30 August 2016

Хэнтий. Дадал

2016.07.08. Хэнтий, Дадал.
Модтой газар.
ШТС. Байшин барилгууд модон дунд байх нь элбэг.
Сумын төв нь цэвэрхэн, модоор хүрээлэгдсэн, байшин сав нь хийц сайн, ер нь өнгөлөг юм билээ.
Соц үеийн цуурай. "Хөдөлмөр 50" гэж хойч үедээ үлдээснээс "Хөдөлмөрлө!" гэж бичээд үлдээх хэрэгтэй.
Дадал буриад сум л да.
Дүнз - байшин барих үндсэн материал.
Музей 15м. Сумын музейгээр орж чадаагүй.
Ардын намын байр. Ардчилсан намынх харагдсангүй.
Пад-пад юу зөөж байна? Мэдээж мод.
Гурван нуур амралтын газраар хальт орсон.
Чингисийн гэрэлт хөшөөтэй танилцсан. Байдаг л 90-ээд оны бүтээгдэхүүн юм билээ.

29 August 2016

Single photo

Брисбэнд ч гэсэн ард олны уран бүтээл тааралдаж л байна.

Андроповын багийн ЗХУ-ыг аврах төлөвлөгөө

1970-аад оны дунд үеэс КГБ-гийн удирдагч Юрий Андроповыг тойрч хүчтэй зөвлөхүүдийн баг бүрэлдэн тогтсон. Бодлого тодорхойлох штаб гэж нэрлэж болохуйц энэ бүлгэм "системийн лебералууд" хэмээгддэг нөхдүүдийг эгнээндээ багтаасан. Академикч Арбатов, Иноземцев, олон улсын сэтгүүлч Бовин г.м. тухайн үедээ нэртэй улсууд бүлгэмийг манлайлж байв. 1970-аад оны төгсгөл гэхэд Андропов КПСС-ийн төв аппаратад өөрийг нь дэмжигч харьцангуй залуу (тэр үед 50-55 настай улс төрч залууд ордог байв) боловсон хүчинтэй болсон байлаа. Гол төлөөлөгч нь - Горбачёв. Удахгүй Андроповын итгэлт хүнээр КПСС-ийн Төв хорооны гадаад харилцааны газрын даргын орлогч Анатолий Черняев болж чадаж. Үзэл баримтлалын хувьд Черняевыг коммунист гэхээс илүү европ загварын социал-демекрат байсан гэх нь зөв болов уу.

Анатолий Черняев өөрийн өдрийн тэмдэглэлүүдийг 2003 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газарт хүлээлгэн өгсөн байдаг. Тэмдэглэлээс 1982 оны 11-р сарын 11-нд буюу Брежнев нас барсны маргааш бичигдсэн мөрүүд сонирхол татна. Андроповын баг ЗХУ-ыг аврахын тулд яаралтай авах арга хэмжээнүүдийг тэрбээр тэмдэглэсэн байдаг юм.

