30 July 2016

BW

1971 он, Бангладеш. Пакистан цэрэг эрэгтэйг муслим уу индус уу гэдгийг нь тайралт хийгдсэн эсэхээр нь шалгаж байна.
1983 он. Хар арьст цагдаа расист байгууллага болох ККК (Ку-клукс-клан)-ы гишүүнийг хилэгнэсэн жагсагчдаас хамгаалж байна.
1987 он, Румын. 7600 тонн байшинг зам тавихын тулд шилжүүлж буй байдал.
1896 он. Амьтан судлаач Карл Эйкли түүнрүү дайрсан леопардыг улаан гараараа хороосон юм.
1922 он. Тутанхамоны бунханы хаалганы лац. Үндсэндээ 3245 жил болсон эд.
1923 он, Турин. Фиатын ажилчид үйлдвэрийнхээ дээвэр дээр уралдаж байна.
1942 оны нислэгийн тренажер.
 1965 он. PanAm-ын онгоцонд 5MB-ын HDD ачиж буй байдал.
1960 он. Фидель Че Гевара хоёрын загасчлал.
1961 он. Диснейн ажилчдын цайны газар.
1964 он, Япон. Өглөөний галт тэрэг.
1968 он. Прагийн хавар. Танкруу чулуу шидсэн залууг орос цэрэг хөөж байна.
1965 он. "Бүтэн сайн өдөр" (Воскресенье) гэдэг нэртэй зураг.
1945 он, Нагасаки. Бяцхан хүү нас барсан дүүгээ чандарлуулахаар авчирсан нь.
1928 он. Британи цэргүүд Хэллоуин тэмдэглэж буй байдал.

