийг нь харахлаар хэрэглэж үзээгүй нэр төрөл бага үлдэж (тэр нь өндөр үнэтэй нь, худлаа яриад яахав):
Сэрүүхэнд улаан вино уг нь зүгээр. Энд хамгийн хямд алкоголь угаасаа вино. Гэвч дан дарс уугаад байх хаашаа ч юм, тиймээс туршилтууд хийгдэж л байна:
Өдөр тутамд бага градустай алкоголь зүгээр. Жишээ нь пиво:
Пиво пиводоо сүүлийн үед lager биш ale-д дуртай болчихоод байгаа. Соёолж амтагдаад арай өөр. Мэдээж хэрэг крафт ч гоё, гэхдээ тэр болгон аваад байх бас хэцүү. Тиймээс сонголт ale дээр тогтсон:
Пивоны тасаг:
Күинслэнд мужийн үнэмлэхтэй бол 1 жижиг пиво жолоо барьж байхдаа уухыг зөвшөөрдөг юм билээ. Би үнэмлэх аваагүй (жилийн дараа буцахын хооронд шалгалт өгөх гэж лай), гэхдээ эрхийг нь эдлээд удаж байна, хэ-хэ:

23 May 2017

52-ын дүн, 53 дахь санал асуулга

БЗД-гийн ЗДТГазрыг цагдаагаар хүч түрэн эзлэн авч, нэг нөхөр Засаг даргын өрөөнд заларсан боловч 2 хонолгүй эргүүлээд хусагдсан. Хуучин засаг даргыг дэмжигчид ч гэсэн зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлж байх шиг харагдсан, бодвол дүүргийн АН-ын гишүүд л дэ. Ер нь бол хууль бус томилгоо байсан, тиймээс Су. Батболдын захирамж цуцлагдсан, түүнээс биш Баянзүрхчүүд Пүрэвдаваад хайртай дуртайдаа жагсаад ялчихсан юм биш. Хууль бус үйлдэл таслан зогсоогдож, хууль мөрдөгдсөөн л гэсэн үг.
Энэхүү үйл явлын үеэр "БЗД-т хэний талд үнэн байна?" гэсэн санал асуулга тавигдсан. 
а. МАН-ы буруу. Сү. Батболд болъёо! - 2 (20%)
б. АН-ы буруу. Д. Пүрэвдаваа болъёо! - 0 (0%)
в. Бүгд новшнууд! - 7 (7%)
г. Мэдэх юм үнэндээ алга - 1 (1%)
Бид бүгдийг, бүхнийг үзэн ядаж, үл итгэдэг болсныг илтгэхээр санал асуулга болж дэ, хэ-хэ.

За дараачийн санал асуулга - Ерөнхийлөгчийн сонгууль - 2017. Энэ санал асуулга 2 хэсгээс бүрдэж байгаа. 
1. Сонгуульд хэн ялах бол?
2. Та сонгууль хэрхэн өгөх вэ?

Бэхэлгээтэй бал

Уяа оосортой бал шиг үзээрийн зүйл цөөхөн. Ямарч гоё офис байлаа хамаагүй - үйлчлүүлэгч олонд зориулсан ширээ, буланд бал нь оосортой бол (_|_) гэсэн үг. Манайд үйлчлүүлэгчдээ дорд үздэг болохоор бал нь бэхэлгээтэй байдгийг анзаараад удаж байна. Урд хөршид логотой бал захиалахад 100-200 төгрөг болох байх. Олон салбар, тооцоны төвтэй банк ихээр нь захиалвал бүр хямдарч таарна. Яагаад ширээн дээрээ хүн шиг үзэгний сав тавиад хэдэн бал хийчихэж болдоггүй юм? Логотой бал хүмүүс аваад гарвал гарч л байг л дэ. Сурталчилгааны материал тараагдаж байна гэж ойлго. Төрийн байгууллага хэмнэлт гаргаж байсан бол ойлгохсон, арилжааны банк голоор цохиод эхлэхээр муухай гэж жигтэй. ХААН банк энэ тал дээр манлайлагч, тус банкинд оосоргүй бал би хэрэглэж үзээгүй байх шүү. Санамсаргүй аваад гарчихгүй л бол хүнд тэр балных нь хэрэг байхгүй. Нөхцөл байдлыг эсрэг талаас нь аваад үзье: банк үйлчлүүлэгчээс иргэний үнэмлэх нэхэв. Хоёр талаас нь хамгаалалтын пластикт хавчуулж боогоод гинжээр оосоорлосон баримт цонхоор нь шургуулвал ямар харагдах вэ? Дебил юмуу параноик гэж бодноо до? IKEA үнэгүй харандаа тараадаг, тэгэхэд банкирууд бал тоолж суух гэж...

