31 March 2009

Харандаа

Ийм нэртэй нэвтрүүлэг Боловсрол сувгаар үзэж байна. Нисванисын Энх-Амгалан татааж байна да, харин ч нэг. Давгүй хошин шогийн мэдрэмжтэй юм байна шүү. Би хувьдаа Энх-Амгаланг чадалтай уран бүтээлч залуу гэж бодож явдаг. Анхны "Сонсохыг хориглоно" концертыг нь Соёлын төв өргөөнд үзэж байж билээ. 2-хон хамгаалагчтай, үзэгчид нь тайзан дээр нь гараад л, хэ-хэ, ер нь л хүндэвтэр зүйл болсон до.

Noize MC - OST Розыгрыш

Noize MC-ийн бүтээл, Розыгрыш киноны soundtrack-ийг өнөөдөр үдээс хойш сонслоо. Давгүй шүү.Татах линк: http://getalbums.ru/rap/95915-noize-mc-ost-rozygrysh-2009.html

google.ua

google-ийн украины сайт google.ua хаяг дээр бус google.com.ua зам дээр оршидгийг сая мэдлээ. Учир нь нэгэн сэргэлэн компани тус domain name-ийг дээр үед аваад, kohaymos.com гэдэг танил хайх сайттай холбож орхисон байна. Киевийн шүүх google-д шилжүүлэх шийдвэр гаргасан боловч найзууд давж заалдсаар байна. Сайн үнэ хүргэх гэж тэр байлгүй дэ.

Байшингуудын төрхийг эвдэх

Байшингуудын сэтгэлд хоногшсон дүр төрхийг эрэмдэглэж дуусаж байгаа нь харамсалтай.
"Төв шуудан" гэсэн янзын сайхын бичгийг юу болгож орхив до.
Зүүсэн хулдаасыг ч яахав, буцаагаад аваад хаячих боломжтой. Хэсэг хугацаанд өнгө үзэмж гутаана биз.Гэхдээ Лениний музейн барилгыг бузарласан Unitel-ийн үйлдлийг хэзээ ч өршөөхгүй дэ, хэ-хэ.

Эвэрний тайлбар

Сая Завхан аймгийн Нямдаваагаас хэдэн өдрийн өмнө тавигдсан "Эвэр" мэдээллийн тайлбар ирлээ. Ямар нэг завсаргүйгээр тэр чигээр нь нийтэллээ:

Завхан аймгийн Баянтэс сумын төвийн араар урсдаг Тэсийн голын эрэгт мөнхийн ногоон гацуур, хуш зэрэг мод их хэмжээгээр ургадаг. Голын эргээр ургасан ойн дунд нэгэн гацуур модонд дээрх ясан эвэр ургасан байдаг. Энэ эвэрний талаар албан ёсны тайлбар, шинжлэх ухааны судалгаа одоохондоо байхгүй бөгөөд 1970-аад оноос нутгийн Цэвэг гэдэг нутаг усандаа нэр хүндтэй лам хүн ойр орчимд нь нутаглаж байхдаа анх олж харан далдуур шүтэж ирсэн байна. 1990-ээд оноос хойш нутгийн иргэд бүгд мэддэг болж өргөн дэлгэр шүтэж байгаа юм байна. Модноос ургасан ясан эвэр жил ирэх тусам модноосоо шим тэжээл авч ургасаар л байгаа болно. Уг эвэрийг иртэй зүйлээр хусаж үзэхэд яг л амьтны эвэр шиг яс байдаг юм байна.Мөн модтойгоо маш сайн барьцалдаж ургасан байдаг бөгөөд олон жил болоход яг л амьд амьтаны эвэр шиг огт өнгө зүсээ алдаагүй байсаар байгаа юм байна. Сонирхож буй хүмүүс Завхан аймгийн Баянтэс суманд очиж үзэж болох бөгөөд сумын төвөөсөө 3 хан км газарт Тэсийн голын үзэсгэлэнт мөнхийн ногоон шугуйд байдаг юм байна.

Сплин - Остаемся зимовать

Дуртай дуунуудын нэг.

