30 November 2015
29 November 2015
28 November 2015
Түгээмэл тархсан худал ойлголтууд
Хүмүүс мэдээжийн худал зүйлд итгэдэг нь сонин. Наад захын жишээ: тамхичины дэргэд байгаа хүн тамхичинаас илүү хорддог гэнэ. Дэргэд нь байснаараа дам буюу пассив тамхичин болж буй юм байх. Ямарч пассив тамхидалт гэсэн ойлголт байхгүй нөхдөө. Зүгээр тамхины утаанд байх хэцүү гэдгийг л тайлбарлалдаа. Дээрх онолоор бол утаагаар нь амьсгалж байснаас хажуугийн нөхрөөс янжуур аваад татчихсан нь дээр болохнээ? Бодоод үздээ, яаж пассив нь активасаа илүү хордох юм? Актив нь бас л пассив хэлбэрээр өөрийнхөө утааг амьсгалж байгаа шүү дэ. Зарим хүмүүст тамхины утаа үнэртэх нь, утаагаар амьсгалах нь хэцүү байдаг болохоор тэр хүмүүсийг хүндлээд дэргэд нь тамхи татаад хэрэггүй гэдэг зарчим л үйлчилж байвал болох нь тэр.
Бас нэг гоё хэллэг бий: мэдрэлийн эд эс үрждэггүй юм, аав ээжийгээ нервтүүлээд байвал хурдан хөгширөөд үхээд өгнө гэж мэдээрэй. Мэдрэлийн эс үржэхийн дээдээр үржинэ, эмч хүнээс асуугаарай. Үрждэггүй байлаа гэхэд яах юм? Ууртай уцаартай хүний хөл гарны хурууны үзүүр нь насны эцэст нь юм мэдрэхээ болих уу? Дараа нь бие нь бага багаар мэдрэлгүй болсоор Каролия болоод дуусахнээ? Уурлах нь мэдээж муу, гэхдээ энэ нь мэдрэлийн эд эсийг дахин сэргээхгүйгээр хядаад байгаа юм биш.

Labels:
fact
27 November 2015
Блогийн загварын талаар
UPD 2015.11.27 23:08
Үнэхээр уншихад хэцүү төрх харагдаж байна л да. Ирсэн фото:
Би сая blogger-ийн шаблонуудыг хэрэндээ л сонирхолоо. Dynamic нь уг нь боломжийн юм:
Даанч хажуугийн gadgets устаад алга болох юм байна. Мэдээнүүд бол хаачихчгүй л дэ мэдээж. Gadgets хэвээрээ үлдэх шаблонууд дээр болохоор халилт болон давхцал гарах төлөвтэй:
Зарим шаблон дээр санал асуулга гарахгүй, зарим дээр нь тоолуур ажиллахгүй г.м. нэг нь байхаар нөгөөх нь дутаад лай юм. Уг нь бүх элементээ аваад үлдчих сонирхол бас байдаг.
Эцсийн дүнд загварыг хэвээр нь үлдээсэн нь дээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Уучлаарай, оролдоогүй биш оролдсон, өөрчлөлт илүү их боломж нээх, сайжруулалт авчрах ёстой байтал байгааг маань дордуулчих гээд байгаа болохоор арга алга. Зөвөөр ойлгоно гэж найдаж байна.Лазагнасан юм биш шүү. Шрифтийг бол томсгосон нь дээр бололтой. Би бас дээрээс хойш арай л жижиг байнуу да гэж бодоод л байсан юм.
2015.11.27 10:09
Уншигч коммент үлдээж:
Том дэлгэц дээр уншихад хүндрэлтэй байдаг. Загвараа өөрчилвөл зүгээрсэн гэсэн санаа дэвшүүлж. Зөв л дө, ийм санаа оноо ирж байж л блог цаашаагаа хөгжинө.
Загварыг өөрчилж болно, асуудалгүй. Өргөн дэлгэц дээр уншихад хэцүү байгааг би өөрөөс чинь л дуулж байна. Учир нь ихэнх тохиолдолд миний дэлгэц дээр ийм байдлаар л харагдаж байдаг юм.