Орчуулахаас залхуурав, тиймээс орос дээр нь оруулав:
1. Ликвидировать брежневскую инфраструктуру — всех этих родственников, прихлебателей, любимчиков, всяких притащенных из Молдавии и Днепропетровска: Трапезниковых, Павловых (управляющий делами ЦК), Голиковых, Тяжельниковых, Щелоковых… Виллы, загородные дачи, охотничьи хозяйства, раздутую охрану, сотенную, если не тысячную челядь. Это — для возрождения морального права лидера.
2. Уйти из Афганистана.
3. Сказать Ярузельскому, чтобы выкручивался сам и всем дать понять, что в Польшу не полезем ни при каких обстоятельствах.
4. Принять в отношении соцстран декларацию типа хрущевской 1956 года (которую тот тут же попрал в Венгрии). Отбросить принцип — что не по-нашему, то долой, недопустимо и не позволим. Пусть делают, что хотят.
5. Убрать СС-20 из Европы.
6. Обуздать военно-промышленный комплекс. Открыто начхать на американский шантаж и сократить численность армии вчетверо.
7. МИД поставить в подчинение ЦК. Назначить полномочного секретаря ЦК по международным вопросам.
8. Отпустить всех диссидентов за границу во главе с Сахаровым — и тех, кто сидит, и тех, кого Андропов ещё не успел посадить.
9. То же — в отношении всех желающих евреев. И одновременно объявить вне закона антисемитизм. Приравнять евреев хотя бы к армянам в «системе дружбы народов».
10. 70%-80% министров на пенсию.
11. Реальную самостоятельность республикам, в том числе автономным. Реальные права — обкомам. И всемерное поощрение горизонтальных связей между областями.
12. Снабжение городов, промышленных центров — за счёт областных и районных ресурсов. Централизованный фонд — минимум: для столицы и кое-каких еще.
13. Отдать все пустующие земли пенсионерам и вообще всем, кто захочет взять, не важно для каких целей.
14. Сократить аппарат ЦК, но возвысить роль отделов ЦК. Поставить их над министерствами, чтоб трепетали и знали острастку. Освободить отделы от текучки, от административно-регулирующих функций.
15. Пропаганда. Покончить с культовщиной (это само собой), но тщательно следить, чтобы она не пролезла в щели вновь. Дать больше прав прессе — в том числе и в отношении критики партийных инстанций. Свободу выражения мыслей, идеи и манеру бичевать, звать, вдохновлять, говорить народу правду, вообще разговаривать с народом, объяснять и объясняться — черпать из литературных журналов, из произведений, вновь приближающихся к великости русской литературы. В концентрированном виде «Правда» должна всему этому показать пример.
Это — программа-минимум. И уже в первый год Андропова её должны почувствовать. Иначе всё увязнет вновь. Самое тяжелое здесь будет даже не преодолеть сопротивление, а — что делать с «отходами», с оставшимися не у дел военными, так называемыми «учёными», паразитами от пропаганды и общественной активности, теми, кто будет выброшен из госпартаппарата, особенно из идеологической сферы? Из них образуется бо-о-о-лотный социальный слой опасных безработных».

Андроповын баг уг нь зөв чиглэл барих гэж байсан бололтой, даанч лидерийнх нь нас хүрээгүй. Энд ажилгүй болох түмэн нөхдүүд аюултайг дурдсан байгаа биз? Манайд ч гэсэн бодож л үзэх ёстой асуудал.

Хонконгод газардалт


LP - Halo (Beyonce Cover) [Live]


26 August 2016

Тоолуур

Өчигдөр орой нэг харсан - блогийн тоолуур тэглэчихсэн бололтойдог, 2099 гэсэн тоо харагдаж байх юм.
Өмнө нь яг хэдийг зааж байсныг санахгүй байна, ерөнхийд нь авч үзвэл хандалтын тоо саяруу (929 мянга) дөхөж байгаа.
Хэсэг хүлээгээд буцаж сэргэхгүй бол өгөр тоолуурыг устгаж хаяхаас.

