29 December 2009
Ховор хүмүүс
Бүтэн сайн өдрийн орой Eagle TV-ээр "Ховор хүмүүс" кино гарсан. Миний дуртай кинонуудын нэг. Харж баахан л инээлээ. Одоо цагт ийм сайхан уран бүтээл төрөхгүй байгаа нь харамсалтай.
Labels:
movies
Рубль - Ничего нового!
Хүлээлгэсний эцэст хүнд дуу нийтэлнээ.
Шинэ он гарах гэж буйтай холбогдуулаад "Ямар ч шинэ зүйл алга" гэдэг дуу.
Чаддаг юм бол дуустал нь сонсоно биз (осторожно мат :)
Сергей Шнуров рулит!

music
28 December 2009
Шинэ мэдээ
UPD 2009.12.18 17:10
Хүлээсээр л байна уу?
Одоохон...
2009.12.18 12:54
Шинэ мэдээ мэдээлэл хүлээцгээж байна уу?
Хүлээж л бай, одоохон...

blog
Бэлэг
UPD 2009.12.28 16:40
Бэлэг үлдээгээд явсан хүн олдлоо.
Баярласан шүү, Хоба.
2009.12.25 14:00
Өчигдөр өдрийн унднаар гарсан хойгуур танихгүй хүн ажлаар орж ирээд Ганзоригт өгөөрэй гээд ууттай бэлэг үлдээгээд явсан байх юм. Ажлынхан хаанаас явж буй юм гэж асуухад зүгээр хувиасаа өгч байгаа юмаа гэж хариулж. Уутанд хүүхдийн тоогоор бэлэг хийсэн байхыг бодоход намайг мэддэг хүн болж таараад байдаг. Ажлын газрынхнаас ганц надад өгсөн нь бас хачирхалтай.
Угтаа бол хүнээс бэлэг аваад байхаар сайн зүйл, буян үйл хийгээгүй л хүн дэ би. Шавар хааж, саад болж, шахаж шаардаж байсан тохиолдол харин цөөнгүй байх.
Ямар ч байсан бэлэг өгсөн хүнд баярлалаа гэж хэлье. Утасдах гэхээр хэнийг нь мэдэхгүй байна л да.

i have a question
25 December 2009
Cinema-2009
1 Year, 342 Movies, 12 Months of Production, 7 Minutes.
Labels:
movies
Ес
Өчигдөр орой.
Өнөөдөр өглөө.
Чих, хацраа мэдэстэй явцгаагаарай.
Өчигдөр орой, өнөөдөр өглөө тэрэг арай гэж л нэг юм аслаа. Гол нь ассан, бусад нь - фигня.

other
24 December 2009
Не пробуждай воспоминаний
Хүйтэрсэн чинь романс сонсмоор санагдчихлаа.
Labels:
video clip
Шинэ жилийн дуу
Шинэ жил дөхөөд ирэхлээр тус сэдвээр хэн дуртай нь юу дуртайгаа дуулж эхлэх юм да. Урд нь үзэгдэж харагдаагүй нөхдүүд "сүлд мод, цасан ширхэг, шинэ он гарлаа" г.м. хэдхэн үгтэй, ямар ч утга учиргүй, ая нь гэж согтуу баянист зохиосон юм шиг зүйл дуулж, түүнийгээ зурагт радиогоор ичихгүй цацах нь нервэнд муугаар нөлөөлсөөр. Байгууллага хамт олны шинэ жилийн арга хэмжээнд зочилж хэд гурван юм зулгаах гэж л тэр шүү дэ, 3,14z.
Labels:
damn it
28-ийн дүн, 29-ийн сэдэв
28 дахь санал асуулга дуусаад удаж байна. Дүнг нэгтэгье.
Асуулт: Хурд гэж юуг хэлэх вэ?
Ирсэн санал: 20
а) үхэл - 3 (15%)
б) кайф - 8 (40%)
в) айдас - 4 (20%)
г) хамтлаг - 4 (20%)
д) 4 үсэг - 1 (5%)
Миний хувьд хурд мэдээж кайф. Даамжирсаар үхэл болчихгүй бол шүү дэ, хэ хэ. Түй-түй.
29 дахь санал асуулгаар өөр өөрсдөө 2009 оныг дүгнэх үү дэ. Мэдээж хүн болгонд шинэ онд амжуулна, бүтээнэ гэсэн ажил, бодол, төлөвлөгөө байсан л байх.
Ингээд асуулт: 2009 онд миний ....
а) бүх зүйл бүрэн бүтсэн
б) бүтсэн, биелээгүй зүйл ч бий
в) ихэнх нь биелээгүй :(
г) юу ч биелээгүй, нах!
д) төлөвлөөгүй юм чинь юун биелэлт

