31 January 2011
What?!
Хүн аливаа зүйлийг өөрийн эрхгүй товчлох, хялбарчлахыг эрмэлздэг. Хэн нэгэн хүнд асуулт тавих тохиолдолд аль болох товч хариулт өгдөг.
Labels:
inscription
Дэслэгч Сирасэ
Антарктидыг нээх, эзэмших аянд Япон улс ч оролцож байж. Гэвч экспедицийг олон түмний хандив тусламжаар санхүүжүүлхээс өөр арга байсангүй. 10,000 хүн хандив өргөсөн тоо бий. Тэгсэн хэдий ч экспедицийн хөрөнгө мөнгөний асуудал гүйцэд шийдэгдээгүй юм. Аялалын баг өмнөд туйлд курилын 30 оточ нохойгоор хүрэх төлөвлөгөөтэй байсан ба хөлөг нь загасчдын хуучин дарвуулт усан онгоц байв. Усан онгоцныхоо гадаргыг төмөр листээр хучаад 18-хан морины хүчтэй уурын хөдөлгүүр байрлуулав.
Экспедицийн гишүүн болох нөхцөл дунд гэр бүлгүй байх гэж заажээ. Эргэж ирэх баталгаа байхгүй. Мөн гэрээг цусаараа бичсэн гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Бас чавганы ясыг хага хазах шаардлага тавигдаж байж. Учир нь туйлд тэс хөлдсөн хүнс хэрэглэнэ хэмээн тооцож. Экспедицийн эхний үед л гэхэд бөөн асуудал тулгарсан. Экваторын бүсэд температур +37°С хүрч хүнсний нөөцүүд муудав. Нохойнууд халууныг даалгүй үхсээр цор ганц нохой амьд хоцорсон. Экипаж хоногт ганц аяга цэнгэг ус л хэрэглэж байв. Ахлагч эх оронруугаа буцаж санхүүжилт нэмж олохоор болон шинэ ноход авчирхаар явсан.
Антарктидад хүрээд 5 хүнээс бүрдэх баг 20 хоногийн хүнсний нөөцтөй туйлыг зорив. Хоногт ихдээ л 15 км зам туулж байв. Өмнөдийн 80°05’ өргөрөг, барууны 156°37’ уртрага хүрээд экспепицийн ахлагч Нобу Сирасэ цааш явах боломжгүй, буцсан нь дээр гэдгийг ойлгосон. Сирасэ хүрсэн газартаа Ямато цасан хөндий гэдэг нэр өгөөд Японы далбайг зоогоод нээсэн бүх газруудыг Япон улсын өмч гэж зарлажээ. Мөн цасанд хандив өргөсөн 10 мянган хүний нэр бүхий төмөр бортго булав.
Эх орондоо буцаж ирээд багийн гишүүддээ хөлс мөнгийг нь өгөхөөр дэслэгч Сирасэ багагүй хөөцөлдсөн. Өөрийн байшин, усан онгоц, бүх тоног төхөөрөмжөө зараад ч хүрсэнгүй. Тэрбээр 23 жилийн турш өрөө төлсөн байна.

history
30 January 2011
29 January 2011
28 January 2011
УБ зам засвар, арчлал
Тус компаний байрны нүүрний засал нь муугүй юм. Гэхдээ замын тэмдгүүдийг давхацуулж, шавуулж зурснаас нүүр ханаа тэр чигт нь хадсан жинхэнэ тэмдгүүдээр дүүргэчихгүй. Тэгсэн бол янзын.
Labels:
on the road,
organization
David Guetta - One More Love Album Megamix
Нөгөө гар чинь дахиад гараад ирж.
Labels:
fun,
video clip
Уншлагын цаг
Говио ах энэ номыг бараг сарын өмнө бэлэглсэн. Уншиж дуусгаагүй талд нь л явна. Гитлер 6-р сарын 22-нд ЗХУ-руу довтлоогүй бол эргээд Сталин 7-р сарын 6-ны өдөр довтлох байсныг батлах гэж оролдсон бүтээл байна.
