29 October 2015

28 October 2015

Цитаты

Человек, который не читает книг, не имеет никаких преимуществ по сравнению с человеком, который не умеет читать.
/Марк Твен/
Образование не слишком меняет жизнь. Оно просто поднимает проблемы на более высокий уровень.
/Роберт Фрост/
Самое важное в жизни – понять, какие мосты нужно пересечь, а какие – сжечь.
/Бертран Рассел/
Ум работает, как парашют. Он не будет работать, если он не открыт.
/Фрэнк Заппа/
Качество жизни человека находится в прямой пропорции к его стремлению к совершенству, независимо от избранной им сферы деятельности.
/Винс Ломбарди/

Сон смешного человека

Ф. М. Достоевскийн өгүүллэгээр хийсэн Александр Петровын уран бүтээл. Шилэн дээр зурах техник.

26 October 2015

Зураг урлах урлаг

Фотошоп байхгүй байхад ч гэсэн зураг хуурамчаар хийж болох байсныг Хохаким Кортис, Адриан Зондереггер гэдэг 2 залуу батлахаар уран бүтээлүүд хийдэг.
Саран дээр буусан хүний мөр - цемент. Атомын бөмбөг дэлбэрэх - хөвөн. Фольга, обойн цавуу, картон цаас, гялгар уут г.м. гар доорх материалаар алдартай, түүхэн хэмээгддэг зурагнуудын хуулбарыг хийж.

James Bay - Let It Go - Dance | A Breakup Story

Салалтыг бүжгээр дүрсэлж.

Холимог хуурга

Гар утсаар дарсан фото-зурагнууд удаж удаж нийтлэгдэж байна. 
Эхэлж автозам, машин тэрэгтэй холбоотой зурагнууд. Сүхбаатарын талбайн зүүн талын зам. Хавтан тээвэрлэлт. Арын суудалд суугаа хоёр нөхөр зүгээр л гараараа барьж. Бодвол гар нь бакь ангилалынх юм байлгүй. Өмнө нь ч ийм зүйл харж л явсан, гэхдээ ядаж уяа оосороор бэхэлсэн байдагсан.
Нарны гүүр. Хүүхэлдэй суулгасан таксинд зорчиж үзлээ. Нарны энергиэр эргэдэг хүрд, хүзүү нь хөдөлдөг нохой, үнэртэй уснаас том үнэртүүлэгч, хүүхдийн бойтог г.м. олон ч зүйл энэ байрлал дээр харж байна да.
Зурагнууд дунд mobile гэсэн хавтас бий. Гар утсаар авсан зурагнууд хуулагддаг ухаантай. Ямарч ангилал байхгүй, замбараагүй чихээд л байж байдаг юм. Хэдэн ч оны зураг гарч ирж мэднэ. Тухайлбал: 2012 онд тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураалгасан баримтыг дарсан байх юм.
Богдын өвлийн ордны зүүн зам. Найзындаа орчихоод гараад ирсэн - машины капот дээр сосиска. Хөдөлсний дараа анзаарсан юм. Зайсангаас гэр хүртэл ингэж авсан. Хурдалж байгаад тормоз гишгэхээр унахгүй байна лэ.
1-р сургуулийн урд зогсоол. Машиныхаа урд талруу тор унжуулсан нөхдийн логикийг би энэ насандаа ойлгохгүй байх. Радиаторлуу жавьж чигжлээ гээд хөргөлтийн систем ажиллахаа байх юм уу? Зурагтын удирдлагыг гялгар уутанд өлгийдөхтэй адилхан шүү дэ. Нэртэйгээр нь гудманд гутлаа гамнаад улавч шахчих хэрэгтэй л дэ.
Төмөр замд тээврийн прокурын ойролцоо машинаа байрны доор орхсон юм. Өдрийн унднаар гараад ирсэн - бөөн сүү. Хатаагүй байсныг бодоход 12 цагийн үед цацсан юм шиг байгаа юм. Өмхийртлөө их үд болтол ногоорчихоод цонх тагтаараа сүү цацаж буй дебилүүдийн үйлс хэзээ ч бүтэхгүй. Толгой дээр нь шувуу баагаасай билээ. Лай байгаа юм чинь угаалга орох: 2 цаг + 20 цаас. 20 мянга чинь Опанас орвол 4 чингис шүү дэ. 4 чингис, Карл!
Гараж. Эрдэнэмандал явж ирээд дарсан зураг байна - 1063 км.
13-р хороолол. Толийг нь хулгайлсан уу, эсвэл өөрөө юм мөргөж хагалсан уу мэдэхгүй. Ийм илүү гарсан толь явган зорчигчид их халгаатай. Жолооч анзааралгүй толиороо хүн гэмтээх нь бий. Тээр жил Нямбаа гэмтэл автлаа ийм илүү гарсан толиор мөргүүлж билээ.
11-р хороолол. Зогсоол дээр хаалгуулахгүйн тулд, эсвэл хажуу бөөрөө хаалгаар цохиулахгүйн тулд машинаа карманд дутуу оруулах, хоёр зай эзэлж байрлуулах нь жолоочийнх нь тархи 2-хон нугалаастай, ядаж байхад тэдгээр нь огтлолцохгүй || гэдгийг илтгэнэ. Жишээ нь: энэ имбецил бүтэн корпус урагшаа гаргаад тавьчихсан байгаа юм.
Авто-гоос бичиг бичээсрүү шилжье. 15-р хороолол, оросын худалдааны төлөөлөгчийн газрын хашаанд буриадуудын үлдээсэн бичиг. 30 жилийн нүүр үзэж буй цемент байна.
Төмөр зам, тээврийн товчооны ойролцоо.
11-р хороолол. Оршин суугч СӨХ-дөө хандаж 2 үг үлдээж.
Бөрийн өргөө. Хальт хараад satana гэж уншсан.
Мөн л 11-р хороолол. Засаг даргын ажлын алба гэдгийн товчлол ЗДАА болдог юм байна. Хэн нэгэн гүйцээгээд үсэг тоо биччихээгүй нь их юм.
16-р хороололд бол газар булагдах гэж буй дулааны труба дээр шууд биччихдэг л юм билээ.
Түлэнхийн төвийн суурь хуучин гэмтлийн буурь дээр. Хувийн эмнэлэг хэдхэн жилд босдог. Улсын эмнэлэг сургууль нижгээд жил сунжирдаг. Төсөв нь ижил боловч, чанар нь ялгаатай баригддаг. Гоё шүү манайх.
Дээр нэг хувийн цэцэрлэгээр орлоо. Үүдэндээ зурагттай, бүх анги нь харагдаж байна. Эцэг эх нь авах гэж ирээд хайрт үр зулзага нь хэний хүүхэдтэй гөвөлцөж тоглож буйг харнаа гэсэн үг. Менежер бүр өргөн эрхтэй - гал зуух, коридор г.м. бүх өрөөгөө хянадаг. Утасдаад л: - Балданцэцэгээ! Чи хүний хүүхдүүдийг алах гээ юу?! Махан овоохой болж тоглохоо боль! Хүүхдүүд дээрээс яг одоо буу! г.м.-ээр хяналт тавих нь байна шүү дэ, хэ-хэ.

