30 January 2016

The Present


Өнгөрсөн үе одоо цагт

Ямарч хэрэггүй, дэмий зүйл боловч ийм төрлийн эвлүүлгүүд надад нүгэлтэй таалагддаг.

Bobby Fischer

Нэг удаа сэтгүүлч М. Талиас асууж: "Шатарчид болон хөгжмийн зохиолчдыг төстэй байдлаар нь холбож болох уу?". Таль: - Бололгүй яахав. Ботвинник бол Бах, Смыслов - Чайковский, Керес - Шопен, Петросян болохоор Лист, Бронштейн - Дебюсси, Ларсен - Прокофьев болно гэв. - Харин Фишер? гэсэн асуултад: - Компьютер! хэмээн товч хариулж.
Уншигч шатар сонирходог бол "Бобби Фишер дэлхийн эсрэг" баримтат киног үзэхэд илүүдэхгүй.
Тэрбээр үндсэндээ Рейкъявик-1972-оор шатрын ертөнц дахь ЗХУ-ын ноёрхолыг таслан зогсоосон. Зөвлөлтийн тамирчид 1948 оноос хойш титэмээ алдаагүй байсан юм (зөвлөлт гэхгүй оросууд гэж үзээд Александр Алехиныг тооцох юм бол бүр 1937 оноос хойш болно).
Фишер гэж ямар хүн байсныг түүний ярьж хэлж байснаас нь төсөөлж болно:
- Би шатраас өөр ямарч зүйлд ийм өндөр амжилтанд хүрч чадахгүй байсан болов уу. Би үндсэндээ сургууль ч төгсөөгүй. Төгсөх шаардлага ч байгаагүй.
- Сургуульд сураад байх юм байхгүй. Багш нар нь тэнэг. Эмэгтэй хүн багшилахыг хориглох хэрэгтэй. Манай сургуульд биеийн тамирын багш л гайгүй нь байв - тэр муугуй шатар нүүдэг юм.
- Намайг шатрын суутан гэдэгтэй би санал нийлэхгүй. Би өөрийгөө тал бүрийн авъяастай гэж үздэг. Зүгээр шатар тоглох хувь таарсан нь энэ. Каспаров мэтийг шатрын суутан гэж нэрлэж болох юм. Тэр яг эрдэмтэй хэрнээ маанаг хүн шиг - шатраас өөр юу ч мэддэггүй.
- Бүсгүйчүүд бол шал дэмий. Залуус тэдгээрт цагаа дэмий зарцуулдаг. Шатар л таашаал авчирдаг юм. Мөн мөнгө ч авчирна.
- Надад дотны найз байхгүй. Надад нууц байхгүй. Найз нөхөд надад хэрэггүй. Би бүхнийг бүгдэд хэлж чаддаг.
- Би сэтгэл зүйд итгэдэггүй, би хүчтэй нүүдэлд итгэдэг.
- Би хүмүүсийг ялах дуртай. Тэдний биеэ тоосон байдлыг дарах нь сайхан.
Фишер өөрийгөө хамгийн сайн шатар тоглодог гэдэгт бат итгэлтэй байсан. Оросууд түүний ялалтанд хүрэх замын түр зуурын саад л байв. Мөн тэрбээр еврейчүүдэд дургуй, бараг антисемит нэгэн байж.
Анатолий Карпов дурсахдаа: "Фишер шатарчидтай муухай харьцдаггүй байсан. Тэмцээн зохион байгуулагчидтай бол хэрэлдэж муудалцах нь элбэг. Тэр тэмцээний нөхцлийг сайжруулах, өөрийн эрхийг хамгаалж ам зөрдөг нь үндсэндээ зөв үйлдэл байсан. 5-6 цаг хөдөлгөөнгүй шатрын хөлөг ширтээд суухад гэрэлтүүлгэ зохих түвшинд байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Шатрын дүрсүүд стандарт байх хэрэгтэй. Фишерээс өмнө үүнийг ойлгодоггүй, янз бүрийн дүрсээр тоглодог байлаа. Хөлөг дээр сүүдэр тусах ёсгүй, тэгэхгүй бол нүд ядардаг. Иймэрхүү зүйлийг Фишер хатуу шаарддаг байсан юм. Өөрийнхөө төлөө шаарддаг байсан ч гэлээ энэ нь өндөр түвшний тэмцээнүүдийн стандартыг тогтоож өгсөн юм".
Түүнд аваргуудыг нь ялсан болохоор ЗХУ-д дургуй байсан. Баруунд болохоор антисемит үзлийнхээ төлөө гадуурхагдаж байв. Сүүлдээ Фишер АНУ-ын ч эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон.
72 оны үйл явдлаар сэдэвлэсэн уран сайхны кино ч бий:
Ганц баатар баахан дайсныг дардаг шиг Фишер оросын гроссмейстеруудыг ээлж дарааллан ялсан түүхийн финал энэ кинонд гарна.
Фишер - Тайманов. 6 - 0.
Фишер - Ларсен. 6 - 0.
Фишер - Петросян. 6,5 - 2,5.
Тэгээд 72 онд Спасскийг буулгаж аварга хэмээх хүндэт цолыг хүртсэн.
 