Э-шуудангийн тухай

Та нар голчлон ямар e-mail ашигладаг вэ? Би хувьдаа yahoo, google-ийн шууданг, хувьсгалдаа мэдээж албаны mail-ийг ашигладаг. hotmail-ийн хайрцаг хогийн сав шиг ашиглагддаг (энд тэнд registration хийхэд ашигладаг гэсэн үг).

30 March 2009

Кинообзор

Амралтын өдрүүдэд өсвөр насны америк хүүхдүүдийн тухай 2 кино үзлээ. Аль аль кино нь тодорхой хэмжээгээр таалагдсан, нэгийн зэрэг үзээд харамсахгүй гэж дүгнэв.

1. The Chumscrabber

Үйл явдал жижигхэн хотод өрнөнө. Бараг бүх хүмүүс нь хоорондоо их бага хэмжээгээр холбоотой. Амьдрал нь янзын сайхан боловч... Гол баатрын
(хар тамхиар сургуулийг хангадаг үүрэгтэй) найз нь амиа хорлоно. Түүний жоорны хар тамхийг авах санаатай 3 нөхөр гол баатрын дүүг хулгайлсан боловч хүүхэд андуурсан байдаг. Эцэстээ илүү гэрчийг устгахаар шийдэх боловч барьцааны жаал хүү амар бууж өгөхгүй, тонгорго муугуй зэвсэг гэдгийг мэдрүүлнэ дэ. Одоо цагт томчуудын, хүүхдүүдийн хоорондын болон гэр бүл доторхи харьцаа ямар болсныг сайн дүрсэлсэн кино байна.

2. Drillbit Taylor

12-той хэдэн жаал дунд сургулиасаа ахлахад орно. Тэнд 17-18-тай 2 хүнд гар 3 жаалхүүгийн үйл тамыг үзнэ. Аргаа барсан хүүхдүүд хоорондоо зөвлөлдөөд бие хамгаалагч хөлслөх боловч тэр нь орон гэргүй, худалч, хулхи гар таарна. За тэгээд холион бантанг хутгаж өгнө дө. Гэр орныг нь тононо, багш хүүхнийг нь эргүүлнэ. Эцэст нь хүн чанар нь чангаагаад, тийм ч адгийн шаар биш гэдгээ батална. Тус инээдмийн киноны бүдүүн жаалхүүгийн дүр их таалагдлаа.

Шинэ үгс

Амьдралдаа анх удаа шөнийн захаар орж үзлээ. Цагийн хуваарь нь л урт болохоос биш дэлгүүр шиг л дэлгүүр байна. Новшийн Бөмбөгөр, Нарантуул зэргийн бодоход хүн бага, сийрэг юм.
Яаж зүгээр явах билээ, хэдэн шинэ үгс илрүүлсэн. Үүнд: kem, куртик (урд нь таарч байсан), люкстер, срочкин цамц.

Comments

Өнөөдрөөс та нарын бичсэн comment-ууд шууд нийтлэгднэ. Би хянахгүй.
Тохиргоог нь сая найз хэлж өглөө.

ПВО

Дэлхийн I дайны үед ийм төхөөрөмж ашиглаж дайсны онгоц ирж буйг сонсголоороо илрүүлдэг байж.

Ахиц дэвшил

Хуучин ийм байсан самбар өнгө зүсээ өөрчилж арай дээр болсон байна:

29 March 2009

Цэцэрлэгт хүрээлэн 1. Бичилт

Зайсангийн аманд Будда паркийн эсрэг талд солонгосуудын тохижуулсан (Ли Тэ Жүн эмчийн гэх тодотголтой) цэцэрлэгт хүрээлэн байдаг. Тус эмчийн талаар Йонсей эмнэлэгтэй холбоотой гэхээс өөр зүйл мэдэхгүй. Харин цэцэрлэгт хүрээлэн нь зун цагт цэцэг ногоо их, жижиг гэлтгүй зугаалахад таатай. Энэ удаад тус цэцэрлэгт олж уншсан зүйлсийг танилцуулах болно.
1. Мэдээж, цэцэрлэгийн үүдэнд гарчиг болсон самбар бий.
2. Үүдээр нь оронгуут анхааруулга таарна.3. Дээрх анхааруулгын сүүлчийн заалтыг ихээр зөрчсөнийг олж харлаа. Мод, чулуугаар хийгдсэн зүйл багагүйгаас дурсгалаа үлдээх дуртай нөхдийн гарт модон хийцүүд илүү ихээр өртөж дэ. Нийт сийлбэр, бичилтийн 90 орчим хувийг хайр дурлалын сэдэвтэй нь эзлэх юм.4. Олж уншсан хамгийн гоё зүйл энэ.Хэрэв уншигдахгүй байгаа бол дээрх 4 мөртийг дор сийрүүлье:
Би чамд хайртай
Бишрэн харах дуртай
Бодлоосоо чамайг гаргадаггүй