29 July 2016

Дадал. Янаг Батаа

2016.07.08. Хэнтий, Дадал (фото минийх биш, Жадамбаагийнх).
14 цаг өнгөрч байхад сумын төвөөс наахна хэдхэн км-т унд хоол бодож жаал амрахаар буудаллав. Модны сүүдэр бараадахгүй л бол хямарч мэдэхээр нартай байсан. 35С бол баталгаатай, ямарч салхи байхгүй. Хэдэн цагийн дараа Дэлүүн болдогт машины датчик 41С зааж рекорд тогтоосон өдөр байгаа юм. За тэрч яахав, товчхондоо бузар халуун өдөр байж гээд ойлгочих.
Хосоо Сэк хоёр хоол хийх болов. Найзууд хээрийн нөхцөлд плов хийгээд байгаа юм шүү, бас болоогүй. Би ойр зуурын ногоо төмсийг нь арилгаж өгчихөөд сүүдэр бараадаад хэвтээд өгсөн. Үлдсэн 5 нь мушгихаар таван гар сууцгаав. Замаас холгүй буудалласан болохоор ганц хоёр машин зөрж л байв. Тэгсэн нэг ногоон микро харалдаа ирээд зогсочихов. Гурван эр бууж ирж байнаа. Нэг нь таг согуу, нэг нь ид баяр баясгалан дээрээ тавьчихсан, нэг нь гайгүй. Мэнд мэдэлцээд ойр зуур хоёр гурван үг солилцлоо. Нөхдүүд ерөөсөө л "хүний сайхан сэтгэл багаддаггүй юм" гэж ирээд л "ямаа боох уу? тарвага олж өгөх үү? нэрмэл хэрэгтэй юу?" гэсэн саналуудтай. Бид "баярлалаа хө, энүүгээрээ өөрсдөө хоол ундаа болгочихъё" гэсэн байр суурьтай. Архи л нэмж уучих гээд байж ядаад байгаа нь царайнаасаа илт байгаа юм л да. Бид ундаа ус өгчихөөд л гүрийгээд байв. "Аяны хүмүүст аяга амсуулдаггүй улсуу" л гэнэ, "Эрчүүд байж арай хатуу юмгүй явж байгаа юм биш биз дэ?" л гэнэ. Манай хэд "Байснаа урд шөнө хусчихсөөн, Дадал орж авна да" гэсэн шүү юм хариулчихаад хөзрөө тоглох нь тоглож, хоолоо хийх нь хийсээр байв. Тас үсэрсэн нөхөр "хүний сайхан сэтгэл, Балжийн гол орж ямаа эсвэл тарвага боох, үгүйдээ сумын төвөөс архи олъё" гэсэн бодол дээр циклдсэн бололтой, түүнийгээ байнга давтаастай. Бидэнтэй уулзсанаа санахгүй байгаа гэж мөрийцсөн ч бэлэн байна. Эрүүлдүү нөхөр ч яахав, нутгийнхаа тухай, энэ жилийн зуншлагын талаар боломжийн юм яриад байгаа юм бас. Ид зазагначихсан явсан голын нөхөр л янзын. Нэр усыг нь асуусан чинь: "намайг янаг Батаа гэдэг юм, Дадалд танихгүй хүн үгүй" гэж бараг л "янаг"-аараа бахархав. Тоглоомчгүй янаглаад хаячихдаг гар байна лэ, хэ-хэ. Сумын төв ороод залга, бүгдийг зохицуулж өгье. Утас тэмдэглэ гээд 9911.... гэж ирээд л. Хэнч тэмдэглэхгүй байгаа юм чинь. - Яасан, би худлаа яриад байх шиг байна уу? 11-тэй дугаар барьж би болохгүй юу? Надад найз минь бэлэглэсэн юм гэснээ тэр дороо эргэж - За за, наргиа, миний ийм дугаартай байна гэж юу байхав. Залуучууд хатуу юм байвал нэрмэлээр сольж болж байна, халуунд монгол архи уусаар мангартаж дууслаа болоод явчихлаа. Байран дээрээ хэд хэд холбироод, тоглоод ч байгаа юмуу, янз үзээд ч байгаа юмуу ойлгогдохгүй жинхэнэ янаг нөхөртэй таарсан да. Тэр хооронд микронд жолооч болон нэг бүсгүй хар халуунд хэцүүдэж байв. Жолооч эхэлж "Батаа ахаа" гэж аажуухан дуудаж байснаа сүүлдээ хүүхэн нь "Янаг Батаа ахаа, явъяа!" гэж чангаар дуудав. Муу золигнууд тоглоомчгүй архиа дуусгасан бололтой гээд 3 шинэ танил маань микроруугаа зүглэв. Хөдлөхгүй, тоохгүй байгаа найман арзайсан хар юмыг яах ч билээ. Сумын төвд та нарыг тосч авнаа, тэврээд авахнуу, түлхээд унагахнуу хараарай гээд байгаа юмаа бас, нөгөө янаг Батаа чинь, хэ-хэ. Бид явсных нь дараа бие биендээ хоч өгөөд - янаг Батаа, янгууч Хосоо, ягаан Далай г.м. "Я"-гаар толгой холбож жаал инээлдэв. 
Архи ч мэдээж байсан л да, машины ард, хөргөгчинд. Пиво ч байсан. Муу хүнд аяга бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг үг яг энэ тохиолдолд тохирно. Хар ус харамласан юм биш, найзад 1 юм задалсан л бол тэр өдөртөө салахгүй "сумаа танилцуулах аян"-ы сайн дурын зохион байгуулагч хийгээд бөөн лай болох нь тодорхой байсан юм. Ийм бузар халуунд яаж архи гудардаг байнаа? гэсэн бодол мөн өөрийн эрхгүй төрсөн.
Босч машинаасаа зургийн аппаратаа аваад гурван найзын төрхийг мөнхлөөгүй нь харамсалтай юм да :(

Кукрыниксы - S.O.S

UPD 2016.07.29 03:02
Хоёр хоёр жилийн үелзэлтэй сэргээгддэг дуу юм биз дэ.

UPD 2014.11.29 23:34
.: Энд байсан player устаж үгүй болж :.

2012.10.01 15:15
Клип гэх зүйл алга. Концертын бичлэгүүд нь ч гэсэн дууны чанар тааруу байна. Тиймээс зүгээр сонссон нь дээр.