Аварга болсноосоо хойш 3 жилийн туршид Фишер ямарч турнирт оролцоогүй. Үүгээр зогсохгүй Карповтой тоглох ёстой болоход биелэгдэхгүй шаардлагууд тавьсаар тоглоогүй байдаг. Уг нь тоглосон бол маш сонирхолтой байхгүй юу. Ингээд Фишерээс аваргын титэмийг нь хурааж авсан юм. Оросууд 1975-2008 онд эргээд шатрын ертөнцөд эзэн суусан. ЗХУ байхгүй болчихоод байхад л шатарчид нь ээлж дарааллан аваргалсан: Карпов, Каспаров, Крамник гээд. Фишер тэмцээнд оролцохоо байхад түүний орыг баруунд дүрвэж гарсан ЗХУ-ын 4 удаагийн аварга Виктор Корчной эзэлсэн. Тэр нэг хэсэг Карповын гол өрсөлдөгч нь байв. Шатар үндсэндээ "хүйтэн дайны" бас нэг фронт нь болчихсон байсан цаг үе.
20 жилийн дараа Фишер Спасский нар иргэний дайны гал улалзсан Югославид хоорондоо дахиж тоглосон юм. Үүнийх нь төлөө АНУ иргэншлийг нь хурааж Фишер 15 жил тэнүүчилсэн.
Фишер АНУ-ын талаар: "Та бүхэн АНУ-ын түүхийг хар. Энэ улсын түүх гэж ер нь юу байнаа? Юу ч биш байснаа ямар нэгэн зүйл болох гэж хичээсэн оролдлого. Эзлэн түрэмгийлэл, алаан хядаан... Тэд индянуудын улсыг нь булааж, газрыг нь дээрэмдэж, бараг бүгдийг нь алсан. Энэ л АНУ-ын түүх байхгүй юу. Би энэ улсыг жигшиж байна" хэмээсэн байдаг.
Тэгсэн ч гэлээ 1972 оны Борис Спасский, Бобби Фишер нарын өрөг бол барууны ертөнц ЗХУ-ыг ялсан хамгийн тод ялалт хэвээрээ үлдсэн.
Фишерийн хувьд - суут ухаан сэтгэцийн өөрчлөлттэй зэргэцэн орших гэж оролдсон эмгэнэлт бас нэг жишээ юм болов уу. Фишер шатрын оргилд удаагүй ч гэлээ түүний энэхүү спортод оруулсан хувь нэмэр агуу их.

28 January 2016

DJI - Mongolia


НОМ - Вкус алкоголя во рту

Гоё ая, хүнд үг.