survey
Авто мэдээ
Би дөнгөж сая гаднаас орж ирлээ. Тачигнаж байна. Дулаалаарай.
Яг 7 хоногийн өмнө. Ажлын гадаа тэргээ өдөр нь асаалгүй өнжөөчихсөн чинь царцаад, дарсаар байгаад акумлятораа суулгаж орхисон. Тэгээд хүн дуудаж холбож асаав. Маргааш нь буюу 5 дахь өдөр тэргээ өдөр нь гаражид тавичихаад маргааш өглөө нь асаах гэтэл бас таг. Байдаг хараалаа урсгаад дахиад л холбогчтой хүн дуудсан. Ядаж энэ өвлийг акумлятор сольчихгүй давчихмаар байдаг, тэгсэн энд тэнд зогсоож алчих гээд түгшүүртэй шаар юм. Одоо оройдоо тэргээ тавихдаа янданг нь бөглөөд байгаа. Нэмэртэй эсэхийг нь мэдэхгүй, гэхдээ ядаж л сэтгэлээ хуурах юм да. Өнөөдрийн хувьд өдөр гарч тэргээ халаах хэрэгтэй. Тэгэхгүй бол орой - surprise!

on the road
23 December 2009
Фото цуглуулга
1. Үлээчих гээд л, хэ хэ. Хэн хэн нь юу юу руу харж буйг анхаарна уу.
2. Сүүлийн үед Обамагийн биеэ авч явж буй байдал надад таалагдаад байгаа.
3. Самбар дээрх бичгийг унших хэрэгтэй.

photo
22 December 2009
Би нэг үг хэлье
Манай улсад интернэт ашигладаг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Интернэтийн төлбөр ч жил ирэх тусам хямдарч биднийгээ баярлуулсаар. Дагаад блог хөтөлдөг, уншдаг хэрэглэгч цөөнгүй. Гэхдээ би яагаад ч юм улс төрийн албан тушаалтны мэдээлэл нь тогтмол шинчилэгдэж буй блог одоог болтол олж хараагүй. Өөрсдөө тийм блог мэдэхгүй биз?
Угтаа бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон интернэт нь маш хүчтэй зэвсэг байгаа юм. 2 том намын жишээг авч үзье. olloo, news г.м. хамгийн олон уншигчтай том гэгдэх мэдээллийн порталуудыг уншаад би АН-ын шугамыг дагаж байна гэж дүгнэдэг. Элбэгдорж, Баабар нар цаана нь бий гэсэн яриа ч дуулдаж л байдаг. Үнэн эсэхийг нь хэн мэдлээ. Харин МАХН-д юу байна? Юу ч байхгүй. Сонгуулийн үед суртачилаад байсан MAXH.mn сайт нь одоо ажиллахгүй, ийм хаягруу тус намын улаан фанат л биш бол хандах хүн олдохчгүй. Иймдээ ч АН мэдээллийн далд дайнд МАХН-ыг далаар нь тавьж байна.
Би сайхан Серпуховский районы (Московская область) удирдагчийн (манайхаар засаг дарга) блогийг оллоо. Мань эрийг ерөнхий прокурорын албан хаагчид хуурамч эрүүгийн хэрэг үүсгэж дарамтлаад 5 сая рубль нэхэж заваарсан байгаа юм. Найз утсаар ярьсан, уулзсан бичлэгийг нь хийгээд эргүүлээд нэг нөхрийг нь яг авилга авч буй агшинд ФСБ-д бариад өгчихөж. Үлдсэн гарууд нь өс хонзон санаад есөн бусын шалгалт шүүлгээр тамгын газрыг нь болон өөрийг нь залхаан цээрлүүлж байна. Хамгийн авхууштай нь - бүх процессыг найз өөрийн блогд илэн далангуй, бүх нэр устай нь, бичлэгтэй нь нийтэлсэн байна. Зоригийг нь үнэлж байна. Хойно ийм нөхдийг буудчих нь энүүхэнд. Ийм хүний төлөө сонгогчид санал өгөх үү? Мэдээж өгнө. Чадлынхаа хэмжээнд үзэж тарж байна шүү дэ.
Манайд яахав дэ, хөдөөд малчин гэр бүл интернэтэд ороод байхгүйгээс хойш гурил будаахнаар, сүүлдээ хэдэн төгрөгөө хуурсаар ирсэн, ирээдүйд ч нэг хэсэгтээ л хуурах байх. Харин хотод байдал арай ондоо. Би жишээ нь манай дүүргийн, за дүүргийг байя гэхэд хорооны засаг дарга блог хөтлөөд, хэл ам татаад, сонин хэвлэлээр бичигдээд байгаа асуудал маргааныг өөрийн үгээр тайлбарлахыг нь уншмаар, сонсмоор байна. Comment хэлбэрээр дүүрэг, хорооны оршин суугчид тулгамдаад буй асуудлаа шууд бичих боломжтой, ямарваа нэг чирэгдэлгүй. Мөн амжилт ерөөж ч юм уу харааж зүхэж ч болно. Үүнийг л үг хэлэх эрх чөлөө гэх байх. Түүнээс биш сонин хэвлэл, радио телевиз, мэдээллийн сайтууд - тархи угаах хэрэгсэл.