Labels:
library
1999/2009 (Rémi Gaillard)
"Чем просить и унижаться, лучше спиздить и съебаться". Принцип жизни Реми Гайяра.
Labels:
fun
Орос флешмоб
Эрхүүгийн 14-р засан хүмүүжүүлэх колонид 65 хоригдол нэгэн зэрэг судсаа ханаж, гэдсээ хүүлсэн хэрэг гарч. Дэлгэрэнгүйг: http://prisonlife.ru/mesta-lishenya-svobodi/1045-ik-14-obshhego-rezhima-g-angarsk-irkutskaya.html
Labels:
war
27 January 2011
Amsterdam. Цуглуулга
2010.04
Гудамжинд байрлах кафенууд нь гоё. Хүнд битүү биш задгай орчинд суух нь илүү тааламж авчирдаг. Мөн хүн (өөрийн эрхгүй) өөр хүмүүсийг харах, өөрийгөө харуулах хүсэлтэй байдаг гэж байгаа.Гудамжны цаг цөөнгүй таарсан. Янз бүрийн маяг чимэггүй, функцээ л биелүүлэх үүрэгтэй. Сайн дизайн хэрэглэгчидэд анзаарагддаггүйн жишээ юмуу да.Автозамын гэрэлтүүлгэ тросс дээр өлгөөтэй чийдэнгүүдээр шийдэгдэж.
Байшингууд уулзвартаа нийлэх хэсэгтээ дугуйрсан юм уу 45 градусын өнцөг үүсгэх нь элбэг. Энэ нь явган зорчигч, тээврийн хэрэгслийн аль алинд эвтэй.Ногоон байгууламж заавал ногоон өнгөтэй байх албагүй. Гагцхүү хиймэл биш натурал байх ёстой (дуулж байна уу, Баянголын зохион бүтээгчидээ?).
Байшингийн фасадууд дур булаам.
Би Скандинавын 3, нэмээд Дани, Голланд, Бельгийг хүнд амьдрах орчинг хамгийн сайн бүрдүүлж чадсан орнууд гэж хувьдаа боддог. Гэхдээ мэдээж Улаанбаатартаа л амьдарна. Утаа нь сайхан ш дэ, өглөө оройдоо мансуураад. Юун Амстердамын coffeeshop-ууд, хэ-хэ.

26 January 2011
East шатаж байна
Ажлаас гарах гэж байхад хуучин ажлын залуу East төв зүүн 4 зам дээр шатаж байна гэсэн мэдээлэл өгсөн. Би цайны цагаар хүүгээ авахаар тийш зүглэх байсан.
II эмнэлгийн харалдаа ирхэд бөөн утаа харагдаж эхэлсэн.Автобусны буудлын харалдаа дарсан кадр.
Галын машинууд нэмж ирсээр. Цагдаа нар онцгой байдлын албаныхыг саадгүй нэвтрүүлэх үүднээс хөдөлгөөн хааж байв. Зүүн 4 замын бөглөрөл их байсан болохоор буцахдаа Хилийн цэргийн удирдахаар өгсчихсөн чинь долоон дор бөглөрөлд орж 40 гаруй мин. зүгээр зогсов. Галын машинууд Дарь-Эхийн худагнаас ус авч буйтай таарсан.
Нар халхалсан их хар утаа. Намайг өнгөрөх үед ил гал зөвхөн дээвэр дээр л харагдна лэ.
Уулзвар нэвтэрч дуустлаа л зураг дарав.
Салхи баруунаасаа байсан тул хамаг утаа тортог XV хорооллын зүгт явсан.
XV хорооллын талаас харвал энэ. Хоолой хорсгохоор утаатай.

event
David Garrett - Smooth Criminal
Морин хийлээр тоглож буй нь хэдэн өдрийн өмнө нийтлэгдсэн.
