30 September 2009

Афган

Эх сурвалж: http://bigpicture.ru

Утренний позитив

Эх сурвалж: http://aqua-snezhok.livejournal.com

А.П.Чехов

Ойрд ажил их, ном шагайх зав зай туйлын хомс байгаа. Телевиз, кино, сонин сэтгүүл бол харахаа ч байсан. Гэсэн хэдий ч... Хэрэгцээ шаардлага л болсон хойно хүн 00 орно биз дэ? 00-ийн өрөө номын санг орлосон хэвээрээ. Хүндэрч байхдаа сонгодог уран зохиол унших нь анхаарал төвлөрүүлж, мэдлэг тэлхэд туйлын тустай. А.П.Чеховын 1968 онд хэвлэгдсэн зохиолуудын түүвэрийг уншаад дуусах дөхөж байгаа. Одоогоор "Палата 6", "Чёрный монах" зохиолууд их таалагдаад байгаа.

28 September 2009

Armada

Өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдал. Замын түгжээ бага байсан тул хүүгийн сургууль дээр хичээл тархаас нь 15 мин. өмнө оччихлоо. Хашаанд нь байрлах Armada нэртэй машин угаалгын газрын залуучуудаас 20 мин. дотор угааж амжих уу гэсэн чинь амжилгүй дэ гэв. Үнэндээ ч 20 мин. дотор 3 залуу гадна дотногүй сайхан угааж өгсөн. Халтуурдалгүй, загалтуулалгүй, сэтгэл гаргаж угааж буй нь таалагдсан.
Байрлал нь: XV хороолол. Замын урд талдаа. Хуучин орос эмнэлэг, одоогийн Плехановын академийн хашаанд.

Help!

HDD-тэй холбоотой асуудал. Ямар арга зам байна, зөвөлнө үү.

Western Digital. 160 GB ATA HDD. Box буюу хайрцганд хийгдсэн, USB портоор PC-тэй холбогддог. Залгахаар танихгүй.
Control Panel - Administrative Tools - Computer Management - Disk Management гэж орход:
Ok дархад:USB device properties:Юу ч танигдаагүй байгааг зурагнаас та бүхэн харж байгаа байх. Диск ямарваа нэг дуу чимээ гаргахгүй, хэвийн эргэлдэж байгаа.

Салгаад, хайрцагнаас нь гаргаад PC-д шууд залгахад BIOS танихгүй, үйлдлийн систем ачаалагдахгүй нам гацаж байгаа. Хайрцганд бол "ноо" байхгүй, ондоо HDD хийхэд зүгээр байгаа.
Янз бүрийн программаар энэ диск дээрх мэдээллийг олж авах гэж оролдсон. Үүнд: FileScavenger, EasyRecovery, R-Studio. Диск танигдаагүй болохоор аврал алга. Интернэт бишгүй л ухлаа, янз бүрээр оролдлоо, үр дүн гарсангүй, 3,14з.

UPD 2009.09.28 19:15
Western Digital-ын сайтаас татсан программ ч гэсэн соёлтойгоор салаавч өгч байна :(

