Мумий Тролль. 1998 он. "С Новым Годом, крошка" диск. 10 дахь зам.
31 December 2013
Баярын мэндчилгээ
За ингээд бас нэг жил бидний ард хоцорлоо. Энэ хугацааны турш цуг байж, санаа бодлоо хуваалцаж, мэдээ мэдээлэл илгээж, урам зориг хайрлаж байсан уншигчиддаа блогын редакци талархаж мэндчилгээ дэвшүүлж байна. Ингээд...
Ирж буй 2014 онд та ойр дотны хүмүүстээ анхаарал халамж илүү их тавьж
Гэр бүлд тань хайр халамж, халуун дулаан уур амьсгал зонхилж
Эрүүл саруул, спортоор хичээллэж
Уран бүтээл арвин туурвиж
Ямар ч нөхцөл байдалд гарц олж
Бодит байдлыг зөвөөр хүлээн авч
Ажил хөдөлмөр тань өсөн дэвжиж, улам дээшлэх болтугай!
гэж ерөөе. Пид-пад! (Шампанск буудуулав).Аан! 3,14z! Нүд!
Мөн яг нэг жилийн өмнөх мэндчигээг сонирхож болно.
Би ойрмогхон 2013 оны блогын тайланг нийтэлнэ. Бүх бичлэгүүдийг гүйлгэж харах шаардлагатай байдаг болохоор цаг багагүй шаарддаг юм. Мөн нилээн том холимог хуурга, фото-цуглуулганы материал хуримтлагдсан байгаа.
Stay tuned.
Ирж буй 2014 онд та ойр дотны хүмүүстээ анхаарал халамж илүү их тавьж
Гэр бүлд тань хайр халамж, халуун дулаан уур амьсгал зонхилж
Эрүүл саруул, спортоор хичээллэж
Уран бүтээл арвин туурвиж
Ямар ч нөхцөл байдалд гарц олж
Бодит байдлыг зөвөөр хүлээн авч
Ажил хөдөлмөр тань өсөн дэвжиж, улам дээшлэх болтугай!
гэж ерөөе. Пид-пад! (Шампанск буудуулав).
Мөн яг нэг жилийн өмнөх мэндчигээг сонирхож болно.
Би ойрмогхон 2013 оны блогын тайланг нийтэлнэ. Бүх бичлэгүүдийг гүйлгэж харах шаардлагатай байдаг болохоор цаг багагүй шаарддаг юм. Мөн нилээн том холимог хуурга, фото-цуглуулганы материал хуримтлагдсан байгаа.
Stay tuned.
Labels:
blog
Ирсэн мэдээ болон зураг
UPD 2013.12.31 20:00
Өнөөдөр уншигчаас захидал ирэв. Шинэ үгнүүд to холимог хуурга гэж хаяглаж.
2013.12.29 23:23
Хүмүүсээс ирсэн захидлуудыг үргэлжлүүлэн нийтэлье. Ганц ч үг үсэг өөрчлөгдөөгүй болно.
Дүүгээс ирсэн захидал:
Агаа ойрд оригами их сонирхол татаж байна.
Сүүлд хийсэн зүйлсээс гайгүй хөөрхөнүүдийг нь явуулав. Тодын хийдгээс хэр болж хэхэ...
1 Beetle bug
2 Scorpion
3 Bunny
4 Bird
Уншигч Davaasuren Ganbaatar бичиж байна: Mongold zaragdaj baigaa dotoodiin tsever /Erdest/ usnaas hamgiin untei baigaa KHUJIRT us n zaavar n aldaatai baidag bogood humuus ch uuniig n anzaardaggui. Ineedtei yum iimhen yum hiichij chadahgui archaagui l bn daa ene shivshiguud....
Төгсгөлд нь Сэк-ээс ирсэн ганц зураг.
Ингээд би өргүй үлдлээ. Дуу хөгжмийн хувьд уншигчид линк дээр нь дараад, эсвэл өөрсдөө хайгаад үзэж сонсох боломжтой тул заавал энд нийтлэх шаардлагагүй гэж үзлээ.

received
30 December 2013
Биоэтанол бензин
Бидний хэлж дадсанаар Эко бензиний тухай пост.
Би бензин авахдаа аль ойр ШТС-руу эргээд л 92 шахуулж орхидог. Идэж буй хүнсэндээ анхаарч чадахгүй байж шатахуунд санаа зовох бол илүү зан гэж боддог.