internet
Нүдэнд харагдтал
Зарим үед унтах гээд ч юм уу нүдээ анингуут нэг л дүр зураг нүдний өмнө бий болоод байдаг. Полгдтол нүд, тархиа нэг хэвийн зүйлээр хэт их ачаалласны үр дүнд тохиох нь элбэг. Надад гурван ч тэгэж байв.
1. 80-аад оны төгсгөлд монголд анх хятад хар өнгийн тетрис тоглоом орж ирвээ хөөрхийс. Өөрт байгаагүй болохоор найзаасаа гуйж аваад хэдэн өдөр тасралтгүй тоглочихсон чинь нүдээ анихлаар л тетрисийн дүрснүүд доош унаад, санаагаараа байрлуулахаар мөр мөрөөрөө арилаад, үнэн тамтай.2. 5 байна уу 6 дугаар анги байсан шиг санаж байна. Гүзээлгэнэ түүгээд. Бас л нүдний өмнө ярайсан улаан талбай битүү гүзээлзгэнэ.
3. Ахлах ангид байхдаа Doom-д халуураад. 2 3 шөнө дуусгах гээд нойргүй балбачихсан чинь нүдээ анихаар л урдаа буутай яваад салдаггүй.
Та бүхэнд ийм зүйл тохиолдож байв уу?

Ямар хэл вэ?
Шууд тавих боломжгүй бичлэг байна. Ороод үзнэ биз.
http://rutube.ru/tracks/1828253.html?v=a7d64a242ddcae8920b4e55263993769

