31 August 2012

Паук

"Коррозия Металла" хамтлагийн лидер Сергей Троицкий гэдэг хүнд гар бий.Паук буюу Аалз хочтой энэ нөхөр Химки хотын засаг даргад нэр дэвшээд байгаа юм.
Мөрийн хөлөлбөрийнхөө тухай товч: http://youtu.be/BK7sAuKtjqM
Ийм дэмийрэл 90-ээд оны Жириновскийгоос хойш сонсоогүй юм байна. Албаар галзуу солиотой зүйл согтуудаа юм уу мансуурсан байдалтай байхдаа зохиосон байх, хэ-хэ.
Pussy Riot-ын хэргийн талаар анализ хийсэн давгүй бичлэг ч ЖЖ-гээс нь олдсон (мэдээж гажиг хэллэгтэй пост): http://korroziametalla.livejournal.com/121984.html
Оросын телевизийн тухай яг оноод хэлчихсэн байна.

The Cure - The Last Day Of Summer

Машин сонголт

9 сая төгрөгөнд жижиг тэрэг худалдаж авах даалгавартай даваа, мягмар гаригуудад гадуур сайн тэнэв. Эгч маань тэрэг авах гээд, сонголт хийхэд нь би туслах үүрэгтэй байв. За тэгээд есөн шидийн машин сонирхож өгсөн дө. Тухайлбал:
Chevrolet Cruise. Энэ тэрэг Suzuki Swift-тэй адилхан, бүх сэлбэг нь ижил. Арай л дэндүү жижиг юм.
Nissan Tiida. Төсөвт багтахааргүй байв.Suzuki Swift-ийн шинэ загвар. Урд гар нь амархан мууддаг гэж дуулдсан.Subaru Impreza. Уг нь боломжийн машин.За тэгээд төөрсөөр төрөлдөө гэгчээр сонголт Toyota-гийн машин дээр буух шив дэ. 2005 оны Vitz. Өвөл би Далайд машин сонгоход нь тусалж хамт багагүй газраар орсон юм. Тэр үед Далайд Corolla зарсан хүн энэ машиныг зараад зогсож байв. 9,4 сая гэж байсан тэргийг би 9-д өгчих гэж зүтгээд, зарж байсан ах болохоор 9,1-ээс буухгүй гээд, сүүлдээ дундаа хийж 9 сая 50 мянга дээр тохирсон.
Барьж үзсэн, эвтэйхэн л юм. Салон нь:Ингэхэд, япон машинууд цацрагт идэвхит бодисгүй гэсэн утгатай наалттай ирдэг болж.