Хөгшрөлт

Америкийн Үндэсний шинжлэх ухааны академи 12 жилийн судалгааны үр дүнд хүмүүс ялгаатай хурдтай хөгширдөгийг баталж. Физиологийн 18 үзүүлэлтээр биологийн насыг нь тооцож үзэж: бөөр, элэг, уушигны үйл ажиллагаа, дархлаа болон бодисын солилцоо, холестирины түвшин г.м. Дараа нь үзүүлэлтүүдийг паспортын буюу бодит настай нь тулгаж. Үр дүнд: судалгаанд хамрагдсан 38 настай хүмүүс гэхэд л биологийн 28-61 насны интервалд байж таарч. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зургийг танихгүй өөр бүлэг хүмүүст үзүүлээд насыг нь тодорхойлохыг хүсэхэд биологийн нас нь ахиу гарсан нөхдийн насыг дандаа давуулж хэлж байж. Энгийнээр тайлбарлавал "зөнөг царайтай" гэдэг нь биологийн насжилт өндөр хүн юм. 
Одоо хамгийн сонирхолтой хэсэг: та аль зэрэг хурдацтай хөгширөх нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчноос 20% л хамааралтай. 80% - ерөөсөө цэвэр генетик. Хүн бүрт өөрийн хөгшрөлтийн ген бий. Заримынх нь ген идэхвхтэй, заримынх нь гайгүй.
Нийт хүн амын 7% нь өөрийн наснаасаа 8-10 жилээр ахмад харагддаг, 38% нь үе тэнгийнхнээсээ дундажаар 4 жилээр хөгшин харагддаг байна. Тиймээс хорт зуршил, цаг хугацаа, орчны нөлөөгөөс гадна удамшил хөгшрөлтөд гол үүрэгтэй юм байна шүү нөхдөө. Удам нь "заяагүй хөгшин царайт"-нуудаар дүүрэн бол хар багаасаа "зөнөг царайт" болох нь зарим хүний зурлага төөрөгт буучихсан байх нь.

19 May 2017

Торгууль нэмэх санал

Манай засагт нэг увидас бий. Ямарч гоё санаа, төсөл байсан эцсийн дүнд хошного болгоод дуусгадаг. Боловсролын шинэчлэл, төмөр зам, өмч хувьчлал, усан цахилгаан станц, элсний нүүдэл, нефть боловсруулалт, хөрөнгийн бирж, нийгмийн даатгалын сан г.м. үргэлжлүүлээд л байвал үргэлжлүүлээд л байна. Авилгалд идэгдсэн улс төрчид, тэдгээрийн ар талыг халхалдаг хүчнийхэн нөлөө ихтэй байх шиг. Ийм улс хоёр тоосго байхад нэгийг нь эвдээд, нөгөөхийг нь хулгайлна. Бид бүгд - гэрч.
Засаг хямрал, өр зээлээр далимдуулж ар түмний нуруун дээр ачааны хүндийг тохож байна. Би боддог юм, нэгэнт ийм дээрээ тулсан хойно торгуулиудыг сайхан нэмчих хэрэгтэй гэж. Их ч өмхий, бага ч өмхий хойно. Жишээ нь: машиныхаа цонхоор хог хаясан, уусан пивныхоо шилийг хагалсан, аакуугаа шидсэн, бохио нулимсан, нус цэрээ хаясан эсвэл бааж шээж заваарсан гаруудыг хайр найргүй торгох хэрэгтэй. Өндөр дүнгээр. Төлбөрийн чадвар байхгүй бол хэдэн цаг гудамж талбай цэвэрлүүлнэ биз. Хямралын далимд орчноо бага ч болтугай цэвэрхэн болгоё. Жолооч нарыг мөн адил чангалахад буруудахгүй, тэр тусмаа согтууруулах ундаа хэрэглэж жолооны ард суусан нөхдийг хайрлаад байх шаардлага алга. Харин тэр зам чөлөөл аян чинь боломжийн юм шиг харагдаад байгаа шүү.