advertising,
fun
21 December 2009
Үйлчилгээ
Соц. гэгдэх орнуудын ихэнх нь зах зээлийн эдийн засагт шилжсэн хэдий ч хуучин зангаасаа бүрэн салж чадаагүй. Наад захын жишээ - үйлчилгээний салбар. Мөнгөө төлөөд үйлчилгээ авч буй улсад хэдэрлэх, муухай ааш гаргах, бүдүүлэг хариулт өгөх нь (манайд болон хойд хөршид) хэвийн үзэгдэл. Хуучин цагт дэлгүүрийн худалдагч нар гэж айхтар хэл амтай, хяргачих гэсэн улс байсан. Үнэгүй барааг гуйж авч буй мэт сэтгэгдэл төрмөөр. Тэгсэн одоо ч гэсэн яагаад ч юм үйлчилгээнд гарсан улс үйлчлүүлэгчидэд дургүй, битүүгээр үзэн ядсан байдалтай ханддагийг тайлбарлахад бэрх л юм.
Таксинд:
- Чигээрээ явах газах яагаад эргэчихвээ? Би очих газраа тодорхой хэлсэн биз дэ.
- Бөглөрөлтэй байнановшоо! Аль чөлөөтэй замаар л орсон.
Хаагуур явах тухай асуух зүйл байхгүй. Үүнийг л би 3,14zдец гээд байгаа юм.
Таксинд:
- Чигээрээ явах газах яагаад эргэчихвээ? Би очих газраа тодорхой хэлсэн биз дэ.
- Бөглөрөлтэй байна
Хаагуур явах тухай асуух зүйл байхгүй. Үүнийг л би 3,14zдец гээд байгаа юм.
Labels:
damn it
Зар
Өдөр тутмын сонингоос гоё зарлал олж харлаа.
Өмгөөлөгч хайж байна
Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан Пү.Сарантуяа гэгчтэй шүүхдэлцэж байгаа тул шүүгч байсан хүнтэй заргалдаж чадах өмгөөлөгч хайж байна.
Утас: 99113322
Би зурагтаар энэхүү шүүгчтэй олон хүн заргалдаад, ялагдаад буйг ажиглаад л байгаа. Хамгийн сүүлд л гэхэд яруу найрагч Галсансүх заргалдаж буй тухай дуулсан. Утасны дугаарыг нь нэт-ээс хайсан чинь мөн л байна.

media
19 December 2009
News
2009.12.19 12:37
Still alive...
UPD 2009.12.19 13:11
Аймгийхантай хийсэн баяр сайхан боллоо. River sounds ер нь жаахан муудаж дэ, хөөрхий. Гол нь эрэгтэй 00 нь засвартай, эмэгтэйгийн 3 кабин нь ачааллаа дийлэхгүй наасан.

free time
18 December 2009
Зурагт таавар
UPD 2009.12.18 16:30
Үлэмж зөв хариулсан байна. Спагеттигийн гоймонг 1, 2, 3 болон 4 хүний порцоор тавганд хийхэд зориулагдсан хэв байгаа юм.
UPD 2009.12.18 12:00
Нөхдөө. Ийм хойлог байж таарахгүй шүү дэ.
Италид их хэрэглэгддэг, гал тогоо, ресторанд ашиглагддаг энэ цоолтуурын зориулалт юу вэ?
Амархан таавар да, жаахан сэтгэх л хэрэгтэй.
UPD 2009.12.17 16:41
Тусламж: Италид их ашиглагддаг.
UPD 2009.12.16 23:01
Таачих хүн алга уу? Муу л байна да.
2009.12.16 11:41
Сонирхолтой таавар ойрд нийтэлсэнгүй.
Өгөгдөл: Картонд 4 ондоо диаметртэй нүх хийж. Ресторан, гал зууханд хэрэглэгддэг эд.
Асуулт: Ямар зориулалттай зүйл вэ?Хариултыг 5 дахь өдөр нийтэлнэ.

problem solving
Үргэлжлэл
9 сард Берлускони болон Обамагийн гэр бүлийн зураг блогд нийтлэгдэж байсан. Хэдхэн өдрийн өмнө Берлускони нүүрэндээ цохиулсан тухай бүгд хэвэлэл мэдээллээс дуулсан байх. Харин үнэн учрыг та бүхэн тэр болгон мэдээгүй болов уу. Ингээд нууцыг дэлгэлээ :)
Labels:
fun
Цитата
Ажлаа дүгнэж Путин шиг зүйл хэлье.
Все эти восемь лет я пахал, как раб на галерах, с утра до ночи, и делал это с полной отдачей сил.

excerpt
16 December 2009
Самбар, бичиг
1-р сард Kafe гэсэн бичигтэй байсан самбар 12-р сард Cofe болсон байна. Бас saun гэдэг шинэ үг дор нь нэмчихэж. Дараачийн удаа юу гэж бичих бол?
Хороолол дахь билэг их дэлгүүрийн нэг давхарт байрлах гоо сайхны тасаг.