30 August 2012

Үзэн ядалт

Монгол Эх орон минь гайхамшигтай. Хөдөө бол бүр гоё. Хэдий чинээ хотоос хол очно, төдий чинээ хүмүүс нь инээмсэглэсэн, харьцахад сайхан байдаг. Хот, тэр тусмаа нийслэл хүнийг хэдхэн жилийн дотор дүнсгэр, бараан сүүдэр болгож хувиргадаг мангас.
Манай нийгэм уур бухимдлаар дүүрэн. Амьдрал хэцүү байхад инээх юм уу? гэж асууж болно. Тэгвэл биднээс ч хэцүү амьдралтай газар зөндөө шүү дэ. Тэгсэн мөртлөө тэнд инээмсэглэсэн хүмүүс нь биднийхээс их. Яагаад вэ - оньсого.
Гадныхан сонин улс. Юм л бол өршөөгөөрэй (икскюз ми), уучлаарай (sorry). Монгол бол ондоо: хүн дэлсэж хаячихаад уучлаарай, шүүх хурал дээр л өршөөгөөрэй гэнэ. Европчууд өглөө буудлын лифтэнд танихгүй хүнтэй тааралдахдаа хүртэл "Гуд монин!" гэж тэнэг юм шиг баясдаг. Бид урдаас нь дуртай дургуй хальт мушилзаж инээмэр аядна. Танихгүй хүн өөрлүү чинь инээмсэглэх нь анх сонин санагддаг байж билээ. Дасал болсон "Үзэн ядаж байна!" сэтгэлгээнээс ондоо харьцаа бас байдгийг гадаадад илүү мэдэрнэ. "Новш гэж!", "Алаад хаячих юмсан!", "Ээ 3,14z!"-ийн оронд "Сайхан харагдаж байна шүү", "Яасан гоё өглөө вэ", "Санаа зоволтгүй, энэ асуудал биш" болоод явчихлаар эхэлж бодно: "шальчигначих юм да, худлаа соёлтой гарууд" гэж. Гэвч төд удалгүй өөрөө орчиндоо уусаж тэдний нэг биш юмаа гэхэд "Ээ 3,14z!" нь цөөрнө.
Эргээд УБ-таа ирхэд бүх зүйл нерв хөдөлгөнө. Удаан, хурдан яваа машин, зам гарч буй улс, телевизээр гарч буй нэвтрүүлэг, машиныхаа сигналыг орилуулагч жолооч, гудамж талбай дахь хог шороо, шавар шавхай, автозамынх нь бөглөрөл ба эвдрэл г.м.-ээр уртаас урт жагсаалт зохиож болно. Энэ болгонд нийслэлийн оршин суугч бухимдаж, дарга нарыг, бусдыг, өөрийгөө үзэн ядаж явдаг. Монгол хүн бухимдлаа дотроо удаан тээдэггүй нь сайн юм да. Ухаанаа алдтал архи уучихна, эхнэр нөхөртэйгээ дэлбэ хэрэлдчихнэ, ажлынхаа газрын хүнтэй уралцаад авна, бүр болохгүй бол хэн нэгэнтэй нударга зөрүүлчихнэ. Соёлтой байх зайлшгүй шаардлагатай нийгэмд бухимдал нь хуримтлагдаж хуримтлагдаж дэлбэрдэг юм шиг байгаа юм. Наахна нь сэтгэцэд нь өөрчлөлт орж орхино. За тэгээд буу бариад сургууль юм уу кинотеатрт ороод ямар ч хамааралгүй, аль таарсан хүмүүсийг буудаж эхэлнэ. Манайд бол сархаданд самуурлаа самуурлаа гэхэд саахалт айлынхаа хамт архи уусан нөхрийг л нухна.
Хэдхэн өдөр өөр орчинд байж байгаад УБ-таа буцаж ирхэд ялгаа хурц мэдрэгддэг. Шууд Буянт-Ухаагаас л эхэлнэ. Онгоц өглөө эрт юм уу шөнө буусан бол нойр дутуу дүрлийсэн царайнууд угтна. "Энэ муу гаруудаас болж ажиллаж байна" гэсэн уур амьсгал мэдрэгднэ. Гараад зогсоол орохын хооронд явган хүний гарц дээр машин сигнаалдаад авна: "Амьсгаа! Хурдан хөдлөлдөө!" гэж буй хэрэг. "Яачихсан заяагүй улс гэхээрээ бид ийм байдаг байнаа? Яахаараа хүмүүс нь бөөн уур хилэнц болчихдог байна? Хот яагаад үнсэн саарал, гэрэл гэгээгүй юм бэ?" гэж эхэн үед бодох боловч хэдхэн өдрийн дотор эргээн хэвэндээ орно: Бодол нь "Муу өөдгүй гарууд газрын гаваар далд ороосой!" болж хувирна. Яг тодорхой оноосон этгээд энд байхгүй хэдий ч үндсэндээ бүхнийг үзэн ядаж буй юм. Хажууд чинь буй хүмүүс бас яг адил бодолтой гэхээр нийлбэр дүндээ нийгэм нь үзэн ядалт, уур бухимдлаар дүүрэн болж байгаа юм.
Гадаадад хэдхэн хоноод ирсэн ажлын газрын хүн гэрэлтсэн, баяр хөөртэй орж ирдгийг анзаарсан уу? Гадаад ч гэлтгүй, хөдөө томилолтоор эрүүл агаарт, уур бухимдалгүй хүмүүсийн дунд хэд хоноод ирсэн хүн замдаа ядарчихаагүй, сархадыг хэтрүүлчихээгүй бол өнгөтэй болоод л ирдэг. За тэгээд хэдхэн хоногийн дотор саарал өнгөндөө буцаж зүс хувирна да хөөрхийс. Улмаар гудамжаар хөл доорхоо л харж хурдан хурдан алхална - бүх талаас нь бүчиж буй новшийн үзэгдлүүдийг хараад ч яахав: тэнд нэг нөхөр тасарчихсан хэвтнэ, нөгөөх нь цааш харж морь харна, хөл доор бөөн тамхины иш г.м. "өнгөлөг" зүйл их шүү дэ. Гэхдээ мэдээж бүх зүйл энэ чигээрээ байхгүй нь лав. Бид ч гэсэн сайн талруугаа өөрчлөгднө. Цэвэр өөрсдөөс минь хамааралтай асуудал. Тиймээс дотроо "Хуцна да чи!" гэж бодсон ч гаднаа инээмсэглэж сурцгаа, хэ-хэ.

Нийслэлийн шинэ хуваарь

UPD 2012.08.30 15:40Би хоёрдахид тэргээ бариагүй. Явган алхаж, автобусанд суусан. Замбараагүй торгож байгаа сургаар хөдөлгөөнд оролцсогүй. Торгуулиад байх мөнгөгүй, журмын хашаанд орчихвол бөөн лай юм да. 2 сарын турш ингэж хязгаарлачихаад зам засварын ажил дуусах үед хориг цуцлагдна гэж найдаж байна. Үгүй бол би хууль зөрчсөн ч хамаагүй хуурамч бичиг баримт, номер дугаар олж авна. Над шиг бодолтой хүн цөөнгүй байгаа болов уу.

