Өчигдөрхөн инээж байлаа.
31 October 2008
Санал байна уу?
3 дахь ээлжийн санал асуулга маргааш өндөрлөнө. Дараачийн санал асуулгад ямар асуулт нийтлүүлмээр байна, санаа оноо байвал илгээнээ үү (mail-ээр, эсвэл comment хэлбэрээр).
Сард санал асуулга 2 удаа шинэчилэгдэж байгаа. 1-15-ны хооронд эхний ээлж, 15-наас сарын төгсгөл хүртэл 2 дахь нь.
Сард санал асуулга 2 удаа шинэчилэгдэж байгаа. 1-15-ны хооронд эхний ээлж, 15-наас сарын төгсгөл хүртэл 2 дахь нь.
Labels:
survey
Halloween
Урд нь 2 цаг хуралдаж байсан тохиолдол тоглоом байж. 30-ны өдөр 4 цаг хуралдлаа. Мэдээж юу хийх билээ? Хэнд ч хэрэггүй, инээд хүргэх зүйл л хийнэ. Halloween-д өгөх бидний хариулт энэ.
Labels:
fun
Гэрэлтүүлэг
Гэрэлтүүлэг нь өдөр энгийн байсан зүйлийг орой үдэш үзэсгэлэнтэй болгодог увидастай. Сүхбаатарын талбайн баруун талаар байрлах объектуудын хувьд авч үзье.
Хотын захиргаа нь өдөр байдаг л нэг барилга. Харин үдэш үнэхээр гоё.Голомт банкны барилга гоё боловч гэрэлтүүлэг нь бас л биш юм аа.Хөрөнгийн бирж буюу хуучнаар Элдэв-Очир кинотеатрт гэрэлтүүлэг гэх зүйл ерөөсөө алга.

hometown
30 October 2008
Заналхийлэл
Блогд зочилсон гаруудаа... Зочилсонд чинь талархах маягийн юм болж байна. Гэхдээ... өдөрт давхцсан тоогоор 50 гарсан хэрэглэгч хандаж буй боловч ойролцоогоор өдөрт 1 (болон түүнээс доош) comment бичигдэж байна. Түүнчлэн санал асуулга ч сүүлийн үед (_|_) болж хувирлаа. Надад ингэж цаг үрэх шаардлага алга. Нийтэлсэн мэдээнд коммент бичигдсэн юм уу санал асуулгад оролцсон тохиолдолд л дараачийн мэдээлэл нийлтэгдэнэ.
Labels:
blog
В. С. Высоцкий
Владимир Семенович Высоцкийн шүлэгнүүдийг уншихыг зөвлөж байна. XX зууны агуу яруу найрагчдын нэг.
Надад байгаа ном:
Хавтасны дотор тал:
Надад байгаа ном:
Хавтасны дотор тал:
Labels:
library
29 October 2008
Гар шрифт
10 жилд байхдаа бичгээр их занималддаг байв. Одоо ч больж дэ. Ажлын тэмдэглэлийн дэвтрээс хэдэн бичилтийг авлаа.Тайлбар:
1. Thunderstruck (eng.) - сражённый ударом молнии, ошеломлённый, оглушённый. AC/DC хамтлагийн The Razors Blade цомогт орсон дуу. Эхний зургийн шрифт нь цомгийнх нь, харин 3 дахь зураг дээр готик шрифтээр бичиж.
2. Momento Mori (лат.) - Помни о смерти.
3. Patria o Muerte (esp.) - Отчизна или Смерть. Куба улсын зоосон мөнгөн тэмдэгт дээр байдаг бичиг.

handiwork
Дууны үгнээс
Провода хамтлагийн 2007 онд гаргасан Похолодало цомгийн ижил нэртэй дууны үгнээс:
Хорошее солнце согреет тебя молча
Правильный хлеб накормит тебя просто так
Честное слово останется тишиною
Но если я такой умный, то почему не богат?
Үнэн л зүйл дуулж. Значит мудак гэсэн мөр нэмж болох юм, хариулт маягаар (надад ч хамаатай юм шиг).