billboard,
inscription
Неравный брак
Василий Пукиревын уран бүтээл. Третьяковкад бодитоор нь харсан - эвгүй л зураг да.
Labels:
art
15 December 2009
Верую!
Шукшины "Верую!" өгүүллэгт хамт архидаж буй лам болон Максим хэмээх эрийн хоорондын харилцан яриа гардаг.
Нэгээхэн хэсэг нь энэ:
- Ты пришел узнать: во что верить? Ты правильно догадался: у верующих душа не болит. Но во что верить? Верь в Жизнь. Чем все это кончится, не знаю. Куда все устремилось, тоже не знаю. Но мне крайне интересно бежать со всеми вместе, а если удастся, то и обогнать других... Зло? Ну - зло. Если мне кто-нибудь в этом великолепном соревновании сделает бяку в виде подножки, я поднимусь и дам в рыло. Никаких - "подставь правую". Дам в рыло, и баста.
- А если у него кулак здоровей?
- Значит, такая моя доля - за ним бежать.
- А куда бежать-то?
- На кудыкину гору. Какая тебе разница - куда? Все в одну сторону - добрые и злые.
- Что-то я не чувствую, чтобы я устремлялся куда-нибудь, - сказал Максим.
- Значит, слаб в коленках. Паралитик. Значит, доля такая - скулить на месте.
Максим стиснул зубы... Вьелся горячим злым взглядом в попа.
- За что же мне доля такая несчастная?
- Слаб. Слаб, как... вареный петух. Не вращай глазами.
- Попяра!.. А если я счас, например, тебе дам разок по лбу, то как?
Поп громко, густо - при больных-то легких! - расхохотался.
- Видишь! - показал он свою ручищу. - Надежная: произойдет естественный отбор.
- А я ружье принесу.
- А тебя расстреляют. Ты это знаешь, поэтому ружье не принесешь, ибо ты слаб.
- Ну - ножом пырну. Я могу.
- Получишь пять лет. У меня поболит с месяц и заживет. Ты будешь пять лет тянуть.
Орчуулах гээд оролдоод үзье:
- Чи юунд итгэх вэ гэдгийг мэдэхээр ирээ юу? Чиний таамаг ч зөв: үнэн голоосоо шүтэн амьдарч буй хүмүүс амар тайван байдаг юм. Хүн яг юунд итгэх юм бэ гэсэн асуултан амьдралд итгэ, миний хүү гэж би хариулна. Яаж төгсөхийг нь би мэдэхгүй. Хүмүүс хаашаа тэмүүлээд буйг ч би бас мэдэхгүй. Надад зүгээр л бусдыг дагаад гүйж байх нь таашаалтай. Боломж олдвол хэн нэгнийг гүйцэх гэж оролдоод үзнэ. Муухай юу? Муухай. Харин энэхүү сайхан уралдаанд хэн нэгэн этгээд дэгээ тавих зэргээр новшийг зүйл хийвэл би босож ирээд шууд нулина. Ямар ч "нөгөө хацраа тавьж өгөх" явдал байхгүй. Нулиад л болоо.
- Түүний нударга чинийхээс чанга бол яахав?
- Тэгвэл миний зурлага л тийм юм байлгүй. Түүний ард байхаар.
- Хаашаа гүйж байгаа юм?
- Тэр падлий. Чамд ер нь ямар хамаа байна? Сайн, муу цөм нийлээд л нэг зүгт гүйж байгаа.
- Надад ямар нэг чигт гүйж буй сэтгэгдэл төрөхгүй л байна шүү, - гэж Максим хэлэв.
- Дорой байгаагийн шинж. Өвдөг чинь чичрээстэй. Нэг үгээр - гацаа. Засаг заяа хоёртоо гомдоод байрандаа гаслаад сууж бай.
Максим шүдээ зуулаа... Муухай хоржоонтой харцаар ламруу ширтэнгээ өгүүлэв:
- Яасан гэж би ийм муу тавиланг эдлэх ёстой гэж?
- Сульдаа. Яг... чанагдаад болсон тахиа шиг. Битгий нүдээ гархилаад бай.
- Ламхай!.. Би яг одоо духан дундуур чинь нэг сайн дэлсээд өгөхөөр юу гэхийг чинь харах юм сан.
Лам өвчтэй уушигтай хүний шинжгүй чангаар инээв.
- Харж байна уу? - лам өөрийн ланжгар атгыг харуулав. - Найдвартай эд. Байгалийн шалгарал л явагдна да.
- Би буу чирээд ирнэ.
- Чамайг л сүүлд нь буудан хорооно. Чи үүнийг мэдэж байгаа тул буу авчирахгүй. Чи сульдак юм чинь яаж ч чадах билээ.
- Тэгвэл хутга дүрнэ. Би чадна шүү.
- Таван жилийн ял авна. Би сар өвдөж байгаад л эдгэчихнэ. Чи таван жил шар махтайгаа хатаагдна.

