31 December 2011
Мэндчилгээ
Блогийн уншигч бүрт хандаж ирж буй ондоо аз хийморьтой, энх тунх байгаарай гэж редакцийн зүгээс ерөөе. Бид хамтдаа дахин нэг жилийг ардаа орхилоо. 2011 он амжилт, сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байлаа. Илүү их ололт ирж буй онд бид бүхнийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.Гадаа салют сайн буудуулж байна да. Гадагш гарахгүй гэртээ зурагтаа үзэж шинэ оныг угтнаа.
Жгуны 2012 оны календарь
Егор Жгун 2012 онд болох үйл явдлаар хөөрхөн календарь хийж.Хуанлитай холбоотой өмнөх постууд: нэг, хоёр, гурав, гурав...
Labels:
art. lebedev
30 December 2011
Ирсэн захидал
Шуудангаар уншигчаас захидал ирж:
Сайн байцгаана уу? Ганзо доо болон ганзо79 блогийн нийт уншигчиддаа шинэ жилийн мэнд хүргэе. Утсан дээр Ганзоруу мейлдий гэж бодоод байсан хэдэн зургаа явуулъяа. /зураг-н дугаар коммент дугаар таарч байгаа байх./ Чанарын хувьд тааруу :D
1. Нарантуул дээр байдаг самбар. Жижиг том шрифт. Тэгэхдээ энэ доор хэзээ ч такси зогсдоггүй.
2. Хогийн газар, ажил төрлийн холбоотойгоор байнга ордог. Зундаа кондишн ажилладаггүй халуун, өвөлдөө халаалттай тул зузаан хувцастай болохоор бүр халуун. Очихыг хүсдэггүй газруудыг тэргүүлдэг.
3. Мөнгөн аяганд бэлэн хоол идсэн хүн байна уу?
4. Манай найзын ажлын газрын 00, Орчуулахдаа алдаад байна уу? эсвэл Монгол хүмүүстэйгээ ингэж харьцдаг юмуу? хэхэ
5. Эцэст нь Боёогийн онцгүй рекламны зураг. Үнэхээр алиа хэхэ. Еэвэнгийн оронд юу ч барьсан илүү дээр харагдана.

received
Ну Дед Мороз погоди!
Папанов, Румянова нар алдартай кинонд дуу оруулж буй байдал.
Labels:
movies
28 December 2011
Улаанбаатарын өнгө
Гадаадад ажиллаж амьдарч, сурч буй уншигчиддаа нийслэлийн төрхийг харуулсан нэг пост зориулахаар шийдлээ. Хөөрхийс, ар гэр, нутаг усаа санаж байгаа байлгүй дэ.
Хот утаандаа бариулсан хэвээрээ байгааг бахархалтайгаар мэдэгдье.Дөчин мянгатын байруудыг улирч буй жилд ижил өнгө төрхтэй болгосон. Надад лав таалагдаж байгаа, хуучин хамуутсан мэт байсныхаа дэргэд сарнай.Хотын төвд (гоё гэж хэлж чадахгүй) Марко Пологийн хөшөө шинээр боссон.Драмын театр 80 жилийн ойгоо хийж байна.Таны мөрөөдлийг регистержүүлэх төв үйл ажиллагаагаа явагдаж байна. Хоцорвоо.Сүхбаатарын талбайгаас конус хэлбэртэй пуужин хөөрхөд бэлэн болж.Ингэхэд, гадаадад буй нөхдөөс нэг зүйл асууя. Байгаа газрын тань төв талбай дээрх гацуур нь ямар байна? Жинхэнэ гацуур тайраад авчирсан байна уу эсвэл хиймэл юм уу? Хиймэл бол хэлбэр нь жинхэн мэт үү үүн шиг конус уу? Европ болон Хойд Америкт жинхэнэ гацуур ойгоос тайрч авчирч байрлуулдаг гээд байгаа. Хуучин Союзын улсууд болон манайх ой модоо хайр гамгүй сүйтгэдэг мөртлөө ганц гацуур дээр худлаа экологид санаа зовдог дүр эсгэж ийм үзээрийн конус байрлуулдаг гэсэн, шалгамаар байна.

hometown
Facebook & Twitter
Би facebook, twitter, linkedin, google+, livejournal, biznetwork, өөр юу ч байдаг билээ, бүхий л төрлийн social network бүтэц бүхий сервисүүд дээр байдаггүй.
Харин блог бол цаг хугацаанаасаа хоцрохгүйг хичээж байнга шинэчилэгдэж байгаа. Өнөөдрөөс баруун гар талд twitter, facebook-д мэдээлэл share хийх бололцоо олгох линк нэмэгдсэн болно.