music
Сансарын 54-р байрны лифт
Өчигдөр орой найзындаа очлоо. Сүүлийн удаа ирхэд лифт нь ажиллахгүй удаж байгаа, моторыг нь нэг эр хулгайлсан ч гэлүү, ямар ч л байсан төстэй гэгээгүй зүйл дуулдсан. Харин өчигдөр лифт нь ажиллаж байдаг юм да. Шинэ хятад лифт хуучин орос лифтийг орложээ. Айлд орчихоод удалгүй гарсан чинь нөгөө лифт нь аль хэдийн гацсан байлаа. E нь бодвол Error гэсэн утга агуулж байгаа биз. Харин 12 гэдэг нь юу юм бол? Зарчмын хувьд хэдэн давхарт гацсаныг заах ёстой юм шиг. Тэгсэн, уг байр нь 9 давхар байдаг.
Labels:
other
28 October 2008
Зурхайн талаар
Зурхайд итгэдэг үү? Итгэдэг бол - хохь чинь. Зурхай зурлага шиг худлаа зүйл байхгүй. Далдыг харж барьдаг улс чинь бас л хүн, алдаж болно. Нам лам 2-т бүү итгэ! Хүнд заяа төөрөг гэж бий, түүнийг бол үгүйсгэхгүй. Харин үс, хумсаа авах тоолонд зурхай харах явдал нь туйлширал юм. Социализмын үед зурхайгүй амьдраад болоод л байсан биз дэ?
Labels:
other
Хайлтын талаар
Та нар өөрт хэрэгцээтэй байгаа мэдээллийг интернэтээс хэрхэн хайж байна?
Би хувьдаа yandex.ru (ya.ru), google.com 2-ыг л ашигладаг. Яндекс-аас орос хэл дээр, google-ээс англи хэлээр.
Би хувьдаа yandex.ru (ya.ru), google.com 2-ыг л ашигладаг. Яндекс-аас орос хэл дээр, google-ээс англи хэлээр.
Labels:
internet
Шошготой болсон шүү
259 мэдээллийг 32 бүлэгт хувааж шошго (ярлык) зүүлээ. Уйгагүй хөдөлмөр шүү. Одоо та бүхэн мэдээллийг бүлэг бүлгээр, ижил сэдвээр нь харах бололцоотой боллоо. Тухайлбал: бүх macro зурагнуудыг ганц click хийгээд л харж болно.
Labels:
blog
ГЯЯ 2
Гадаад явдлын яамны гадна засвар дутуу хийгдсэн боловч доторхи нь бусад яам, тамгын газраас хавьгүй дээр юм. Арга ч үгүй биз дэ, гадна дотны төлөөлөгчдийн нүдэнд улс орны нүүр царай болж байгаа юм чинь.Янз бүрийн газар зураг авах боломж байсангүй.
Labels:
organization
27 October 2008
Өө, за за
counter.co.kz новшийн сайтаас 10 сарын 7-ны өдөр тоолуур тавьсан юм. 700 гаруй хандалт бүртгэчихээд явж байсан чинь тоолуур нь ажиллахаа байв! Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдгийн адил зүйл боллоо. Өнөөдөр warlog.ru сайтаас ондоо тоолуур тавив, хэзээ бас гацах юм бүү мэд.
Labels:
blog
Сансарын туннель
Гэрэлтүүлгэ гэж гайхамшигтай зүйл. Өмнө нь Энхтайваны гүүрний гэрэлтүүлгийг нийтлэсэн бол энэ удаад Сансарын туннель дуранд өртлөө. Машинаар явах зуур авсан тул зургийн чанар тааруухан шүү.
Зогсож байгаад дарсан ганц кадр энэ:
Бусад нь явуут дунд. Чичиргээнд (туннелийн зам ямар билээ) чийдэнгүүд нь янз бүрээр л гарах юм.
Зогсож байгаад дарсан ганц кадр энэ:
Бусад нь явуут дунд. Чичиргээнд (туннелийн зам ямар билээ) чийдэнгүүд нь янз бүрээр л гарах юм.
Labels:
hometown
Найдвартай хүн
Найдвартай хүн гэдэг нь өөрөө найдваргүй ойлголт гэж бодож байна.
Labels:
i have a question
26 October 2008
Бүтэхгүй ШТС
Тасганы овооны Петровис ШТС-с бензин авах гэхээр байнга шахуу урт дараалалтай байх юм. Хүлээхээс эмээгээд хамгийн ойроор нь цаахна нь байрлах Синчи ойл ордог (учир нь ихэнх тохиолдолд тэрэг бараг зогсох гээд байдаг тул хол давхих нь эрсдэлтэй). Дээхнэ энэ ШТС-ынхныг ичээчээ гэсэн утгатай мэдээлэл тавьж байсан нь өнөөдрийн олж харсан зүйлийн дэргэд юу ч биш юм байна. Нэг урсгалтай замын урсгалыг сөрж тус ШТС-руу давхиж орж ирвэл зоригийг үнэлж ийм тарифаар үйлчлэх юм болов уу?
Labels:
gas station
Маникюр, педикюр
Гараж гэдэг үгийг янз бүрээр бичдэгийн адил маникюр, педикюр гэдэг үгийг есөн бусаар бичих юм. Нэг самбар дээр 2 янзаар 4 үг бичихдээ бүгд ялгаатай, 3 нь алдаатай бол яах вэ?Дээд хэсэгт нь "Маникур, педикур", доохно нь "Манекюр, педикюр".
Labels:
signboard
Үзэхийг зөвлөж байна 2
"Эдип" эмгэнэлт драмын жүжиг өчигдөр орой үзлээ. Хэдийгээр дундаас нь хэргийн учир юунд байгаа болон хэрхэн төгсөхийг нь таамаглаж эхэлсэн боловч жүжиг таалагдсан. Тусгайлан Чинбаа ахд баярлалаа. Гар утсаа салгахыг анхааруулсан бөгөөд зураг зөвшөөрөлгүй авахыг хориглосон бичлэг билетийн ард байсан тул зураг авсангүй, утсаа дуулгавартай салгасан.Хошин шог үзэж байснаас драмын жүжиг үзэж бай гэж зөвлөх байна.
Labels:
show
25 October 2008
Дискотека Авария - Зло
Хагас сайн өдрийн клип: ДА - Зло
Labels:
video clip
Хор алхам тутамд
Өчигдөр золтой л хорлогдчихсонгүй. Хүүгээ сургуулиас нь авах гэж явах зуур 10 мин хугацаа байхаар нь зам дагуу байсан Sweet pizza fast food гэсэн гарчигтай газар луу орлоо (сүүлд л энэ газар хүн хорлох зорилготой ажилладагийг нь ойлгосон).
Байршил: Жуковын музейн замын эсрэг, баруун урд талд, 100м холуур тойроорой, хүмүүсээ.Орсон даруйд л "за юу руу л орчиховдоо" гэсэн бодол төрсөн. Түргэн хоол, гуанз, бар 3-ын дунд тодорхойгүй нөхцөл байдалтай газар байв (надаас гадна 1 хүн л үйлчлүүлээд сууж байв. Нэг хаяад гарах гэсэн боловч сониуч зан нэгэнт хөдөлсөн байлаа). "Удах уу?" гэж асуулаа. 5-7 мин гэхээр нь 1 cheeseburger авч явахаар 2000 төг-р захиалсан. 10 гаруй мин дараа нэг зүйл пакетанд хийгээд өглөө. Машиндаа суугаад нээсэн чинь...
Ээ 3,14z. Хаяг болон нохойны хоол 2-ынх нь (олигтой айл нохойндоо ч өгөхгүй байх) зургийг авчихаад буцаад орлоо. Үйлчлэгчид нь энэ зүйлээ тогоочдоо өгөөд идүүл, би хордмооргүй байна гэж хэлээд гарсан. Ялгаа бол нэг иймэрхүү:Хэн нэгэн хүн pizza-г нь захиалж үзэхгүй биз? Утас нь зураг дээр гарсан байгаа шүү, хэ-хэ-хэ :)
P.S: Би уургүй явсан тул Michael Douglas-ийн тоглосон Falling Down гэдэг кино шиг үйл явдлыг өрнүүлсэнгүй.