Боорцог идэхээрээ мартдаг.
5. Зөвхөн монгол хэл дээр л мэдээлэл олж уншина гэвэл эндүүрэл. Герман хэлээр "Ich kann nicht lieben" гэсэн байх юм. Би андуураагүй бол "Би хайрлаж чадахгүй" гэж орчуулагдах байх.
Үргэлжлэл бий.

Ёжик в тумане

Гайхамшигт хүүхэлдэйн кино одоо ном хэлбэрээрээ гарч.Номыг бүтнээр нь сонирхоно уу.

28 March 2009

Шинийн 2-ны сар

Орой харьж явах зуур нарийн гэгч гарсан сарыг хараад шинийн 2-ных бараг мөн дө гэж бодоод зургийг нь авах гэтэл аппарат байсангүй. Гар утсаар зураг дарах нь гэмт хэрэг боловч надад өөр сонголт алга байв. Гэртээ ирээд хуанли дээрээс лавлахад шинийн 2-ны өдөр мөн бөгөөд модон хохимой өдөр юм байна. Ийм өдрийн сарыг харах нь сайн ч юм уу, муу ч юм уу, бүү мэд.

Харанхуйд суухгүй ээ!

Дэлхийн цаг ч гэнэ үү. Орон нутгийн цагаар 8:30-с бүх хүн гэрэл цахилгаанаа 1 цагийн турш унтраана ч гэнэ үү.
Би ийм балай зүйлийг хэзээ ч дэмжихгүй, харин ч эсрэгээр бүх өрөөнийхөө (00 болон ванны өрөөг оролцуулан) гэрлийг асаана. Эрчим хүч гэдэг өөрийн өртөг үнэтэй бүтээгдэхүүн, бид худалдаж авдаг. Худалдаж авсан махаа 1 өдрийн турш битгий ид гэвэл "хуцаа" л гэж хариулна биз дэ, яг түүнтэй адил. Нөгөө талаас, энэ тухай манай оронд бага сурталчилж зарласан. Бусад том улс оронд энэхүү акцийг суталчилсан плакат, цаас нь тоймоо алдсан бөгөөд экологид 1 цаг унтраасан гэрлийн ашгаас илүү хохирол учруулсан гэж бодож байна. Эцэст нь, би харанхуйгаас айдаг хүн, хүчээр л тог таслахгүй бол би харанхуйд суухгүй. Миний бодлоор, эрчим хүч хамгийн их идэж буй мангасууд бол үйлдвэрүүд ба эдгээр нь 1 цаг үйл ажиллагаагаа зогсооно гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Тиймээс тэнэг л бол харанхуйд суу да.

P.S:
Энэхүү мэдээллийг албаар 20:30-д нийтэлсэн болно.

Нойтон цас

Гадаа нойтон цасаар шуураад хэрэг алга аа. Ёстой гэртээ бүгдэг газар.
Тиймээс... Гадагш гарнаа хө.

Өрөө төл

Өдөр тутмын сонин хэвлэлээр "өр зээлээ төлнө үү" гэсэн ийм зар гаргах нь аль зэрэг шударга, зөв үйлдэл вэ? Тэр тусмаа олны танил хүний оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэргийг нь нийтлэх нь зөв үү?Нэгэнт л гэрээ хэлэлцээрээ зөрчиж өр зээлээ төлөхгүй муриад байгаа бол зөв гэж үзэж байна. Хэн байх нь хамаагүй. Гол нь хэн гэдэг хүн эсвэл байгууллага өр зээлээ нэхэмжилж буй нь зайлшгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр л: "Чи өрөө төлөөгүй, тийм болохоор нэр хүндийг чинь унагана" гэсэн үйлдэл болж мэднэ.