blog
27 December 2011
Ёолох
Ёлка манай орны хувьд Ёолох болж хувирдаг нь факт.
Labels:
fact
I have a dream
Martin Luther King-ийн алдартай үг бий. Та бүхэн мэдэх байлгүй дэ:
http://www.youtube.com/watch?v=Hb3VQ4BZHLI&feature=related
"Надад нэг мөрөөдөл бий" гэдэг хэллэг эндээс үүдэлтэй.
Харин энэ Нэг ардчилал клубын сруталчилгаанууд (манай дээд төгсөлтийн болон ангийн хүүхэд дотор нь явна):
http://www.youtube.com/results?search_query=onedem+club&oq=onedem+club&aq=f&aqi=&aql=&gs_sm=e&gs_upl=1312l3757l0l3947l8l8l1l6l7l0l336l336l3-1l1l0
Ихэнх роликуудад "Надад нэг санал байна" гэсэн хэллэг гарна. Санаа хаанаас авсан нь тодорхой.

comparison
Lego news
Түрүүчийн нийтлэлүүд: нэг, хоёр.
Sek-д ажлын газрынхан нь technic серийн автомашин бэлэглэсэн юм. Sek манай хүүг lego-д нугасгүй мэддэг болохоор мань эрээр угсруулав. Энэ машин дэндүү эд байна лэ. Явахлаар моторынх нь цилиндрүүд ажилладаг, араануудыг нь хөдөлгөхөөр 2 хаалга, капот, багажны хэсэг нь онгойж хаагддаг.Хэдэн өдрийн өмнө хүүг 2-р улиралаа амжилттай төгссөн гээд шинэ жилийн бэлэг болгож hero factory серийн нэг робот авч өгөв.Энэ загвар өөр нэг загвартай нийлж том робот угсрагдах бололцоотой юм байна. Хүү одоо нөгөө загварыг нь авхуулахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа, хэ-хэ.

inactivity
26 December 2011
25 December 2011
Shit happens цувралаас
Бүтэлгүй явдал хүн болгонд л тохиолддог. Миний хувьд бүтэлгүйтэхгүй байна гэж байхгүй, тогтмол үелзэлтэйгээр ямар нэгэн новшийн байдалд орж л байдаг, түүндээ бүр дасчихсан.
Өчигдөр орой болсон үйл явдал. Би гэртээ 23 цагийн үед ирсэн. Машинд ачаа их байсан тул 2 удаа зөөвөрлөх хэрэг гарсан. Эхний ээлжээ оруулчихаад буцаж гархад лифтчин авгай 1 давхарт лифт зогсоож харагдсан. Би гарч үлдсэн ачаагаа аваад орох мөчид нөгөө лифтчин орцны хаалга хар тэнхээгээрээ түлхэдэг байгаа. Түс тас гээд л явчихсан, торонд байсан архи хага үсэрчихлээ л гэж хамгийн түрүүнд бодогдсон (байгууллагын ёлка-ны архинууд байсан юм, цус гэж). "Та чинь яаж байнаа? Ингэж хүчтэй хаалга түлхэж гардаг нь ямар учиртай юм, цаана нь хүн байж болно гэж боддоггүй юм уу?!" гэж нилээн ууртай хэлээд зөрөөд орцондоо оров. Архи хагарсангүй хэмээн баярласан чинь... цын-цырырын! Хаалганд цохиулах мөч арай хөнгөн тор барьсан гараараа хаалганы бариулнаас барих гэж байсантай давхацсан, тэр гарт маань машины түлхүүр давхар байв. Үр дүн нь энэ:Архи хар мөртэй гэж үнэн юмаа, хэ-хэ. Ээ 3,14z! гэж хараал урсгаж аваад хугархайг нь хайхаар буцаж гарав. Орцны 2 хаалганы дунд эрээд эрээд олсонгүй. Гэрээс запас түлхүүрээ олж аваад тэргээ тавив. Түлхүүрний хугархай архитай торноос олдсон.
Өнөөдөр өглөө Master key төв орсон боловч хаалттай байв. Хүссэн хүсээгүй Зиг-загруу зүглэв. Удирдлагатай түлхүүрний корпус 35 мянга гэдэг юм байна, улаан шулаа.