be careful,
damn it
Be...
Аль операторын ямар үйлчилгээг нь хэлж мэдэхгүй юм. Мобикомынх гэж тааварлаж байна. "Энэ бол миний нүд, чих, дуу хоойлой" гэсэн сурталчилгааны самбар хотын гудамаар их таарах боллоо. За яахав, нүд, чихний плакат болон зурагтын сурталчилгааг нүд, чихээ таглаад тэсээд өнгөрөөж болж байна. Өнгө үзэмж нь бас тийм ч аймшигтай бус. Тийм болохоор том самбар дээр өлгөсөн байх.Харин "дуу хоолой" гэсэн тодотголтой боловч арзайсан ам дүрсэлсэн зураг хэрэг алгаа. Тиймээс зөвхөн жижиг самбарууд дээр байгаа. Үзээрийн зүйл хотын гудамжинд өлгөж ард олныг цочоохоо болих хэрэгтэй. Олон жилийн дараа үүнээсээ ичих болно до.
Labels:
billboard
24 October 2008
MGL
Мэдээлэл илгээсэн: Бадрал.
P.S: Баадий, голоор цохилгүй хүн шиг аппарат ав. Алийн болгон гар утсаараа авах вэ? Хэ хэ хэ...
P.S: Баадий, голоор цохилгүй хүн шиг аппарат ав. Алийн болгон гар утсаараа авах вэ? Хэ хэ хэ...
Labels:
received
Самбарууд
Таалагдсан самбарууд:Таалагдаагүй самбар:1-рт: Хайнань аралд гэж бичсэн фонт нь аймшгийн киноныхтой адилхан байна.
2-рт: Өвөл зарагдах нь багасч буй жүүснүүдийг шахах гэсэн арчаагүй оролдлого гэж дүнэж байна.
3-рт: Номингийн хөнгөлөлтийн карт, сугалаа зэрэг нь худлаа зүйл гэж боддог. Номингийн сугалаагаар юм хожиж үзсэн хүн байна уу? Байхгүй.