<энд байсан youtube-ийн хар дэлгэц бүхий ая устаж үгүй болж>

Би энэ шинэ цомгийг нь өчигдөр татаж авсан юм.

28 July 2016

Чаддаг юм бол тоолоорой 28

Шөнийн 2 цаг өнгөрч байна. Нойр чинь хүрэхгүй байна уу? Хонь тоолж болно. Эсвэл Ууганаа нуруун дээрээ ялаа шумууланд хэд орчим хазуулж идүүлснийг ч тоолж болно:
Ононгийн бирвазыг хөдөлгөх гэж оролдож буй юм зайлуул. Өмнөх өдөр нь Бурхан халдун орох замд шаварт суухад цамцтай байхад л иймэрхүү хазуулсан байгаа юм. Зун Бурхан халдун орох хэцүү, зам муу гэсэн үнэн юм билээ. Гэхдээ бид шаварт нийт 4 удаа (очихдоо 2, буцахдаа 2) сууж байж хүрсэн шүү.

27 July 2016

Хятад рок плакат

6-р сарын 11-нд хятад болж өнгөрсөн рок-фестивалийн плакат.
Украины парламент буюу радад депутатууд нь дэмий зодолдоогүй л юм байна. Энэ плакат таалагдаж байна, хэрэвзээ би украины иргэн байсан бол бахдалтай нь аргагүй ханандаа залах л байлаа.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль

Нэр дэвшигчид албан ёсоор батлагдаж. 11-р сарын 8-ны өдөр далайн чанд дахь "3 дахь хөршийн хувьд" хэцүүхэн сонголт хийх шаардлага тулгарах нь.

26 July 2016

Горшенёв - Костёр & K Republic - Bonfire

UPD 2016.07.26 11:02
1. Ажиллахаа байсан кодыг сэргээв.
2. Есениний шүлгээр бүтсэн энэ дууг Горшенев Stephanie Starr-тай дуулсан хувилбарыг олж тавив.
 
2014.11.26 02:42
Өнөө шөнө ажил урамтай урагшилж байх чинь. Сүүлийн өдрүүдэд шөнийн амьдралд шилжээд байгаа. "Кукрыниксы" сонсоод сууж байна.


.: Энд ажиллагаагүй болсон player байрлаж байв :.

Twenty One Pilots - Ride

Сүүлд гарч ирсэн хамтлагуудаас энэ дуэт муугуй санагддаг.

The Magic of Mount Seymour


The Cure - Just Like Heaven

UPD 2016.07.26 01:08


2015.01.27 20:00 
.: Энд ажиллахаа байсан player байв :.

25 July 2016

23 July 2016

Screenshots

1. unegui.mn галзуурчээ. Баахан онлайн сурталчилгаа захиалчихсан, тэр нь ad-on-той сайт болгон дээр гарч ирээд ядаргаатай юм.
Ядаж байхад боломжийн өнгө зүстэй зүйл хийдэг байгаа да. Ув улаан фон дээр шав шар Ганаа малтийгаад гараад ирэхлээр дур гутчих юм цус. Нацистууд шиг хар, улаан, цагаан өнгөний хослол хамгийн их нөлөөтэй гэж бодсон бололтой. Үнэндээ л unegui.mn фашистууд шиг загнаж байна, интернэт хэрэглэгчдийг тамлаад.
2. Наадмаар халаасны хулгайчаас сэргийлэх ролик цагдаагийнхан гаргасан байв. FB-д зөндөө шэйрлэгдсэн дэ. Хулгайч эрийн цээжийг харвал... Цын-цырын! Заавал хулгайчид монгол гэсэн пайз зүүлгэж яахнав дэ золиг, хэ-хэ.
3. Цагдаагийн нэг офицер радиогоор ярилцлага өглөө. Жолооч нар оноогоо онлайн хянах боломжтой, өөрийн мэдээллийг харах нь нээлттэй г.м. гоё сайхан зүйл ярихлаар нь ороод үзсэн - хоосон сайт. Бүртгэлийн бааз байгаа шүү дэ, мэдээж хэрэг. Тэрийг вэб-д харуулчих тийм хэцүү гэж үү? Вэб програмчлал жаахан оролддог оюутан хүүхэд 5 өдөрт хийчих ажил гэж би хувьдаа үзэж байна.

