29 November 2016

Оцон шувууд

2016.11.06. Sea World.
Энд пингвинүүдийг хөргөлттэй жижиг байшинд байрлуулж.
Би урд нь ийм олон зүйл төрлийн оцон шувуу байдгийг мэддэггүй, 10 орчим л зүйл байдаг гэж боддог байсан. Хана нь зугаатай - товчийг нь дарахлаар дуу нь гарна. 
Нэгдүгээр давхар нь аквариум.
Мандал дээр хөвбөл хөвөөд, шумбавал шумбаад, эзэгнэж байна лэ дэ харин ч нэг.
Загаснаас нэг их дутахгүй шувуу юм.
Дээд давхарт - хиймэл цас мөс, хэдэн арван төлөөлөл.
Нэг нөхөр үзэгчидруу бөгсөө харуулаад хэвтсэн байв.
Шилэн хана дагаж явсаар тойрвол хажуугаас нь харж болно. Өндөг дарж буй мэт байрлал юм.
Өрөөнд микрофон байрлуулчихсан, бүх дуу шуу үзэгчдийн танхимд дэргэд юм шиг дуулдна.
Ажиглавал яг хүмүүс шиг - өргөн нарийн, хөгшин залуу нь мэдэгднэ. Зарим нь намбалаг, зарим нь дэлчигэр. Хорионд байгаа амьтад хойно өрөвдөж л байлаа эд нарыг.

Балданбэрээвэн хийд. 2-р хэсэг

Цувралын өмнөх дугаар: click!
2016.07.07. Хэнтий. Балданбэрээвэн хийд. Деталиуд.
Цагийн хүрд эргэсээр...
Орчин цагийн хүмүүн төмөр торхоор урласан хүрд эргүүлдэг болж.
Бид аян замдаа архи дарс хэрэглэж шальдаггүй. Оройн хоолон дээр яахав ганц хоёр зуун грамм татах нэг нь татна. Өдөр замд пиво шоглох нь ч бий. Гэхдээ жолоо барьж яваа нь уудаггүй.
Хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдсэнийг таахад бэрх самбар.
Санамжийг нь сонирховол:
Хуучин цагт хамгийг үзэсгэлэнтэй, гоё байгалтай газар хийд барьж байгуулдаг байсан нь ажиглагддаг. Зөвхөн манайд ч биш, хаа газар адил.
Найзууд хийдээр орж байсан ганц ламаар аян замын ном уншуулсан. Хэн нь ахалж яваа юм? гэж лам асуухад энэ удаагийн аялалын комиссоор ажилласан Сэргэлэнг нэрлэж дуулдав. Түвдээр уншигдах номоос "Сэргэлэн, ам бүл найм" гэсэн монгол үгийг л ойлгосон.
Би их сүсэг бишрэлтэй хүн биш. Жилийнхээ заслыг хийчихээд л явж байдаг. Тиймээс найман хүнээс хамгийн захд байрлаад сүмийг ажиглаж суув. Хуучных нь туурь дээр шинээр энэ сүмийг босгосон байгаа юм, тиймээс чулуун шал бол 1700-аад оноос үлдсэн байх магадлалтай. 30-аад онд сүмийг үгүй хийсэн ч гэлээ чулуун шал коммунизмаас илүү бат бөх гэдгээ нэгэнт баталжээ.
Үүдрүү харц чулуудвал:
Сүмд хүн цөөн ирдэг бололтой. Эсвэл байгаль дэлхий цэвэрлэдэг байж мэдэх. Учир нь чулуун эдлэлүүд дээр манай сүсэгтэн олон шар тос нялгадах нь элбэг үзэгдэл бөгөөд энд тийм юм ажиглагдсангүй. Эсвэл иргэд хүмүүжээд байна уу?
Хойморт мэдээж бурхан багш залаатай.
Сүмийн хаалганы бариул:
Балканы үзүүрийг будсан хээ таалагдав.
Мөн ургасан моднууд нь гоё юм билээ.
Цагийн хүрд эргэсээр...