2012.08.27 09:11
Нийслэл шинэ хуваариар амьдарч эхэллээ. Замын асуудлыг шийдэх гэж авч буй арга хэмжээнүүдийн тухай өөрийн бодлоо хуваалцъя. Өнөө өглөө хэдэн метр тутамд цагдаа нар зогсож дугаар таарахгүй машинуудыг шигшиж байв.
Ингээд шинэчилэлүүдийг тус бүрээр нь авч үзье:
- Захуудын цагийн хуваарийг өөрчилсөн. Зөв. Бараагаа захаас татдаг ажил албатай улс өглөө эрт юм уу хөдөлгөөн багасах үед замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм. Болдогсон бол Нарантуулыг 2 хуваагаад Баянзүрхийн болон 22-р товчооны гадна гаргах юмсан. Тэгээд хотоос том оворын автобусууд үнэгүй захруу байнга явдаг. Захууд хар мянган худалдаачидаас татвар гувчуур авахаас бус эргүүлж өгч буй зүйл юу ч байхгүй. Ядаж л машины зогсоолоо зохицуулчих хүн ажиллуулдаггүй. Зах хотоос гарснаар хөдөөнөөс бараагаа татах гэж орж ирдэг ачааны машинууд ядаж цөөрнө.
- Төрийн албан хаагч явган алхаг - эргэлзээтэй шийдвэр. Би дангаараа ажилруугаа явдагсан бол хамаа алга, алхана, дугуй унана. Гэвч өглөө хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэдэг хүн бас байдаг юм шүү гэж хэлэх байна. Тэмцэх гэж байгаа бол хувийн машинтай иргэдийг тайван орхих хэрэгтэй болов уу. Яахав машин унах эрх дархтай дарга нарын тоог цөөлөх юм уу албаных нь тэргийг хурааж авч болох талтай.
- Төлбөртэй зогсоол - 3,14zдец! 1 цаг нь 1000 төг гэж тооцвол өдөрт 8 мянга зогсоолд төлөх бядтай хүн цөөхөн. Би бол чадахгүй нь тодорхой, тиймээс тэргээ ойролцоох байрнуудын дунд оруулж хаячихаад л ажилруугаа орно гэсэн бодолтой байгаа. Үнэхээр зогсоолыг зохицуулах хүсэлтэй байгаа бол зогсоол дээр зохицуулагч хүмүүсийг ажиллуулъя. Хэвтээ тэмдэглэгээг янзын сайн зураад, орж гарах урсгалтай, зогсоол дээр номероо бичиж юм уу гинж татаж өмчилсөн зүйл байхгүйгээр зохион байгуулъя. Улмаар яг карманд нь машинуудыг тавиулаад, зам хаасан, шугам давж зогссон тэрэг болгоныг ачих юм уу номерийг нь тайлах хэрэгтэй. Нэмээд их мөнгөөр торгоод ирэхлээр цэгцэнд орно.
- Сургуулиудыг автобустай болгох - зөв шийд. Жишээ нь: манай хүү одоо 5-р анги, нийтийн тээврээр хичээлд нь явуулахаас би айдаг, харин сургууль нь автобус явуулах юм бол суулгана. Би 1, 2-р ангиасаа л автобусанд суугаад хичээлдээ явдаг, ирдэг байсан. Тухайн үед нийгэм амгалан тайван байсан болохоор бүх хүүхдүүд л ингэдэг байв. Харин одоо бол мөнхийн түгшүүр, хүүхдээ аль болох ганцааранг нь явуулахгүйг хичээдэг.
- Номероор хөдөлгөөнд оролцох - жинхэнэ дэмийрэл. Би татвараа шударга төлдөг иргэн хүн хөлсөө дуслуулан байж худалдаж авсан машинаа унаж чадахгүй юм бол яах гэж энэ төмөрийг худалдаж авсан болж байна?! Өвөл цаг ирэхлээр утаа их байна, монгол гэрт нүүрс түлж хонохгүйн тулд байртай хамаатныдаа 7 хоногийн 1 өдөр нь очиж хоноглож бай гээд иргэдээ регистрийн дугаараар нь ангилах уу? Замын түгжрээ энэ арга хэмжээний үр дүнд буурахгүй. Огцомдож бодлогогүй зүйл саначилчихаад монголын хууль 3 хоног гэдэг шиг л юм болж дуусна да. Тэгээд яах ёстой гэж? Замын хөдөлгөөний дүрэмийг ягштал баримталдаг болго. Өндөр торгуультай болох хэрэгтэй. Тухайлбал уулзваруудыг шар будагаар хэрээсэлж будсан нь ямар нэг чимэг биш шүү дэ. Тус уулзварт орохдоо саатаж зогсохгүй шууд нэвтрэхээр бол орох эрхтэй, харин урд чинь саад, бөглөрөд байгаа бол уулзварт орж болохгүй хүлээх ёстой гэсэн тэмдэглэгээ шүү дэ. Гадаадад ийм тэмдэглээтэй уузварлуу чихэж ороод хөдөлгөөнд саад учруулах юм бол дарвайтал нь торгодог. Манайхан бол чихсээр байгаад л өөрсдөө өөрсөддөө бөглөрөл үүсгэдэг, яг сүрэг мал шиг.
- Нийтийн тээврийг цэвэрхэн соёлтой болгоод 1-р эгнээг чөлөөлдөг нь зөв. Хүн автобусанд суухдаа баримжаалсан цагаасаа хоцрхогүйгээ бат мэддэг болтол нь нийтийн тээврээ графикт оруулж ажиллая. Хажуугийн 2, 3-р эгнээ нам зогсоно уу хамаагүй, нийтийн тээвэр л саадгүй зорчиж байх ёстой.
Тэгээд хамгийн гол нь нийт машиныхаа тоог тогтоож барих хэрэгтэй. Жилээс жилд машины тоо нэмэгдэж байхад хот яагаад ч замын асуудлаа шийдэхгүй. Хэдий болгон японы хуучин төмрийн хог оруулж ирж унах юм бэ? Манайд 10 жил болсон машинууд л зарагддаг. Жил болгон 1 жилийг нь хасаад байх хэрэгтэй, тэгвэл жишээ нь 7 жилийн дараа 3 жил болсон машинуудыг л зөөдөг болно. Олон жил болсон машины худалдааг ашиггүй байхаар татварыг нь нэмээд ирэх цагт шинэ тэрэгнүүд л худалдаалагдна. Шинэ машин үнэтэй болохоор тэр болгон хүмүүс аваад байхгүй. Яг энэ үед нийтийн тээвэр нь маш сайн байх хэрэгтэй, метро-той болдог ч юм уу. Хуучин машинууд жагсаалаас гарсаар парк шинэчилэгдэж, машины тоо цөөрнө, шинэ тэрэг ядаж л хорт хий, утаа бага ялгаруулна шүү дэ.
Товчхондоо бол ийм байна. Миний машины дугаар 7-р төгсөж буй тул маргааш хөдөлгөөнд оролцох эрхгүй. Тиймээс би... машинаа унаад юу ч болоогүй мэт яваад л үзнэ.