Шашны зөрчил

Шашин хоорондын зөрчил конфесси хоорондын зөрчлөөс юугаараа ялгаатай вэ? Эхний тохиолдолд ондоо шашин дагагчид хоорондоо дайсагнадаг бол хоёрдахь нь нэг шашны урсгалууд дотроо хагаралдахыг хэлнэ. Тухайлбал: 1572 оны 8-р сарын 24-нд шилжих шөнө Францад католикууд нь протестантуудаа (тэр үеийнхээр бол гугенотууд) сайн хядсан. Аль аль нь христийнхэн, гэхдээ ялгаатай конфессид харъяалагддаг. Өнөөдрийн хувьд хамгийн гэрэл гэгээгүй хядлага суннитуудын дунд явагдаж байна.
Фронтын хоёр талд суфий (буюу уламжлалт ислам дагагчид) болон салафитууд (ваххабит ч гэж бас нэрлэдэг боловч салафитууд өөрсдөө энэ нэршилдээ дургуй) зогсож байна. Асуудлыг шийдэх хоёр арга зам бий: а) салафизмыг хориглох б) хэлэлцээрийн ширээний ард сууж арга эвээ олох.
Мэдээж хэрэг эрүүл саруул ухаанаар бодож үзвэл асуудлыг эвээр шийдвэрлэх нь зөв. Гэхдээ... Салафизм өөрөө их эвгүй номлолтой. Тиймээс зарим улсад ваххабизмыг шашны гаж урсгал шиг хориглож, номлогчдыг нь экстремизм гэсэн эрүүгийн зүйл ангиар яллах нь зөв гэсэн асуудлууд сөхөгдөж байгаа. Орчин үеийн ихэнх улс оронд шашин болон төр нь тусдаа институци байдаг. Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн гэсэн үг, манайх шиг. Тиймээс иргэдийн шашин шүтэх эрх, эрх чөлөөг хүндэлдэг. Гэхдээ шашны байгууллагуудын үйл ажиллагаа улсынх нь аюулгүй байдалд заналхийлвэл зүгээр суух нь мэдээж буруу ө.х. шашны урсгал экстремист байж болохгүй юм.
Ислам дэлхий дээр үүсээд удаж байна. Эхэлж энэ шашин түүнийг дагах болсон улс орнуудын уламжлал, засаг төртэй зөрчилдөж л байсан. Аль ч шашинд тулгарч байсан асуудал шүү дэ. Гэхдээ урт удаан хугацааны туршид харилцан бие биенийхээ эрх ашгийг хөндөхгүй хамт оршин тогтнох систем шашин, төр, нийгмийн дунд үүссэн байгаа юм. Муслимууд өөр шашны төлөөлөлтэй ямарч асуудалгүй зэрэгцээд ажиллаж амьдарч байсан цаг үе зөндөө бий. Зөрчлүүд үүсч л байсан, гэхдээ цус асгаруулахгүй шийдэж болж байв. Социализмын үед хүртэл (шашин үндсэндээ хориотой байхад шүү дэ) хуучин соц лагерийн улс орнуудад ислам дагагчдыг нээх их хөөж туугаад байгаагүй. Салафитууд гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн.
Ямарваа нэг идеологид суурь хэрэгтэй. Салафизмын хувьд суур нь - соёл иргэншилтэй нийгэм, улс орныг үгүйсгэх. Ганц үүгээрээ л үндсэндээ экстремист урсгал болчихож байгаа юм. Салафитууд соёл иргэншилт замналыг сонгосон засгийн (тагут хэмээн нэрлэдэг) төлөөлөлтэй холбоотой хэнийг ч бай мусульман биш гэж үздэг. Ихэнх террористууд ваххабист байдаг нь нэгийг хэлээд байгаа юм. Тэд зөвхөн шариат засаглалыг л хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн ислам, өөр юуч байх ёсгүй. Номлогч нар нь дагагчидаа хаашаа хөтөлж буйгаа сайн мэднэ. "Анд минь, бид энгийн муслимууд, чимээгүйхэн шашин номоо дагаад хэнд ч муу зүйл хийхгүй" гэж эхлээд л цааш явж өгнө. Тархийг нь бүрэн угааж потенциал террорист бэлтгэгдэж гардаг. 