Гэвч энэ нь моторын болон бусад эд ангийн элгэдэл хорогдол надад огт хамаагүй гэсэн үг бас биш. Тиймээс янз бүрийн түлш идэлтийг багасгагч, мотор угаагч г.м. зүйл би мотортоо хийдэггүй. Мөн шатахууны маркийг тэр болгон солиод байдаггүй. Шинэ төрлийн бензин гарч ирхэд ч гэсэн би түр азная гэж бодсон. Интернэтээс энэ төрлийн шатахууны тухай уншсан, судалсан, хүмүүсийн сэтгэгдлийг анхааралдаа авсан. Давуу талууд энэ бензинд мэдээж бий. Үүнд:
- Бензин идэлт багасна
- Моторын хүч нэмэгддэг гэж байгаа.
- Экологид хор хөнөөл бага г.м.
Дутагдалууд нь мэдээж бидний анхаарлыг илүү татна. Юуны түрүүнд, биоэтанол гэж спирт агуулнаа гэдэгтэй агаар нэг. Этанол гэдэг үг өөрөө хэлээд өгч байна. Спирт нь уламжлалт бензинээс арай өөр л дө.Спиртийг ууж болно, бензинийг бол ац. Түлшний систем, баак угаадаг, свеча-нуудыг нагаартуулдаггүй г.м. сайн тал бий хэдий ч ерөнхийд нь авч үзвэл хугацааны уртад клапанг эвддэг, нөгөө л түлшний системийг илүү хурдан элэгдүүлдэг гэж байгаа.
Европ тивд этанолын түлшинд эзлэх хувь 10-аас хэтэрдэггүй. Тэгэхгүй бол машин гэмтээх магадлал өндөрсөнө гэж үздэг. Хэрэглэгч хэдэн хувь спирттэй түлш авч буйгаа мэдэх эрхтэй, тиймээс Е5, Е10 г.м.-ээр (харгалзан 5, 10 хувь гэсэн үг) маркалдаг юм. 10%-иас дээш бол Европд байхгүй. Тэгэхэд Бразилд E85 гэж хүртэл бий. Гэхдээ эндхийн засгийн газар нь машин үйлдвэрлэгчдийг Бразилд зориулсан хөдөлгүүртэй машин гаргахыг шаарддаг юм. Ийм машинууд үндсэндээ спиртээр ч явж чадна гэж ойлго.
Манай улсын хувьд Европын стандартыг баримтлаж байгаа нь сайн. MNS GOST R 52201:2008 гэдэг манай стандарт байдаг бөгөөд 5-10% дотор этанол байхаар зааж. Мөн октантын доод хязгаарыг 80-76 гэж тогтоож. Гадуур худалдаалагдаж буй эко түлш яг хэдий хэмжээний этанол агуулж буйг би мэдээж мэдэхгүй, 10% л болов уу гэж таамаглаж байна.
Энэ бензиний сайн мууг энд шүүх гэсэнгүй. Ерөнхий ойлголт уншигчидад өгөх гэсэн ухаантай. Харин ганц анхаарах ёстой зүйл гэвэл: энгийн болон эко түлшийг олон дахин сольж хийгээд бол дэмий юм байна.
Дараачийн удаа Нано буюу ухаалаг түлшний тухай бичнээ.
Би бензин авахдаа аль ойр ШТС-руу эргээд л 92 шахуулж орхидог. Идэж буй хүнсэндээ анхаарч чадахгүй байж шатахуунд санаа зовох бол илүү зан гэж боддог.
Гэвч энэ нь моторын болон бусад эд ангийн элгэдэл хорогдол надад огт хамаагүй гэсэн үг бас биш. Тиймээс янз бүрийн түлш идэлтийг багасгагч, мотор угаагч г.м. зүйл би мотортоо хийдэггүй. Мөн шатахууны маркийг тэр болгон солиод байдаггүй. Шинэ төрлийн бензин гарч ирхэд ч гэсэн би түр азная гэж бодсон. Интернэтээс энэ төрлийн шатахууны тухай уншсан, судалсан, хүмүүсийн сэтгэгдлийг анхааралдаа авсан. Давуу талууд энэ бензинд мэдээж бий. Үүнд:
- Бензин идэлт багасна
- Моторын хүч нэмэгддэг гэж байгаа.