Fargo s2

Фарго-гийн season 2 гарч эхэлж.

25 October 2015

Боевикийн бичлэг

Исламын улсын террорист GoPro зүүчихээд баахан буудаж гүйсэн байгаа юм. Видео нь бол хүнд, 18-аас дээш насны хүн үзсэн нь дээр. Би энд албаар оруулсангүй. Гэрт нь дайрж ороод л буудан хороох бол энүүхэнд. Бичлэгийн төгсгөлд өөрийг нь алчихаж байгаа юм. Зүй тогтолтой финал, өөр юу гэхэв.
Линк: https://www.youtube.com/watch?v=Iz0jE5IjCSw
Нэг хэсэгт нь (3 дахь минут орчимд) аялгатай орос яриа дуулдаж байна, бодвол кавказ гаралтай боевик орилоод байх шиг байгаа юм.

Tattoo Video Mapping


Тэтгэврийн насны хязгаарын тухай

Тэтгэвэрт гарах насыг нэмэх асуудал яригдаж байгаа. Яахав, нэмж болно. Ямар огцом 10 жил нэмчих гэж байгаа биш. Мэдээж энэ үйл явдлыг угтаад PR компани явуулж эхэлнэ: ингэснээр иргэд өндөр насална, хүмүүс ажил төрөлтэй байна г.м. Энэ бол яахав - засгийн өнцгөөс харахад. Хувь хүн талаас нь давхар харах хэрэгтэй.
Хүнд хэцүү, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг нэмж болохгүй гэж би бодож байна. Нөгөө талаас, тэтгэвэрт суусан хүн маш хурдан "унтардаг" юм. "Өөрийгөө хэрэггүй болсныг мэдрэх" гэж нэрлэгддэг эффект байдаг. Өглөө болгон ажилдаа явдаг байсан хүн гэнэт юу ч хийхгүй, хэнтэй ч харьцахгүй болно. Баярлалаа, та хийдгээ хийсэн, цаашаа бид өөрсдөө учраа олно, баяртай гээд нийгэм түүнийг соёлтойгоор жийчихэж буй хэрэг. Насаараа ажиллаж ирсэн хүнд энэ нь хүнд тусдаг. Зарим нь сархаданд ордог, зарим нь хийх зүйлгүй биеэ чагнасаар өвчин тусч хэдхэн жилийн дотор өөд болдог. Тэтгэвэрт гарах процессыг болж өгвөл зугуухан болгох хэрэгтэй юм шиг. Ажлын цаг, өдрийг нь зугуухан багасгах ч юмуу. Хүн амьдралын шинэ хэв маяг, ихээр гарах болсон чөлөөт цагт дасаг л дэ.
Урт наслалтын хувьд: манайд төдийгүй дэлхийд өндөр настнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Японд дан хүүхэд хөгшид үлдсэн жижиг хотууд байдаг гэсэн. Залуучууд нь том хотуудруу явчихсан хэрэг. Манайд ч гэсэн ийм газрууд бий болж байгаа. Ажиллагсад, тэтгэвэрт суугсадын харьцаа цаашид тэтгэврийнх рүү хэлбийсээр байх болно. Бид харьцангүй залуу үндэстэн, гэхдээ 30-40-өөд жилийн дараа харьцаа 50:50 болсон байх вий. Би тэтгэвэрт гарсан настай хүмүүсийг боловсролын салбарт яагаад ашигладаггүй юм бол гэж гайхдаг. Сургууль нь сурагчдынхаа өвөө эмээ нараас судалгаа аваад, хэн хаана хэзээ ямар сонирхолтой ажил эрхэлж байсныг судлаад, настангуудтай багш сурган хүмүүжүүлэгч нь урьдчилж уулзаад, за та ийм ийм сэдвээр хүүхдүүдэд ганц цаг яриад өгөх боломж байна уу гэж санал тавих жишээний. Хүүхдүүдэд ганц хоёр цаг зарцуулахаасаа цааргалах буурал цөөхөн л байх болов уу. Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсох нь хүүхдэд ядаж ирээдүйн мэргэжлээ сонгоход нь тустай. Мөн амьдрал дээр тохиолдсон сонирхолтой түүх настай хүнээс сонсох нь зурагт үзсэнээс, FB ухсанаас дээр. Гол нь ийм ажлыг Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар г.м. байгууллагыг харалгүйгээр сургууль өөрөө бие даагаад л зохицуулчих боломжтой. Зардал гээд байх зүйл ч гарахгүй. Харин үр дүн бол гарна. 