Салафитуудтай энх тайван тогтооно гэж бараг биелэгдэшгүй даалгавар. Учир нь тэд түр амсхийж, хүчээ сэлбэж аваад хуучнаа дахиад л давтдаг. Энх тайван тогтвол түр зуурынх л гэсэн үг. Салафизм Мухаммед анх ямар номлол гаргасан, түүнийг яг тэр чигээр нь дагахыг шаарддаг. ө.х. бусад шашинтай зөрчилд орохгүйн тулд хэдэн мянган жилийн турш боловсронгуй болгож ирсэн номлолууд тэдний хувьд юуч биш, худал хуурмаг зүйл. Саудын Арабд энэ нь нийгмийн зөрчилд хүргэхгүй байгаа юм л да, гэхдээ өөр газар бол жинхэнэ таймертай бөмбөг. Хэзээ нэгэн цагт байгаа газраа шариат засаглал тогтоохын тулд салафитууд зэвсэг барьдаг нь хууль.
Салафизм хэрхэн орж ирж, чангарч бэхждэг юм бол? Хойд хөршид, тодруулвал Кавказад шашны нөлөөтэй төлөөлөгчдийн аллага нэг хэсэг газар авсан юм. Салафитуудын "огт танихгүй муу террористууд"-ын үйл ажиллагаа. Тэгээд орыг нь салафизм номлогч эзлээд суучихаж байгаа юм. Хамгийн энгийн бөгөөд найдвартай схем бол - лалын сүмийн номлогчоор өөрийн хүнийг тавих. Лалын шашинтан бие биенээ хороох нь салафизмд хүртэл цээрлэгддэг. Гэхдээ нөхдүүд зөвхөн өөрийн урсгалаа цэвэр ислам гэж үзээд, харин бусдыгаа төөрсөн сектантууд хэмээгээд хороох хооригийг тойрчихдог. Исламын улсыг хар: тэд шиитуудыг, суннитийн суфий урсгалынхныг, алавитуудыг - бүгдийг нь адилхан буруу номтон гээд хядаж байгаа. За яахав, шиитууд болон алавитууд, христийнхэн - бүгд Исламын улсын дайснууд нь юм байж. Тэгсэн суннитууд нь хоорондоо алалцаад байгаа шүү дэ Сирид.
Манай Баян-Өлгийд арабуудын хөрөнгөөр сумын төв байтугай багийн төв бүрт лалын томоо гэгч сүм боссон байна лэ. Нэг нөхөр чимээгүйхэн салафизм номлоод сууж байвал эвгүй дэ гэсэн бодол надад төрдгийг нуугаад яахав. Би олон казахуудыг таньж мэддэг, цуг ажиллаж ирсэн. Уламжлалаа авч үлдсэн сайхан ард түмэн, би хүндэтгэлтэй ханддаг юм. Бид бүгд адилхан л монголчууд. Гэхдээ баруун хязгаарт ваххабизм орж ирэхийг би буруу гэж үзнэ. Байрныхаа зооринд тэсрэх бодис хадгалж байгаатай адил шүү дэ, бүдүүлгээр хэлвэл. Зэргэлдээх Казахстанд саяхныг болтол амар амгалан байсан, одоо хар. Дэлхийд хаана юу болоод байна - бүх мэдээлэл нээлттэй байна. Бид хэдий хурдан хөгжиж барьж гавихгүй байгаа ч гэлээ амар амгалан, энх тайван байгаа маань өөрөө тэнгэрийн ивээл юм.