Камикадзе. One way ticket

Энэ онгоцнуудыг фанераар хийдэг. Гүйлт нь дууссан, актласан хөдөлгүүртэй. Ямар ч зэвсэглэл, хянах самбар гэх зүйл байхгүй. Зөвхөн бөмбөг. Нисгэгчид нь - хэдхэн өдөр бэлтгэгдсэн жаал хүү нар. Нэг нислэг хийхэд зориулагдсан ийм зүйл Японоос өөр газар бий болж чадахгүй байх.Охид бүсгүйчүүд нь баатарлаг үхэл хийхээр хөөрч буй хүү нарыг ингэж үддэг байв:1944 он гэхэд Японы байлдааны техник, тэр дотроо нисэх хүчин нь барууныхаас хол хоцорсон байв. Бэлтгэгдсэн нисгэгчид дутагагдахын сацуу шатахуун, сэлбэгийн хомсдолд нүүрлэжээ. Иймд агаарын операцуудаа хязгаарлахаас өөр арга Япон улсад байсангүй. 1944 онд америкийн зэвсэгт хүчин Сулуан арлыг довтоллоо. Энэ нь Филиппиний ойролцоох Лейте хоолой дахь тулааны эхлэл байсан юм. Японы нисэх хүчний 1-р флот 40-хөн онгоцтой, тэдгээр нь тэнгисийн хүчинд туслалцаа дэмжлэг үзүүлхэд хаанаа ч хүхэлцэхгүй нь ойлгомжтой. Энэ үед л 1-р агаарын флотын удирдагч вице-адмирал Такидзиро Ониси түүхэн шийдвэр гаргасан юм.10-р сарын 19-ний өдөр тэрбээр холбоотны хүчинд дорвитой хохирол үзүүлэхийн тулд эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн нисгэгчидийг бөмбөгтэй онгоцны хамт дайсны усан онгоцруу довтлуулахаас ондоо арга зам алга гэж мэдэгджээ. 20-ний өдөр гэхэд буюу ганц өдрийн дотор 26 ширхэг Mitsubishi A6M Zero хөнгөн сөнөөгч онгоцнуудад шаардлагатай тоноглолыг хийсэн байв. 21-ний өдөр эхний туршилтын нислэгийг үйлджээ: австралийн флотын толгой онгоц, хүнд крейсер "Австрали" довтолгоонд өртсөн. Камикадзе-нисгэгч хөлөг онгоцонд дорвитой гэмтэл үзүүлээгүй боловч хөлгийн бие бүрэлдэхүүнээс хэдэн нөхдийг (онгоцны ахмад тэр дунд нь байв) цааш харуулж чадаж. Энэхүү онгоц 45 оны эхэн хүртэл засварт байсан юм.
10-р сарын 25-ны өдөр түүхэнд камикадзе нарын анхны амжилттай довтолгоо хийсэн өдөр гэж үлдсэн. Америкийн тэнгисийн хүчнээс 1 хөлөг онгоцыг живүүлж, 6-г жагсаалаас гаргаж чаджээ. Япончуудын хохирол - 17 онгоц.
Үнэндээ нэр төртэй, гоё үхлийн үзэл нь Японд эрт үеэс байсан зүйл. Одоо ч бий. Зоригтой, шийдэмгий нисгэгчид эх орныхоо төлөө амь биеэ өгөхдөө огт эргэлздэггүй байж.
Ихэнх тохолдолд камикадзе нар энгийн онгоцуудыг ашигладаг байсан боловч тэд нарт зориулж тусгай загваруудыг мөн хийдэг байв. Ийм загварын онгоц нь өртөг бага материалаар хийгдсэн, илүү дутуу зүйлгүй, хяналтын систем байхгүй шахуу, хөөрөх ганц зорилготой хийгддэг.
1944-45 онд японы арми 4000 камикадзе бэлтгэж, энэ нөхдүүд 300 гаруй хөлөг онгоц живүүлсэн тоо байна. Камикадзе болох хүсэлтэй улс даруй 3 дахин их байсныг онцлох нь зүйтэй. Зүгээр эд нарт техник хүрэлцээгүй юм.
Хорин нас шүргэж буй хүүхдүүд аяга сакэ уугаад, толгойгоо голд нь улаан тойрог бүхий цагаан туузаар (хатимаки) боогоод онгоцондоо суугаад хөөрдөг байв. Ямар ч шүхэр, аврах систем онгоцонд байхгүй. Тэр ч байтугай зарим тохиолдолд онгоц нь дугуйгуй байв. Онгоц хөөрнө - дугуй нь салаад хоцорно. Буцах зам байхгүй.Камикадзе нь "тэйсинтай" буюу эх орныхоо төлөө амиа золиослогчдын нэг төрөл. Зөвхөн нисэх хүчинд ч биш, бусад төрлийн цэргийн хүчинд цөөнгүй л байсан. Жишээ нь: онгоцноос бөмбөг тэврээд үсэрдэг, бөмбөгөө чиглүүлэх үүрэгтэй шүхэрчид хүртэл байв. Дайсны объект, эсвэл удирдлагыг устгах зорилготой бөмбөгтэй гүйж очоод дэлбэрдэг цэргүүд ч байсан. Жижиг моторт завиар (мэдээж тэсэрч дэлбэрэх зүйл харамгүй тээсэн) дайсны усан онгоц довтолсон тохиолдлууд ч бий.
Дэлхийн II дайны төгсгөлрүү Германд ч гэсэн ижил төрлийн зүйл санаачилж байсан боловч тэнд хүмүүсийн сэтгэхүй шал өөр. Тэгээд ч дайнд ялагдах нь бараг тодорхой болсон цагт амиа утгагүй зүйлд өгөх хүн олдоогүй биз.
Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com

London Tattoo Convention

Энэ амралтын өдрүүдэд Лондонгийн Tobacco Dock-д шивээсний 5 дахь фестиваль болсон байна.Эх сурвалж: http://bigpicture.ru/

27 September 2009

Зурагт таавар

UPD 2009.09.29 09:00
Зөв зөв. Углааш. Дэлгэрэнгүй.
2009.09.27 23:17
Бүсгүйчүүдэд зориулсан асуулт: энэ юу вэ?