25 August 2016

Эхний үйлдлүүд

Өчигдөр гадуур гараагүй. 1-рт бороотой байв, 2-рт ядраад өдрийн хагасыг унтаж орхиж. Хуучны юмгүй болж чаавас. Цагийн зөрүү байхгүй боловч HK-д хар халуунд баахан алхчихсан чинь ядарчээ бас. 24 цагийн дотор нислэгтэй тул ачаагаа аваагүй, гэхдээ гар тээш буюу үүргэвчинд laptop, 2 зургийн аппарат, хэдэн утас цэнэглэгч, чихэвч, зөөврийн HDD-үүд болон бичиг баримт байв. Үүрээд алхахад хөөрхөн хүнд. За тэгээд 30 хол гарсан халуунд 3 хүүхэд дагуулаад тэнэх ч бас л чанга байлаа. Яахав, хоттой бол боломжийн танилцаад амжсан, дараагийн удаа бол мэддэг юм шиг тууна. Хонконгод урд нь ирж байгаагүй л дэ миний хувьд.
Энд 6 гээд таг харанхуй болчих юм. Өвөл нь дуусаад хавар цаг ирж байна. Хэт халахгүй, одоогоор өдөртөө 20 гаруй градустай байгаа нь тааламжтай үе гэнэ. Зундаа заримдаа 40 дөхдөг гэж дуулсан. Ер нь л халдаг юм байх.
Өнөөдрийн хувьд хүүхдүүдээ сургуульд бүртгүүлж, нийтийн тээврийн карт болон утасны дугаартай болж авлаа. 
Мөн хотын төв хэсэгтэй хальт танилцаад амжив. Манайхаас ойрхон юм билээ - автобусаар 4-5 буудал яваад хүрсэн (15 орчим минут зорчивуу да). Автобус тусдаа замаар (шугам биш бүр тусдаа зам байна лэ) явсаар хотын төв орсон. "Машин барьж явахдаа ухантаад Bus only гэсэн замруу нь орчихвол баларах юм байна даа, гарч чадахгүй" гэсэн шүү юм бодож явлаа. Зорчигчид нь буухдаа автобусны жолоочдоо "баярлалаа" гэж хэлдэг нь сонирхолтой. Брисбэний онцлог, Сидней, Мельбурнд ингэдэггүй гэж байгаа. Ихэнх газартай адилхан урд хаалгаар орно, картаа уншуулна. Буухдаа уншуулахаа мартвал их дүн татагдна. Буухын өмнө "Thank you!" гэж урагшаа жолоочид чанга хэлчихээд буух хүн олон. 
Буруу гарын замын хөдөлгөөнтэй. Мөн явган зорчигчид нь зүүн гар талаа барьж хөдөлгөөнд оролцдог юм байна. Эскалатор, шатаар бууж өгсөхдөө хүмүүс нь зүүн тийш шахаастай. Тэгэхэд яг адилхан автозамын зүүн гарын хөдөлгөөнтэй Хонконгод явган зоричигчид нь баруун гар талруугаа шахаж зогсож байсан. Газар газар л өөр байх юм.
Ургамал болон шувуу, амьтан элбэг гэж жигтэй. Гэхдээ зоофил бол найраа байхгүй шоронд орно. Манайд ногоон байгууламж хэрхэн бий болгох вэ гэж толгойгоо гашилгадаг бол энд эсрэгээр ургамал ногоогоо яаж тайрч багасгах вэ гэж зүдэрдэг бололтой юм.
Хүмүүс нь их найрсаг. Огт танихгүй нөхөр "good morning!" гээд мэндэлж байх жишээний. Барууны л соёл хойно нэг л их инээмсэглэсэн гарууд. Тэрийг нь мэдэхгүй хүн "Худлаа жуумалзсан муу золиг, наанаа инээвч цаанаа юу гэж бодож буйг чинь мэднэ шүү!" гэж хардаж сэрдэхээр л найрсаг юм хөөрхий.
Ажлын хувьд хэцүү гэнэ. Мэргэжлээрээ ажиллах магадлал туйлын бага, шулуухан хэлэхэд "0" л гэж байна. Ажил голохгүй хийнэ, хоёрхон жил юм чинь гэсэн бодолтой байгаа.
Үргэлжлэл бий, stay tuned.

24 August 2016

Брисбэнээс мэнд

1. Урд шөнө ирсэн. Цонхоор харагдаж буй байдал:
2. Пост оруулах зуур бороо асгаад эхэллээ. Нэт нь удаан, зураг оруулах гэж удаж байна.