Хүүхдийн хүмүүжлийн тухай

Дэлхийн олон үндэстэн ястан бусдыгаа янз бүрээр хүлээж авдаг. Үзэн яддаг, хүндэлдэг, айдаг, шоолдог г.м. Энэ дунд еврейчүүд онцгой байр суурь эзэлнэ. Нобелийн шагналыг 850 хүнд олгосноос 173 нь еврей, нэмэх нь 20 шагналтны эцэг эхийн нэг нь еврей байж таардаг. Хүн амын 0,2 хувиас доош хувийг эзэлдэг еврей үндэстнээс Нобелийн шагналтнуудын 22% нь төрсөн гэсэн үг.
Нөгөө талаас, ухаан болон авъяас удамшдаггүй гэж би хувьдаа боддог. Тэр тусмаа ямар үндэстэн байна гэдгээс шалтгаалахгүй. Дөнгөж төрсөн хүүхэд бол суурь, цэвэр цаас. Түүний авъяасыг хөгжүүлэх үү устгах уу л гэсэн асуудал бий. Энд хүний өсч хүмүүжих орчин маш их нөлөөтэй байдаг.
Тэгвэл еврейчүүдийн ололт амжилтын нууц юунд байна? Монголчууд бид адилхан үр дүнд хүрч чадах уу? Мэдээж чадна. Үүний тулд хүүхэд залуучууддаа л анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал:
1. Айл болгонд хангалттай хэмжээний унших материал, ном байх ёстой. Хүүхдэд боловсрол олгодог газар ганц сургууль биш шүү дэ. Хүүхэд дугуйлан секцид явж, том хүмүүстэй ижил түвшинд харьцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх нь чухал. Бид хүүхэд юм асуугаад ирэхлээд яадаг билээ? "Аав нь ядраад байна, дараа тайлбарлая" ч юмуу "Энийг ойлгох нас чинь хараахан болоогүй байна" гэдэг. Энэ нь буруу. Хүүхдийг өөрийн бодолтой, өөрийн эрхтэй эн зэргэцээ хувь хүн гэж хүлээн авах нь чухал.
2. Бие биенээ дэмжиж сургах. Хүүхдүүддээ энэ шинж чанарыг багаас нь төлөвшүүлэх нь чухал. Еврейчүүд энэ тал дээрээ бол аюултай. Израиль тагнуулчийн дурсамжийг уншиж байхад: "Ямарч газар байсан хэцүү нөхцөл байдалд ороо л бол еврей хүндээ хандахад гарцаагүй тусламж авдаг байлаа" гэсэн байдаг. Банкны эзэн мөнгө өгнө, юучгүй оюутан болохоор илгээмж юмуу зурвасыг заасан газарт хүргээд өгнө г.м. хүн болгон чадлынхаа хэрээр өөрсдийнхдөө тусалдаг гэж байгаа. Бид болохоор цөөхөн мөртлөө нутаг ус гэж солиороод, ямар хэрэг байна? Энэ нь бас буруу. 
3. Боловсрол чухал гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Боловсрол заавал дээд байх албагүй. Хүн ажилдаа эзэн, хэлсэн ярьсандаа хүрдэг бол боловсролынх нь түвшин дээд байна уу дунд байна уу чухал биш. Төгсөөгүй сургуулиа төгссөн гэж ярьдаг, анкет худал бөглөдөг асуудал бол тэр хүн хохирол учруулсан учруулаагүй тухай асуудал биш юм. Худал ярьсан, хүмүүсийг хуурсан гэдэг нь өөрөө ёс зүйн ноцтой доголдол юм. С. Ганбаатар энэ явдлаа яаж ч Оюу толгой, Таван толгойтой холбож болно, гэхдээ худлаа бурсаар өдий хүрсэн нь яалт ч үгүй факт юм. Ер нь бултах газаргүй болоод ирэхлээрээ муу нуухаар сайн илчил гэдэг алхам хийсэн. Бас Уянга байна. Ганц ч хууль санаачилж батлуулаагүй гэж байгаа. Уг нь үндсэн ажил нь шүү дэ. Эх оронч гэж цээжээ дэлдэж болно, ажлаа сайн хийж түүнийгээ батлах хэрэгтэй шүү дэ. Худлаа хэлэхгүй байх, ажлаа татлаа түтлээгүй хийх зэрэг чинь өөрөө хүний суурь боловсролыг илтгэнэ.
4. Сурууль болон багш. Зарим багш нарт учир их байна. Яг надад бол тохиолдоогүй, гэхдээ хүүхэд алагчлан үзэх үзэгдэл ажиглагддаг гэхүү дэ. Финляндад жишээ нь эцэг эхийнх нь ажил төрлийн талаар ямарч анкет бөглүүлдэггүй гэж байгаа. Багш ардын хүүхдийг сургах үүрэгтэй болохоос биш тэр хүүхдийн цаана хэн байх нь чухал биш. Мөн бүх сургууль ижилхэн, сургалтын бааз, хөтөлбөр нь ав адилхан. Хүн хаягийн харъяаллын дагуу л хүүхдээ сургуульд өгөх үүрэгтэй. Манайд багш нь үндсэндээ хоёр дахь эцэг эх нь шүү дэ, хүүхдийн хувьд. Тиймээс өндөр шалгуурт нийцэж байх хэрэгтэй байна.

