30 January 2015
Aphrodite's Child - It's Five O' Clock
Өнөөдөр Афины Нэгдүгээр орушуулгын газар дуучныг оршуулна. R.I.P. Демис Руссос.
Labels:
video clip
29 January 2015
Ганга нуур
2 жилийн өмнөх бичлэг. Халамцуу байсан юмуу гэмээр камераа замбараагүй хөдөлгөж.
Labels:
sukhbaatar
28 January 2015
Төстэй төрх
Би их шооч хүн байгаа юм. Хоч хүн амьтанд харамгүй хайрлана. Зарим тохиолдолд хэн нэгнийг харангуут төстэй хүн, эсвэл амьтан, заримдаа зүгээр адилхан хэлбэр дүрстэй зүйл санаанд буудаг. Жишээ нь: түрүүн зурагтаар Намсрайноров гэдэг дуучин гарав.
Надад оросын жүжигчин Игорь Лифановын төрх санаанд орж ирэв.
Надад оросын жүжигчин Игорь Лифановын төрх санаанд орж ирэв.
Labels:
comparison
Кино, ном бүртгэл
Заримдаа үзнэ гэж бодож байсан киног үзэж амжихгүй, эсвэл мартаж орхих тохиолдол бий. Тиймээс notepad дээр шивсэн текст файл надад байдаг юм. Кино, сериалуудын нэртэй. Мөн уншихаар төлөвлөсөн зохиолуудтай файл бас бий. Файлууд дахь мөрийн тоо олшироод байдаг, үзэж, тэр тусмаа уншиж гийгүүлсэн зүйл цөөн. Яахав Fury ч юмуу Interstellar мэтийн трейлер нь анхнаасаа сонирхол татсан киног яаж ийгээд үзчихээд байгаа юм. Одоо Звягинцевын "Левиафан"-ыг л үзчихмээр байдаг.
Ингэхэд Interstellar дээр гардаг баахан томъёо дунд юу бичээтэй байдгийг анзаарсан уу?
Нягтлан бодогч нар хүчтэй юмаа :)

27 January 2015
Фото-цуглуулга
Замын хөдөлгөөний хяналтын камеруудын төрөл зүйл.
Чингис зочид буудлын хашаанд ухсан тогооны хэмжээгээр дүгнэвэл нилээн том барилга баригдах төлөвтэй. Андуураагүй бол худалдааны төв гэсэн. Анхааруулга нь.
Анхааруулгын дэргэд нэгэн иргэн бодлоо илэрхийлж.
Намар авсан зураг. Arial фонтыг харамгүй ашигласан сурталчилгааны жишээ. Уг самбарын эсрэг талд байрладаг Korean Air-ийн монгол, солонгос хүүхэдтэй самбар хөөрхөн харагддаг. Харин манай МИАТ-ынхыг яаж ч эргүүлээд гоё гэж хэлэхэд бэрх.
Багшид ийм дэвтэр хараад ямар бодол төрөх вэ? Хүү авсан байхаар нь хичээл бичээд дэмий, ноорог болго гэж зөвлөсөн. Үг дагсан уу үгүй юу мэдэхгүй.
Нээгээд үзвэл:
Манай нийтийн тээврийн тасалбарууд надад их таалагддаг. QR код нь ямар сайтруу шилжүүлэхийг нь шалгах хэрэгтэй юм байна шүү, сая л анзаарлаа. Бодвол нийслэлийн тээврийн газарлуу заадаг биз.
Намар бүтэн өдөр нэг билетээр зорчих үеийн тасалбар бүр гоё. Цаас нь үнэт цаас л гэсэн үг. Энэ билетийг номны хавчуурга шиг ашиглаж байгаа.
Хуучин Эрэл (одоо English School of Mongolia) сургуулийн гацуур угсрагдах үеэр.
Цэргийн амралт буюу Энхийн төлөө цогцолбор дахь усны цамхаг. Ийм цамхагийг байр болгосон тохиолдол цөөнгүй. Наад захын жишээ: нэг, хоёр. Өгөөжийн хашаанд байдаг цамхагийг харах тоолонд энэ бодол толгойд орж ирдэг.
Таван буудал. Хаяг, самбар, зарлалын цуглуулга.
Ер нь Долоон буудал, Дарь-Эхийн чиглэлд зам бараадсан худалдаа цэцэглэсээр. Харамсалтай нь - сайхан амьдралаас үүдэлтэй наймаа биш.