György Dózsa

Бүтэн сайний нартай энэхүү өдрийг аймшигтай түүхээр чимэх санаа орж ирэв. Тухтай сууж, тавтай уншина уу.
Түүхийн хуудаснаа аймшигтай үйл явдлууд бишгүй үлдсэн байдаг. Тэдний нэгийг та бүхэнд орчуулж хүргэж байна. Энэ удаад дундад зууны Унгар улсад болсон үйл явдлыг цөмөөрөө сонирхноо. Энэ түүхийн онцлог нь, эх баригч
эзэн хаан өөрийн биеэр, хөрөнгө мөнгөөр өөрийнхөө эсрэг бослогыг дэгдээсэнд оршино.
XVI зууны эхэн үеийн Унгар улс хямралын дээд цэгт хүрсэн байж. Олон улсын терроризм хажууд нь хүүхдийн тоглоом шиг санагдна. Туркууд (тухайн үед Османы эзэнт гүрэн) зүүн Европыг тайван байлгахаа байсан цаг үе. Дээрэм тонуул, боолчилол г.м. цохилтууд шууд хиллэж буй Унгар улсад хамгийн ихээр нүүрлэж байв.
Хамгийн сүүлд улс орноо арай дөнгүүр удирдсан хаан нь Матвей I Корвин (Матьяш Хуньяди, Hunyadi Mátyás). Тэрбээр туркуудтэй байлдахын сацуу Словак, Чех, Австрийн нутгаас хүртэл газар нутаг чөлөөлж, улсынхаа хил хязгаараа тэлж чадсан. Гэвч 1490 онд тэрбээр эцэг өвгөдрүүгээ амжилттай халин оджээ.

Хаан ширээ залгамжлагчгүй хоцорлоо. Янош Корвин гэдэг хүү нь албан ёсны гэргийгээс нь төрөөгүй тул хаан ширээг залгамжлах эрхгүй. Иймд Матвейд цусан төрлөөрөө хамгийн ойр байж таарсан Польшийн хаан Уласло (Владислав) II-ыг суудалд залжээ.
Хэрэв Матвейн хаанчилалын үед парламент ажиллаж, феодалууд төдийлөн эрх мэдэлгүй байсан бол Уласло үнэмлэхүй эзэнт хаант ёсыг тунхаглаад, татвар татаасын хэмжээг даруй 5 дахин нэмж, замын хажуугаарх моднуудыг дүүжлээтэй "гэмт хэрэгтэнгүүд"-ээр харамгүй чимж эхэлжээ. Ер нь Уласло польшийн засаглалд хамаг анхаарлаа хандуулж, удирлагагүй шахуу Унгар улс аажмаар ангалруу гулсан орсоор байв.
Уласлотой танилцана уу:
Унгарын хилийн орчимд туркууд гаарч эхэлжээ. Тэдгээр нь тосгон суурингуудыг довтолж, эд хөрөнгийн тоноод, ард иргэдийг нь боолчлоод тууж оддог байв. Ингэхэд боолууд туркэд боломжийн удаан насалдаг байсан гэж байгаа. Боолыг сайн хооллоод 20 жил ажиллуулсан нь муу хооллож 3 жил зарцалснаас хавьгүй ашигтай шүү дэ. Гэхдээ хэн ч мэдээж боол болохыг хүсэхгүй шүү дэ.
1512 онд Туркийн эзэн хаанаар Догшин Селим гэх нөхөр тодорчээ. Эцэг Биязидын дэргэд дайчин, ширүүн нэгэн. Эцгийгээ амьд сэрүүн, хаанчилж байх үед нь төрийн эргэлт хийх гэж оролдож, бүтэлгүйтэж байсан нэгэн. Хаан эцэг титмээсээ татгалзах үед мань эр хаан болоод, юмыг яаж мэдэх билээ гээд эцгээ хорлосон юм. Түүнээс хэн хүнгүй айдаг байв. Түүний хаанчлалын 8 жил тасралтгүй дайн дажингаар дүүрэн байсан. Ихэвчлэн дорно зүгт дайлаар морддог хэдий ч баруун зүгийг ч тайван орхиогүй.
Селим хүү энэ байна да:

Селимээс Хорвати, Серби, Унгар хамгийн их хохирч байв. Иймд тэр үеийн Ромын хамбатан Лев X (1514 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр) туркудийн эсрэг загалмайтны аян дайн зарлажээ. Энэ үед л Унгарын арми гэх зүйл туйлын хэцүү байдалд байгаа нь тодров. Сайн дурын цэргүүд нь туркудын довтолгоонуудыг арай гэж хамгаалахаас бус юун өөрсдөө дайлаар мордох. Иймд хамбатан Уласлотой ярилцаад гарц олжээ. Товчхондоо, сайн дурын армид есөн шидийн, хаа хамаагүй, хэн ч байсан улсыг хүчээр татаж эхэлжээ. Тариачин, ядуу гуйлгачин, оюутан, гар урлан эрхлэгч, лам г.м. хэн ч байсан хамаагүй, хүчээр эгнээнд нэгтгэгднэ. Ийм төрлийн улс Унгарт цөөнгүй байсан болохоор удалгүй арми бүрдэж. Гэвч энэ арми гэх зүйлд цугласан улсад туркудтэй дайтах сонирхол ер алга байв. Тэд ядуураад өөрийн зиндаанд очсон язгууртнуудыг хальт хульт сонсох магадлалтай, бусдыг, тэр тусмаа эзэн хаан, Ромын хамбын үгийг тоох нь юу л бол. Иймд удирдагчаар Дьёрдь Дожа (György Dózsa, 1475-1514) хэмээх нөхрийг сонгожээ. Дожа ядуурсан угсаатан гаралтай, цэргийн урлаг боломжийн эзэмшсэн, хүнд гаруудын дунд өөрийн хүн хэмээгддэг. Мөн мань эр туркудийн эсрэг хийсэн өмнөх аян дайнд муугуй оролцсон юм. Ингээд Дожа-д багагүй шагнал амлаад 40 мянган эрээвэр хураавар улсын удирдагчаар залчихжээ.
Дожагийн зураг:
Эхэндээ Дожа туркуудийн эсрэг байдлах санаархалтай байв. Гэвч 40 мянган сэрээ, сүх зэргээр зэвсэглэсэн хараа хяналтгүй улсаас язгууртнууд айгаад, эзэн хаан Уласло зон олон хүнд гаруудыг тараах зарлиг гаргажээ. Гэвч... нэгэнт оройтсон байлаа.
Дожа туркуудын зүг нэг хараад (өш хонзогнол мэдээж их л байв), Будапештийн зүг нэг хараад, ер нь туркуудтэй тулалдаж махаа идэж байснаас Унгарын эзэн хаан болчихсон нь дээр юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд улсын гүнрүү армитайгаа хөдөллөө.
Туркуудийг довтлох хожимдсон захирамж тушаалууд, ямар нэг гэрээ хэлэлцээр хийх гэсэн оролдлогууд амжилт ер олсонгүй. Дожа замдаа хавь орчмын тосгон суурингуудаас эгнээгээ зузаатгасаар хааны суудалруу шулуунаар ойртож байв. Феодалуудын эсрэг аян дайнд тариачид, ядуучууд дуртай нь аргагүй нэгдэж байв. Босогчид томоохон цайзуудыг ээлж дарааллан авч чадав - Надьлак, Арад, Вилагош, Шоймош, Липа, Бихар, Бач, Бодрог гээд. Туркудт
эй байлдаж тэнхээгээ барсан хааны цэргүүд ийм үйл явдалд ер бэлтгэгдээгүй байсан болохоор эхэн үед Дожа мандана биз дэ? Гэвч Дожа гарамгай сайн жанжин байгаагүй бололтой. Яахав, дундаж нэгэн юм уу да. Түүний шууд удирдлаганд 33 мянга, хамсаатан Лёринц Месарошийн удирдлаганд 10 мянган хүн байв. Мөн жижиг отрядууд олон байсан гэдэг. Иймд Дожа томоохон тулаан хийхээр шийджээ. Өмнөхөн нь мань эр холбооны улс зарлан тунхаглаад, феодалуудыг анги хэлбэрээр нь устгахаа мэдэгдэж, бүх олсон зэр зэвсгийг тариачидад өгсөн. Ер нь л хаан шиг байв. За тэгээд Дожа маань Темешвар цайзыг довтоллоо до. Цайзын гарнизонд тусламжаар ирж буй феодалуудын цэргүүдийг трансильваний жанжин Янош Заполья (Szapolyai János) толгойлж байв.
Заполья гэж ийм хүн байж:
Гол тулаан Темешварын ханын доор өрнөв. Заполья унгарын бүхий л шилдэг цэргүүдийг туган доороо нэгтгэж чадсан байв. Сайн ч сургагдсан, зэвсэг нь ч сайн 25 мянга цэрэг Дожа-гийн эрээвэр хураавар армийг бут цохиход хүрэлцэж чаджээ. 1514 оны 6-р сарын 15-нд тулаан болоход Дожагийн хамсаатан Месарош аль хэдийн бут цохигдсон (Коложварын дор) байв. Месарошийг олзлоод амьдаар нь шатаасан юм. За ингээд тус өдөр Дожагийн арми оршин тогтнохоо байж, өөрөө баривчлагджээ.