Оросын өр

Оросуудад бид (бараг) өргүй. Хойд хөршийн Холбооны зөвлөл өр тэглэх бичиг баримтыг баталгаажуулсан. Байж байгаад л оросын өр тэгэллээ гэдэг мэдээлэл гардаг. Ер нь хэзээ хэдий хэмжээний өрийг хүчингүй болгож, манай улс хэдийг төлчихөөд байгаа юм гэдгийг сонирхов.
2003 онд 11,4 тэрбум долларын өрөөс 11,1 тэрбумыг нь хүчингүй болгосон. Үлдэгдэл болох 300 сая ам.долларыг нь шилжүүлсэн. Энэ нь их хэмжээний өрийг хааж чадсан амжилт яах аргагүй мөн. Зээлээ оросуудаар тэглүүлсэн 3 улс байдгийн нэг нь манайх. Нөгөө 2 нь: Куба - 30, Хойд Солонгос - 11 тэрбум.
2010 онд ОХУ бидний өр болсон 180 сая долларыг мөн л хүчингүй болгож. Харин одоо 174,2 саяас 97%-ийг нь хөнгөлж байна. Бид 3,8-ыг төлөөд энэ асуудал хаагдна гэсэн үг. Бидний талаас хугацаа хэтрэлт гаргасан гэж ойлгож болно. Бие биенийхээ өмнө хүлээсэн санхүүгийн хариуцлагын асуудал хоёр улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад саад болж байгаа болохоор ингэж хөнгөлж байгаа юм гэсэн утгатай зүйл бичиж. Яахав, эргээд ямар нэг юмаар барьцаалчихгүй бол өр багасч л байвал сайн.

Moby - Mistake

27 January 2016

Сахаров

Эрдэмтэн Сахаровыг нам засагтай тэрсэлдсэнийх нь төлөө Академиас хасах болов. Хэнч энэ бусармагт хэрэгт орооцолдох хүсээгүй боловч гарц байсангүй, хурал зарлагдав. Намын төв хорооноос куратор хүртэл ирэв. За тэгээд хурлын үеэр Сахаров өөрийн (зөвлөлтийн) ард түмний эсрэг муухай зүйл хийсэн болохоор зэрэг цолыг нь хураах хэрэгтэй гэдэг асуудал төлөвлөсөн ёсоор сөхөгдөв. Гол нь академикч цол нь насан туршид олгогддог болохоор яахаа мэдэхгүй гацаанд орцгоов. Академиас эрдэмтнийг хасч байсан тохиолдол ер нь байдаг юмуу гэсэн асуудал урган гарав. Нобелийн шагналт академикч Капица:
- Тийм тохиолдол байдаг, би мэдэх юм байна! гэж гэнэт амь оров. Төв хорооноос томилогдсон куратор түүнрүү горьдлого тээсэн харцаар харахад тэрбээр:
- 33 онд пруссийн академиас Альберт Эйнштейнийг хассан юм гэж өгүүлбэрээ төгсгөжээ. Танхим чив чимээгүй болж Сахаров зөвлөлтийн академикч хэвээр үлдсэн байдаг. 
Сахаровыг тэр үед олон хүн өмөөрч байсан. Бас нэг түүх: намын нэг дарганцар Сахаровын талаар ингэж хэлж:
- Как может он членом Академии быть? Он же давно не работает! (Тэр яаж Академийн гишүүн байх юм бэ? Ажиллахаа болиод удаж байгаа шүү дэ.)
Атомын физикч эрдэмтэн Александров хариуд нь:
- Знаете, у меня есть член, он тоже давно не работает, но я держу его при себе за былые заслуги! (Надад ч гэсэн ажиллахаа байсан нэг зүйл бий, гэхдээ би түүнийг урьд өмнө байгуулсан гавъяаных нь төлөө байлгаж л байгаа) гэж хариулсан байдаг.