28 November 2016

Ленинград - Обезьяна и Орёл


Сургаал айлдах

Сургаал айлдагч хэт олширсон цаг үед бид амьдарч байна. Тэнд нэг нөхөр эх оронч царайлна, энд нэг гар коммунизмыг муулна, харин тэр хүн болохоор улс ороныг хэрхэн хөгжүүлэх ёстойг хэнээс ч илүү мэднэ. Миний хувьд өөрийгөө бусдад сургаал айлдах ч юмуу үлгэр дуурайлал болох хэмжээнд хүрсэн гэж үздэггүй. Мэдээж нэг mission амьдралд маань байж л таараа, гэхдээ тэр нь яавч сургаал айлдах бол биш гэдгийг мэдэж байна. Ер нь нас ахих тусам асуултууд олширч, хариултууд цөөрөх шиг. Хүн асуултын хариуг өөрөө хайж олох хэрэгтэй. Бэлэн хариулт авчихаад яваад байвал тархи угаагдна. Өөрт чинь яаж амьдрах ёстойг заах гэж оролдож буй нөхдөөс хол байсан нь дээр гэж хувьдаа боддог. Өнөөдөр хэн дуртай нь юу дуртайгаа ярьж, шүүмжилж байгаа хэдий ч хариуцлага хүлээж, үгэндээ эзэн болдог нь ховор цаг ирж.
Нэг л их агуу үйл хэрэг бүтээх гэсэн улс. Өөрсдийнхөө туган дор хүмүүсийг цуглуулсаар. Хэн нь олон хүн цуглуулна - тэр нь илүү хүчтэй. Би ямарваа нэг туган дор зогсоогүй, өөрөө ч туг өргөж дэлчигнээгүй. Ямар элэнцгийн туг, түр өргөчих дарцаг ч надад байхгүй. Ер нь бусдад ямар ч сургаал айлдах билээ? Эх орноо хайрла гэх үү? Бүтэхгүй. Учир нь хайр эсвэл байдаг, эсвэл байдаггүй, энд яаж ч сургаж сурталчлаад нэмэргүй.
Блогд болохоор зүгээр сонирхолтой гэж үзсэн мэдээлэл, өөрийн бодож байгаа зүйлийг бичлэг. Зарим нэгэнд нь энэ нь цэнгэг ус, заримд нь өмхий шалбааг шиг санагдна. Тэр бол редакцийн санаагаа зовоох асуудал биш. Хүчээр ус, эсвэл шалбааг уулгах гээгүй шүү дэ, сонголт уншигчид хэзээд бий. Сүүлийн жилүүдэд баримталдаг зарчим маань "хүн хүн шиг л байх хэрэгтэй" болчихоод байгаа. Өөрийгөө энэ чиглэлд аажуухан яваад байгаа юм болов уу гэж ойлгодог (андуурч байхыг бас хэнч үгүйсгэхгүй л дэ). Цуг явах хүн байвал мэдээж дургуйцахгүй, гэхдээ зөв ч юмуу дөт замыг бол би мэдэхгүй.

27 November 2016

Mr. Brightside - 1940s Frank Sinatra Style The Killers Cover ft. Blake Lewis

Номнууд

UPD 2016.11.27 19:41
White pages-с гадна уламжлалт Yellow pages бас байдаг юм байна. Шуудангийн хайрцганд хийж.
Бага охинд уншуулахаар нимгэн номнууд авч өгч байгаа.
Томчуудад нь арай өөр сэдвийн оюуны зууш өгөхгүй бол болохгүй.
Russian missions хуудаснаас Гагарин, Терешкова, Леонов гурав олдов.
Намайг бага байхад ийм ном байсан ч болоосой.
Бас нэг энциклопеди маягийн ном.
Scottie Pippen шиг залуу олдсон.

2016.10.02 21:17
Эхнэрийн хичээлтэй нь холбогдолтой хэдэн номноос өөр ном гэх зүйл энэ айлд алга. За яахав, монголоос авчирсан хүүхдүүдийн хэдэн сурах бичиг бас бий нь бий. Өнөөдөр дутагдлыг арилгахаар номын дэлгүүрээр орж хоёр ном авлаа: 
Гол нь хүүхдүүдэд зориулж авсан боловч өөрөө үзээд хэвтчихсэн. Сонирхолтой л юм - зураг хөрөг, тайлбар сайн. Жишээ нь - Тутанхамоны бунханы бүтэц:
Эсвэл аалзны анатоми:
Хүүхдүүд ам амьтан, түүхийн сэдэвтэй номонд дуртай байдаг нь ажиглагдсан. Тийм болохоор энэ хоёрыг сонгосон юм. Авчихмаар өөр олон л сайхан ном байна лэ, гэхдээ одоохондоо хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол болохгүй байна, хэ-хэ. 
Шуудангийн хайрцагнаас нэг юм ёрдойгоод байхаар нь очоод харсан - White pages гэсэн лавлах гараад ирэв. Энд лавлах шар биш цагаан байдаг бололтой. Яахавдээ, хэрэг болж мэднэ гээд хаясангүй. Цөмийн дайн дэгдээд, цөмийн өвөл болвол ядаж гал асаана шүү дэ.