Хэлэх гээд байгаа гол санаа: насны хязгаарыг нэмж болно, гол нь тэтгэвэрт гарсан хүмүүсээ үнсэнд хаясан шалз шиг орхигдуулах бол буруу. Хийдгээ хийгээд гавъяаны амралтаа эдэлж байх ёстой хүн өнөөдөр цааш оршин тогтнохынхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэж байна. Бүр ажилгүй болчихоод шүү дэ. Олгож буй тэтгэвэр нь бараг дан гурил ногоо авахад ч хүрэхээргүй байхад юу ч ярих билээ дэ.

22 October 2015

Йемен дахь дайн

Хэдэн өдрийн өмнө Reuters: Саудын Араб тэргүүтэй нэгдсэн хүчнийхэн байгаа андуурч Йемен дахь холбоотныхоо байрлалыг бөмбөгдсөний үр дүнд 30 цэрэг амиа алдаж 40 орчим хүн шархадсан байна гэж мэдээлсэн. Арабууд болон Йемений засаг энэ тухай юуч дугаралгүй таг гүрийгээд өнгөрсөн. Арабын нэгдсэн хүчийг Саудын Араб толгойлдог бөгөөд хамсаатны тоонд: Кувейт, Катар, Арабын нэгдсэн эмиратууд, Бахрейн, Египт, Иордан, Марокко ба Судан багтаж байгаа. Энд Сири, Ирак шиг гурвалжин дөрвөлжин дайсагнасан нөхцөл байдал үүсээд удаж байна.
Нэг талд нь Саудын арабын холбоо, ард нь АНУ. Нөгөө талд нь Йемений зарим цэргийнхэний дэмжлэгийг авсан хуситууд, ард нь Иран. Тэгээд нэмэх нь Аль-Каида болон Халифаттай холбоотой хэт даврагч бүлэглэлүүд. Суннитууд болон шиитууд хоорондоо бяц авалцаж байгаа гэж бас ойлгож болно. Арабын хүчин хуситуудыг хуних хойгуур террорист бүлэглэлүүд ар хударгаар нь сайн баясч байгаа. Ерөнхий дүр төрх нэг иймэрхүү: саудитууд хотыг хуситуудаас чөлөөлөөд өөрсдийн засаг захиргааг томилоод яваад өгнө. Хэдэн өдрийн дараа цөлөөс исламистууд гарч ирээд нөгөө томилсон хүмүүсийг нь нухчихаад шариатын хууль тунхаглана. Хотыг буцаж очиж чөлөөлөх хүндрэлтэй тул бөмбөгдөж эхэлнэ. Төө хойно явган хүч ирж цэвэрлэгээ хийнэ. Цикл давтагдна. Холбоотны хүчний гол хүндрэл - явган анги нэгтгэлийн дутмаг байдал. Тиймээс хамгийн сүүлд Суданаас цэрэг татаж байгаа юм. 10 мянган цэрэг гэж байгаа шүү бүр.
Нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл Йемен ойрын 10 жил сэхэхээргүй болж байгаа юм. Энд болж буй тулаалдаанууд Сири юмуу Иракаас ялгараад байх зүйлгүй. Арабын хавар, ардчилал гэж эхлээд сүйрсэн эдийн засаг, иргэний дайнтай хоцорсон ээлжит газар.
Халифатын нөхдүүд рекламын самбарт зориулсан юм шиг л гарч, хар тугаа бариад.
Тэгээд уламжлал ёсоороо энд ч гэсэн хүмүүсийг цаазлаад л. Бүтэхгүй. 