Labels:
video clip
Загасчилал
Мали улсын Antogo нууранд жилд ганц удаа загасчилах боломжтой. Ариун нуур юм байх. Хэдхэн хоромд цөлмөж орхино.
Labels:
in the world
Энэтхэг кино 2
Эхний хэсэг энд. Фантазлахаар эднийг хэн ч гүйцэхгүй байх. Терминатор юу ч биш юм байна.
Labels:
movies
25 January 2011
Шанхай
Шанхай хотын энэхүү 2 фото хятадын хөгжлийг бараг тодорхойлчихно.
1. 1990 он.2. 20 жилийн дараа буюу 2010.
1. 1990 он.2. 20 жилийн дараа буюу 2010.
Labels:
comparison,
in the world
Домодедово дахь дэлбэрэлт
Аюул. Гэртээ орой ирсэн чинь эвгүй бичлэг, зурагнууд аль хэдийн нийлтэгдэж эхэлж.
Тухайлбал:
https://twitter.com/likhtenfeld
http://www.youtube.com/watch?v=BdA9rk_pXQk&feature=youtu.be
Оросод амьд явах баталгаа үнэндээ алгаа.

24 January 2011
Дараад бай
Дараад байгаарай.
http://www.telescopictext.com/
http://www.telescopictext.com/
Labels:
internet
Питер
Гоё хот. Орж үзэх сонирхол их байдаг. Ленинград нэртэй байхад нь очиж байсан боловч харамсалтай нь дэндүү балчир байв.
Labels:
in the world,
st petersburg
POS
Блогийн тогтмол уншигч зар нийтлэхийг хүссэн юм. Сонгогчидоо Уншигчидаа дээдэлдгийн хувьд, "Хүүхдийн Уншигчийн төлөө ЗА!" гэдгийн хувьд, зүгээр л хэрэгцээтэй мэдээллийн хувьд хүссэнийг нь биелүүллээ :)
Labels:
advertising,
received
23 January 2011
Гүйдэг мөр
Ойрын хэдэн өдөрт гүйдэг мөр бүхий самбар байрлуулсан автомашин нилээн хэд таарлаа. Сурталчилгаа явуулж байна лэ. Бөглөрөлд ч юм уу гэрлэн дохион дээр зогсож байхад яахав дэ, цаг алхад тус юм да.Энэхүү самбарт текст хэрхэн оруулдгийг мэдэх хүн байна уу? Маш энгийн аргаар оруулдаг бол сайхан л юм. Тэгвэл сурталчилгаа явуулахгүй ондоогоор ашиглаж болно. Битүү бөглөрөл байхад ард мудак сигналдаад байвал "Яарч байна уу? Дээгүүр нисээд гар ;-)" гэсэн текстийг гүйдэг мөртөө оруулж таашаал авах хэрэгтэй. Эсвэл гүйдэг мөр нь машины хөгжимнөөс юмуу FM модулятороос жолооч ямар дуу сонсож буйг таниад шууд харуулдаг бол лут. Жишээ нь: гэрлэн дохион дээр зогсонгуутаа нэгэндээ хэлэх нь л дэ: "Хараа, урд талын УБҮ серийн дугаар бүхий тусгай хамгаалалтын тэрэг ямар алиа зүйл сонсож байгааг" г.м.
Labels:
on the road
Лениний музей дахь зах
Цагаан сар гэтэж мярайсаар дөхөж байна. 8 хүрээгүй балчир, 80 гарсан хөгшидийн баяр л да. "Чи яасан муухай зүйл ярьж байна? Ардын уламжлал, энээ тэрээ..." гэх гээ юу? Наад үзэл бодлоо өвөртөө тээгээд өөхтэй буузаа дуугүй чимхэ.