Obraz - EveryBodyGonnaDie


Бүхнийг хүүхдийн төлөө

Оршуулгын товчоонд хүүхэд нь урьдчилан даатгагдсан тохиолдолд нас барах үед нь эцэг эх нь 2-4 фунт стерлингийн ашиг олдог байсан үе Их Британид бий. Даатгалаас олгогдсон мөнгө болон оршуулгын зардлын зөрүү цэвэр ашиг болж ирдэг байв. Ингээд XIX зууны дунд үе гэхэд ядуу өрхүүдэд хүүхдээ алах явдал хэдийнээ газар авсан байна. Яг хэдэн хүүхэд алагдсаныг тооцоход бэрх. Судлаачид жилд 12 мянган хүүхэд эдийн засгийн ашиг сонирхолын золиос болж алагддаг байж гэж одоо ярьдаг. Эцэг эх нь ял шийтгэлээс огтхон ч айхгүй аллага үйлднэ.
Манчестер болон Стаффордын пасторууд нийгмийн доод давхаргын эмэгтэйчүүдээс: "Энэ хүүхэд амьдрахгүй ээ. Оршуулгын товчоонд даатгуулчихсан байгаа" гэсэн зүйл тогтмол сонсодог байж. Ийм товчоо хэдий чинээ олон байна, төдий чинээ хүүхдээ тонилгох нь ашигтай. Учир нь нэг биш хэд хэдэн газар давхар даатгуулчихна, дараа нь бүгдэнгээс нь мөнгө авна шүү дэ. Ихэвчлэн 4-5 товчоонд даатгагддаг байсан боловч нэг "овсгоотой" нөхөр Манчестерийн 19 товчоонд хүүхдээ бүртгүүлсэн баримт бий. 57-95 фунтын ашиг олоо биз.
XIX зуун шинжлэх ухааны нээлт, техникийн прогрессоор баялаг байв. Арай гэгээрсэн хүмүүсийн төлөөлөл өмнө нь ач холбогдол өгдөггүй байсан зүйлд анхаарч эхлэв. Жишээ нь: дэлхийн аль ч булан тохойд хүүхдээ алах үзэгдэл шийтгэл амсдаггүй нь анхаарал татав. Бие биенээсээ алс хол орших янз бүрийн отог омогт ялгаагүй тахир дутуу, гажиг төрсөн хүүхдийг тэр дор нь тонилгодог нь тогтоогдов. Төрөх явцад эх нь эндсэн бол хүүхэд хүн болох магадлал маш бага - эхээс нь өөр хэн ч нялх хүүхдийг тэжээж арчилахгүй. Ялгаа нь гэвэл: Номхон далайн арлуудад эцэг нь тийм хүүхдийг эхийг нь оршуулах үед хамт амьдаар нь булж орхидог байсан бол Хойд туйлд эцэг нь шинээр мэндэлсэн хүүхдээ эхийнх нь цогцсон дээр тавьж амьтны арьс ширэнд боогоод өндөрлөг газар зэрлэг амьтадад идүүлэхээр орхидог байв. Ган зудтай, ургацгүй, өлсгөлөн үед ихэр хүүхэд төрөх юм бол аль сул доройг нь алах үзэгдэл мөн цөөнгүй газар байж. Шалтгаан маш энгийн: эхийнх нь сүү хоёр хүүхдэд хүрэхгүй. Мөн хэцүү цагт гэрийн тэжээвэр амьтадыг алахын оронд хөгшид, хүүхдүүдийг тонилгодог үзэгдэл ч илэрч. Хүйсний хувьд хаана ч эрэгтэй хүүхэд илүү үнэлэгдэж ирсэн - ирээдүйн ажиллах хүч, дайчин, анчин шүү дэ. Харин охин хүүхдийг ачаа тээр шиг хүлээж авах нь элбэг, тиймдээ ч охин үр алагдах нь их. Үүнийгээ гэмт хэрэг биш зайлшгүй хийх ёстой байсан зүйл гэж үзнэ. Баруун-урд азийн зарим овогуудад ийм ёслол байж: эцэг нь хүсээгүй охиныхоо хоолойг огтлоод, олгойдох цусны чиглэл, зайгаар нь удаан хүсэн хүлээж буй хүү хэзээ төрөхийг мэргэлдэг. Харин араб ертөнцөд арай энэрэнгүй: охин үрийг 6 нас хүрэхлээр нь хамаг гоё ганган хувцасыг нь өмсүүлж, үнэртэнээр гоодож аваад эцэг нь гүнзгийн худагруу дагуулж очно. Доош шагайж хар гээд тонгойх үед нь шидчихнэ, тэгээд худгийг булж орхидог. Хүн төрлөхтний түүхэнд есөн шидийн гэрэл гэгээгүй зүйл байх юм да.