22 July 2016

Awesome Albania

Кукрыниксы - Вера

Төр засгийн мэдээ

Байнгын хороодын дарга нар тодорхой болжээ дэ? Яахав 70% нь боломжийн нэрс харагдаж байна. 
Засгийн газрын сайд нарын нэр тодоржээ дэ?
Яахавдээ л юм... Сул санагдаж байна. 
Гэхдээ дээрх зургийг хараад надад ганц бодол л төрсөн. Тэр Өнөрболор ТВ коктейлийн Өскө-гийн хамаатан байна, ха-ха.

21 July 2016

Mother Russia

Орос дизайн. Чухал үйл явдал, тэмдэглэлт ой, байлдаан тулааны сэдэв:
Надад зохиолчидтой хэсэг нь таалагдсан:
Ломоносов зэк шиг шивээстэй:
Гагариныг орхино гэж хэзээч байхгүй л дэ, оросуудын хувьд:

Мумий Тролль - Девочка

Дуу харьцуулалт булан.
Тус хамтлагийн 1997 онд гаргасан "Морская" цомогт багтсан дуу. Тухайн үед кассетаар л сонсдог байж билээ.


Бараг 20 жил өнгөрлөө. Мумий Тролль "Malibu Alibi" нэртэй цомог гаргав. Хуучин дуунуудаа англиар дуулж. Дээрх дуу ямар болсныг сонирхоё:


Тайрагдсан, цомгийн сурталчилгааны хувилбар олдсон нь энэ. Сонирхосон нэгэн нь нэт-ээс альбомыг нь татаад бүтнээр нь сонсоно биз. Үүгээр тогтохгүй нөхдүүд хятадаар хүртэл дуулжээ:

Таслал

Чем больше выпьет комсомолец, тем меньше выпьет хулиган! гэдэг шиг явдал болж өчигдөр, хэ-хэ. За тэр яахав, сэдвээс гажиж байна.
Таслал хаана тавигдахаас текстийн утга өөрчлөгддөг. Орос хэлэнд нэг өгүүлбэрийн жишээн дээр үүнийг тайлбарлах нь элбэг, тухайлбал: Жить нельзя сдохнуть - где ставить запятую? Таслал хаана тавигдсанаас шалтгаалж эсрэг тэсрэг 2 утгатай болно л до:
1. Жить, нельзя сдохнуть. - Амьдрах юм шүү, амьсгал хурааж болохгүй.
2. Жить нельзя, сдохнуть. - Амьдрах арга алга, үхэж далд оръё.

Земфира - Печаль (Кино cover)

Дуу харьцуулалт.

Хуучин орос босстойгоо сайн хусаад орж ирлээ ;-) Оросуудын нэг таалагддаг зан нь - шударга, бодсоноо л арын санаагүй хэлдэг. Манай дебилүүд Эрдэнэтийг яачихваа гэхэд нь "Бандан тас найзаа, одоогоор хувийн өмч, удахгүй улсынх болно" л гэлээ.

20 July 2016

1944.07.20

Том Крузын тоглосон Валькирия киног бүгд санаж байгаа байх. Генералуудын гэж нэрлэгддэг энэ халдлага нь бодит болсон явдал. Дэлбэрэлтийн дараах фюрерын өмд:
Штауффенберг бөмбөгтэй цүнхээ ширээн доор Гитлерт ойр байрлуулчихаад утсаар ярих нэрийдлээр гарсан хойгуур хурандаа Брандт цүнх хөлд нь саад болоод байхаар нь байрлалыг нь өөрчилсөн байдаг. Энэ үйлдэл нь үндсэндээ Гитлерийн амийг санамсаргүй аварсан.
Энэ түүхийн хамгийн эвгүй хэсэг нь - цааз. Энгийн гэмт хэрэгтнийг гильотинагаар толгойг нь авдаг, цэргийн гэмт хэрэгтнийг буудан хороодог байсан хэдий ч фюрерийг алах хуйвалдаанд оролцогчдыг дүүжилсэн байдаг. Ингэхдээ зүгээр дүүжлэхгүй олсны оронд төгөлдөр хуурны утас ашиглажээ. Зүгээр дүүжилэх үед хүзүү нь хугарах юмуу агаарын дутагдлаас болж хүн харьцангуй хурдан амьсгал хураадаг. Харин нарийн төмөр утсаар дүүжилхэд удаан гэгч тарчилдаг байгаа юм.