17 May 2017

Мэргэжлийн сурвалжлагч


Сотрудник ГАИ и актёр


К слову об интеллигенции

UPD 2017.05.17 21:11
Сэхээтэн гэж хэнийг хэлэх талаар.
Ингэхэд, зарим нөхдүүд хүмүүжил байхад боловсрол хэрэггүй, сэтгэлээр бүхнийг болгочих юм шиг зүйл бичиж тараагаад байх юм. 21-р зуунд амьдарч буй шүү бид. Хүмүүжил чухал, сэтгэл бас хэрэгтэй л байлгүй. Гэхдээ боловсрол чухал биш гэх нь мунхаглал юм. Боловсрол чухал. Чухал чухалдаа чанартай боловсрол чухал. Манайд боловсролын систем уналтад ороод, Их дээд сургуулиуд нь хөл толгойгоо олохгүй бужигнаж чадваргүй боловсон хүчин бэлтгэсээр боловсрол, сэхээтэн гэж юуг, хэнийг хэлэх вэ гэдгийг ойлгохоосоо ойлгохгүй нь давамгайлж байх шиг байна сүүлдээ.

UPD 2015.05.19 12:57
Мартаж болохгүй хэдэн мөр. Дахиад нэг удаа энд нийтэлчихье.

2013.04.18 14:05
Солженицын яг үнэнийг бичсэн байгаа юм:

С годами мне пришлось задуматься над этим словом - "интеллигенция". Мы все любим относить себя к ней - а ведь не все относимся. В Советском Союзе это слово приобрело соврешенно извращённый смысл. К интеллигенции стали относить всех, кто не работает... руками. Сюда попали все партийные, государственные, военные и профсоюзные бюрократы. Все бухгалтеры и счетоводы - механические рабы Дебета. Все канцелярские служащие. С тем большей легкостью причисляют сюда всех учителей (и тех, кто не более, как говорящий учебник, и не имеет ни самостоятельных знаний, ни самостоятельного взгляда на воспитание). Всех врачей (и тех, кто только способен петлять пером по истории болезни).

И уж безо всякого колебания относят сюда всех, кто только ходит около редакций, издательств, кинофабрик, филармоний, не говоря уже о тех, кто публикуется, снимает фильмы или водит смычком. А между тем ни по одному из этих признаков человек не может быть зачислен в интеллигенцию. Если мы не хотим потерять это понятие, мы не должны его разменивать.

Интеллигент не определяется профессинальной принадлежностью и родом занятий. Хорошее воспитание и хорошая семья тоже ещё не обязательно выращивают интеллигента. Интеллигент - это тот, чьи интересы и воля к духовной стороне жизни настойчивы и постоянны, не понуждаемые внешними обстоятельствами и даже вопреки им. Интеллигент это тот, чья мысль не подражательна.

16 May 2017

Screenshots

Гар утасны screenshot-ууд.
Зарын сайтнаас 20 мянгын дугаар олдов:
Ийм хүнд зүйл хотын гудманд өлгөөтэй байсан юм уу?
Viber-аар ийм зар хааяа ирэх юм:
"Геологич болсон намайг хараал идэг" - тасархай твит:
Хойд хөршийн мэдээ:
За тэгээд төгсгөлд нь SS-ийг санагдуулахаар логотой цахилгааны компани:

Зайдас

Rocker зайдас хараад би гайхаагүй.
Харин цэргийн батлах шиг зүйлтэй зайдас хараад юу билээ гэж түр сааталд орсон. Андуурсан байна лэ, хэ-хэ.

02 May 2017

Million Reasons - '50s Doo Wop Lady Gaga Cover ft. Aly Ryan


Алкоголь

Алкоголь - зло!
Өчигдөр ажилчин анги, хөл нүцгэн пролетариатын хувьд Майн нэгэн гээд цуг ажилладаг ахтай жаахан савчихсан чинь өнөөдөр өглөө дотор муу байсан гэж жигтэй. Өнгөрсөн оны 9 сараас хойш хэтрүүлэн хэрэглэж шарталгүй явсан юм билээ. Дахиж л уухгүй юм шүү гэж тухайн үедээ боддог л юм хүн, хэ-хэ.

01 May 2017

Случай в роддоме


Мир! Труд! Май!

Labour Day гээд амарч байна. Майн нэгнийг капиталистууд тэмдэглэдэг юм байна.