Немного русского мата
Орос хараалын зах зухаас Лебедевийн ЖЖ-д өнөөдөр нийтлэгдсэн мэдээллээс уншиж болно. Машин нь засагдахгүй байгаа талаар ингэж бичиж:
Улан-Батор. У Мумусика собрали двигатель. Казалось бы - вот оно, счастье. Но тут же выяснилось, что течет масло из турбины. Да еб твою, сука, мать, ебаный Ленд Ровер, нахуй. Турбокомпрессор надо менять. Ебать, нахуй, сука. Спасение рядового Мумусика откладывается на середину ноября. Не покупайте Рендж Роверы, дети.

art. lebedev
Тог тас, нойр авалт
Хэдэн өдрийн өмнө "Тог тас, ажил будаа" гэж байсан бол өчигдөр орой гэрт тог тасарснаар нойр сайн авлаа. 9 өнгөрөөгөөд нам, тог 11 гээд ирсэн боловч (өглөө гэрийхнээс дуулсан) нэгэнт өнгөрсөн байлаа.
Labels:
event
23 October 2008
Трагедия народов
Ард олны эмгэнэл нэртэй баримал (Зураб Церетели).
Байршил: Москва, парк Победы.
Байршил: Москва, парк Победы.
Labels:
sculptures
2 захидал
Лебедев машинаа Вагнер Ази компанид засуулахаар 9.13-нд үлдээгээд явсан. Тус компани 1 сарын дотор баталгаатай засна гэсэн. Сэлбэг, багаж захиалаад 3 7 хоног болсон. Сэлбэгүүд нь бүгд таарсан, харин багаж дунд 1 тусгай түлхүүр таарахгүй барайлгасан боловч монгол ур ухаанаар хөдөлгүүрийг угсарсан юм. Тэгсэн turbocharger гэдэг лүд эвдрэлтэй, солих шаардлагатай болоод ирэв. Үнэтэй гэж жигтэй. Надад ирсэн майл энэ.
Ийм мөнгөөр монголд машин авчих тул би Артемийг Лондонд байгаа дээрээ тус сэлбэгийг үнэ өртөгтэй нь асуугаач гэсэн захидал илгээв. Хариу нь энэ:
Та бүхэн анзаарсан бол 5250-1700=3550$. Яахав, тээвэрлэлтийн зардал хасагдах байх л да. Гэхдээ л зөрүү арай л их байна гэж би бодож байна.

22 October 2008
Бас нэг шоо
Хэдэн өдрийн өмнө нэг шооны зураг тавигдсан. Өнөөдөр арай ондоог харуулъя.
Labels:
handiwork
Subscribe to:
Posts (Atom)