19 July 2016

Газрын зургийн гай тарих боломж

Чечений нэгдүгээр дайны үед оросын танкууд Грозныйд ороод төөрсөн тохиолдол бий. Босогчид хаягжилтыг бүрэн устгаснаас гадна цэргийнхэнд нарийвчлал сайтай газрын зураг байгаагүй гэдэг. Үр дүнд нь цуваагаараа хядуулсан гашуун туршлагатай үлдсэн. 
Дайны үед газрын зураг маш чухал. Том гүрнүүд газрын зурагт онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. ЗХУ цагтаа цэргийн топографийн картаараа тэргүүн эгнээнд байв. Хэдэн мянган ЗХУ-ын мэргэжилтнүүд картографийн нүсэр их ажил гүйцэтгэсний үр дүнд Баруун Европ болон АНУ-ын нарийвчлал сайн газрын зургуудтай болж чадсан. Стратегийн ач холбогдолтой дүүргүүдийг бүр байрны нарийвчлалтай зурсан байдаг. Ийм газрын зургууд дээр замын өргөн, гүүрнүүдийн төрөл болон даац, үйлдвэрүүд ямар бүтээгдэхүүн хийдэг зэргийг зааж өгдөг. Армийн л хэрэгцээнд шүү дэ. Одоо ч гэсэн АНУ-д зөвлөлтийн газрын зургуудыг ашиглах тохиолдол байдаг гэсэн. Зах зээлийн ороо бусгаа үед 1:25000 нарийвчлалтай хэдэн мянган газрын зургийг Генштабаас америкчууд салгаж чаджээ. 
Гол нь зөвлөлтийн мэргэжилтнүүд барууны картуудыг хуулбарладаггүй, өөрсдөө шинээр зурдаг байж. Тухайлбал 1984 оны английн Чатем хотын газрын зурагт Эзэн хааны флотын шумбагчдын зогсоолыг дүрслэхээс гадна ойролцоох гүүрнүүдийн налуу өнцөг, даац, ямар материалаар хийгдсэн зэргийг оросууд тусгасан байхад английн газрын зурагт тус объектыг улсын нууц гээд дүрслээгүй байдаг. Тухайн үед аль ч улс өөрийн газрын зурагтаа санаатай алдаа гаргадаг, дутуу мэдээлэл оруулдаг байсан. ЗХУ-ын газрын зургуудыг гажуудуулах системийг зохиосон нөхөр Сталины нэрэмжит шагнал хүртсэн гэдэг. 
Зарим цэргийн зориулалттай газрын зургуудыг дагалдаж армийн операци явуулахад туслах хүснэгтүүдийг хавсаргадаг байв. Жишээ нь: сонсогдох орчны хүснэгт. Хөл дор хугарах мөчир 80 метрт дуулдна, шороон замаар алхах цэргүүд 300, засмалаар бол 600 метрт сонсогдно. Асаалттай танк 1000 метрт, винтовоор буудахад - 4000 метрт дуулдна. Мөн газрын онцлогоос шалтгаалж цэргүүдийн хурдыг тооцоолох хүснэгтүүд бий. Энд газрын налуу, хөрс, замын өргөн болон чанар зэргээс шалтгаалж тооцоолдог.
Оросууд цэргийн объектуудыг бүр нарийвчлалтай дүрсэлхийг хичээдэг байв. 1982 оны ЗХУ-д хийгдсэн газрын зургийг АНУ-ын геологийн албаны газрын зурагтай харьцуулбал:
Одоо бол амар болсон - тагнуулын нисдэг аппарат юмуу хиймэл дагуулаас зургийг нь аваад болоо.