Блогийн загвар лав сүүлийн 5-6 жил өөрчлөгдөөгүй. Уншигчидад дасал дадал болсон төрхийг солиод яахав гэж бодсон хэрэг. Нөгөө талаас, энэ хуучин шаблон blogger дээр устгагдсан, тиймээс шинэ дизайн туршчихаад амжилт олохгүй бол буцаагаад хуучин хэвэнд нь оруулах боломж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Тиймээс олонхийн саналаар шийдвэрлэсэн нь дээр юм болов уу: - Дэлгэц дээр пост уншихад, бичлэг үзэхэд хүндрэл тулгардаг уу? Шрифт жижиг байна г.м. гомдол санал байвал хэлэх хэрэгтэй. Загвараа солих уу байх уу?
Үнэхээр уншихад хэцүү төрх харагдаж байна л да. Ирсэн фото:
Би сая blogger-ийн шаблонуудыг хэрэндээ л сонирхолоо. Dynamic нь уг нь боломжийн юм:
Даанч хажуугийн gadgets устаад алга болох юм байна. Мэдээнүүд бол хаачихчгүй л дэ мэдээж. Gadgets хэвээрээ үлдэх шаблонууд дээр болохоор халилт болон давхцал гарах төлөвтэй:
Зарим шаблон дээр санал асуулга гарахгүй, зарим дээр нь тоолуур ажиллахгүй г.м. нэг нь байхаар нөгөөх нь дутаад лай юм. Уг нь бүх элементээ аваад үлдчих сонирхол бас байдаг.
Эцсийн дүнд загварыг хэвээр нь үлдээсэн нь дээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Уучлаарай, оролдоогүй биш оролдсон, өөрчлөлт илүү их боломж нээх, сайжруулалт авчрах ёстой байтал байгааг маань дордуулчих гээд байгаа болохоор арга алга. Зөвөөр ойлгоно гэж найдаж байна.
2015.11.27 10:09
Уншигч коммент үлдээж:
Том дэлгэц дээр уншихад хүндрэлтэй байдаг. Загвараа өөрчилвөл зүгээрсэн гэсэн санаа дэвшүүлж. Зөв л дө, ийм санаа оноо ирж байж л блог цаашаагаа хөгжинө.
Загварыг өөрчилж болно, асуудалгүй. Өргөн дэлгэц дээр уншихад хэцүү байгааг би өөрөөс чинь л дуулж байна. Учир нь ихэнх тохиолдолд миний дэлгэц дээр ийм байдлаар л харагдаж байдаг юм.
Блогийн загвар лав сүүлийн 5-6 жил өөрчлөгдөөгүй. Уншигчидад дасал дадал болсон төрхийг солиод яахав гэж бодсон хэрэг. Нөгөө талаас, энэ хуучин шаблон blogger дээр устгагдсан, тиймээс шинэ дизайн туршчихаад амжилт олохгүй бол буцаагаад хуучин хэвэнд нь оруулах боломж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Тиймээс олонхийн саналаар шийдвэрлэсэн нь дээр юм болов уу: - Дэлгэц дээр пост уншихад, бичлэг үзэхэд хүндрэл тулгардаг уу? Шрифт жижиг байна г.м. гомдол санал байвал хэлэх хэрэгтэй. Загвараа солих уу байх уу?
Labels:
blog,
i have a question
Унгаруудыг бүү олзол!
Дэхийн II дайн. Воронежийн төлөөх тулаан 212 хоног үргэлжилж, маш ширүүн байлдаан явагдсан хэдий ч энэ тухай чимээгүй байдаг. Воронежийг баатар хот ч болгоогүй. Үнэн хэрэг дээрээ Сталинградын төлөөх тулаанаас нээх дутахгүй үйл явдал энд өрнөсөн. Баримтууд нь нууцын зэрэглэлтэй байж байгаад хэдхэн жилийн өмнө дэлгэгдэв.