Хуучин ялалтын талбай дээр гардаг байсан цагаан идээний худалдааг Лениний музей дотор оруулж. Оруулах оруулахдаа 3 давхарт нь. Настай иргэддээ бид хайртай шүү дэ, шатаар өгсөх эрүүл мэндэд нь мэдээж сайнаар нөлөөлнө. Аахилж уухилсаар эмээ өвөө нар 3 давхарт гараад ирэнгүүт сайхан гэгч тавагтай идээ угтна.
Лениний багагүй хэмжээний бюст юнтелийн фон дээр сонин л харагддаг юм билээ. Ногооноор будчихгүй дэ, Шрек-тэй төстэй толгой болохгүй юу, хэ-хэ.
Гэхдээ хувьсгал хийж, дайнд ялж, сансарт хүн хөөргөж, социализм байгуулж буйг дүрсэлсэн хананы фон дээр цагаан идээ зарж буй үзэгдэл бүр сайхан харагдна.
Бид аливаа үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа гарамгай шүү. Архи үйлдвэрлэгч компаниуд талбайн мөнгө төлөх чадвартай тул саруул цэлгэр павильонуудад байрлаж байна. Харин цагаан идээ худалдаалагч олныг 2 хүн арай гэж зөрөх нарийн гэгч коридорт хоёр хуваагаад чихэж орхиж. Ирж буй хүмүүсийн 80% тэнд шахцалдна. Сул тайлбай эргэн тойронд нь байхад шүү дэ. Өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрснийг нуугаад яахав.
Дараа нь орос чихрийн дэлгүүр, Өгөөж хоёроор ороод харих шив дэ. Дараагийн амралтын өдрүүдээр нэг гарвал гараад дуусгана да. За яахав, жилд ганц юм да, энэ Цагаан сар гэгчтолгойн өвчин баяр...
Хуучин ялалтын талбай дээр гардаг байсан цагаан идээний худалдааг Лениний музей дотор оруулж. Оруулах оруулахдаа 3 давхарт нь. Настай иргэддээ бид хайртай шүү дэ, шатаар өгсөх эрүүл мэндэд нь мэдээж сайнаар нөлөөлнө. Аахилж уухилсаар эмээ өвөө нар 3 давхарт гараад ирэнгүүт сайхан гэгч тавагтай идээ угтна.
Лениний багагүй хэмжээний бюст юнтелийн фон дээр сонин л харагддаг юм билээ. Ногооноор будчихгүй дэ, Шрек-тэй төстэй толгой болохгүй юу, хэ-хэ.
Гэхдээ хувьсгал хийж, дайнд ялж, сансарт хүн хөөргөж, социализм байгуулж буйг дүрсэлсэн хананы фон дээр цагаан идээ зарж буй үзэгдэл бүр сайхан харагдна.
Бид аливаа үзэсгэлэн худалдааг зохион байгуулахдаа гарамгай шүү. Архи үйлдвэрлэгч компаниуд талбайн мөнгө төлөх чадвартай тул саруул цэлгэр павильонуудад байрлаж байна. Харин цагаан идээ худалдаалагч олныг 2 хүн арай гэж зөрөх нарийн гэгч коридорт хоёр хуваагаад чихэж орхиж. Ирж буй хүмүүсийн 80% тэнд шахцалдна. Сул тайлбай эргэн тойронд нь байхад шүү дэ. Өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрснийг нуугаад яахав.
Дараа нь орос чихрийн дэлгүүр, Өгөөж хоёроор ороод харих шив дэ. Дараагийн амралтын өдрүүдээр нэг гарвал гараад дуусгана да. За яахав, жилд ганц юм да, энэ Цагаан сар гэгч
Labels:
helpful hint
Sanctum
Найруулагч - James Cameron. 2 сард нээлт нь.
Labels:
movies
22 January 2011
3OH!3 - Touchin On My
Сүүлийн үед дэлчигэр дэлчигэр уран бүтээлүүд их хийгддэг болжээ, хэ-хэ.