450

Mobicom-ын дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгүүллээ. Хэрэгцээтэй эд.
Одоо хэнч хэзээ ч залгасан бай, баригдана да баригдана да.

Запорожцы

Энэ жил Н.В.Гоголийн мэндэлсний 200 жилийн ой болно. Арга хэмжээний хүрээнд түүний "Тарас Бульба" зохиолоор хийсэн киног 4-р сарын 2-ноос гаргаж эхлэх юм билээ. Ер нь запорожийн хасагууд (запорожские казаки) гэж ямар улс байсан нь сонин. Илья Репины "Запорожцы пишут письмо турецкому султану" нэртэй зураг нөхцөл байдлыг маш тодорхой харуулна. Энэ зургийг бодит үйл явдал дээр сэдэвлэн бүтээсэн гэх боловч яг хэн гэдэг султанд хэзээ бичсэн ямар захидал гэдгийг хэн ч мэдэхгүй. Өнөөдрийн хувьд туркийн султануудад хасагууд бичиж байсан хэд хэдэн захидал хадгалагдаж үлдсэн бөгөөд XVII зууны эцсээр бичигдсэн гэх энэ 2 захидал маш алдартай.

Эхэлж турк султаны бичсэн захидал:
"Я, султан и владыка Блистательной Порты, сын Мухаммеда, брат Солнца и Луны, внук и наместник Бога на земле, властелин царств Македонского, Вавилонского, Иерусалимского, Великого и Малого Египта, царь над царями, властитель над властелинами, несравненный рыцарь, никем не победимый воин, владетель древа жизни, неотступный хранитель гроба Иисуса Христа, попечитель самого Бога, надежда и утешитель мусульман, устрашитель и великий защитник христиан, повелеваю вам, запорожские казаки, сдаться мне добровольно и без всякого сопротивления и меня вашими нападениями не заставлять беспокоиться.
Султан турецкий Мухаммед IV."

Харин энэ султанд хасагуудын барьсан хариу захидал
:
"
Запорожские казаки турецкому султану!
Ты — шайтан турецкий, проклятого чёрта брат и товарищ, и самого Люципера секретарь! Какой же ты к чёрту рыцарь, коли голою жопой ежа не убьёшь? Чёрт высирает, а твоё войско пожирает. Не будешь ты, сукин ты сын, сыновей христианских под собой иметь, твоего войска мы не боимся, землёй и водой будем биться с тобой, распроёб твою мать. Вавилонский ты кухарь, Македонский колесник, Иерусалимский хвастун, Александрийский козлоёб, Великого и Малого Египта свинопас, Армянская свинья, Подолянская злодиюка, Татарский колчан, Каменецкий палач, и всего света и под-света придурок, а для нашего Бога — дурень, самого аспида внук и нашего хуя крюк. Свинячья морда, лошадиная жопа, мясника собака, некрещёный лоб, мать твою ёб! Вот так тебе запорожцы отвечают, никчёмный! Не годен ты и свиней христианских пасти! Числа не знаем, ибо календаря не имеем, месяц в небе, год в книге, а день такой у нас, какой и у вас, и за это целуй в сраку нас!
Подписали: Кошевой атаман Иван Сирко со всем войском Запорожским
"

Сонсгол орсон агшин

Зураг дээрх хүү сонгсголын аппарат хийлгүүлээд амьдралдаа анх удаа дуу чимээ сонсож байгаа юм. Эх хувилбар http://www.liveleak.com/view?i=632_1237938085.

27 March 2009

3.5G

Mobicom корпораци дээрээс хойш амлаад байсан технологио өнөөдрөөс ашиглалтанд оруулж.