Жаргалан. Соёлын төв

2012.08.15. Говь-Алтай. Жаргалан сумын соёлын төв.
Жижиг сум гэхэд соёлын төв нь том гэж жигтэй.
Танилцуулах булан.
Аймшигтай шрифт.Диско бөмбөрцөг.Соёлын төвийн ажилтан.

Интернэт хязгаарлалт

Төрийн албан хаагчид ад үзэгдсэн нийгмийн шоовдор бүлэг болж хувирах нь. Хувийн машинаа унаж болохгүй, ажил дээрээ интернэтгүй. Интернэт хязгаарлах нь дээд зэргийн дебилизмийн хурц илрэл гэж үзэж байна. Хүнд ажил өгөөд, хийх хугацааг нь бодитоор тооцож олгоод, гүйцэтгэлийг нь явцын дунд хянах шиг зөв арга зам үгүй. Мэдээжийн хэрэг, хүмүүс дараалалд зогсоод байхад үйлчлэх ёстой хүн нь солитэйр тоглоод байж болохгүй. Мөн компьютер дээр ажлын цагаар "по" гараад байвал зохисгүй. Эрх чөлөө боомилсон, хязгаарласан үзэгдэл болгоныг блогийн редакци шүүмжилж байх болно.

Полезное

Легкая придурковатость делает человека практически неуязвимым.

Друг познаётся в беде.. Герой в битве.. Жена в бедности.. Муж в декрете.

Однажды ты спросишь, кого я люблю больше — тебя или сарказм. Я отвечу «конечно тебя!» и ты останешься, так и не поняв, что это был сарказм.

Нельзя найти компромисс вообще со всеми, ибо всем не угодишь. Рано или поздно придётся начать посылать на хуй.

Алкоголь не помогает найти ответ, он помогает забыть вопрос.

Главное в жизни — не дать обвести себя мелом!

Если вы ударили оппонента по левой щеке, и он вам подставил правую уебите ему снова по левой, чтобы не умничал.

Религия — это уздечка, за которую лошадку ведут в рай, попутно цепляя к ней то телегу, то плуг, то сани.

29 August 2012

С днем рождения!

UPD 2012.08.29 01:50
Сонин юм. Г ахын төрсөн өдөр миний гар утсан дээр 29 гэж тэмдэглэгдсэн байх боловч би 2009 оны постыг ухаад олсон чинь 28-нд мэндчилгээ дэвшүүлж байсан байх юм. 28? 29?
Ямартаа ч албан ёсоор мэдэгдье: Урт удаан наслаарай!
Мөн 3 жилийн өмнө бичиж байсан зүйл мэдээж тоглоом шүү, битгий гомдоорой. Ер нь засчихсан нь дээр юм байна:
- Распрекрасному аналитику, педагогу и просто очень хорошему человеку Г... стукнуло 51! Скажем вместе "С днем рождения!" ;-)
Фото: Энхээ бид 2-ын Г-д авчирсан бэлэг. Хамгийн хүнд бэлэгтэй нь та байсан шүү, хэ-хэ.
2009.08.28 08:00
Рас3,14здяю, алкоголику, педофилу и просто очень хорошему человеку Г... сегодня стукнуло 48. Скажем же все вместе "С днем рождения!" :)


UPD 2009.08.31 10:56

Без комментариев.