Дээрх хэсэг - түүх. Одоо аймшгийн түүх эхэлнэ.
Дожагийн аймшгийн үхэл.
1514 оны тариачидын дайнтай төстэй үймээн самуун, бослого улс болгоны шахуу түүхэнд байдаг боловч Дожа шиг цаазлагдсан нь ховор байх. Хол ч явалгүй 6-р сарын 20-ны өдөр Темешварын төв талбайд ялагч нар жинхэнэ "шоу" хийсэн байна. Дожа-д зориулж төмөр суудал урлажээ. Зүгээр ч суудал биш, халуун цог хөндийнүүдэд нь хийх боломжтой. Нэг ёсны хайруулын таваг гэсэн үг. Бүтэлгүй босогчидын жанжинг тус суудалд суулгаад, нэг гарт нь скипетр (мэдээж дотроо халуун цогтой), нөгөөд нь улайсгасан держава бариулаад, толгой дээр нь дотор нь гал ноцож буй титэм өмсгөжээ. Тэр дор нь үхүүлэхгүй тулд галыг аажуухан, жигд ноцоож, нэг ёсны амьдаар нь болгож эхлэв.
Хамсаатнуудыг нь талбай дээр тууж авчираад Дожа-г тойруулан туужээ. Яргачид тэдгээрийг улайсгасан төмөр утаснуудаар ороолгож, бүжиглэхийг шаардаж байв. Цаашилаад арай үхээгүй Дожа-гаас махыг нь шүдээрээ зулгааж тасдахыг шаардаж. Толгойлогчоо идэх юм бол амь хэлтрүүлнэ гэж амалсан, сүүлд нь мэдээж хуурсан. Дожа ухаан алдаагүй бөгөөд нэг ч үг дугараагүй байна. Зөвхөн "Ноход!" гэж ганц үг хэлсэн гэдэг.
Төгсгөлийн үг.
Тариачидын бослогын үед 50-60 мянган хүн амь үрэгдэж. Намар гэхэд бүх бослого дарагдсан. Феодалууд тариачид эрх чөлөө олох ямар ч гарц байхгүй захирамж гаргаад, татвар татаасуудыг нэмсэн. Олон тооны дайнд сульдсан улс уналтын байлалд гүйцэд оржээ. 1526 оны 8-р сарын 29-нд туркийн цэрэг Унгар, Чех, Хорватын нэгдсэн армийг бут цохиж. Арга ч үгүй биз, тоо толгой нь 4 дахин их байсан юм чинь. Унгар нь Османы эзэнт гүрэн цааш Австри-тай дайдахад хэрэг болох тулгуур нутаг болж хувирсан. Унгарын хаанаар бослого дарсан Янош Заполья сонгогдсон, тэр туркийн засаглалыг хүлээн зөвшөөрсөн тус улсын анхны хаан юм.
Тусгаар тогтносон Унгар улс мөхсөн нь энэ.
Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com/

Чаддаг юм бол тоолоорой 20

Хэдэн хүн байна?

26 September 2009

Si Scott

Зураач Si Scott-ын уран бүтээлээс.