§ 33. Панграммы

Аливаа шрифтийг бүрэн мэдрэхийн тулд бүхий л үсэг, тэмдэгтүүдийн дүрслэлийг харах шаардлагатай. Бүх үсэгнүүдийг нэг дор харахын тулд тэдгээр цөм оролцон тусгай өгүүлбэрүүдийг (панграммуудыг) ашиглагдах нь их.
Жишээ нь:
Орос: Эй, жлоб! Где туз? Прячь юных съёмщиц в шкаф.
Англи: Brick quiz whangs jumpy veldt fox!
Голланд: Sexy qua lijf, doch bang voor ’t zwempak.
Немц: Zwei Boxkämpfer jagen Eva quer durch Sylt.
Испани: Quiere la boca exhausta vid, kiwi, piña y fugaz jamón.
Франц: Portez ce vieux whisky au juge blond qui fume.
Чех: Příliš žluťoučký kůň úpěl ďábelské ódy!
Дэлгэрэнгүйг Ководство номны § 33-аас уншина уу.
Ингэхэд монгол хэлэнд ч гэсэн бүх үсэг орсон өгүүлбэр байж л таараа. Мэдэхгүй биз?

Эвэр

Завхан аймгаас сонирхолтой мэдээлэл ирлээ:
- Ийм нэг зураг байна. Сонирхолтой бол нөгөө сайт дээрээ тавиарай. Модон дээр ургасан ясан эвэр. Манай аймгийн нэг сумд байдаг юм. Сайт дээрээ тавихаар бол тодорхой мэдээллийг өгье.
Мэдээлэл ирүүлсэн: Нямдаваа

Эврика

Оюуныг амтлах сонирхолтой хүн цор ганц олдсоныг зурагнаас харж болно.

Go home

Ямар үндэстэн бэ?

Хотын гудамжинд ямар үндэстэн ястан нь үл мэдэгдэх хүмүүсийн зурагтай плакат, самбарнуудыг яалтай ч билээ. Зүгээр өөрийн тогоочийн зургийг аваад нийтэлчих боломжгүй гэж үү? Бодит, газар дээрээс авсан зураг хавьгүй дээр гэдгийг ойлгодоггүй юм байх да.

Мэйк йор чоиз

Автомашины улсын тооллого, үзлэг эхэлсэнтэй уралдаад даатгалын компаниудын сурталчилгаа эрс идэвхижиж байна. Даатгалын компаниуд сурталчилгаа л явуулахаас биш хэдэн жолоочийг даатгалд хамруулснаас нөхөн төлбөр болгож тэдэд нь тэдэн төгрөг олгосон г.м. мэдээллийг ер түгээхгүй байгаа нь дутагдалтай. Хэрэв би сэтгүүлч байсан бол хүснэгт шиг зүйл хийж орхино. Доош бүх даатгалын компаниудыг жагсаагаад, багануудад нь даатгагдсан автомашины болон жолоочийн тоо, хөрөнгө, олгосон нөхөн төлбөр г.м. Ийм зүйлийг иргэд хараад хэн нь хэн бэ гэдгийг төвөггүй мэдэж авна. Түүнээс биш үзлэг болж буй газар очихлоор баахан бүсгүйчүүд өмнөөс минь баримт бичиж өгөх гэж дайрах нь утгагүй, би одоохондоо өөрөө баримтаа бичээд татвараа тушаачих чадалтайгаа. Сүүлдээ цагаандаа гараад гэрлэн дохио дээр зогсож буй жолооч нарын урдуур плакат барьсан залуучууд явдаг болж (зурагнаас сайн хайвал харагдна).
Энэ жил чухам аль даатгалын компанитай нөхөрлөдөг юм байгаа юм, бүү мэд. Ноднин лав Монгол даатгал, тэрний урд жил юу ч билээ, ондоо газар л байсан. Машин тэрэгтэй улс та нар ямар сонголт хийх гэж байна? Даатгалаас нөхөн төлбөр авч үзсэн хүн байна уу?

26 March 2009

Азтай азгүй япон

1945.08.06-ны өдөр 29 настай Ямагучи гэдэг эр Хиросима хотод томилолтоор очсон байхад нь америкийн бөмбөгдөгч онгоц B-29 дээрээс нь атомын бөмбөг хаяж орхижээ. Багагүй хэмжээний түлэгдэлт авсан тэрбээр шөнийг хотод өнгөрүүлээд гэрлүүгээ, Нагасаки хотруугаа гарчээ. 1945.08.09-ны өдрийн 2 дахь бөмбөгдөлттэй уралдсаар амжиж гэртээ очсон байна. Гэвч жинхэнэ самурай тийм ч амархан үхэхгүй л дэ. Мань эр 2 атомын бөмбөг толгой дээрээ хаяулсан цор ганц хүнээр тодроод байна.© AP Photo

