Мартын 8-ныг угтуулаад эмэгтэйчүүдийн эрхийн тухай бодож явдгаа бичье.
Жендерийн эрх тэгш байдлын тухай манайд их ярьдаг байсан. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд олноороо төрсөн дө. Одоо хүмүүст жендерийн асуудал төдийлөн сонин биш болж. Оронд нь байгаль хамгаалал, ногоон сэдэв номер нэгээр тодроод байгаа. Бид чинь заавал нэг зүйлийг өөрөө өөрсдөөсөө хамгаалахгүй бол болдоггүй улс шүү дэ.Харин биднийг хамгаалах үүрэгтэй цагдаа маань эргээд иргэдийнхээ эсрэг шахуу ажилладаг.
Зарим улсад тогтсон уламжлалаас манайх хавьгүй дээр мэт, ядаж л чулуугаар нүүлгээд алчихгүй. Нөгөө талаас, тийм ч сайн бас биш. Түүхийг авч үзвэл: тэгш эрх гээд байгаа зүйл манайд урд нь ч байгаагүй, одоо ч байхгүй, ирээдүйд ч бий болох магадлал бүрхэг. Энэ чигээрээ л үргэлжлэх байх. Харин социализмын үед боломжийн болж ирсэн байх шүү, муу хэлдэг тогтолцоо ч гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэл лав бага байсан. Нөхөр нь эхнэрээ балбаад алчихсан тохиолдол цөөхөн дө.
Өнөөдрийн хувьд: мэдээлэл нээлттэй болсон болохоор хэн дуртай нь юу дуртайгаа бичдэг, нийтэлдэг, эвгүй байдалд оруулна шүү гэж шантаажилдаг эвгүй цаг ирж. Хэдэн өдрийн өмнөх үйл явдал: хоёр дебил байхад буруутан нь эмэгтэй нь л болж хувирсан (Түмэн-Өлзий гэдэг дуучин байдгийг би тэгэхэд л мэдэж авсан). Комментууд уншихлаар бизнес эрхлэгч ахд буруу байхгүй, харин ангалзсан хүүхэн шантааж хийгээд бүтэлгүйтхээрээ нофщирч мэдээлэл дэлгэсэн мэт. Зөвөлгөө: өөрийгөө тэр хүмүүсийн оронд тавиад үзэх хэрэгтэй. Би тийм SMS бичих байсан уу? Надад SMS ирсэн бол би нэт-д дэлгэх үү? Юу л бол. Тийм болохоор би аль алиныг нь маанаг зүйл хийж, адилхан 50:50 буруутай гэж үзэж байгаа.Ах хүүд зөвлөхөд, өдий наслахдаа хүн таньж сур, найдвартай хүмүүст SMS бичиж бай, хэ-хэ.
Бас нэг жишээ: 70 дөхсөн өвөө залуу бүсгүйтэй сүүлэрвэл хэвийн үзэгдэл, харин 40 шүргэж яваа эмэгтэй хорин хэдтэй залуутай суувал хүүхдийн толгой эргүүлсэн эрээ цээргүй бузар эм болчих гээд байдаг. Үүнийг тэгээд эрх тэгш байдал гэх үү? Манайд үйлчилж буй хууль гэвэл: эрэгтэй эмэгтэй хоёрын дунд асуудал гарвал буруутан нь гарцаагүй эмэгтэй нь. Гэр бүл доторх асуудалд бүр амар ханддаг: бүгдийнх нь нүд нь балай, чих нь дүлий. Алж байсан ч оролцохгүй. Харин алчихсан хойно нь яахав жаахан шуугиад авнаа зайлуул. Тэгсэн мөртлөө хэцүү мэргэжил эзэмшиж, хүнд, хортой нөхцөлд ажиллах болохоороо эмэгтэйчүүд тэгш эрхтэй болчихдог. Янз бүрийн үйлдвэрээр ороод үзээрэй. Санаанд оромгүй газар эмэгтэйчүүд тааралдна. Кранчин, хүнд машин механизмын жолооч, гагнуурчин, шохой чулуу бутлах цехд ажилчин г.м.