26 January 2016

Фото-зураг түүх өгүүлнэ

1944 он. Элизабет Глоденыг шүүх хурал. Энэ эмэгтэй Гитлерийг алах хуйвалдаанд оролцсон генерал Фриц Линдеманыг нууж орогнуулсан хэрэгт холбогдсон юм. Гэмт хэрэгтний төлөө 500 мянган рейхсмаркын шагнал амлагдсан байсан хэдий ч илчлээгүй байна. Генерал баривчлагын үеэр эсэргүүцэл үзүүлж эмнэлэгт шархаа даалгүй үхсэн. Элизабетыг нөхөртэй нь, ээжтэй нь цаазалсан.
1957 он. Невада дахь полигон. Тэнгисийн явган цэргүүд цөмийн бөмбөг дэлбэрсэн газраас 5 км-ийн зайд сургуулилт хийж байна.
1900 он. Дүлий хүүхдүүд дохионы хэл сурахдаа толь ашиглаж байна.
1961 он. Леонид Брежнев Юрий Гагаринд Ленины одон болон ЗХУ-ын баатар цол (алтан таван хошуу одон) гардуулж буй мөч.
1974 он. Electrolux тоос сорогч худалдагчдын чуулга уулзалт.

Логонууд

MNB хэзээ ч гоё логотой байгаагүй. Согтуу зураач зохиосон гэлтэй зүйл л дандаа ашиглаж ирсэн улс. Өрөвдмөөр ч юм шиг. Уг нь цагтаа чадалтай л боловсон хүчинтэй байсан газар шүү дэ. 
Хэдэн өдрийн өмнө нэг гажиг дүрс нь өөр нэг гажиг дүрсээр солигдсон байсан.
Дүрс нь одоо дүүрч, шрифт бол бүрэн гамшиг. "Ингэж л хийж болохгүй шүү" гэж дизайны ангийн оюутнуудад жишээ болгож харуулах хэмжээний бичээс байгаа юм. Тэгсэн дүрс нь хүртэл плагиат болж таарч байх шиг байна. Twitter-т сайхан илчилсэн байна лэ:
Гэрээний дүн 6 сая гэж байгаа. Байж болно. Тэрч байтугай анх сонсогдоод байсан 40 сая ч байж болно. Яагаад болохгүй гэж? Гагцхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн үнийнхээ дүнтэй нийцэж байх ёстой. Чанартай, хэрэгтэй зүйл хийж өгсөн бол үнэ ер нь ямар хамаатай юм? Ямарч ажлын хувьд энэ дүрэм үйлчилнэ гэж би хувьдаа боддог.
Энд тэнд давгүй лого таарах нь бий. Хэн хэзээ зохиосныг нь мэдэх боломжгүй юм да. Жишээ нь - Монголын зохиолчдын эвлэл:
Дээр Бөхийн өргөөгийн дэргэдүүр машинтай өнгөрөхдөө самбар дээрх логонд анхаарал хандуулсан. Дэвж буй бөх байсан юм. Бүрэнхийд, нэмэх нь зэрвэс харсан болохоор би бүр сайн тогтож харж чадаагүй, гэхдээ монгол бичгээр "бөх" гэж бичсэнийг өөрчилж үүсгэсэн лого шиг санагдсан. Дотроо "За дараа нь Үндэсний бөхийн холбооны сайт дээрээс харнаа" гэж бодсон юм. Сая гэнэт санаад сайтыг нь хайж хайж олсон чинь бүрэн (_|_) бүтэхгүй эд байна. Юун тэр лого - Ө, Ү үсэг нь танигддаггүй сайт өдгөө бас байдаг аа? Бөхчүүдийн эрэмбийг сонирхоодохсон - 2006 оны баримт нээгдэв. 10 жил өнгөрч байна шүү дэ! ТББ сайтаа яаж ажиллуулах нь өөрсдийнх нь дур ч гэлээ энэ бас арай бишээ. Бөхийн холбооны лого хайх явцад бүр хүнд зүйл олдсон:
 
Тэр шар дүрс юу вэ? Над шиг эв хавгүй бөмбөг залдаг гарыг дүрслэх шаардлага байсан юм уу? Ер нь тэгээд сагсчин мөн үү?