Немцууд Воронежийг эзэлсэн бол Москваруу урдаас, Сталинградруу хойноос довтлох плацдармтай болох гээд байв. Мөн төмөр замын томоохон зангилаа л да Воронеж нь. Фронтын шугам хотын тэг дундуур өнгөрч, аль аль тал нь дайснаа хөөж хотыг бүрэн хяналтандаа авч чадахгүй удаан тулалдсан. Немцууд их хохирол амсаж Сталинградаас хүртэл дивизи цэрэг татсан байдаг. Улаан армийн анги нэгтгэлтэй зэргэцээд хотын иргэд партизаны дайн идэвхтэй явуулжээ. Нийт 5 мянга гаруй хүн зэвсэг барьж хотоо хамгаалсан байдаг. Хариуг нь немцүүд зохих ёсоор барьж: 24 цагийн дотор хотыг орхих тушаал гаргаад дагаагүйг нь зүгээр цаазалж байлаа. Шонгийн модноос дүүжлээтэй хүмүүс хаа сайгүй байсан гэдэг. Эмнэлгүүдийг бүрэн цэвэрлэсэн: шархтай цэргийн, шархгүй энгийн, өвчтөн, эмч сувилагч - ялгалгүй хороож орхисон. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийг хүртэл хүйс тэмтэрсэн. Энэ үеэр Унгарын эзэн хааны 2-р арми жинхэнэ яргалал үйлдсэн байдаг: олзны цэргүүд дээр таван хошуу сийлэх, арсыг нь таван хошуу хэлбэртэй хуулах, толгойг нь авах, амьдаар нь булах г.м. харигслал их үйлдсэн. Улаан армийнхан хариуд нь "Мадьяр в плен не брать!" буюу "Унгаруудыг олзлохгүй!" гэсэн аман тушаал авчээ. Бичиг цаасан дээр ямарч ийм тушаал байхгүй, гэхдээ олзлогдсон унгар цэргийн тоо маш бага байдаг. Ихэнхийг нь газар дээр нь учрыг нь олчихсон гэсэн үг. 75 мянган цэрэг олзлогдсоноос хэдхэн мянга нь л унгар үндэстэн. 1943 оны довтолгоогоор унгарын арми бүтнээрээ Воронежийн дор оршуулагдсан. Унгаруудын хувьд хамгийн том цэргийн оршуулга нь өдгөө Воронежд бий. Зарим эх сурвалжаар 150 мянган унгар цэрэг энд амиа алдсан гэдэг. Мөн италичууд, румынууд олноороо сүүлчийн удаа нарыг Воронежд харсан. 350 мянган цэрэгтэй бүлэглэл Воронежийг эзэлж чадаагүй. Оросын талаас 400 мянган хүн алагдаж шархадсан байдаг. Дайны дараа Варшавын гэрээгээр ОХУ, Унгар, Румын нь нэг тал болсон. Нэгнийгээ хэдхэн жилийн өмнө хядаж байсан улс энэ тухайгаа чимээгүй өнгөрсөн нь дээр гэж үзсэн байх.
Хот бол газрын хөрснөөс бүрэн арчигдсан. Дайны дараа бараг сэргээхгүй хаяад өөр газар шинэ хот барьсан нь дээр гэж яригдаж яригдаж сэргээхээр болсон түүхтэй.

26 November 2015
Сөнөсөн Су-24-ийн мөрөөр
Оросын тэнгисийн явган цэрэг нисдэг тэрэглүү босогчид газраас гал нээх үеэр хүзүүндээ шархадаж амь эрсэдсэн юм билээ. Онгоц даалгавар биелүүлчихээд буцах биш биелүүлэхээр нисч байж. Аврах операцид 2 биш 3 нисдэг тэрэг явсан юм билээ.
Сирийн цэргийнхэнтэй хайгуул хийсний үр дүнд оросууд 12 цагийн дараа 2 дахь нисгэгчээ амьд мэнд олж авсан байгаа. Штурман амьд гарч, хөлгийн ахлагч болох дэд хурандаа цолтой нисгэгчийг ослын буулт хийж байхад нь босогчид буудан хороож. Уг нь Женевийн конвенциор сөнөсөн агаарын хөлгөөс шүхрээр бууж буй хүмүүсийг алах хориотой. Сирид ямарч дүрэм журам үйлчлэхгүй л дэ.
Туркийн талыг баримтлагч сирийн туркмен босогчид орос нисгэгчийг буудсан гэсэн мэдээлэл цацагдсан. Зэвсэгт бүлэглэлийн толгойлогч нь орос бичигтэй парашютын бариулыг Reuters-д өгсөн ярилцлагадаа харуулж байгаа.