Паспортын тамганууд

Хаагуур орсон, хаагуур гарсны түүвэр. Ингэхэд, би 9-р сарын 3 хүртэл амарч байгаа.

Оросын виз

Аль 6-р сараас хойш бичих гээд хойшлуулаад байсан пост байгаа юм, өнөөдөр л нэг юм бичиж байгаад дутуу орхисноо гүйцээлээ.
ОХУ-ын виз авах гэж буй хүмүүст зөвөлгөө өгье. Толгойгоо гашилгалгүй оросын виз гаргана гэсэн зарлалтай жуулчны товчоонд ханд. 15$ илүү төлөх боловч цаг, нервээ сайн гамнана. Тоглоомчгүй.
Тус улсын манайд ажиллаж буй элчингийн консулын хэлтсийн ажлыг тодорхойлно уу гэж надаас хүсвэл би тэр дор нь "Гэрэл гэгээгүй хүнд суртал, новшийн харьцаа, зохион байгуулалт гэдэг зүйл огт байхгүй, товчхондоо (_|_)!" гэж түгдрэлгүй хэлэх болно. Асуудлуудыг тус бүрээр нь задлан авч үзье:
1. Орчин. Новшийн оросууд манай нийслэлийн яг төвд шорон гяндан шиг хашаа хийсэн байгаа. Яагаад Их Британи, Герман, Куба г.м. улсын элчингүүд даруухан байр савтай, хашаа саравч нь энгийн байхад ОХУ, АНУ хоёр дайнд бэлдэж буй мэтээр элчингээ тойруулж бэхлэлт барьдаг байна? Нийслэлийн зүгээс "Энэ хашаагаа болио!" гэж хэлэх хүн байхгүй гэж үү? Хуучин хашааг нь яахав тэсээд өнгөрөх байсан бол оросууд хэдэн жилийн өмнө төмөр листээр хашаагаа бүрэн битүүлж, дээгүүр нь өргөстэй тор татсан. Зөвхөн элчин нь ч биш, харъяалалд нь байдаг орос 14-р сургууль мөн адил шорон шиг болсон байна лэ. Бүх хаалга нь соронзон түгжээтэй, зузаан, хүнд төмрөөр хийгдсэн. 80-аад оны КГБ-ийн нууц бункерүүд ийм байсан байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх болно.
2. Зохион байгуулалт. Цаг авна гэсэн ойлголт энд байхгүй. Өглөө хаалга нээгдэхэд цүнх дүүрэн бичиг баримттай жуулчны товчооны нөхдүүд очергүй түрүүлж ороод алга болчихно. Хаахаас нь өмнө гарч ирвэл зол. Номер дугаарлаад, цаг өгөөд бусад элчин шиг ажиллаж болох уу? Болно. Гэвч тэр цаг иртэл удна да удна. Учир нь хойд хөршид хүнийг хэзээ ч хүн гэж үзэж байгаагүй, бусдыг хүндэлж өөрсдийгөө хүндлүүлж чаддаггүй, төрийн албан хаагчид нь нударга юм уу мөнгөнд автаж л хөдөлдөг гэмээр гажиг тогтолцоотой. Хүмүүсийг хүлээлгэж, очерлуулж байж санаа нь нэг амардаг, за тэгээд татгалзсан хариу хэлэхдээ туйлын дуртай, даргаасаа гөлөг болдог г.м. авахууштай сайхан зан чанар нэвт шингээстэй. Сэдвээс жаахан хазайж уржигдар өөрт тохиолдсон үйл явдлыг ярьж өгье: сайн найз орчуулагч хийгээд өгөөч, орос 14-ийн захиралтай нь уулзах гэсэн юм гэхээр нь хамт очлоо. Монголчууд олон байна шүү, цагдаагийн том офицер цолтон гэхэд л гурван хүн хашааны хаалга сахиастай. 12-с захирал хүмүүс хүлээж авна гэсэн хариу утсаар нь асууж мэдсэн улс хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. 14 цаг өнгөрч байхад (2 цаг гаруй гадаа бүгд зогсож байгаа юм шүү дэ!) аз болж нэг багш гарч ирэхлээр нь хүмүүс асуулаа, яагаад оруулахгүй байгаа юм гэж. Тэгсэн багшийн хариулт: шинэ багш нар олноороо ирсэн, хуралдаж байгаад сая тарж байна, захирал хүн хүлээж авахгүй гэж. Жижүүрээс чинь асууж байгаад ирсэн шүү дэ гэж нэг нь хэлтэл энэ жижүүр л худлаа мэдээлэл тарааж дэ, учрыг нь олоод ирье гээд орсон, төд удалгүй хаалга нээгдсэн. Энд 2 тайлбар байж болно: эсвэл захирал баагий албаар монголчуудыг гадаанаа овооруулж новширсон, эсвэл жижүүр авгай утсаар цуурсан. Ямар ч тохиолдолд санаж яв: орос хүн хууль бус новширох юм бол албан тушаалаар дээр нь байгаа хүнтэй нь уулзаж тайлбар нэхэх хэрэгтэй. Яг арабуд шиг. Арабуудтай ам тохиролцоо хийсэн хүн тэнэг гэж мэдэх үү?