Жендерийн эрх тэгш байдлын тухай ярихаас өмнө хүмүүсийн байрыг сольж төсөөлөх зүгээр байдгийг та нар түрүүнээс хойш анзаарсан байх. Дээрх дуучин, бизнесмен 2-ын байрыг солиод үз. Ахимаг насны бизнес эрхлэгч авгай дуучин залууд SMS бичиж. Яаж тэр авгайг муулах бол? Эсвэл насыг нь: залуу бизнесмен ахимаг насны дуучин бүсгүйд мессеж илгээж гэж. Эсвэл бүр гоё: ах хүү эрэгтэй дуучинд SMS бичиж, хэ-хэ, яагаад болохгүй гэж. Байрыг болон өгөгдлүүдийг солиод солиод нэг дүнгэлтэд хүрч байвал хүйс хамааралгүй бодож гэсэн үг.
Би хэдийгээр эрх тэгш байдлын тухай бичиж буй ч гэлээ Арвин, Удвал, Баянсэлэнгэ гишүүдийг харахлаар өөрийн эрхгүй гомдоод явчихдаг. За яахав, Удвал нь нөгөө хоёроосоо арай дээр байх. Гэвч ЭМ-ийн салбарыг хавьгүй дээр аваад явчих боловсон хүчин манайд бий гэдэгт би итгэлтэй байна.
Жендерийн эрх тэгш байдлын тухай манайд их ярьдаг байсан. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд олноороо төрсөн дө. Одоо хүмүүст жендерийн асуудал төдийлөн сонин биш болж. Оронд нь байгаль хамгаалал, ногоон сэдэв номер нэгээр тодроод байгаа. Бид чинь заавал нэг зүйлийг өөрөө өөрсдөөсөө хамгаалахгүй бол болдоггүй улс шүү дэ.
Зарим улсад тогтсон уламжлалаас манайх хавьгүй дээр мэт, ядаж л чулуугаар нүүлгээд алчихгүй. Нөгөө талаас, тийм ч сайн бас биш. Түүхийг авч үзвэл: тэгш эрх гээд байгаа зүйл манайд урд нь ч байгаагүй, одоо ч байхгүй, ирээдүйд ч бий болох магадлал бүрхэг. Энэ чигээрээ л үргэлжлэх байх. Харин социализмын үед боломжийн болж ирсэн байх шүү, муу хэлдэг тогтолцоо ч гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэл лав бага байсан. Нөхөр нь эхнэрээ балбаад алчихсан тохиолдол цөөхөн дө.
Өнөөдрийн хувьд: мэдээлэл нээлттэй болсон болохоор хэн дуртай нь юу дуртайгаа бичдэг, нийтэлдэг, эвгүй байдалд оруулна шүү гэж шантаажилдаг эвгүй цаг ирж. Хэдэн өдрийн өмнөх үйл явдал: хоёр дебил байхад буруутан нь эмэгтэй нь л болж хувирсан (Түмэн-Өлзий гэдэг дуучин байдгийг би тэгэхэд л мэдэж авсан). Комментууд уншихлаар бизнес эрхлэгч ахд буруу байхгүй, харин ангалзсан хүүхэн шантааж хийгээд бүтэлгүйтхээрээ нофщирч мэдээлэл дэлгэсэн мэт. Зөвөлгөө: өөрийгөө тэр хүмүүсийн оронд тавиад үзэх хэрэгтэй. Би тийм SMS бичих байсан уу? Надад SMS ирсэн бол би нэт-д дэлгэх үү? Юу л бол. Тийм болохоор би аль алиныг нь маанаг зүйл хийж, адилхан 50:50 буруутай гэж үзэж байгаа.