Өмнө нь хоёр нисгэгчийг алсан, нэгийг нь алж нөгөөхийг нь олзолсон, туркийн цэргийнхэн босогчидтой ярьж нисгэгчийг суллахаар ажиллаж байна гэсэн мэдээллүүд худал байсан нь тогтоогдлоо. Оросууд нисгэгчээ олж авснаараа болсон үйл явдлын амьд гэрчтэй болж байгаа юм. Нисгэгчийг нь эсрэг тал олзолсон бол оросууд гар нь хөлөөрөө уяатай болох байсан болохоор аврах ажиллагаанд их ач холбогдол өгсөн нь харагдсан. Штурман болох ахлагч цолтой залуу өгсөн ярилцлагадаа: туркийн онгоцууд ямарч контакт үүсгэх оролдлого хийгээгүй. Визуалаар харагдаагүй, радиогоор холбогдоогүй. Шууд пуужин харвасан. Бид нислэг үйлдэж буй районоо гарын таван хуруу шигээ сайн мэдэж байсан, хил даваагүйг баттай хэлнэ гэв:
Ярилцлага "Я обязан вернуть должок за командира." (би даргынхаа өшөөг авах ёстой) гэж төгсөж байгаа. Оросууд энэ өгүүлбэрээр цааш яахыгаа илэрийлсэн гэж дүгнэж болно.
Одоо туркменуудын талаар.
Энэ гол дүрд тоглоод байгаа хүнийг Alpaslan Celik гэдэг. Гол нь товарищ ямарч туркмен биш. Туркд төрсөн, туркийн иргэн. Тодруулвал: Элязык мужийн Кебан хотынх. Эцэг нь тус хотын засаг дарга байсан хүн гэж байгаа.
Найз интернэтийн идэвхитэй хэрэглэгч, Twitter-ийн account нь.
Жилийн өмнө туркын сонин хэвлэлээр засаг даргын хүү туркменуудыг хамгаалахаар Иракийг зорьлоо гэсэн нийтлэлүүд гарч байж. Мань эрийн зураг энд тэнд цөөнгүй таарна.
Баруун дээд булангийн зургийг томруулж харцгаая.
Өмнө нь үзэгдээгүй цэнхэр туг, хуруугаараа рокерууд шиг эвэр үзүүлж буй нь сонирхолтой. Исламын хэт даврагчид зүгээр ганц хуруугаа л гозолзуулдаг шүү дэ. Жаахан ухах юм бол ийм мэдээлэл олдно:
Цөөвөр чононууд хэмээх туркын залуучуудын хэт баруун үндсэрхэг үзлийг дэмждэг байгууллага байдаг юм байна. Пантюркизм, национализмаар өвчлөгсөд гэсэн үг. Уг нь ихэвчлэн Туркээс салан тусгаарлах сонирхолтой курдуудын эсрэг дайтаж ирсэн юм билээ. Харин энэ мэндчилгээ нь (чоно дүрсэлж буй хэрэг):
Тэгэхлээр сирийн туркменууд нисгэгчийг нь хороосон уу туркууд уу гэдэг асуултад оросууд хариултаа үндсэндээ авчихсан. Туркын нисэх хүчин онгоцыг нь сөнөөсөн, газар болохоор туркуудээс зэвсэг хангамж авдаг босогчид, туркын хэт даврагчид нисгэгчийг нь алсан. Энэхүү өдөөн хатгалгыг урьдчилан бэлтгэсэн байсан гэсэн таамаглалыг л баталж чадахгүй байгаа юм.
Оросууд нисгэгчээ аврангуутаа бөмбөгдөлтөө идэвхжүүлсэн. Өчигдөр хилийн бүсийг сайн бөмбөгдсөн. Ингэхдээ туркийн тусламжийн цувааг устгав.