Labels:
video clip
Stjepan Hauser and Luka Sulic - Smooth Criminal
Морин хийлээр дарж болж байхад морин хуураар тоглож болох л байх да. Алтан ураг ч юм уу дараасай.
Labels:
video clip
Такую страну победить нельзя!
Экскаваторыг зориулалтаас нь бусдаар л ашиглах юм да.
Labels:
other
Инь-Ян - Пофиг
Дуу нь хог. Би ийм зүйл ер сонсодоггүй. Харин клип нь зугаатай юм.
Labels:
video clip
21 January 2011
Түүхийн тухай
Улс үндэстэн болгон өөрийн түүх соёлоор бахархадаг. Сонирхолтой шүү, уйдахгүй. Над шиг мэдлэг нимгэн нөхөр цөмийн физикийн ном уншина гэж байхгүй тул түүхээ барьсан нь дээр. Мөн аливаа улс гүрний түүхээс илүү сонирхол татдаг үе бий. Ихэвчлэн дайн дажин, хувьсгал, мандаж байсан цаг үе нь анхааралд өртдөг. Жишээ:
Монгол: нэгдэж Их гүрэн болсон цаг үе, дэлхийн талыг дайлаар мордсон нь уншихад урамтай, хоорондоо алалцаж, манжийн дарлалд 200 жил болсон үеийг унших тоолонд "ээ новш гэж, яаж толгой нь эргэхээрээ тийм сайхан ололт амжилтаа (_|_) болгодог байна" гэсэн бодол л төрдөг. Мөн манай XX зууны түүх сонирхолтой шүү. 21 оны хувьсгал, үймээн самуун, Халх гол, хэлмэгдүүлэлт г.м.
Орос: мэдээж Дэлхийн I, II дайн, октябрийн хувьсгал, иргэний дайн, Сталин, Иван Грозный г.м. тирануудын засаглал, Суворов, Петр I-ийн үе, Бонапарттай хийсэн дайн.
Америк: иргэний дайн, 30-аад оны эдийн засгийн хөгжил, Вьетнамын болон одоо Афган, Иракд хийж буй дайн. Мөн испаничиуд тус тивийг нээсний дараахан явуулж байсан харгислал сонирхолтой.
Франц: хувьсгал, араас нь залгасан якобинчууд болон Наполеоны үе. Африкийн колончилол.
Куба, Ардчилсан Солонгос: энэ 2 улсын одоогийн амьдрал нь өөрөө сонирхолтой сэдэв.

20 January 2011
Ярианы бичлэг
Өнгөрсөн оны 4 сард Смоленскд Польшийн төрийн удирдлага онгоцны ослоор үгүй болсон.
Хар хайрцагны бичлэгийг бүхлээр нь нийтэлсэн байна (стенограмма):
http://www.mak.ru/russian/investigations/2010/files/tu154m_101/open_micr.pdf
Онцгой нөхцөл байдал үүсхэд хүн яадаг вэ? Удахгүй дууслаа гэдгийн эд эс болгоноороо мэдэрлээ. Яах вэ? "Бурхан минь, нүгэлт намайгаа өршөө" гэхгүй. "Ээ 3,14z!" гэж уулга алддаг юм. Нисгэгчид осолдохынхоо өмнөхөн тувт хараасан байгаа нь ойлгомжтой, газар дээрх диспетчерүүд зогсоо зайгүй хараал урсгаж буйг харж болно (сүүлийн 2 хуудас).

high
Time Warp Project
Солиотой хийж.
Labels:
advertising,
on the road
19 January 2011
Цитаты
Жизнь уходит, как газ из зажигалки. И если без огонька, то сильно воняет.
Воспитывать детей надо так, чтобы, когда вы состаритесь, они бы вас не воспитывали, а любили.
Дружба - это когда тупые идеи приходят в две головы одновременно.
Жизнь нужно прожить так, чтобы в аду сказали: "Извините, у нас приличные люди".

18 January 2011
Subscribe to:
Posts (Atom)