21 August 2016

Редакцийн нүүдэл

Уншигчиддаа өнөөдөр мэдээлэл ихтэй.
Эхнэр маань магистрийн зэрэг хамгаалахаар 6-р сарын эхэнд Австралийг зорьсон байгаа. 
Би хүүхдүүдээ аваад наадам өнгөрөөгөөд араас нь очих үүрэг хүлээгээд үлдсэн. Эрүүл мэндийн үзлэгт ороод визээ аль дээр гаргуулсан боловч ажил амжилгүй хойшлуулсаар өдийг хүргэв. Одоо л нэг юм явах нь. Замдаа HK-той хальт танилцана. Хурдан явах сонирхол байсан уу гэвэл байсан. Гэхдээ захиалгатай ажлууддаа уягдаад үндсэндээ нэг сарыг алдлаа.
Ерөнхийдөө би сүүлийн жил найман сар ЧУБ буюу "чөлөөт уран бүтээлч" хийв. Ард түмэнтэйгээ нэг завинд л байлаа, хямралыг сөрж сэлүүрдээд. 15 гаруй жил тогтмол цалинтай байсан хүн ЧУБ болох ч чанга юм билээ. Ажил нь олдож байвал амьдарч болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин захиалга байхгүй удах юм бол хасахруу амархан орчихно, ядаж байхад ипотекийн зээлийг хэнч өөрчлөөгүй шүү дэ. Дотроо "эзэн хичээвэл заяа хичээнэ", "санаа зөв бол заяа зөв" гэж бодоод л ажилласан (үнэн хэрэг дээр заримдаа ямарч ажилгүй сар байтугай болж л байв).
Бид аль нодинон зун явчих боломжтой байсан. Өөрсдөө хагас жил хойшлуулъя гэчихсэн чинь тэр нь бүтэн жил болж хувирсан юм (биднээс шалтгаалаагүй л дэ). Яахав, тэр хугацаанд мастераа хийж амжсан болохоор харамсах зүйл миний хувьд бол бага. Гол нь эхнэр бид хоёр ажлаасаа зэрэг шахуу гарчихсан болохоор санхүүгийн асуудал үе үе эвгүй тулгарч байв. Гэхдээ нөхцөл байдал яаж ч хурцдаж байсан би худал хэлээгүй, хулгай хийгээгүй. Бор зүрхээрээ үзсэн - болдог л юм байна. Give me five!
Аав ээж, ах эгч, анд нөхөд, үе үеийн цуг ажиллаж хөдөлмөрлөж ирсэн хүмүүсийн дэмжлэгээр алгаараа газар алгадчилгүй болгоод л ирлээ. Бүгдэд нь талархаж байгаагаа хэлэх нь зөв. Сайны хажуугаар саар гэгчээр ажил хийлгэчихээд мурисан гарууд цөөн бий. Яахав, би хүнд муу санах биш, буянаар болог, дахиж л цуг ажил хэрэг хөтлөхгүй бол болох нь тэр.
За тэгээд редакци нь хоёр жил ондоо газраас сурвалжилга бэлдэх нь. Сайн сууцгааж байгаарай.
Stay tuned. 

Brutto - Огоньки (Акустика)


19 August 2016

Ононгийн эрэг дээрх амралт

7-р сарын 8-ны орой Ононгийн эрэг дээр буудалласан. Анд Д-гийн төрсөн өдөр таарсан болохоор мань эрийг майхан барих, хоол хийхэд дайчлаагүй, like a boss сууж бай гэсэн юм. Нөхдүүд утаа май тавьж ялаа шумуулаа үргээж байгаад л хоол ундаа хийсэн юм биз дэ:


"Манай найзын төрсөн өдөр нижгэр болс-о-о-н" гэдэг шиг л юм тэр үдэш болж өнгөрсөн. Уламжлалт кадр:

18 August 2016

Улаанбаатар - Бурхан Халдун

Энэ жилийн аялалд хоёр машинд видеорегистраторууд ажилласан. Бичлэг 2 хэсгээс бүрдэж байгаа. Нэг дахь нь Баянзүрхийн товчооны МТ-гийн колонкоос Цонжин болдогийн цаана байдаг овоо хүртэл. Хоёрдахь -  Бурхан Халдуны постоос эхний шаварт суутал хийгдсэн бичлэг. Бүх зураг бичлэгийг олж авсан, одоо аялалын фото, зураг түлхүү нийтлэгдэж эхэлнэ.

