Уншигч линк илгээж.
29 September 2014
Comedy Club - Случай на американском радио
Labels:
comedy club,
received
28 September 2014
Rude - Vintage 1950s Sock Hop - Style MAGIC! Cover ft. Von Smith
Postmodern Jukebox. Эдний үлдсэн уран бүтээлүүдийг сонирхоорой.
Labels:
music,
video clip
Морины шүтээн. 1-р хэсэг
2014.07.21. Өвөрхангай. Арвайхээр.
Аймгийн төвөөс холгүй Монгол түмний морины их шүтээн хэмээх сүртэй нэртэй цогцолбор бий болоод удаж буй бололтой. Би Өвөрхангай оролгүй удсан л да. Гаднаасаа морины гэхээсээ илүү шашины гэж хэлэхээр олон суварга угтна.
"Их шүтээн "гэдгийг нь яах гэж хаалтанд хийсэн нь сонин. Далд ёжлол уу?
Ёстой хадагаар туйлсан газар байна лэ. Ээж модтой хадагны тоогоороо уралдах хэмжээнд хүрч.
Арвагар хээрийн хөшөө.
Цагаан чулуу олдоогүй юу? Булангийн плита ховх.
Уг нь хөшөөг бол сайхан л хийж.
Арын проекц.
Харин эдгээр морьдийг урласан нөхрөөр дахиж юм хийлгээд дэмий байх.
Бурхангүй газрын бумба галзуурна: нэг нөхөр эндхийн шашины холбогдолтой бүх барималыг нөгөө "сэтгэлээрээ" гэдэг шиг хийж дэ.
Бас нэг арын проекц.
Гэрлийн шон.
Шилэн хоргонд хүүхдүүдэд тайлбарлахад жаахан хүндрэлтэй үйл явдал өрнөнө.
Тагтаа идээ будаан дээр найрлана. Хүнээс айхаа больсон байна лэ.
Хэрэв анхааралтай ажиглавал дээрх 2-ын өлмийн дор нэг нөхөр бяц гишгэгдсэнийг олж харна. Эмэгтэй бурханы педикюр өвөрмөц юм.
Нөгөө хөлөн дор үхэж буй гэхээсээ илүү зурагт үзэж хэвтэж байгаад сонин юм харсан хүүхэд шиг царайтай нөхөр бас бий.

sculptures,
uvurkhangai
Ном, бэлэг
Ойрд ном худалдаж авсангүй. Авахлаараа бэлгэнд л авч байх шив дэ.
Сонирхолтой ном байна лэ.
Энэ боть нь Халхын гол, харин 2 дахь нь Чөлөөлөх дайн сэдэвтэйгээр удахгүй гарах юм билээ.
Эхнэр өнөөдөр зурагтын нэвтрүүлэгт ороод бас нэг номоор шагнуулаад амжиж.
Өчигдөр хүү 12 нас хүрсэн. Өвөө эмээ нь юу бэлэглэхэв? Мэдээж - ном.
Би ч яахав, уламжлал ёсоор нэг жижиг лего-гоор нүүр тахлах шив дэ.
Нэг нэгээр авахуулсаар байгаад мань эр Hero factory цувралаас цөөнгүй тоглоомтой болж.