25 March 2009

Гордон vs Жириновский

ОРТ 1 сувагаар Александр Гордон хөтөлдөг "ГордонКихот" нэвтрүүлэгт В.Жириновский оролцсон байна. Би нэвтрүүлгийг нь гархад үзэж чадаагүй, мэдээчгүй өнгөрүүлсэн байна лэ. Сүүлд л нэт-ээс харлаа.
Жириновскийн яриаг сонсох, үйл хөдлөлийг харах нь ямар ч цэнгээнт нэврүүлэг үзсэнээс хэд дахин дээр. Гордоны хувьд, би түүнийг мэргэжилдээ сайн чадалтай сэтгүүлч гэж үздэг. Гэвч хувь хүн талаасаа мань эр тийм ч сайн хүн биш юм шиг байгаа юм. "Интелигент и гнида одновременно" гэж ямар олигтойдоо хэлэгдэхэв дэ, хэ-хэ. Ямартаа ч Гордон НТВ-ийн Соловьевыг бодохноо эфирийн турш нөхцөл байдлыг хяналтандаа байлгахын зэргэцээгээр Жирикийг ярианы дундуур хэд хэд хөөрхөн "хийгээд" л авч байна.
Нэвтрүүлэг бүтнээрээ энд:
http://tapirr.livejournal.com/1893642.html#cutid1

Esquire сэтгүүлийн 2 плакат

15 плакаатаас 2 нь онцгой таалагдлаа. Плакатаасаа илүү бичсэн зүйл нь таалагдсан гэхүү дэ. Эсэргүү зүйл сэтгэдэг нөхдүүд байна. Бүх плакатыг үзэж болно.

Бага насны дурсамж

Хүн хугацааг эргүүлж буцааж чадахгүй. Ирээдүй хэзээд тодорхой бус, бүдэг зүйл байсаар ирсэн. Иймд өнгөрсөн үе ихэнхдээ гэрэл гэгээтэй, сайхан цаг шиг хүний ой ухаанд буудаг.
Бага байхад минь зарим зүйл ийм үнэтэй байсныг сайн санаж байна. Үүнд:
1. Атар талх - 1 төг. 20 мөн.
2. Киноны хүүхдийн билет - тулсан 1 төг.
3. Газтай ус - автоматаас стаканыг нь 10 мөнгөөр авдаг байж билээ.
Жагсаалтыг үргэлжлүүлдээ.

Кинообзор

1. Мусорщик
Алексей Гуськов давгүй кинонуудад тоглодгийг онцлох хэрэгтэй байх. Уг нь эхнээс үйл явдал их сонирхолтой өрнөж байснаа сүүлрүүгээ сунжирч, утга учиргүй болно. Гуськов орос хэв маягтай Leon-орхүү нөхөр юм уу да. Хуучин цагт нийгмийг муу муухайгаас цэвэрлэж байсан бололтой. Харин одоо жижигхээн хотод өдрийн цагаар цэвэрлэгч хийгээд, орой нь янзын костюм өмсөж аваад хотын мэртэй ууж идээд л. Давс хачир нь жаал чангадсан кино байна. Орос кино болсон хойно төгсгөл нь ойлгомжтой. Хайртай бүсгүй нь үхээд кино дуусна.

2. Interstate 60
Дээр үеийн кино гэлтгүй хөөрхөн агуулгатай. Товчхондоо, хүний нэг л хүслийг биелүүлдэг шидтэй баагийтай гол баатар залуу учирна. Улмаар байдаггүй замаар оршидоггүй хотоор тэнээд л, янз бүрийн хэрэг төвөгт ороод л, хүн амьтантай учирч танилцаад л. Америк кино болсон хойно төгсгөл нь ойлгомжтой. Хайртай бүсгүйтэйгээ учраад кино дуусна.