Nanoi and Marcolini


16 August 2016

The Basic Laws of Human Stupidity

1970-аад онд италийн эдийн засагч Карло М. Чиполла "Хүний тэнэглэлийн үндсэн хуулиуд" эссе бичиж. Тэрбээр үндсэн таван хуулийг дурьдсан байдаг.
1. Хүн өөрийг нь хүрээлж буй тэнэгүүдийн тоог дандаа дутуу дүгнэдэг.
2. Хүн тэнэг байх нь түүний бусад шинж чанаруудаас үл хамаарна.
3. Тэнэг хүн гэж өөрт нь ашиггүй, зарим тохиролдолд бүр хор хөнөөлтэй байхад хүртэл бусдыг хорлосон үйлдэл хийдэг.
4. Тэнэг бус хүмүүс тэнэгүүдийн хор хөнөөлийг дандаа дутуу дүнгэдэг. Тэнэг гартай холбогдвол цаг хугацаа, байршил, нөхцөл байдлаас үл хамаарч хохирол амсах болно гэдгийг хүмүүс байнга мартдаг.
5. Тэнэг хүн - хамгийн осолтой төрөл. Тэнэг нь гэмт хэрэгтнээс ч аюултай. Ухаантай хүмүүс өөрт болон нийгэмд ашигтай зүйл хийдэг. Гэмт хэрэгтэн бусдад муу зүйл хийж өөртөө ашиг олдог. Өөрт нь ашиггүй байхад бусдад тусалдаг хүмүүс мөн бий. Зөвхөн тэнэгүүд л өөрт ашиггүйгээр бусдад хорлол авчирдаг. 
Дэлгэрэнгүй: http://www.extremistvector.com/content/stupid.html

Benjamin Clementine - London

Англиар дуулж буй хэдийч африк маягийн акцент нь чимэг оруулж байна.

15 August 2016

Алексей Горшенев - Скрипка-метель

UPD 2016.08.15 12:18


2013.11.15 09:04
Горшеневийн 2011 оны "Есенин. Душа поэта" цомгийг сонсохыг зөвлөж байна.
.: Энд ажиллахаа байсан player байв :.

15-ны асуулт хариулт

Ойрд уншигчидаас асуулт хүлээж авсангүй. Дурын сэдвээр бодол саналаа хуваалцахад бэлэн. Тухайлбал:
- Далдыг хардаг, ирээдүйг зөгнөж хэлдэг хүмүүсийн тухай ямар бодолтой вэ?
- Итгэдэггүй. 99,99% нь цэвэр залилан, хульхидалт гэж боддог.