library
Гуай, та
Хүндэтгэлтэй юм уу ахмад хүнд хандахдаа "гуай" гэдэг. Үүнийг "гуайлах" гэнэ.
Яг адил нөхцөлд "та" гэж бас ханддаг. Тэгвэл "таалах" болох гээд байнаа да?

excerpt,
i have a question
Чимэглэл
Шинэ жилийн уур амьсгал орж л байна. Комисс өчигдөр орой ажлын байрыг чимэглэв.
1. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар. Хохирогч - ёлка.
2. Өөрийн хажууханд нэг цасан өвөөг дүүжилчихлээ, илүүдэх юм биш.
1. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар. Хохирогч - ёлка.
2. Өөрийн хажууханд нэг цасан өвөөг дүүжилчихлээ, илүүдэх юм биш.
Labels:
free time
14 December 2009
Гурилан бүтээгдэхүүн 80-аад онд
Дээхнэ үед дэлгүүрт талх модон тавиурууд дээр, ямар ч гялгар уутгүйгээр байрладаг байсан. Хатуу зөөлөнг нь шалгах зориулалттай халбага юм уу мод хажууд нь уяан дээр сойлттой. Гэвч ихэнх хүмүүс хуруу гараараа л шалгадаг байв. Шагшуур, аарцтай боов, төгрөг хорийн талх давгүй шүү. Талхны дэлгүүрийн үнэр нь гоё. Карманаасаа даавуун тор гаргаж ирээд л талхаа хийгээд гэрийн зүг алхачихна да.
2 мэдээлэл
1. Одоо бол ихэнх оршин суугчид хотынхоо утааг тоохоо ч байсан. Дасан зохицож. Хэлээгүй юу.
2. Бараг жилийн өмнө оршуулсан кактусын булшийг хэн нэгэн вандал сэндийчиж орхиж.

13 December 2009
Мешок
Энэ жилийн байгууллагын тэмцээнд манай баг шууд утгаараа "мешок" болчихлоо.
Ширээний теннисний клубд өлгөөтэй сэрэмжлүүлэг.
Биллиардын газарт харсан сурталчилгаа. Америкийн гэж тусгайлан тодотгосон сурталчилгаануудад би яагаад ч юм дургуй.
Өчигдөр зааланд жаахан гүйчихсэн чинь хамаг бие булараад хэрэг алга.

sport
11 December 2009
Машины дугаар
Jack Хятад, Тайландаар дайрч Индонези яваад ирэхдээ машины дугааруудын зураг авч.
Дагалдсан текст нь:
Hi Mashinii dugaariin tsugluulgand Indonesia-iin mashinii dugaar.
Thailand-iin mashinii dugaar.
Нэмээд УНЕ сери.

license plates,
received
10 December 2009
Холимог хуурга
Ээлжит порц бэлэн боллоо.
1. Өлгүүр - чад.
2. Ж?нзтай.
3. Орцны хаалга бариулгүй арваад хоног болсон. Жижүүрт хэлсэн боловч юу ч өөрчлөгдөөгүй. Тэгэхлээр нь тэмцлийн хурц хэлбэрт шилжиж СӨХ-ны хаалган дээр нь доорх бичиглэлийг хийж орхисон.
4 хоногийн дараа бариул хадагдсан юм.

inscription,
menu,
other
Subscribe to:
Posts (Atom)