26 November 2016

R. I. P. Fidel

Бараг 50 жил (1959-2006) Кубыг удирдсан Фидель 90 насандаа өөд болж.
82 хүнтэй эрх чөлөөний арал дээр завинаас бууж, 2 жилийн дотор засгийн эрхийг булаан авч чадсан тэрбээр хожим нь ярилцлага өгөхдөө: "Надад 15 хүн байсан бол би адилхан л хувьсгал хийх байсан. 10 хүн байсан ч чадах байв. Гол нь итгэл" гэсэн байдаг. Гайхалтай хүн, гайхалтай амьдрал. Надад Фидель дандаа таалагддаг байсан.
R. I. P.

25 November 2016

Хурд - Ногоон шугуй

Хурд хамтлагийн 98 оны Unplugged цомогт багтсан "Ногоон шугуй" дууг хэн нэгэн нь YouTube-д байршуулж. Сонирхолтой нь, пост нийтлэгдэх үед үзсэн хүний тоо 0 байх юм.

Unplugged биш энгийн хувилбар нь надад кассет дээр байсан юм. Тэр хувилбар нь даанч онлайн алга.

Хурд 90-ээд онд гоё хамтлаг байсан. Эхний 2 клип нь эвгүй, санах нэг нь санах байх, Axl Rose гүйгээд байгаа юмуу Цогоо гүйгээд байгаа юмуу. Дараа нь найзууд Metallica шиг болж ирсэн, оркестртэй концерт хүртэл тавиад амжсан. Энэ үе хүртэл уран бүтээл нь рок байсан. За тэгээд цаашлах тусам ааваа ээжээ, Эх орон, хангай дэлхий, нутаг ус минь болоод явчихсан. Хамгийн сүүлд чулуун хийцийн үйлдвэр сурталчилж харагдсан. 
Төмөр замын залуус нөр их хөдөлмөрөөрөө сайн хамтлаг үүсгэж чадсан уу гэвэл чадсан. Даанч явцын дунд бие бүрэлдэхүүн нь дан ахан дүүс болоод, уран бүтээл нь мухардалд орсон юм шиг санагддаг. Тиймээс сүүлийн үеийн уран бүтээлийг нь тэр болгон сонсдоггүй, харин эртнийхийг нь дуртай сонсдог.

Кукрыниксы - Семидесятники

24 November 2016

Узбек үлгэр

30-аад онд дундад азийн улс орнууд ингэж туйлширч байж. Жинхэнэ трэш!

Монголын мэдээ

Монголынхоо мэдээг уншихлаар бараг хямарчих юм. Цас орж хальтиргаа гулгаа цадигаа алдаж, хүмүүс ажилдаа хэдэн цаг явж хүрч буй сурагтай. Иргэд хальтирч унаад бэртэж гэмтэх нь ч олширсон тоо мэдээлэл байна. Нийслэл автозам дээр цацах давсгүй гэнэ үү? Мөнгөгүй гэсэн байхаа 3,14z? Ямар дебилүүд нь нийслэлийн удирдлагад гараад суучихсан юм бэ, золиг? Цас хайлуулах реагентын оронд манайд зүгээр давс, элс ашигладаг, тэр нь хямд. Мөнгөгүй боллоо боллоо гэхэд хэдэн тонн давс авах хэмжээний хөрөнгө хотод байсан л байж таараа. Уродууд өөр юманд зарцуулсан, өөр шалтаг шалтгаан байхгүй. Үүнийг зүгээр л хариуцлагагүй явдал гэж бодож байна. Зарим гаруудаар туг тахиж, сор залах хэрэгтэй.
Бухимдсан мэдээллээс хөгжилтэйрүү шилжье:

Google-ийн app-ыг сурталчилсан мэдээнд ийм зураг тавигдаж. "Выход в город" нь "Хотоос гарах" биш л дэ гол нь. Ямар их мэдэгч нь фотошопдсон юм бүү мэд. Хотруу гарах гарцыг метро, газар доогуурах гарцад ингэж тэмдэглэдэг юм.
Бас нэг хөгжилтэй гарчиг:
Нэг гадаад нөхөр хэлсэн үгийг өлгөж аваад, гарчих болгоод түмэнд түгээчих юм да манай сэтгүүлчид. Сурах боломж байгаа бол сурах л хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Тэр тусмаа хөгжилтэй оронд, сайн сургуульд сурахад юу нь буруу гэж? Хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол ба эрүүл мэнд, сайн тогтоогоод аваарай.

22 November 2016

Хүмүүс хоорондын харьцааны харилцааны алдаа

Хүмүүс хоорондоо харилцахад гардаг түгээмэл хоёр алдаа:
1. Бидэнд сайн хандаж буй хүнийг сайн хүн гэж үзэх. Мөн эсрэгээр, өөрт нь муу хандаж буй хүнийг муу хүн гэж тооцох. Энэ бодлоос тийм ч амар салахгүй. Учир нь хүн болгон өөрийгөө сайн гэж үздэг, мөн аль болох олон хүнд таалагдахыг хичээдэг. Нөгөө талаас нь авч үзвэл - бид адгийн шаарт таалагдаж байж болох. Тэгээд гайхалтай хүн өөрийг чинь төдийлөн үнэлдэггүй ч байж мэдэх. Тийм болохоор хэн нь сайн, хэн нь муу хүн гэдгийн тодорхойлоход хэцүү. Зөвхөн өөрт чинь яаж хандаж буйгаас хавьгүй өргөн шалгуураар тодорхойлогдно гэсэн үг.
2. Хайртай, үнэлж явдаг хүмүүсийнхээ сайн чанарыг хэт дөвийлгөдөг. Жишээ нь: нэг уран бүтээлчийн бүтээлүүд өөрт чинь таалагддаг байв. Тэгсэн нөгөөх чинь бүтэхгүй асудалд орооцолдоод сонин хэвлэлээр бичигдээд эхлэв. Улмаар уран бүтээл нь бидэнд өмнөх шигээ таалагдахаа байдаг. Угтаа бол хүн бүрийн үйлдэл бүрийг тусдаа авч үзэх хэрэгтэй.

SMS-үүд

Өөрийн дугаараа хадгалуулсан байгаа. Энд урьдчилсан төлбөрт дугааруудыг (хүүхдүүдийн дугаарууд л да) roaming-ийн нээгээд давхар барьдаг юм, нэгэнт утас 2 SIM-тэйгээс хойно. Сурталчилгаа бол ирэхээ байчихаж байна, Mobicom гадаадад байгаа дугаарлуу илгээгээд хэрэггүй гэж үздэг бололтой. Харин БСШУЯ, ОБЕГ-ынхан хүн хаана байх нь хамаагүй, мэдээлэл хүрэх ёстой гээд бүгдэнрүү нь илгээ гэж зарлигддаг юм шиг байна. Төр болон хувийн хэвшил асуудалд хэрхэн хандаж буйн бас нэг ялгаа:
Mobicom-ийн хувьд байж байгаад л ийм мессеж илгээдэг:
Дээрх тарифаар үйлчлүүлвэл энд авч буй цалин хаанаа ч хүрэхгүй, хэ-хэ. Ер нь хаа газрын роуминг улаан шулаа байдаг, энд Моби-гийн буруу ч гэж юу байхав.
Эндхийн сүлжээнд бас хог ирэх нь бий. Нигерийн захидал шиг SMS ондоо ондоо дугааруудаас ирж л байдаг юм.
Ажил хэрэг оросуудтай иймэрхүү слэнгээр явагддаг. Босс "Залгаадхаач, энд асуудал эвгүйтээд байна" гэж байгаа ухаантай:

Балданбэрээвэн. Зогсоолын тэмдгүүд

Хориглосон бичигтэй зогсоолын тэмдэг.
Орон нутагт элбэг таардаг хувилбар - торхны таг.
Ер нь хөдөө улсын хэмжээний автозам л биш бол стандарт тэмдэг олж харна гэж байхгүй. Бүгд гар доорх материалаа ашиглаж урладаг.