Маршал Х. Чойбалсантай салах ёслол

1952 оны энэ өдөр маршал Чойбалсан харийн нутагт өөд болсон түүхтэй. Тэр үеийн хэдэн зураг олдсоныг нийтэллээ.

25 January 2016

Елена Погребижская - Икары

UPD 2016.01.25 09:20
7 жилийн өмнө нийтлэгдсэн, ажиллагаагүй болсон дууг сэргээв. Дээрх хугацаанд дуучны сайт ч үгүй болж, бүсгүй ч дуулахаа байж. Продюсер болсон юм шиг байна лэ.

Харин тээр доор, анх нийтлэгдэж байсан "Не пробуждай воспоминаний" нэртэй дуу уг нь бүр 1877 онд бичигдсэн оросын классик романсуудын нэг байгаа юм. Погребижская-гийн дуулснаар хайгаад олсонгүй. Өөр дуучдын хувилбарыг сонирхож болно: http://pleer.com/search?q=%D0%9D%D0%B5+%D0%BF%D1%80%D0%BE%D0%B1%D1%83%D0%B6%D0%B4%D0%B0%D0%B9+%D0%B2%D0%BE%D1%81%D0%BF%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B9

UPD 2009.08.25 14:20 
Елена Погребижская - Икары


2009.08.24 13:54
Елена Погребижская (ex Butch хамтлаг) гэдэг дуучин байдгийг мэдсэн. Дуунууд нь (тэр тусмаа 2003 оны цомогнууд нь) таалагдав. 4 цомог сайтаас нь татаж авч болох нь: http://pogrebizhskaya.ru/page.php?al=music
Елена Погребижская - Не пробуждай воспоминаний

Хуримын ая дууны мэндчилгээ

Маори хурим. Зочид нь чин сэтгэлээсээ л мэндчилдэг юм байна :)

Бэлгийн цөөнхийн талаар

Надад хэн нэгэн нь эрэгтэй хүнийг хайрлана уу, эмэгтэй хүнийг хайрлана уу, эсвэл аль алиныг нь хайрлана уу - үндсэндээ падлий. Тэрийгээ зарлаад, цээжээ дэлдээд байхгүй л бол болох нь тэр. Хүний хувийн амьдралын асуудал болохоор шүүдэг нь ч би биш. Бусдад гэм хор учруулахгүй л бол одоо яалтай ч билээ, цаанаасаа тийм хүнийг.
Нөгөө талаас, насанд хүрээгүй хүүхэд уруу татах, садар самуун сурталчилах нь шал өөр асуудал. Ийм төрлийн үйлдлийг хатуу таслан зогсоох нь бол зөв.
Нэг сонин зүйл ажиглагддаг: эмэгтэй хүн эмэгтэй хүнтэйгээ хөтлөлцөөд явж байвал би юм бодохгүй. Харин хоёр залуу хөтлөлцөх нь эвгүй харагддаг. Цаашлаад: кинонд хоёр бүсгүй үнсэлцвэл жигшил төдийлөн төрөхгүй. Харин хоёр залуу озолцоод эхэлвэл "3,14z, би ийм юм үзэх ямар нүгэл хийсэн юм?" гээд сувагаа сольно. ө.х. эрэгтэй хүний хувьд гомо эрчүүдийг хүлээж авахад бэрх хэрнээ лесби эмэгтэйчүүдийг болохоор "ойлгоод" байгаа юм шиг.
Бүсгүйчүүдийн хувьд адилхан мэдрэмж төрдөг үү? гэдэг нь сонирхолтой. ө.х. гомо эрчүүд зүгээр юм шиг харагдаад, харин лесби хосыг харах төдийлөн таатай биш байдаг уу?

24 January 2016

Заантай таавар

UPD 2016.01.24 21:23
Зөв хариулсан байна. Зөгий.

2016.01.19 17:57
Дорнод Африкт тариалангийн талбайгаа заанаас ингэж хамгаалдаг:
Асуулт: модон хайрцганд юу байгаа вэ?

Branded Dreams


23 January 2016

Старший сын

Евгений Леонов, Николай Караченцов, Михаил Боярский нарын тоглосон "Старший сын" гэдэг кино байдаг юм байна. Яг одоо 1-р сувагаар гарч байна. Яагаад өмнө нь үзээгүй нь сонин.