Ford GT40
Генри Форд II түүний машин 24 цагийн Ле-Ман уралдаанд оролцоосой гэж их хүсдэг байв. 1963 онд Форд европ дахь зуучлагчаас
Энцо Феррари өөрийн үйлдвэрийг худалдаалах гэж буй дуулав. Форд Ferrari-гийн үйлдвэрийн активуудад аудит хийх, хуулийн хэлэлцээрүүдэд хэдэн сая доллар зарцуулсан боловч хамгийн сүүлийн мөчид Феррари гэрээгээ цуцалж наймаа хийгдээгүй байна. Энэ үеэс эхэлж Форд 6 удаа дарааллан (1960-1965) Ле-Ман уралдаанд түрүүлсэн Феррари-гаас тэмцээний түрүүг булааж өшөө авахаар шийдсэн байна. "Лола" нэртэй компанитай нийлж тэрбээр үндсэндээ ноль-иос өөрийн уралдааны машиныг зохиожээ.
1966 оны Ле-Ман уралдааны гарааны шугаманд 7 литрийн багтаамжтай 500 морины хүчтэй V8 хөдөлгүүр бүхий найман Ford GT40 зогсож байв. Нар жаргах үед GT40 машинууд Ferrari-д гүйцэхтгээсээ өнгөрсөн нь илэрхий болж эхлэв. Үүр цайх үед хоорондын тасралт арай дэндүү доромжилсон хэмжээнд хүрсэн тул Ford-уудыг аюулгүй байдлын үүднээс хурдаа хас гэсэн тушаал удирдлагын төвөөс өгч байж.
1967 онд Ford FT40 дахиад л аваргалав. Энэ удаа Ferrari-г бүтэн 4 тойргоор хойноо үлдээжээ. Олон улсын автомашины холбоо (FIA) дүрэмдээ өөрчлөлт оруулж Ле-Ман уралдаанд оролцогсодын хөдөлгүүрийн багтаамжийн дээд хэмжээг 5 литр болгож бууруулав. Гэвч энэ ч Ferrari-г аварсангүй - 1968 онд GT40 дахиад аваргалав. 1969 оны уралдаан хамгийн өрсөлдөөнтэй болсон байдаг. Нэг, хоёрдугаар байрны машинууд хоорондоо 2 секундын интервалтай барианд орсон. 24 цаг тасралтгүй уралдаж давхисан машинууд шүү дэ. Дөрөв дахь удаагаа дарааллан GT40 ингэж түрүүлсэн түүхтэй.

sport
27 September 2014
Баянхонгор. Жинст. Бодь толгой
2014.07.17. Баянхонгор аймаг, Жинст сум.
Сүүлийн 3-4 жилийн дотор Нутгийн удирдлагын ордон гэдэг балай нэр томъёо бүх газар тархаад байгаа. Ямар юмны ордон байхав дэ, тамгын газар гэсэн хуучин нэр нь илүү тохирно.
Замын тэмдгүүд. Зогсоол.
Хятад хийцийн явган хүний гарц. Засмал замгүй газар энэ тэмдэг шиг хэрэггүй зүйл байхгүй бололтой, соёлын төвийн буланд хаясан байна лэ.
Соёлын төвийн лого буриад дээлийн энгэрийг санагдуулна.
Тээр хол сумын төвийн хаалга харагдаж байна. Аймгийн төвөөс ирж буй бол Хонгорын талаар давхиж энэ хаалгаар орж ирнэ.
Сонирхолтой элемэнт - ногоон өнгийн гэрэлтүүлгэ.
Сумын төвийн дэргэд Бодь гэж нэрлэгдэх жижиг толгой бий. Галдан бошигтын цэргүүд анх энд овоо босгосон түүхтэй.
Хот Зайсангаас яаж харагддагав, Бодийн толгойгоос Жинст адилхан харагдна.
Мэдээж хэрэг энд хадагнаас их зүйлгүй. 10 жилийн өмнө буюу сумын 80 жилийн ойгоор суварга босгосон гэсэн.
Бодь нэртэй газар ус, хүний нэр Баянхонгорт ер нь элбэг. Богд суманд бас байдаг юм шиг байна лэ. Бодь группын Лу.Болд компанидаа нэр өгөхдөө эцэг эхийнхээ нутгийн (Богдын) толгойгоор нэрлэсэн гэдэг.
Гагнуурчны сэтгэл шингэсэн соёмбо.