Сирийн нутаг дэвсгэр дээрх машинуудаа туркууд яаж ч хамгаалах билээ. Хүмүүнлэгийн тусламж нэрийн дор босогчидод зэр зэвсэг, хүнс, эм тарианы хангамж ийм цуваануудаар ирж байна гээд л бөмбөгдөөд хаячихаж байгаа юм. Ийм цуваануудынхаа хариуд туркууд хямд нефть авч байгаа нь нууц биш. Энэ бол зүгээр бие халаалт. Оросууд курдын салан тусгаарчлагчдад зэр зэвсэг нийлүүлээд эхэлвэл энэ нь туркуудын хувьд жинхэнэ шүдний өвчин болно.

in the world,
war
Сансрын хөлөгтэй таавар
UPD 2015.11.26 09:24
Зөв хариулт: дугуйныхаа резинийг уядуулах гэж ингэдэг байна.
UPD 2015.11.21 20:19
Хувилбарууд алга уу?
2015.11.14 17:07
Сансрын хөлөг газардуулах нь хэцүү процедур. Бэлтгэл болгож шаттл олон тооны маневр хийдэг байна. Тэдний нэг нь "элгээрээ" нарлуу харж хэдэн цаг болох ёстой гэнэ. Асуулт: яах гэж?

25 November 2015
Су-24 vs F-16
UPD 2015.11.25 10:17
Нисгэгчидээ аврахаар хоёр Ми-8 илгээсэн байгаа юм. Дотор нь тэнгисийн явган цэргүүд байж. Босогчид газраас гал нээж нэг нисдэг тэргийг нь гэмтээхэд оросууд ослын буулт нейтрал бүсд гүйцэтгээд, Ми-8-аа ориод ухрахад босогчид түүнийг нь пуужингаар харваж устгаж. Нэг гэрээт цэрэг амь эрсэджээ. Оросууд өчигдөрийн байдлаар нэг бөмбөгдөгч, нэг тээвэрлэгч нисдэг тэрэгээ алдчихаад байна. Тэнисийн явган цэрэг алагдаж, 2 нисгэгчийнх нь хувь тавилан тодорхойгүй хэвээр. Уг нь шүхэртэй үсэрч амжсан байгаа юм:
Босогчидын Ми-8 сөнөөж буй бичлэг:
Алагдсан нисгэгчтэй интернэтэд тавигдсан үнэн худал нь мэдэгдэхгүй байгаа бичлэг: https://www.youtube.com/watch?v=-Cdkf3Xx3nw
2015.11.25 01:32
Су-24.
F-16.
Сөнөөгч онгоц бөмбөгдөгчийг төвөггүй устгадаг. Агаар-агаар ангилалын пуужин харваад дуусаа. Хоёр сөнөөгч байсан гэхлээр оросын бөмбөгдөгчид шанс байгаагүй. Ингээд Орос Турк хоёр уралцаж эхэлдэг юм байжээ.
Нөхцөл байдал эртнээс иймэрхүү сөргөлдөөн рүү хөтлөөд л байсан. Туркуудын дэмждэг босогчдыг оросууд эсэргүүцлээ илэрхийлээд байхад нь тоохгүй бөмбөгдөөд байсан юм. Нисгэгчдийн хувь тавилан тодорхойгүй: нэт-д үхсэн нисгэгч, аллах акбар гэж орилолдсон босогчдын видео байна. Хоёр дахь нисгэгчийг ч гэсэн алсан л гэнэ, нэг нь амьд л гэнэ, 2-юулаа босогчдын олзонд орсон гэх мэдээлэл ч цацагдаж байгаа. Одоогоор алинд нь ч итгэхэд бэрх.
Туркуудын харуулаад байгаа трэк:
Улаан нь - оросын бөмбөгдөгч, саарал нь туркын сөнөөгч, тод хөх - сири туркын хил. Тэр сэртэнг хэрчиж нисэхэд нь агаарын хил зөрчлөө гэж унагааж. Тэр нарийн хоолойн өргөн нь ердөө 2-3 км, онгоц 5-10 секундэнд нисээд өнгөрчих зай гэсэн үг.