22 January 2016

An Inspector Calls

Давгүй кино байна нэг үзчихэд.

Спирт vs Спорт

Тав дахь өдрийн гол асуудлыг илэрхийлсэн плакат:

Капитал

Карл Марксын "Капитал"-д дараах мөрүүд бий:
«Капитал избегает шума и брани и отличается боязливой натурой. Это правда, но это ещё не вся правда. Капитал боится отсутствия прибыли или слишком маленькой прибыли, как природа боится пустоты. Но раз имеется в наличии достаточная прибыль, капитал становится смелым. Обеспечьте 10 процентов, и капитал согласен на всякое применение, при 20 процентах он становится оживлённым, при 50 процентах положительно готов сломать себе голову, при 100 процентах он попирает все человеческие законы, при 300 процентах нет такого преступления, на которое он не рискнул бы, хотя бы под страхом виселицы. Если шум и брань приносят прибыль, капитал станет способствовать тому и другому. Доказательство: контрабанда и торговля рабами».
Тойм орчуулвал:
«Капитал хэл ам, хэрүүл шуугианаас зайлсхийдэг, түүнийг аймхай гэж хэлж болохоор. Энэ нь үнэн боловч бас гүйцэт үнэн биш. Капитал ашиггүй байх, эсвэл бага ашигтай байхаасаа их эмээдэг. Гэхдээ ашиг нь нэмэгдэхийн хэрээр тэр зориг ордог. 10 хувийн ашиг амлахад капитал дуугуй зөвшөөрдөг, 20 хувийн төлөө амилаад ирнэ, 50 хувийн төлөө хүзүүгээ хугалахаар зүйлрүү ороход бэлэн байдаг, 100 хувийн төлөө хуулийг үл тоомсорлож, 300 хувийн ашгийн төлөө бол үхэлийн аюул байсан ч хамаагүй ямарч гэмт хэрэг хийхэд бэлэн болдог. Хэл ам түүнд ашиг авчирч байвал капитал түүнийг өөгшүүлээд л байна. Наад захын жишээ: контрабанда болон хүний наймаа».

I'm Busy


21 January 2016

S M L XL

Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг Univision техникийн нөхцөл бололцооноосоо илүү хэрэглэгчтэй болчихоод өргөтгөл хийхийн оронд хурдны хязгаар тавьж байна гэж хардаж байгаа. Это лютый 3,14zдец, товарищи! Зарим нөхдүүд хэдэн өдрийн турш 200Mb траффик л ашиглаж, хэрэглээгээ мэдэж сандарцгаа л да гэсэн утгатай зүйл бичээд байгаа. Бүгд өөртэй нь ижил хэрэглээтэй байх албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй л дэ, эргүү дагзнууд. Интернэтийн хувьд хурдны, дата-гийн хязгаарлалт ямарч тохиолдолд хэрэггүй зүйл. Үүнийг Univision-ы хэрэглэгчид дуугуй залгиад өнгөрөх л юм бол интернэт нь эрт орой хэзээ нэгэн цагт (_|_) болноо л гэсэн үг. Гэрээг нэг тал дураараа өөрчлөх эрхгүй. Тиймээс гэрээний хугацаа дуустал гүрий, эсвэл өөр провайдерлуу шууд шилж. Би Univision-д аллергийтэй юм биш, гэхдээ буруу үйлдлийг нь "буруу байнаа" л гэнэ.

Blue October - Say It (Live)


Arctique


Массаж

Манай редакци уншигч бүрийн хэрэгцээ шаардлагыг хангах гэж их хичээдэг. Мэдээж хэрэг ихэнх нь гаж зуршилгүй иргэд болов уу гэж бодож байна. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, ганц бие аюулын онанист байдаг бол 13-р хороолол хавьцаа зугаалахыг зөвлөх байна:
Энэ бол хотын зөвхөн нэг хороолол. Зөвхөн нэгээхэн хэсэг нь. Давхацсан дугаар байхгүй ч гэлээ цаад эзэд нь хэд хэдэн утастай, эмийн сан руу алхуулчих хэмжээний хэд хэдэн "багц"-тай болов уу гэж таамаглаж байна. Гэвч бүх зүйл бурханы гарт, залгаад үз хүү минь...