21 October 2015

SilverBack Open 2015 Bboy Battles


Эх оронч байх

Сүүлийн үед нэг зүйл их ажиглагдаж байгаа, тэр тусмаа social media-д: нэг л их эх орондоо хайртай улс. Сонгууль ойртсоных уу, хямрал гаарч буйгийнх уу бүү мэд - монголынхоо төлөө юу ч хийхэд бэлнээ амалсан гарууд.
Хайр гэдэг өөрөө олны өмнө илэрхийлээд, зарлаад байдаг зүйл биш. Хайртай дуртай гээд зарлаад л эхэлвэл "но"-тойн шинж. Энэ тал дээр би Сухомлинский яг оноод хэлчихсэн гэж боддог: "Патриотизм — чувство самое стыдливое и деликатное... Побереги святые слова, не кричи о любви к Родине на всех перекрестках. Лучше — молча трудись во имя ее блага и могущества". Бүдүүлэгдүү орчуулвал: "Эх оронч байна гэдэг нь нуугдмал, нандин мэдрэмж. Хайрладгаа таарсан газраа чангаар бүү зарла. Сайн сайхных нь төлөө дуугуй хөдөлмөрлөсөн нь дээр". Ингэхэд Сухомлинский украин сурган хүмүүжүүлэгч шүү дэ. Өнөөдөр хойч үе нь "Слава Украине! Героям слава!" гэж орлилдсоор ямар үр дүнд хүрснийг хараагүй нь яамай да. 
Ярихаас цаашгүй зарим сайд даргаас хог тарих нийслэлчүүдийг харааж зүхэнгээ гудамж шүүрдээд зогсож буй ТҮК-ийн ажилтан илүү эх оронч. Монгол бараа худалдаж авахгүй бол эх оронч биш болчих уу? Би бол ганц л шалгуур тавьна - чанар. Үндэсний үйлдвэрлэгч сайн юм урласан бол авна, (_|_) шиг зүйл хийчихээд шахах гээд оролдоод эхэлвэл "эх орноо худалдсан урвагч, хятадын тагнуул" болоод л явж байхаас өөр аргагүй. Урвагч, тагнуул биш гэдгээ би мэдэж байгаа хойно бусдын юу гэж бодох нь бол сонин биш шүү дэ. Төгсгөлд нь нэг зөвөлгөө өгье: хэн нэгэн дэргэд чинь цээжээ их дэлдээд эхэлвэл чимээгүйхэн зайгаа барь. Тэр нь дээр.

20 October 2015

Дамаск. Джобар

Сири. Дамаскийн дагуул хот болох Джобар. Хэдэн жил үргэлжилж буй дайны үр дүнд хот балгас болж. Цааш үргэлжлүүлэн нураасаар ч байна.

Lancer Evolution Fiinal

За ингээд бас нэг алдартай сери сүүлийн хувилбараа гаргаад түүх нь өндөрлөх нь дэ.

Челсигийн фанатуудад


15 October 2015

15-ны асуулт хариулт

Уншигчийн тавьсан асуултанд хариулахад бэлэн. Тухайлбал:
- Огторгуйн сансар уудамд өөр соёл иргэншил бий болов уу?
- Мэдэхгүй. Тийш очиж үзээгүй. Энд ч гэсэн одоогоор таарсан зүйл алга.