- Экологид хор хөнөөл бага г.м.
Дутагдалууд нь мэдээж бидний анхаарлыг илүү татна. Юуны түрүүнд, биоэтанол гэж спирт агуулнаа гэдэгтэй агаар нэг. Этанол гэдэг үг өөрөө хэлээд өгч байна. Спирт нь уламжлалт бензинээс арай өөр л дө.
Европ тивд этанолын түлшинд эзлэх хувь 10-аас хэтэрдэггүй. Тэгэхгүй бол машин гэмтээх магадлал өндөрсөнө гэж үздэг. Хэрэглэгч хэдэн хувь спирттэй түлш авч буйгаа мэдэх эрхтэй, тиймээс Е5, Е10 г.м.-ээр (харгалзан 5, 10 хувь гэсэн үг) маркалдаг юм. 10%-иас дээш бол Европд байхгүй. Тэгэхэд Бразилд E85 гэж хүртэл бий. Гэхдээ эндхийн засгийн газар нь машин үйлдвэрлэгчдийг Бразилд зориулсан хөдөлгүүртэй машин гаргахыг шаарддаг юм. Ийм машинууд үндсэндээ спиртээр ч явж чадна гэж ойлго.
Манай улсын хувьд Европын стандартыг баримтлаж байгаа нь сайн. MNS GOST R 52201:2008 гэдэг манай стандарт байдаг бөгөөд 5-10% дотор этанол байхаар зааж. Мөн октантын доод хязгаарыг 80-76 гэж тогтоож. Гадуур худалдаалагдаж буй эко түлш яг хэдий хэмжээний этанол агуулж буйг би мэдээж мэдэхгүй, 10% л болов уу гэж таамаглаж байна.
Энэ бензиний сайн мууг энд шүүх гэсэнгүй. Ерөнхий ойлголт уншигчидад өгөх гэсэн ухаантай. Харин ганц анхаарах ёстой зүйл гэвэл: энгийн болон эко түлшийг олон дахин сольж хийгээд бол дэмий юм байна.
Дараачийн удаа Нано буюу ухаалаг түлшний тухай бичнээ.
Labels:
fact,
helpful hint,
on the road
Энэтхэг кино
Энэтхэг кинонд ямарч физикийн хууль үйлчилдэггүй нь гоё, хэ-хэ.
Киану Ривз.
Бас нэг сонгодог бүтээл.
Киану Ривз.
Бас нэг сонгодог бүтээл.
Labels:
movies
Great Smog
Улаанбаатарын утааг хэнч тоохоо байсан цагт нэг сургамжтай түүх өгүүлье.
1952 оны 12-р сарын эхэнд Лондон хотыг хүйтэн манан бүрхэв. Цаг агаар огцом хүйтэрсэн болохоор иргэд нүүрс ердийнхөөс их түлж байв. Яг энэ үед хотын цахилгаан тээврийг (трамвай) дизель автобусуудаар солих процесс давхцаж дуусав.
Хүнд хүйтэн агаарын давхаргаар түгжигдсэн хорт хий хэдхэн өдрийн дотор аюултай нягтаршилтай болсон.
Утаа, манангаас болж машины хөдөлгөөн сааталт оров. Концерт кинонуудыг хойшлуулав. Сүүлдээ харагдах орчин 5 метр болтол агаар бохирдсон. Хүмүүс юу ч харахгүй, байшин барилгын хана түшиж явж байлаа. Утаа байшин барилгын дотор орж хүмүүсийг хаа байгаа газар нь дагаж байв.
Иргэд маск зүүж, ам хамраа ороолт алчуураараа таглаж байсан хэдий ч амьсгалах агаар нэгэнт байхгүй байлаа.
Эхэндээ Лондонгийн иргэд харьцангуй тайван байж. Өтгөн манан энд тийм ч ховор үзэгдэл биш шүү дэ. Гэвч хэдхэн өдрийн дотор 4 мянган хүүхэд, хөгшид, амьсгалын замын өвчтэй хүмүүс үхсэн мэдээллийг сонсоод хэнч байсан цочирдох нь ойлгомжтой. Цаашид 8 орчим мянган хүн энэ утаанаас болж өөд болсон.