mp3

mp3 форматаар дуу татаж болох линкүүдийн цуглуулга. Зарим нь registration нэхдэг, зарим нь шууд татдаг.
http://www.zvuki.ru/
http://zaycev.net/
http://funkysouls.com/
http://www.yourmp3.net/
http://www.mp3dimension.com/
http://mp3.mp3s.ru/
http://musicmp3.spb.ru/mp3/
http://qsound.ru/
http://www.mp3real.ru/

http://rmp.ru/
http://clubmp3.ru/mp3.aspx/
http://mp3.elizov.com/
http://www.metalarea.org/
http://www.cdonpc.ru
http://www.sovmusic.ru/
http://www.hot.ee/nostalgie/
http://mds.mdteam.ru/
http://www.nirvana-mp3.narod.ru/
http://www.grammy.ru/news/
http://www.rusmuz.ru/
http://audiofind.ru/
http://mp3plus.ru/
http://www.mp3-az.com/ru/
http://www.muzvideo.com/
http://www.mp3passion.net/
http://www.mk4.by.ru/
http://www.newmp3s.narod.ru/
http://www.muzoff.ru/
http://www.arcube.ru/
http://dreammedia.ru/
http://www.kilor.ru/
http://www.ytopia.net/
http://tonnel.ru/index.php?l=fonoteka/
http://mds.rudn.info/
http://bards.pp.ru/
http://audio.bard-cafe.komkon.org/
http://www.mp3.uz/
http://darkside.ru/
http://www.viaansambles.narod.ru/index.htm/
http://music70-80.narod.ru/via-3.htm/
http://mp3.shmidt.net/
http://www.music-portal.com.ru/
http://www.sinyayaptitsa.ru/audio.htm/
http://www.syabry.com/pesni.shtml/
http://bgpopfolk.free.fr/
http://www.geocities.com/popfolk_zvezda/index.htm/
http://www.mp3ex.net/
http://mp3db.ru/
http://www.bun.ru/mp3/
http://vv.uka.ru/catalog.html/
http://mp3.spb.su/index.html?by=all/
http://www.bestmp3.com.ua/
http://patefon.knet.ru/songs.htm/
http://www.mp3shek.net/top.shtml
http://zachot.ru/index.php/
http://www.nowals.ru/andromeda.php/
http://hotcharts.ru/
http://mirclipov.com/

24 March 2009

Мода

Загварын ертөнцөд тавтай морилно уу.
www.versace.it (Versace)
www.dolcegabbana.it (Dolce&Gabbana)
www.robertocavalli.it (Roberto Cavalli)
www.gff.it (Gianfranco Ferre)
www.joop.com (Joop)
www.johngalliano.com (John Galliano)
www.givenchy.com/default.php (Givenchy)
www.gucci.it (Gucci)
www.giorgioarmani.it (Armani)
www.burberry.com (Burberry)
www.costumenational.com (CoSTUME NATIONAL)
www.johnrichmond.com (John Richmond)
www.valentino.com (Valentino)
www.kenzo.com (Kenzo)
www.etro.it (Etro)
www.iceberg.com (Iceberg)
www.dsquared2.com (Dsquared2)
www.ysl.com (Yves Saint Laurent)
www.yohjiyamamoto.co.jp (Yohji Yamamoto)
www.marcjacobs.com/home.html (Marc Jacobs)
www.adidas.com/y-3 (Y-3)
www.helmutlang.com (Helmut Lang)
www.andrewmackenzie.com (Andrew Mackenzie)
www.bikkembergs.com/ (Dirk Bikkembergs)
www.viviennewestwood.com (Vivienne Westwood)
www.hugoboss.com (Hugo Boss)
www.roccobarocco.it (Rocco Barocco)
www.trussardi.com (Trussardi)
www.lanvin.com (Lanvin)
www.neilbarrett.com (Neil Barrett)
www.dkny.com (DKNY)
www.byblos.it (Byblos)
www.moschino.com (Moschino)
www.dior.com (Dior)

Хэн бэ?

Маш амархан таавар. Энэ хэн бэ?

Хаяглалтын талаар

Гудамж талбай, байшин, автобусны буудлуудыг оновчтой нэрлэмээр байна.
Тухайлбал би Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд амьдардаг. Таксинд суугаад ингэж хэлвэл ойлгох жолооч олдохгүй. Модны 2 гэвэл ондоо. Мөн хуучны нэр томъёоллыг хэвээр нь үлдээмээр байна. Центрпоинт биш мэргэжилтний 20, Эрх чөлөөний талбай биш Ялалтын талбай, Мөнгөн завьяа биш хүнсний 20 г.м.