billboard,
hometown,
inscription,
other
26 January 2015
Demis Roussos - Morir al lado de mi amor
Дуртай дуучид цөөрсөөр...
Labels:
music
24 January 2015
Фото түүх өгүүлнэ
1962 он. Карибын хямралын үр дүнд ЗХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхлэв. ХБНГУ орост нийлүүлдэг байсан том диамтетрийн трубануудынхаа экспортыг зогсоов. Челябинскийн төмөр хийцийн үйлдвэр "хариуд нь" адилхан трубанууд үйлдвэрлэж эхлэв. Тус үйлдвэрээс анх гарсан труба дээр ажилчид шохойгоор «3,14здец тебе, Аденауэр!» гэж бичсэн байна. Дараа нь фото авахаас өмнө ёс суртахуунд нийцэхгүй бичгийг засварлаж «Труба тебе,
Аденауэр!» болгосон.
Labels:
history,
inscription,
photo
23 January 2015
Монгол орноор
2011.07. Хагийн хар нуурлуу алхах үед авсан зураг. Бага Хэнтийн нуруу гэсэн үг.
2011.08.15. Хөвсгөл. Улаан-Уулаас Ренчинлхүмбэ орох замд.
2012.08.10. Баян-Өлгий. Алтан таван богд орох замд.
2012.08.16. Говь-Алтай. Тайширын усан цахилгаан станцын тунель.
2013.05.18. Сүхбаатар, Дарьганга. Алтан овоо.
2013.10.28. Цонжин болдог. Төв аймгийн Эрдэнэ сум гэсэн үг.
2014.04.05. Аглаг бүтээлийн хийд. Төв аймаг, Борнуур сум.
2014.05.24. Дорнод, Халхгол. Буйр нуур.
2014.07.17. Баянхонгор, Жинст.
2014.09.05. Сэлэнгэ аймаг, Мандал сум. Хараа голын эрэг дээр хоноглож буй байдал.
Энэ жилийн төлөвлөгөөнд ямартаа ч Өвөрхангай аймгийн Уянга сум, тодруулвал Найман нуур багтсан байгаа. Мөн амжвал Эх орныхоо хол ойр 2-3 газарлуу аялах санаа байна.