Африк сургуулийн автобус


Сур, сур, бас дахин сур

Миний эдийн засгийн мэдлэг тааруу. Ухаантай хүмүүс улс орныг хэрхэн хөгжүүлэх тухай цэц буулаалдах нь их. Авилгал саад болж байна, түүхий эд экспортлогч байхаа больж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй, дэд бүтэцгүй хаашаа ч хөдлөхгүй, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй л биднийг аварна, татварын бодлого буруу байна г.м. Зөв л дө. Гэхдээ миний бодлоор бид юуны түрүүнд боловсролынхоо системд анхаарах нь зөв гэж боддог. Цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиуд - энд л бидний ирээдүй яваа.
Сталины тухай барууны нэг сэтгүүлч "Тэр анжистай улсыг хүлээж аваад цөмийн реактортой гүрэн үлдээсэн" гэж бичсэн байдаг. Үнэн хэрэг дээр энэхүү амжилтын үндэс Сталин гарч ирэхээс өмнө буюу 1919 онд тавигдсан түүхтэй. Ликбез (ликвидация безграмотности буюу бичиг үсэг мэддэггүй явдлыг арилгах) хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь 1919 он юм. 1940 он гэхэд энэхүү том хөтөлбөр дууссан. ЗХУ ликбезгүй амжилт олох байсан нь туйлын эргэлзээтэй санагддаг. Бид ч гэсэн хоморгонд нь бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдаад амжсан нь маш том ололт юм. XIX зууны эцэст хаант орост 20% нь л бичиг үсэг тайлагдсан байсан. Иргэний дайнаар язгууртнуудын цагаачлалын давалгаа явагдсаныг харгалзан үзвэл 1919 онд 20-иос доош хувь нь л уншиж бичих чадвартай байсан болов уу. Манай улсын хувьд энэ тоо бүр бага байсан гэж бодож байна. Ихэнх эрчүүд нь шавилан сууж, дунд сургууль ч байхгүй байсан шүү дэ. 1-р арван жил 1921 онд хаалгаа нээсэн байх жишээний.
Сургууль нь тодорхой хэмжээний мэдлэгтэй, түүнийгээ зөв ашиглаж, цааш нь баяжуулах чадамжтай хүмүүсийг төгсгөж байх нь чухал. Эрдэм мэдлэг нь байгаад түүнийгээ ашиглаж чадахгүй бол тийм мэдлэгийн ашиг тус байхгүй. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй бол хайран 4-5 жил. Нөгөө талаас их дээд сургуулиуд зах зээлд боловсон хүчин нийлүүлэхээ л бодохоос чанар болон тоонд нь анхаарахаа байж. Жишээ нь: холбооны сургуулийг 80 орчим хүүхэд утасгүй холбоогоор (үүрэн холбоо) төгсөж байхад оператор нь 4 л байгаа шүү дэ. Оператор болгон жилд 20 инженерт ажлын шинэ байр гаргаж өгч чадах уу? Юул бол. Ийм жишээ олныг дурдаж болно.
Дүнгийн системд бас дутагдал байх шиг. Бага ангийн хүүхдүүдэд дүн тавихгүй байгааг би зөв гэж боддог. Ер нь багш нарын, сургуулийн үйл ажиллагааг төгсөгчидөөр нь л дүгнэх хэрэгтэй. Төгсөгчид нь ажил албатай, салбартаа тэргүүлж байвал сайн байнаа л гэсэн үг. Сурууль нь зөвхөн хичээл заахас гадна сурган хүмүүжүүлж, хүн болж төлөвших процесст чухал оролцоотой байх ёстой. Соц үеийн сургалт харин энэ тал дээрээ бол сайн байсан юм шүү. Дүнгийн систем юуч илтгэхгүйг амьдрал дээр харж болно - алтан медальтай төгсөгч ажилгүй байхад дунд сурч байсан нөхөр ололт амжилтад хүрсэн байхыг аль тэр гэхэв. Мөн их дээд сургууль төгсөж буй төгсөгчидөөс шилдгүүд нь багшаар сургуульдаа үлдэж байгаасай. Одоо дунд сургууль төгсөгчдийг ЭЕШ-д бэлтгэж ямарч хамаагүй аргаар "мэдлэг чихэж" буй нь буруу юм. Зөвхөн шалгалт сорилт давах гэж, тест зөв бөглөх гэж сурах нь өрөөсгөл санагддаг.
Бид энэ зун улс орноороо олимпод оролцож буй тамирчидаа дэмжиж сууна. Зөв. Спорт чухал, гэхдээ боловсрол илүү чухал юм. Өнөөдөр FB-д хэн хаагуур яаж зугаалж амарснаа, хэрхэн турж бие галбираа зассанаа л гайхуулахаас биш яаж мэдлэгээ дээшлүүлэхэв, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон улсад юу болоод байгааг бичих нь ховор. Сайндаа л сохороох юу уншсанаа ч бараг ойлгоогүй байж шэйр хийнэ. Нийгэмд маань ч энэ нь сонирхолтой биш, улс нь ч тоож байгаа юм алга.