За энэ яахав, үндсэн сэдэвтээ шилжье. Манайхан консулын хэлтэс дотор яадаг вэ гэхлээр: арай түрүүлж орсон нь анкетаа бөглөөд сууж байх хооронд бөгөлчихсөн нэг нь дараалалд байраа эзэлдэг. Цаг дуусах гээд байхад урдуураа хүн оруулах сонирхол мэдээж хэнд ч төрөхгүй. Тэгээд л чи энд байсан, байгаагүй дээрээ тулна. Би ч гэсэн өөрийн урдуур хүн оруулахгүй гэж хэлж л байлаа. За тэгээд хаалга манаад л зогсоод байна шүү дэ, 3,14z гэж. Эх орондоо ингэж доромжлуулах ч гэж дэ, үхсэн баас, орост монголоос хэн тоож харлах билээ дэ, манай ГЯЯам шургуу хөөцөлдөөд визгүй болгочихож чаддаггүй л юм байх да гэсэн шүү юм бодоод л сууж байлаа.
3. Харьцаа. Консулын хэлтсийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгаж шинэ хүмүүс авах хэрэгтэй гэж үзэж байна. Олон жил өнгөрсөн ч энд ямарч өөрчлөлт гараагүй. Бидний явах цаг тулаад байдаг, шуудангаар миграционная служба-гаас ирэх ёстой баримт ирж амжихгүй нь тодорхой болсон байв. Оронд нь байгууллагаасаа албан тоот хийгээд очсон юм, цаг хугацаа ингэлээ тэглээ, харж үзэж ажилтанд виз олгоно уу гэсэн утгатай. Нэг урод шууд юу ч уншилгүй баримт дутуу байна гээд урдаас бичиг баримт шидэхлээр нь муухай дургуй хүрсэн. "Чи наадхаа эхэлж уншаадахдаа" гэсэн чинь "Та энд дуугаа өндөрсгөөд хэрэггүй, танд ОХУ виз олгохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэж хуцсан. Би аль 2005 онд байна уу да, бас ийм байдалд ороод, шууд консултай нь уулзаад учираа тайлбарлаж байсан. Тэр үед консул нь доош утасдаад, татгалзсан нөхрийг толгой түрүүгүй (ажлаа хийвэл хийгээд чадахгүй бол зайлаарай чацга минь гэж) загнаад, асуудлыг газар дээр нь шийдэж өгсөн. Энэ удаад доод давхарт нэг даун суучихаад намайг дээш консулруу гаргаагүй юм. "Би асуудлыг чинь уламжилж өгье, таныг хүлээж авах эсэхийг эргээд мэдэгднэ" гэхээр нь би хэлэв "Чамайг консултай ярьж миний асуудлыг танилцуулна гэдэгт би эргэлзэж байна, чи жаахан байж байгаад надад татгалзсан хариу л хэлэх гээд байнаа да? Намайг зүгээр л оруулчих, би өөрөө консулаас татгалзсан хариу сонсоод гарч ирвэл гомдол алга" гэж. Дээш гадны хүн орох хориотой гэж солиорсоор байгаад гаргаагүй, яг миний таамагласан ёсоор жаахан байж байгаад консул тантай уулзахгүй гэж байна гэсээр гарч ирсэн. Тэгээд ёжлоод инээгээд байгаа байхгүй юу муу 3,14дарас! Би хажууд нь сайхан гэгч оросоор нь харааж аваад гарсан.
4. Байдлаас гарах арга зам. Элчин дээр манайханы 3-4 компаний танилцуулга бий. Эдгээр компаниудад хандах юм бол маргааш нь виз чинь бэлэн болно, баяр ёслол, амралт таарчихгүй бол шүү дэ. Манайхан хөөрхий 15$ дээр л ажилладаг. Харин элчингийнхэн визний хураамжийг иргэнээс кассандаа хүлээн авч баримт бичиж өгөлгүй зуучлагч хүнээс бөөн дүнгээр кэш хэлбэрээр хүлээж аваад, яаралтай визийг энгийнээр бүртгэж нэг хүний 120$-оос 60$-ыг цавчидаг нь илт харагддаг. Зүгээр асуудалгүй гаргаад өгчих визийг янз бүрийн шалтгаанаар буцааж, сунжруулж байгаад цагийг нь тулгаж, хүнийг нуман тулгуурт оруулж, компаниудын үүдийг татах хүртэл нь шахдаг бузар золигнууд байгаа юм.