bayan-olgii,
bayankhongor,
dornod,
govi-altai,
khentii,
khovsgol,
selenge,
sukhbaatar,
tov
22 January 2015
21 January 2015
Петрочайна Дачин Тамсаг
2014.05.23. Дорнод, Халхгол.
Мэнэнгийн талаар давхиж байхад газрын тос олборлогч компаний барилга байгууламж, цооногууд гарч ирнэ.
Бие бүрэлдэхүүний 70 хувь нь хятадууд, 30 нь монгол гэнэ. Монголчууд жолооч, манаач г.м. хар ажил хийдэг, удирдах албан тушаал дээр нь хятадууд байдаг гэж дуулдав.
Хүнд даацын машин механизм их таарна. Тэр тусмаа чиргүүлтэй ёмкость.
Хэсэг газар машин зам сумын төвийнх шиг сүлжээ үүсгэж. Уулзвар ч байх шиг.
Хилийн цэргийнхэнтэй хоёр үг солиход хятадуудад төдийлөн сайн биш хандлага ажиглагдсан. Хилийн бүсийн журам заримдаа зөрчдөг гэнэ. Компаний ажилчидын хайхрамжгүй байдлаас болж гал түймэр гарах тохиолдол ч гардаг гэсэн. Энэ их талд гал нэг дүрэлзээд, салхилаад эхэлвэл хэцүүдэх нь ойлгомжтой. Нодинон хавар гэхэд л онцгойгийн хоёр офицер галд нөмрүүлж амь насаа алдсан.
Нефтийн цооног. Ийм цооногууд талаар нэг. Хараа хүрэх газар үргэлжилнэ. Цооног болгон дэргэдээ дунд оворын цистернтэй. Бодвол сорсон нефтээ түр байршуулдаг биз.
Бас маш том шатахуун хадгалах байгууламжийнх шиг цистрнууд бий. Машинууд цооногоос нефтийг том цистернрүү зөөвөрлөнө. Дараа нь тэндээс ачиж аваад урд хил давна.
Мөн шлангаар цооногоос хадгалах савруу дамжуулдаг бололтой. Ийм улбар шар шланг багагүй харагдсан. Нефтийн мэргэжилтэн биш болохоор нарийн ширийнийг нь мэдэхгүй юм, мэргэжлийн хүн уншвал сайхан залж байна да гэх биз, ха-ха.

organization
Эмэгтэй гар барилдаан
Зарим спортын төрөл эмэгтэй хүнд зохидоггүй. Тухайлбал: эмэгтэй чөлөөт бөхийн барилдааныг би хэзээч үздэггүй. Жүдог бол үзнэ, чөлөөтийг - үгүй. Яагаад ч юм эмэгтэй хүний тухай төсөөлөлтэй маань зөрчилдөөд байдаг юм, хэ-хэ. Мөн хүндийн өргөлт байна. Дэвжээн дээр заримдаа мутантууд гарч ирдэг шүү дэ, золиг гэж! Сая энэ бичлэгийг үзээд гар барилдаан ч гэсэн эмэгтэй хүнд зохихгүй бололтой гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Энэ бүсгүй ганц гар барилдаан ч гэлтгүй өөр спортоор хичээллэдэг байсанч тэр спортыг адилхан л бузарлах байх дө. Хэр баргийн эр хүн цэвэр спирт хуурайгаар нь татаад ч ийм царай гаргаж чадахгүй дэ, хэ-хэ.
20 January 2015
Нэгэн хогийн савны амьдрал 2
Өмнөх дугаар: click!
Байгууллагын гаднах хогийн савын өдөр тутмын амьдралыг үргэлжлүүлэн судалцгаая.
Сав өглөөдөө архины шилгүй байх нь ховор. Манаач нарын уран бүтээл. Юуг юугаар даруулсных нь дүн шинжилгээг хийхээр.
Заримдаа боловсон гэмээр хэрэглээ таарна.
Заримдаа хэрцгий архидалтын ул мөр угтна.

Airlines
Үндэсний нисэхийн компаниудын логог авч үзье.
Хамгийн муухай нь Аэромонгол. Энд яаж ч маргаад нэмэргүй.
Дампуурлаа зарладаг Eznis харин хөөрхөн таних тэмдэгтэй байсан. Цэцэг, онгоцны сэнс, 4 зүг 8 зовхис г.м. олон утга агуулаастай. Бичиг нь харин жигд биш юм.
МИАТ-ын морь надад их таалагддаг. Онгоцны сүүлэн дээр зураатай байх нь бүр гоё харагддаг. Ерөнхий төрхийг бичиг бас л хойш нь жаахан татна. Үзэмжтэй, цэвэрхэн, стандартаас өөр шрифт ашиглах хэрэгтэй юм болов уу.
Одоо Хүннү нэртэй болсон ч лого, шрифт нь өөрчлөгдөөгүй. Энд нисэхтэй холбоотой зүйл цөөхөн харагдна. Өнгөнөөс өөр зүйл нь таалагддаггүй лого.

comparison,
logotype
Subscribe to:
Posts (Atom)