damn it
24 December 2011
Хатгал. Эг тур
2011.08.15. Хөвсгөл, Хатгал.
2 жилийн өмнө зочилж байсан жуулчны бааздаа ирлээ.Энд өөрчлөгдсөн зүйл бараг алга. Нөгөө л насос-оор усаа нуураас татаастай.Гуалингаар урласан бүтээлүүд зогссоор. Эд нар угийн яав л гэж, галдан шатаадаггүй л юм бол.Сагсны самбарыг яаж тогтоосон бол? Шууд хадчихсан бол гайхах зүйлгүй. Мод нь үхнээ - зэргэлдээ нэгэнд нь бариад хадчихна.Хятад гэрэлтүүлгэ манайд тохирохгүйг цаг хугацаа харуулж. 3-аас нэг нь үхээд, нэг нь шархадаж, амьд нэг нь шархадсанаа түшиж дэ.Харин гар хийцийн хогийн сав бол найдвартай. Ганцын зэрэг сүхэдсэн ч тэсэх байх.Ер нь гараар урласан зүйлс чанартай байх нь элбэг шүү.
Винт хэлбэртэй шат 2 жилийн өмнөхөөс их гандаж. Будаагүй болохоор тэр байх.Зогсоолын тэмдэг мөн адил. Нар, салхи энд юу л бол юуг гундаана да.Цайны газар байсан шувууны чихмэл алга болж.Цахилгааны монтаж (зэргэцээ холболт).Боловсон 00 ашиглалтанд орсон бололтой. Шалгаж орж чадаагүй, явах гээд.Ийм сандал дээр гэдийж суучихаад нуурыг ажиглангаа ертөнцийн мөнх бусын тухай бодож сууснаа гэнэт унгаж цочих юмсан.Боулингийн чулуун бөмбөлөг таарав.Төгсгөлд нь - уламжилалт кадр.

comparison,
journey,
khovsgol,
organization
Хэцүү ажил
Та нарын хувьд ямар ажил мэргэжилтэй хүнийг хамгийн зовлонтой, үйлээ үзэж хуйхаа маажсан ажил хийдэг гэж үзэж байна? Хэн нервээ дээдийн дээдээр барж байж хэдэн халтар цаасны үзүүрээс барьдаг вэ?
Миний хувьд жолооны дадлагын багшийн ажил туйлын хэцүү санагддаг. Мэдээж өөр зөндөө зовлонтой ажил бий л дэ. Зах зухаас нь: цэцэрлэгийн болон 10 жилийн багш, тээврийн жолооч, асрагч, сувилагч, хот цэвэрлэдэг ТҮК-ийнхэн, алтны нинжа нар г.м. тоймгүй урт жагсаалт бий.
Энэ дундаас яагаад жолооны багш гэж?
Жолооны багш дээр нэг дүнхүү нөхөр таархад л 45 хоногийн дотор мань хүний амьдралыг 45 хоногоор богинсгох юм уу 49 хоногийг нь тоолуулахад бэлэн болгоно. Яагаад ч засал авдаггүй, хэд хэлээд ч ойлгодоггүй, энэ нөхөр тархитай юу гэж тоглоомчгүй бодогдохоор хүн тааралддаг л юм билээ. Би 97 онд жолооны курст суухдаа өөрийн биеэр мэдэрч, 2 цэхрээрээ харсны хувьд хэлж байна. Шанаадаад авах хэцүү (заримдаа ядаж байхад эмэгтэй хүн байж таарна), эвээр хэлэхэд ойлгосон юм шиг толгой дохичихоод МАЗ-ын урдаас халз довтолгоо хийдэг хүмүүс бий шүү, хэ-хэ.
Төгсгөлд нь нэг видео (Я не в рубашке родился. А опыт не пропьеш!): http://youtu.be/u3vGldoI9hc

i have a question
Гражданская оборона - Город детства
ГРОБ бас ийм зүйл дуулдагаа. Дандаа л үхлээ хатлаа гэсэн л зүйл байдаг да, ха-ха.
Labels:
music
23 December 2011
Фотожаба
Лебедевийн блогын хамгийн зугаатай хэсэг нь фотожаба. Нэг зураг өгөгднө, бусад нь гуйвуулна. Саваасан саваасан зүйл сэтгэнэ шүү дэ олон түмэн.
Хамгийн сүүлд 1968 оны "Не поднимайся на щит во время работы эрректора" нэртэй плакат тавигдаж. Энэ байна:
Харин энэ ард олны уран бүтээлийн жишээ:Путины сүүлд хэлсэн үгээр хүртэл хийж, хэ-хэ.

art,
art. lebedev,
fun
Subscribe to:
Posts (Atom)