bayankhongor,
journey,
traffic sign
26 September 2014
25 September 2014
Фото цуглуулга
Стичийн наалт нэг зүйл сануулав.
Вандализм хэн нэгэн зааж өгөөгүй байхад ч удамшдаг юм шиг. Одоо цагт хэр барагтаа хүүхдүүд орцонд шүдэнзээр тортог хийхгүй дэ. Гэвч үгүй юмаа... Шүдэнз таазанд зоогсод төрөл арилжахгүй бололтой.
Такси. AC-г зун ашиглаж байх нь зөв. Эрүүл мэндэд муу, бензин зарцуулалт нэмэгднэ г.м. шалтаг шалтгаан тоочоод хэрэггүй. Халууцахгүй л бол болоо.
Зуны зураг байна. XVI хороолол дахь самбар.
Гоймонгийн газрууд дампуурдаггүй нь сонин. Хаа газар булан тохойд оршсоор.
25-р эмийн сан. Үүлэн тооцоолол.
Эвдэрсэн утас минь. Дээрээс нь контактуудаа арай гэж сугалж авсан.
Одоо санаа амар - ийм бичкэн утас барьж байгаа. Keyboard нь жижиг, товч онож дарах гэж зовооно. Мөн дэлгэц нь жижиг болохоор Clash of clans тоглож чадахгүй болсон нь харамсалтай.
Намар хурдан ирж байх чинь. Нэг мэдэхэд л модны навч шарлаж. Энэ хэдэн өдрийн өмнөх фото, одоо бол шав шар, унаад эхэлчихсэн.

billboard,
comparison,
inscription,
other,
phone,
signboard
24 September 2014
23 September 2014
The Bridge
Эхний ангиуд нь ямарч байсан сонирхолтой л юм байна.
Labels:
movies
22 September 2014
Хориотой алим
Нэг өглөө сэрсэн - монголд по сайтуудыг хаачихсан байв. Twitter-ээр энэ талаар бичээл байсан, би итгээгүй юм. Тэгсэн үнэн байж таарах шив дэ. Надад үндсэндээ падлий асуудал ч гэлээ бодов: "Хориглоод үр дүнд хүрэх үү?" гэж. Хариулт нь Тунгалаг Тамир кинонд Жаргал хэлдэг шиг: "Би яахав дэ, тэмцээд тэмцээд дийлэхгүй юм чинь" байх болов уу да. Учир нь Google-ээр хайлт хийх хэмжээний анхан шатны мэдлэгтэй хэрэглэгч тэрхүү хориоглоод буй сайтуудруу хэрхэн нэвтрэх тухай мэдээллийг 2-3 минутын дотор мэдээд авчихна. Наад зах нь Tor ашиглахад л бүх сайтууд дэлгэгднэ. Google-д "how to" гэж эхлээд сонирхож буй асуудлаа бичихэд дуусаа гэдгийг хориг зохиогчид ойлгодоггүй нь харамсалтай.
Labels:
helpful hint,
internet
Чойбалсан хот. Хөшөө дурсгал
2014 оны 5-р сарын 22-ны үдэш Дорнодын төв орж ирцгээв. Хамгийн түрүүлж зочидыг зүүн гартаа ППШ барьсан шархадсан цэрэг угтна.
Шархадсан цэргийн өмнөөс Их багш гайхсан янзтай харж зогсоно. Цэргийг саяхан шохойдсон бололтой, харин Ильичийг тэр чигээр нь орхиж.
Халхголд амь үрэгдсэн монгол дайчидын дурсгалд зориулсан хөшөө.
Цогцолборыг тойруулж мозайкан хана хийсэн нь Зайсантай төстэй санагдуулна.
Сүрлэг гоё хөшөө байдаг юм билээ.
Байлдагчийн царай шийдмэг.
Арын проекц.
Пайз.
Хөшөөний 2 талд хуягт, танк мөнхийн зогсоолдоо байрлаж.
Гэрэлд нь анхаарлаа хандуулна уу. Цэргийн техникийн гэрэл дайсанд холоос харагдахгүй, гэхдээ жолоочид замыг нь харагдуулахын тулд ийм нарийн зурвасаар тусдаг юм.
За тэгээд мэдээж техник хэрэгслийг хүүхдүүд мэдээллийн самбар шиг ашиглаж.
Төгсгөлд нь - уламжлалт селфи.

dornod,
sculptures,
war
Subscribe to:
Posts (Atom)