Эмнэлгүүд дүүрч, түргэн тусламж нь бөглөрөлд нам гацаж байв. Хот тэр аяараа нэг том бөглөрөл болсон байхад аргагүй л дэ. Тэр өдрүүдэд оршуулгын товчоонуудын авс, цэцэг дууссан гэж байгаа. Аюултай байгаа биз?
Манайд агаарын чийгшэл бага тулдаа л иймэрхүү зүйл гарахгүй байгаа юм. Түүнээс биш өглөө оройдоо өлхөн угаартаад үхэх хэмжээний агаартай байгаа шүү дэ.

Уран бүтээл өрхийн хүрээнд
Labels:
art,
inactivity,
inscription
29 December 2013
Tanzania museum
Ойрын хэдэн өдөр блогд бичлэг хийж ч амжихааргүй байсан.
Он дуусаж байгаа тул уншигчидаас ирсэн мэдээнүүдийг нийтлэж дуусгая гэж бодлоо. Шинэ онд өртэй ороод яахав, тийм үү? Өмнөх пост ч гэсэн үүнтэй холбоотой - ирсэн мэдээллийн дагуу алдаагаа залруулсан байгаа. Ингээд эхний пост: Энхбат Танзаний музейн тухай. Ирсэн захидал:
Торон бичлэгэнд чинь зориулж ганц 2 зураг унагасансаванд хуваалцахаар дээшачив. Татаж аваад сонирхолтой гэж үзвэл ашиглана биз. Гол нь 4 долларын үнэтэй тасалбартай /харьцангуйгаар бас ч тийм хямд биш санагдаж байгаа/ үндэсний музей гэхэд даанч ядуу манай сумдын музейнээс чамлалттай юм даа. Амьтны ертөнц гэдэг нь ердөө зурган дээрх тэр булан. /Өнөө серенгетийнхээ амьтадаас ядаж нэг нэг бүтэн чихмэл хийчихэж болдоггүй л юм байх даа./ За амьдаар нь очиж үзнэ гэж бодсон бол түүх болон бусад үзүүлбэрийн талаар ядаж л фото зураг, баримал тавиад баймааргүй л санагдсан.
Энэ сүүлчийн зураг анхаарлыг татав. Бүр тодруулвал Макумбушо гэдэг үг нь. 5-6 дугаар ангид байхад "макумбодно" гэдэг ойлголт байсныг гэнэт санаад инээд хүрэх шиг. Он дуусаж байгаа тул уншигчидаас ирсэн мэдээнүүдийг нийтлэж дуусгая гэж бодлоо. Шинэ онд өртэй ороод яахав, тийм үү? Өмнөх пост ч гэсэн үүнтэй холбоотой - ирсэн мэдээллийн дагуу алдаагаа залруулсан байгаа. Ингээд эхний пост: Энхбат Танзаний музейн тухай. Ирсэн захидал:
Торон бичлэгэнд чинь зориулж ганц 2 зураг унагасансаванд хуваалцахаар дээшачив. Татаж аваад сонирхолтой гэж үзвэл ашиглана биз. Гол нь 4 долларын үнэтэй тасалбартай /харьцангуйгаар бас ч тийм хямд биш санагдаж байгаа/ үндэсний музей гэхэд даанч ядуу манай сумдын музейнээс чамлалттай юм даа. Амьтны ертөнц гэдэг нь ердөө зурган дээрх тэр булан. /Өнөө серенгетийнхээ амьтадаас ядаж нэг нэг бүтэн чихмэл хийчихэж болдоггүй л юм байх даа./ За амьдаар нь очиж үзнэ гэж бодсон бол түүх болон бусад үзүүлбэрийн талаар ядаж л фото зураг, баримал тавиад баймааргүй л санагдсан.
Labels:
organization,
received,
show
ТЭЦ-4. Ус хөргөх цамхаг
2013.12.29 22:45
Уурын яндан биш ус хөргөх цамхаг гэдгийг мэргэжлийн хүн хэлж өгөв.
Алдаагаа залруулсан.
2013.12.17 21:36
Сарын өмнө машин барьж дэргэдүүр нь өнгөрөхдөө дарсан зурагнууд.
Би иймэрхүү объектуудыг харах тоолондоо дотор нь орж дэргэдээс нь үйл ажиллагаатай нь танилцах юмсан гэж боддог.
Баруун доод буланд гоё зангилаа гарч.
Хэдийгээр наана нь хамгаалалтын төмөр хөндлөвч байрлуулсан боловч дулааны шугамыг доороос нь шүргээд гарсан мөр байж л байна лэ.