Сургуульд ч ажилладаг юм билүү гэсэн бодол сүүлийн үед төрдөг болсныг нуухгүй. Миний хувьд төрд ажиллаж үзсэн, олон улсын байгууллагад ч ажилласан, гадны хөрөнгө оруулалттай компанид 2 жил болсон, хувиараа ч хөдөлмөр эрхэлж буюу чөлөөт уран бүтээлч байж үзлээ. Хүнд эрүүл мэнд, эрдэм мэдлэг бэлэглэх шиг буян байдаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэгэнт эмч биш болохоор эхний хувилбар хасагдаж байгаа юм (ямар бөө бололтой биш, хэ-хэ), харин багшийн ажлыг бол хийж чадах байх. Өнөөдрийн хувьд энэ нь зөвхөн санаа л юм, ойрын 2 жил тэс хөндлөн юм хийх нь тодорхой байгаа.
Төгсгөлд нь багшийн хүнд ажлын нэгээхэн хэсгээс:

14 August 2016

DJI Osmo

Бичлэг хийдэг төхөөрөмжүүд улам жижиг, хөнгөн болоод байх юм. Стабилизатор буюу дүрс тогтворжуулагчгүй камер ч гэж байхаа больж.

GO ON. Fruits from Moldova


50-ийн дүн, 51 дахь санал асуулга

2015 оны 11 сард "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?" асуулга нийтлэгдсэн.
Хариултыг нэгтэгвэл: Нийт 64 хүн санал өгсөн байна. Үүнээс:
а. Зөв. Нэн даруй оруулах хэрэгтэй - 13 (20%)
б. Зөв. Гэхдээ энэ парламент бол дэмий - 17 (26%)
в. Дордуулсан 7 заалтыг л буцаачих - 9 (14%)
г. Юун 5 жил, 99 пидарас вэ? Болъёо! - 12 (18%)
е. Бүх нийтийн санал асуулгаар шийдье - 7 (10%)
ё. Мэдэх юм алга, надад огт хамаагүй - 6 (9%).
Санал асуулгын дүнгээс нодинон жилээс парламентад итгэх итгэл ямаршуу байсныг харж болно. Үр дүнг нь цөм мэдэж байгаа. Санал асуулгад цөөхөн хүн оролцдог ч гэлээ ханатай л дүгнэлт гараад байгаа. 
Энэ удаагийн санал асуулгын сэдэв - Засгийн газар.
Асуулт: Шинээр бүрэлдсэн Засгийн газрын талаар ямар бодолтой байна?
Боломжит хариултууд:
а. Мэргэжлийн
б. Миеэгомбын Энхболдын
в. Мөнгөний
г. Байдаг л барималууд
д. Хэн мэдлээ цус

12 August 2016

Ankara


Вася Обломов - Одноклассники

UPD 2016.08.12 15:40 
Өчигдөр ангийнхантайгаа уулзсан бөлгөө.


2012.04.10 09:47
.: Энд ажиллахаа байсан player байв :.

11 August 2016

Квадракоптер ашиглалт

Хезболла бүлэглэлийнхэн халифатын дайчид дээр квадрокоптероор гранат хаяад эхэлж. Ер нь эрт орой хэзээ нэгэн цагт ийм зориулалтаар ашиглах л байсан л да уг техникийг. Ямарч онилгооны төхөөрөмж байхгүй гэхэд бөмбөгөө оновчтой хаяж байна шүү.


Том талбайг бүрхэхийн тулд хятадын MZD-2 кассетыг гранатын оронд ашигладаг гэнэ.

Япончууд Халхын голд

Япончуудын авсан фото.