Шоргоолж

Ажлын PC-г чимэглэсэн байдал.

Beijing Capital Airport

Бээжингийн онгоц буудлын шинэ терминалаар ганцаараа шөнө жаал тэнэж билээ.

Гандан дахь тэмдэглэгээ

Бүтэн сайн өдөр Гандан орсон. Мөргөл үйлдэх, ном уншуулах гэж биш л дэ. Хүүхдүүд тагтаанд будаа өгөөд жаахан саатдаг юм.

Чингэс

и --> э

Product oy Toyota

of --> oy

Antivirus

Та бүхний компьютер дээр ямар антивирус суулгаастай байна?

22 March 2009

x2

Хэзээ 50-ийн тор 100 болчихсон юм бэ? Сая л мэдлээ ш дэ. Гэрээсээ даавуун тортой (зарим тохиолдолд авоська халааслаад) гардаг байсан сайхан цаг буцаад ирэх гээд байна уу да? Хэ-хэ.

Кинообзор

1. Самый лучший фильм - 2
Эхний анги нь ёстой нүдний булай болсон. Энэ удаад кино гэж хэлж болохуйц зүйл хийж. 1 удаа үзхэд болно, инээд хүргэсэн үйл явдал цөөнгүй гарна.

2. The Painted Veil
Баян айлын эрх охиныг эрдэмтэн залуу авч суугаад Хятадруу дагуулаад явна. Хятадад цаг ороо бусгаа, холера өвчин гаарч байлаа. Ядхад хажуугаар нь эхнэр нь зүгээр байхгүй араар нь тавиад салахгүй. Эцсийн дүнд бүсгүй нөхрөө хайрлаж эхлэх боловч нэгэнт хожимджээ. Залуу холера тусаад өөд болно. Үзээд харамссангүй.

3. Пыль
Ойлгоход бэрх кино байна. Нэг дебил
психологийн туршилтанд орчихоод, улмаар тэр туршилтандаа донтож, дахиж орох гээд үхэр шиг зүтгэчихнэ. Төгсгөлд нь гардаг клипнээс бусад нь таалагдсангүй.

21 March 2009

Our life at the cost of theirs?

WWF-ын шинэ плакатуудын загварыг Ogilvy & Mather агентлагийн Энэтхэгийн салбар гаргажээ. Хүний гараар бүтсэн зүйлсээр амьтадыг дүрсэлсэн нь (томруулж харна уу) прогресс, техникийн хөгжил олон тооны амьтадын зүйлийг устгаж буйг илэрхийлж байна.

translate.google.com

Би дээр translate.google.com текст болон сайтуудыг орчуулдаг талаар бичиж байсан.
Орос хэлнээс хятадруу орчуулаад, үр дүнг буцаад орос хэлнээ хөрвүүлэхэд тэс хөндлөн зүйл болж буй хэдэн жишээ оллоо.
Би итгэхгүй шалгаж ч үзсэн, үнэн байна. Тухайлбал:
1. Я не люблю рис -
我不喜欢赖斯 - Мне не нравится Кондолиза Райс
2. хуй хуй -
迪克•切尼 - Дик Чейни
3. Блядь, рисовый куст с хуем! - 哎呀,赖斯与布什,切尼!- Ах, Кондолиза Райс, и Буш и Чейни!
Ийм тохиолдолд одоо юу гэхэв дэ, инээгээд л өнгөрхөөс.

Богдын музей 2. Чулуун эдлэлүүд

Өмнөх хэсгийг эндээс уншиж болно.
Энэ удаад Богд хааны ордон музейн хашаанд олж харсан зарим нэгэн чулуун баримал, сийлбэрүүдийг нийтлэхээр шийдлээ.
1. Мэдээж, чулуун арслан байхгүй бол өөр юу байх билээ.
2. Арслангийн одой хувилбар мөн олдсон.
3. Өрөөсөн гартай сармагчин зуугаад жилийн турш цөөнгүй зочидыг урдуураа өнгөрүүлсэн байх.4. Дээр үед байр савны чимэглэл, жижиг деталиудад их анхаарал хандуулдаг байсны илрэл. 5. Achtung! Ausländer!