Оросууд болохоор хил зөрчөөгүй гэж мэдэгдсэн, гэхдээ онгоцынхоо ниссэн маршрутыг бол харуулаагүй. Тэдний хувилбараар болохоор онгоц нь хилээс 1 км зайд, 6 мянган метрийн өндөрт даалгавраа биелүүлчихээд баазруугаа буцаад нисч байхад нь туркын нисэх хүчин довтолсон. Онгоц хилээс 4 км зайд сүйрсэн. Турк улсад ямарч аюул учруулаагүй, террористуудын эсрэг байлдаж буйг мэдсээр байж түгжил зан гаргалаа, зүгээр орхихгүй гэж байгаа. Цааш үйл явдал хэрхэн өрнөх нь сонин.

24 November 2015
Тамирчид ба түшмэд
Мэргэжлийн тамирчид маш өндөр шалгууртай байдаг. Энд эцэг эхийн ололт амжилт төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Тогтмол сайн амжилт үзүүлж чадахгүй бол уучлаарай, баяртай гэхээс өөр замгүй. Орлох хүн олон байгаа. Тамирчинг гэнэт шөнө босгоод допингийн шинжилгээ авч болно. Тэрбээр байнга өөртөө анхаарал тавьж байх үүрэгтэй: өдрийн хуваарь нь цаг минутаар төлөвлөгдсөн байдаг. Хэрэв улс нь алтан медалиудыг хүсч байгаа бол тамирчид нь байнгын хараа хяналт дор байх учиртай.
Засаг төрийн дээд удирдлагын хувьд адилхан дээрх дүрэмүүд үйлчилж байвал сайн.
Тэд ч гэсэн мөш өндөр шалгуурыг давсан байх шаардлагатай. Эцэг эхийнх нь ололт амжилт нөлөө үзүүлсэн байх учиргүй. Сайн ажиллаж чадахгүй бол, шинэ зам тавьж, хөрөнгө оруулалт татаж, бизнес хөгжих таатай орчин бүрдүүлж, цалин тэтгэврийг нэмж чадахгүй бол - уучлаарай, баяртай. Орлох хүн олон байгаа. Зарим ноёдыг шөнө сэрээж авилга авсан эсэхийг нь шалгаж байхад буруудахгүй. Тэд өөртөө анхаарал тавьж, өдрийн хуваариа цаг минутаар нь төлөвлөж байг. Хэрэв улс хөгжихийг хүсч байгаа бол түшмэд нь байнгын хараа хяналт дор байх учиртай.
Манайд болохоор өндөр албан тушаал эрхэлж байхдаа монгол хүн байснаа хэрэгт татагдах болонгуут гадаад иргэн болчихдог гоё үзэгдэл сая гараад амжсан. Цаашаа ижил төстэй зүйл олон болно. Сонгууль дөхөхийн хэрээр авилгалын олон хэрэг сенсаци дэгдээж, гадаад дотоодоос баривчлагдаж ирэх хүний тоо ч нэмэгдэх байх гэсэн таамаг байна.

comparison,
fact
Хаалгатай ноцолдох
Сарын өмнө байна уу да, хойд хөршийн нийслэлд Павленский гэдэг зураач ФСБ-гийн хаалгыг шатаагаад баривчлагдсан.
Угаасаа солиотой гэмээр акцууд хийдэг нөхөр байгаа юм. Урд нь Питерт амаа оёж байсан удаатай:
Өргөстэй торонд өлгийдөгдөж үзсэн. Онцгойгийнхон ирж торыг тасдагчаар хувааж гаргаж автал ингээд л хэвтэж байв.
Хамгийн хүнд нь - бүлдэгээ Улаан талбай дээр хадаасаар хадаж орхисон.
Найзыг сэтгэцийн эмнэлэгт албадан шинжлүүлж, танхайн хэрэг үүсгээд өнгөрдөг байсан. Харин хүчний байгууллагын хаалга шатаасных нь төлөө хадлага үйлдсэн гээд бодит ял оноох магадлалтай байгаа.
Төстэй үйлдэл саяхан Берлинд болсон байгаа юм. Бундесверын байрнуудын нэгнийх нь хаалгыг үл таних этгээдүүд будгаар цацаж орхиж. Бундесвер хариуд нь «Чамайг бидний эсрэг байх эрхийн төлөө ч гэсэн бид тэмцэж байна» гэсэн самбар гаргаж тавьж.

in the world
Subscribe to:
Posts (Atom)