hometown,
organization
25 December 2013
24 December 2013
Planet Of The Apes
Тус киноны зураг авалт 1967 онд явагдаж байхад гол дүрд тоглож байсан америкийн жүжигчин Чарлтон Хестон нэг сонин зүй тогтлыг ажигласан байдаг. Зураг авалтын талбайд өөрийн эрхгүй бүлэглэл үүссэн байна. Завсарлага, хоол идэж амрах үед шимпанзе нь шимпанзетэй л харьцаж, горилла нь гориллууд суусан ширээрүү л зүглэж, орангутангууд болсон жүжигчид мөн л ижилхэн төрлөө бараадаж байв. Мэдээж хүмүүс нь хүмүүстэйгээ харьцна.
1970 онд киноны үргэлжлэлийг хийж эхлэв. Энэхүү хуваагдалт дахин давтагдаж. ө.х. бүгд цаанаа хүмүүс хэдий ч баг зүүсэн л бол өөртэйгээ адилхан багтай хүмүүстэй л нийлж эхэлсэн нь сонин.
Миний хувьд энэ мэдээллийг олж уншаад гарцаагүй үнэн байна гэж бодсон. Хүн ямар байх нь хамаагүй, баг зүүгээ л бол дуусаа, багандаа идэгдэж орхиж байгаа юм.

Залхуу монгол зан
Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын сайтаар тэнэж байв.
Файлын сан нь тааралдав: www.doc.monicpa.mn
User name, pass дээр нь admin, admin гээд оруулаадахсан чинь яваад л орчих юм.

internet
23 December 2013
22 December 2013
21 December 2013
Хил хязгаарын тухай
Хүний бодож сэтгэж буй зүйлийнх нь 90-ээс дээш хувь нь ямарч хэрэгцээгүй хог байж таардаг. Бодол санаа хүртэл хэн нэгнээс дуулсан, хаа нэгтээ уншсан зүйл дээр үндэслэж суурилсан байх нь элбэг. Жаахан сэтгэхийг оролддог хүнийг авч үзэхэд энэ шүү дэ. Түүнээс биш юм бодохоо байсан хүмүүс ч байдаг, харамсалтай нь.
Одоо цагт хүн бага багаар автомат болж эхэлж байна. Тэр бодож шийдэлд хүрэх биш бэлэн хэдхэн хувилбараас л сонголт хийдэг. Дунд боловсролын программ нь хүртэл энэ зүгт эргэсэн байгаа. Боловсрол, хүмүүжил хоёр нь хүнийг бүрэн шаблонд оруулчихаж байгаа юм л да. Хэн ямар тохиолдолд ямар зан авир гаргахыг тааж ядаад байх зүйлгүй болсон цаг.
Мөн хэр баргийн хүн "Нууц байдал (бурхан байж ч мэднэ, байхгүй ч байж мэднэ) - Шашин (бурхан бий, чамайг харж байгаа) - Шинжлэх ухаан (Дарвины онол мандтугай)" гэсэн гурвалжингаас халихгүй, дотор нь л эргэлдсээр дуусдаг. Бермудын гурвалжинд орсонтой адил юмуу да. Бидний мэдэж буй зүйлийн хэдэн хувь нь гарцаагүй, туйлын үнэн юм? Хэдэн зуун жилийн дараа үнэн гэж бодож байсан зүйл чинь няцаагдахгүй гэх баталгаа байна уу? Юу зөв, юу бурууг хүртэл хүмүүст суулгадаг. Ийм хоол сайхан, тэр нам зөв бодлоготой, харин ийм мэргэжилтэй болвол амжилтанд амар хүрнэ гэдгийг нь амьдралынх нь туршид хэн нэгэн сайн санаатан чихэнд нь шивнэсээр ирдэг. Бид өөрөө нэг зүйл бодож шийдэлд хүрэхгүй бэлэн, дагаад цөөн тооны хувилбараас л сонголт хийсээр ирсэн гэдгийг дахиад хэлье.
Хүн гэж тэгээд өрөвдөлтэй шүү дэ. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад хүртэл өөрийн жижиг тойргоос халихыг хэзээ ч тэмүүлдэггүй. Түүнд өнөөдөр л болж байвал болох нь тэр.

comparison,
fact
Subscribe to:
Posts (Atom)