Одоо төгсгөлд нь, өөрсдийн иргэд нь элчин яамдынхаа тухай юу гэж бодож явдаг жишээнээс: Лебедевийн сайт дээр бизнес-линч гэдэг булан бий. Түүн дээр нэр хэрэглэгч асууж:
Харин энэ хариулт нь:

28 August 2012

Зун цагийн хаалт

Энэ жилийн зуны улиралын хаалтын ажиллагаа өргөн дэлгэр явагдаж өндөрлөв. Хагас сайн өдрийн 13 цагт Скай дээр болзож хүнсээ цуглуулж аваад хөдөлцгөөсөн. Жак бид 2 замдаа өөрсдийн зуслангаар дайрсан болохоор цаг гаруй хоцорч очсон. Янзын дулаахан өдөр таарсан да, шорт футболкатай өнжиж бүр орой болсон хойно л зузаалав.Ирсэн чинь нөхдүүд цаг алдалгүй аль хэдийн 5 гар сууж.Мөн шар айргаа задлахаа мэдээж мартаагүй байв.Хоцорсноороо Жак бид 2 тогооч болов. Өдрийн хоолондоо ширмэн дээр элэг сүүл шарж идэцгээв. Улмаар орой хийх шорлогны махаа дарж, ногоогоо цэвэрлэж чанав. 5 гараас хамгийн өндөр оноотой 2 нь гал зуухруу туслах тогоочоор автоматаар томилогдно. Хамаг хар бор ажлыг хөөрхий туслах тогоочид л хийнэ. Махны хувьд: үхрийн сээрний цул авсан - өөх нь алагласан бөгөөд зөөлөн юм да. Дээр нь жаахан хар гол мах нэмэв.Мах дархад үсрээд 3-4 цаг үлдсэн байсан болохоор лимоны хүчил биш уксус ашиглав. Учир нь лимоны кислотаг махаа хурдан зөөллөх гэж их хийвэл гашуун амттай болдог юм. Гал тогооны өрөөний төрх:За тэгээд мах дарагдаж байх хооронд бөхийн тэмцээн явагдсан. Би 1-ийн даваанд Дамбын арслан Сэк-ийг, 2-ын даваанд Шаамарын залуу бөх Хоба-г давж үзүүр түрүүнд Зүүнхараагийн гарьд Ёжик-той таарсан. Далай хамгийн эвгүй өрсөлдөгч - бие нь шуудайнд чигжсэн нойтон элс л гэсэн үг. Ноцолдож ноцолдож, гар хөл цуцаж, алингаа алдаж байж давсан. Маргааш нь хамаг бие булараад алах гэж байна лэ. Барилдааны дараа хэлээ унжуулаад унаад өгсөн, хэсэг хэвтэж байж сэргэсэн, золтой л бөглөрөөд үхчихсэнгүй, цус. Гэвч үр дүнд нь Жигжидийн арслан цолтой болсон до, ха-ха. Шорлог хийх, идэх явцыг залхуураад зураг авч барисанчгүй. Надаас бусад нь л хийсэн дэ хөөрхий: шорлоод, галаа тааруулаад, сэвээд. Би ахлах тогоочийн эрхийг эдэлж заавар өгч пиво шимсэн шигээ л сууж байв. Янзын гоё, нэг үгээр - кайф.
Жил болгон Сэк бидэнд зориулж гаднаас манайд худалдаанд байхгүй сонин алкоголь чирч ирдэг юм. Санаачилгатай хүн шүү, хэ-хэ. Энэ жилийнх мууртай япон сархад байв.
25 градус, зөөлөн амттай, сакэ-рхүү эд.Гэнэт биднээс холгүй салют буудаж эхлэв. Төстэй нөхдүүд баярлаж байсан биз.Уулын хүн Булагаа жил болгон ямарваа нэг зүйл тэсэлж дэлбэлдэг уламжлал ёсоороо, нөгөө талаас салют хараад бид дутах ёсгүй гэж үзсэн үү, өөрийн болон бусдын машины ослын дохионы улаан фаеруудыг асаав. Жак шинэ тоглоомтой болсон хүүхэд шиг л хамгийн их баярлаж - энд хүнд хүнд зурагнууд их байна, нийтлээд яахав дэ, хэ-хэ.Пис-пас гэсэн дуу гарч мангал дотор нэг зүйл дэлбэрэв. Нэг овоо гар нь асаагуур хийж нохойтож. Нуугаад яахав, Булагаа байх гэж бодож байна.Би 12 цаг өнгөрөөгөөд халж ирээд ядраад, салхинд цохиулаад, мешокондоо ороод унтсан. Сүүлчийн улс 2-т унтсан байна лэ. Өглөө нь - сушняк. Кола, шийгуа, цэвэр ус г.м. бүтээгдэхүүнүүдийн эрэлт нэмэгдээд л...Амь тарианд хүрэх хүн бараг байсангүй.Урд шөнө нь дэлбэлж орхисон талбайг янзалж цэвэрлэхэд 30-40 мин шаардагдсан. Үлдсэн махаа гаазан дээр гялс шарж идэж аваад, цэвэрлэгээгээ дуусгаад хөдөлцгөөсөн дө. Ингээд дараачийн зун болтол завсарлаж байгаа юм.